Home Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “6-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “6-р хэсэг”

2 second read
0
0
1,954

“Хогийн муу төгцөг чинь яваад өглөө гээч. Хохь нь ш дээ. Гон бие гозон толгой оргиод тэгээд тэр тариалангынхаа талбайд хахаж үхээрэй чи.” Тогооноо Товуугийи араас хэлэх хэлэхгүй үгээр баахан хараасаар

хоцров… … – Ханиа хурдан ирээрэй ээж … гэж хэлээд дагжран чимээгүй болсон эхнэр үрүүгээ хэд дахин залгаад утсаа авахгүй тул ихэд сандарсан Насан ажлаасаа яаран гарч хадам ээжийнх үрүүгээ

зүглэв. Ажил тарах цаг болчихсон тул зам түгжрээд түүний цухлыг дээд цэгт нь хүргэнэ. “Яасан юм бол доо… арай ээж… үгүй байлгүй дээ. Чимгээ Чимгээ минь ханиа чи утсаа авчихаач. Намайг битгий

тамлаач дээ” хэмээн Насанг өөртөө үглэж явтал утас нь дуугарав. Чимгээг залгалаа гэж баярлан харвал аав нь байлаа. – Иш аав минь заавал одоо байхдаа яах вэ? Дээ. Хүү нь адгаж үхэх гэж байхад чинь.

Гэсэн ч Насан аавтайгаа ярив. – Байна уу? – Сонин юутай байна даа хүү минь. Та хоёр сайн уу? – Сайн байгаа ааваа. Та хаанаас ярьж байна вэ? – Аав нь хотод ирчихээд байнаа. Тогооноог төрхөмд нь хүргэж өгөөд

буцах гэж байна. Тэгээд хүүтэйгээ яримаар санагдаад… – Тогооноог яасан гэнээ ааваа? – Бид салсан. – Сайн л байна. Гэхдээ түүнд очих төрхөм байдаг юмуу ааваа. – Тэр чамд хамаагүй ээ хүү минь. Харин чи аавтайгаа уулзах юмуу үгүй юу? – Уулзмаар л байна. Гэхдээ ааваа хадам ээжид нэг юм тохиолдсон бололтой. Чимгээ хурдан ир ээж… гээд утсаа тасалчихсан. Дахиж холбогдож чаддаггүй. Би хотын төвд түгжрээд зогсч байна. – Юу? Юу болсон юм болоо? Би худынх уруу очиж байя. Чи яваад очно биз. Би худынхтай ойрхон явна. – Тэгж үз аав минь ашгүй дээ. Утас тасарч Насан дахиад л эхнэр үрүүгээ залгав. Хариу таг чиг. Тэр утсаа хаачихсан байлаа. Товууг очиход орцны үүдэнд эмнэлгийн машин, цагдаагийн машинтай зэрэгцэн дохиогоо

дуугарган ирж орц уруу яаран орцгоож байлаа. – Юу болоод байгаа юм болоо. Товуу ганцаараа ярин машинаа тавиад мөн яарсаар худынхаа орц уруу оров. Бэр нь уйлж царай нь хөхрөн, нус нулимсандаа холилдчихсон зогсч байлаа. Цагдаагынхан зураг авч, эмнэлэгийнхэн худ хөгшнийг дамнуурган дээр тавин өргөж гарахад Чимгээ эхэр татан уйлахад Товуу бэрээ тэвэрч авав. – Миний охион юу болоод байна даа. Чимгээ сая л хадам эцгээ харж – Ааваа ээж өнгөрчихлөө гээд асгаруулж гарав. Товуугийн дотор харанхуйлж бэрээ түшин

тайтгаруулах аядаж байтал бөөн амьсгаа болсон Насан гүйн орж ирэв. – Юу болоод байнаа? Насан үг сүггүй орилох эхнэрээ энгэртээ наан тэвэрч үсийг нь зөөлөн илэнгээ өрөөн доторхийг тойруулан харав. Чимгээ улам мэгшиж – Ээж өнгөрчихлөө. Ээжийг хэн нэгэн хорлочихсон байна гээд улам уйлав. – Юу? Яалаа гэж… Яагаад гэж хашгирсан Насан хоолой нь тагжран чимээгүй болон түүний хацрыг даган нулимс асгарч байлаа. Насан ээжээс салахын гашуун зовлонг ханатал үзэж хоног өнгөрөх тусам ээжийгээ санан бэтгэрч яваа нэгэн

билээ. Эрэн сурвалжлах ажлын хэсгийн ахлагч цагдаагийн ахмад Хүчит тэр хэдийг тойруулан харж – Одоо тайвширцгаа. Юу болсныг надад тодорхой яриад өг гэсээр диктафон нээн ажиллуулахад бэлэн болгов. Чимгээ нулимсаа хүчлэн залгиад ахмадын өмнө суухаас өөр аргагүй болов. Товуу бэрдээ ус авчирч өгөөд толгойг нь энхрийлэн илбэв. – Миний охин тайвшир. – Таныг орж ирэхэд ээж тань ямар байдалтай байсан бэ? – Намайг гаднаас орж ирэхэд ээж коридорт түрүүлгээ харан унаж, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Ий…ийй. тэгээд намайг дуудахад чимээ гараагүй тэврээд авахад бие нь хөрчихсөн байсан. Гадаа хаалга онгорхой аа тийм хажууд нь

дүүгийн гантель хэвтэж байсан. Нулимсандаа хахаж цацах Чимгээгийн нулимсыг арчсан Насан – Ахмадаа та харж байгаа биз дээ. Манай эхнэр дэндүү их цочирч шоконд орчихоод байна ш дээ. Наад мэдүүлгээ та дараа нь авчихаж болдоггүй юмуу гэв. Ахмад түүнийг харж – Би ажлаа хийж байна. Гэмт этгээдийг яаралтай барихын тулд бидэнд үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байна. Цаг мөч бүхэн бидэнд үнэтэй. Тийм учир бид гэрчийн мэдүүлгийг авах ёстой гээд тэднийг тойруулан харав. – Үгүй ингэхэд зул ч болохноо барих юмсан гэж Товуу адгана. – Зул барьж болно. Манайхны үзлэг дуусаагүй байхад өөр юманд хүрч болохгүй гэдгийг анхааруулья. Товуу ахмадыг төвөгшөөн харсан ч юм дуугарсангүй. – Тэгэхээр энэ гантель хэнийх

вэ? Ер нь ээж тань ганцаараа амьдардаг юм уу? – Миний дүү Чимэд ээжтэй хамт амьдардаг юм. Дүү маань өнөөдөр эзгүй Бага-Нуур уруу өчигдөр томилолтоор явчихсан. Энэ гантель түүнийх. – Талийгч ээж тань хамгийн сүүлд тань уруу залгасан байх юм. Яг юу болсон юм бэ? – Би өнөөдөр 11 цагийн үед дүүргийнхээ эмнэлэг дээр очиж жирэмсний хяналтанд ороод гэртээ харьж амжилгүй ажил дээрээ очсон. 13 цагийн үед ээж над уруу залгаад бие өвдөөд байна гэсэн. Би өөрийн найз Оюумаа уруу залгаад ээж өвдчихсөн байна. Хамт очиж ээжийг үзэж өгөөд эм бичиж өгөөч гэж гуйсан. Тэгээд би гарах гэж байтал намайг дэд сайдын өрөөнд дуудсан. Би арга буюу өөрөө амжихаа

больчихсон тул Оюумааг ээжийг очиж үзээд ойр зуурын эмчилгээ хийж өгөөч би ажил тармагц яваад очъё гэж гуйсан. Тэгээд хуралд орсон. Хурал сунжирч 16 цаг өнгөрч байхад гарч ирээд утсаа нээхэд ээж над уруу залгасан байсан. Би эргүүлээд ээж үрүү хэд хэд залгаад утсаа авахгүй болохоор нь ирсэн чинь ээж түрүүлгээ хараад хэвтэж байсан толгойноос нь цус их гарч хажууд нь энэ гантель байсан. Тэгээд би эмч, цагдаа бас нөхрөө дуудсан гээд Чимгээ нүүрээ даран мэгшив. – Иш миний хань өдөр Оюумааг дуудахын оронд надад хэлчихгүй. Би ирээд түргэн дуудаад үзүүлчихэнэ шүү дээ. Насан ихэд харамссан өнгөөр эхнэртээ хандан хэлэв. – За тэгэхээр Оюумаа гэгч хэн бэ? – Миний багын найз. Нэгдүгээр төрөх эмнэлэгийн тасгийн эрхлэгч

их эмч. – Оюумаа эмч тэгээд ээжийг чинь ирж үзсэн юмуу? Та Оюумаатай холбогдоогүй юмуу? – Би холбогдож амжаагүй байна. – Та найзынхаа утас, гэрийн хаягийг надад өгч чадах уу? Оюумаа талийгч С-г ийм байдалд хүргэсэн юм биш үү? – Яалаа гэж дээ миний найз тийм хүн биш. – Таны дүү Чимэд хаана ажилладаг хүн бэ? – Миний дүү Нийслэлийн татварын газарт ажилладаг юм. – За тийм байж. Чимэд өнөөдөр томилогдсон газартаа ажиллаж байгааг юугаар батлах вэ? – Үгүй та чинь одоо миний дүүг… сэжиглэж байгаа хэрэг үү? Арай ч дээ. Ярь ярь миний дүүгийн утас энэ байна. Тэр Бага-Нуур дүүргийн ямар байгууллагыг шалгаж байгааг тэндэхийн цагдаагийн байгууллагаар шалгуулчихаач. Чимгээгийн гомдож цөхөрсөн дуунд цагдаагийн

ахмад цочирсон ч үгүй. – Тэгэхээр эмэгтэй бид гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд шаардлагтай бүх хүнийг шалгах ёстой. Харин таниас нэг зүйлийг нэмж асууя. Танай ээжийнхээс алга болсон эд зүйл байна уу? Чимгээ, Насан хоёр өрөөн доторхийг нягтлан хараад сэжигтэй юм олж мэдсэнгүй. – Гайгүй л юм шиг байх юм. Би тусдаа амьдардаг болохоор бас сайн мэдэхгүй л байна. – Танай ээж болон та нарт өш хонзонтой мөнгөний болон эд зүйлийн өгцөө авцаатай хүн бий юу? – Үгүй дээ. Тэрийг харин баттай хэлэх байна. Тэгээд ч миний ээж жар гарчихсан настай хүн шүү дээ. – Чимэд га хоёроос өөр ах дүүс бий юу? – Байгаа. Францад ах эгч хоёр маань гэр бүлээрээ амьдардаг юм. – За та өөрийн хэлж ярьсан зүйлийн үнэн зөв гэдгийг хүлээн

зөвшөөрч байна уу? – Тийм. Энэ үед Насан бурханы өмнө зул барихаар очоод дуу алдан хойш ухрав. Бүгд тэр зүгт эргэн харцгаах аж. Насангийн царай цонхийн цайжээ. Чимгээ мөн хирдхийн айдас дүүрэн нүдээр нөхрөө харж – Яаваа… гэж уруул өмөлзүүлэв. – Ханиа. Ханиа Бурхан…. бурхан ээжийн шүтээн алга. Бүгд гүйх шахам өрөөний хойморьт очив. Өрөөний хойморьт залагдсан алтадсан гуун доторхи тохой хирийн цул алтан “Бурхан багш” алга болж байсан газар нь онгойж харагдана. Аавынх нь дээд өвгөөс уламжилж ирсэн шүтээн гэж ээж нь тэр Бурханыг ихэд дээдэлдгийг Чимгээ хоромын төдийд эргэн санав. – Тиймээ. Манай шүтээн алга болчихож. Аавын маань дээд өвөг их хамба лам байсан юм гэдэг. – Энэ Бурхан яг өнөөдөр

алга болсон гэдэгт та итгэлтэй байна уу? – Манай шүтээнд ойртож гар хүрэх хүн ээжээс өөр байхгүй. Цул алтан бурхан шүү дээ. Шүтээнийг маань авсан хүн ээжийг минь сүйдэлсэн байх. – Магадгүй ах дүүсийн чинь хэн нэгэн танай шүтээнийг ээжээс чинь авсан байж болно ш дээ. Та ээжийндээ өдөр болгон ирдэггүй гэж хэлсэн биз дээ. – Үгүй. Манай ах дүүсийн хувьд тийм юм хэзээ ч болохгүй. Миний ээж тийм саналыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Манайхан алтыг чухалчилдаг хүмүүс биш. – тэгвэл таны найз Оюумаа тэр алтан бурханыг авсан байж болох уу? – Үгүй ээ. Тэгэх ёсгүй. Цагдаагийнхан тэгэсхийгээд явахад Чимгээ

ах дүүстээ хэл дуулгахаар ширээний ард суув… … Оюумаа Нанзаа хоёр Болдыг хүлээн хотын томоохон ресторануудын нэгэнд сууж байлаа. – Миний хоёр найз одоо нэг шийдтэйхэн алхам хийх цаг болсон. Та хоёр ер нь хэдий болтол ингэж өөх ч биш, булчирхай ч биш явах гэсэн юм бэ? бидний нас бас явж байна шүү. Хүүхэд шуухад чинь оройтлоо. Чи өөрөө эмч хүн надаар хэлүүлэлт юу байх билээ. Яаж зүгээр суугаад байх билээ дээ. Болдыг иртэл ганц ганц пиво шимж суувал ямар вэ? Надад бас зав зай тэр болгон олдоод байх биш. Авгай гэдэг харгалзагчийн гараас гарсан дээрээ уг нь нэг Чимгээтэй уулзчихсан бол сайхан байхгүй юу. – Чимгээг чи сайн мэднэ дээ. Багынхаа Насанд хайртай байсан. Одоо тэднийх хүүхэдтэй болох гэж байгаа. Тийм

учраас үнэнийг хэлэхэд чамтай уулзахгүй гэсэн. Оюумаа түүнийг аргадах байдлаар хэлээд нүүр өөд нь харав. – Өө тийм үү? Чимгээ жирэмсэн юм уу? за тийм бол зөвөө зөв. Харин чи намайг горьдоочихлоо гээч. Хоёулаа Чимгээгийн ээжийнд оччихоод ангийнхантай уулзъя энэ тэр гээд… Горьдоочих бололтой юмаа чи. – Би уг нь Болдтой уулзахдаа чамайг хажууд байж хань болог гэж бодсон юм. Чи арай татгалзахгүй юм байгаа биз дээ. – Өө чи ингээд тэнэгтээд байдаг юм ш дээ. Одоо би ямар чамд ирсэн захиаг хормогчны чинь халаасанд хийдэг нэг ширээний чинь найз биш. Ер нь бол Болд та хоёрын уулзахад би илүү л байхгүй юу. Өөрсдийнхөө

амьдралыг өөрсдөө шийдэж сураач дээ та нар одоо. Оюумаа түсхийтэл инээд алдаж – Тэгээд загнаад унадаг юм. Чиний энэ зан ерөесөө орхигдохгүй юмаа гэв. – Маяглацгаагаад байгаарай та нар зүгээр. Өргөө гэрээ бариач. Өрхний чинь оосрыг татъя гээд цаад Болддоо хэлж чаддаггүй юмуу чи. Надтай хэрэлдэхдээ сайн юм билээ. – Үгүй би яаж тэгж хэлдэг юм бэ? цаад Болд чинь юу ч хэлэхгүй яваад байхад чинь. Эмэгтэй хүн яах ёстой юм бэ? – Болд ч бас яах вэ? маньтайгаа уулзаж учраад дэмтэй тустай явдаг юм. Тэр Насан, Дармаа мэтийн том баячуудтай бол уулзахаас дургүй хүрдэг гээч. Нэг их том дээгүүр харсан улс. Тэд нар ер нь тэнгэрээс буугаад ирээгүй л байх. Маньтайгаа комбинатын тоосонд бөмбөг хөөж өссөн байх. – За

чимээгүй. Болд ирж байна гэж Оюумааг шивнэхэд Нанзаа толгой өргөн ажиглав. Гал улаан сарнай барьсан цагаан цамц хар костюмтай Болд тэгш цагаан шүд яралзуулан инээсээр ойртон ирж Оюумаагын өмнө мэхийн цэцгээ гардуулав. – Оройн мэнд. Найзууд минь их хүлээв үү? Хүлцэл өчье. Муу анд нь. – Чамайг хүлээгээд ганц ганц пиво шимж сууна. Шинэ айлын голомт бадарч хуримын хүндэт суудалд залагдах болов уу гээд сууж байна. Нэг хоёр урагшгүй хүнээс болж цаг алдаад болох биш. Шал урам хугарчихлаа байна гээд пиво залгилах Нанзааг Болд гайхан хараад суув. – За манайхан ажил давгүй биз. Оюумаа чамаар сонин юу байна. Найз нь харин чамтай уулзъя гэж ярих гээд хүлээж байтал миний бодлыг мэдсэн мэт чи ярьдаг байна ш дээ. Оюумаа хажуу тийш харан инээмсэглэж – Энэ ирээд чамайг дууд гэсэн

юм гээд чимээгүй болов. – Өө за за. Энэ ирээд ч гэх шиг. Одоо бүр ад үзэх нь шив дээ. Ер нь ч би явъя даа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж. Уг нь би та хоёрыг загная гэж бодсон юм. Болд Нанзааг харан инээмсэглэж – Үгүй тэгзэд чи бид хоёрыг загнах гэсэн юм бол загнаач дээ. Нанзаа мөн инээж – За болилоо болилоо. Бүр болилоо. Харин та хоёрын төлөө уумаар санагдчихлаа. Одоо та хоёр нэг шийдээч дээ. Өөрөөр хэлбэл нэг гэртээ орооч. Хайр байна уу та хоёрт хайр байна. Юу нь болохгүй гэж. – Аан. Аан одоо ойлголоо. Чи бид хоёрыг нийлж суусангүй гэж загнах гэсэн юмуу? Гээд Болд түүнийг харав. – Ашгүй минь одоо нэг ойлгож байна уу? одоо тэгээд та хоёр минь сайн ярилцаж хэтийн амьдралаа бодоцгоо. Найз нь ингээд явъя. Өнөөдөр миний эхнэр зан муутай байгаа. Харин ангийн анд минь нэг

ширээний охиныг минь битгий зовоогоорой. Наадахь чинь их амархан гомддог юм шүү гэсээр өндийв. – Үгүй чи адаглаж хоол идээд яваач. Нэг их яарч гэнэ гэж Оюумаа унтууцав. – За тэгье. Би ч ер нь загнадаг баатар болох гээд загнуулж жижгэрдэг юм даа гээд Нанзаа эргэн суув. Тэр гурав бага насаа дурссаар хооллож, ганц нэг хундага өргөөд Нанзааг гаргаж өгөөд Оюумаа Болд хоёр дотогш оров. – Намайг чи минь ойлгож уучлаарай. Би чамд хайртай Оюумаа. Гэхдээ найз нь эхнэрээсээ албан ёсоор салаагүй байсан болохоор чамайг зовоогоод яах вэ? гээд хэлээгүй байсан юм. Харин өнөөдөр бүх юм жин тан болж бид хоёр салаад эхнэр маань хамтран амьдрагчаа дагаад Япон явчихлаа. Уг нь бол бид салаад хоёр жил болж байгаа юм ш дээ.

Оюумаа чи миний эхнэр болооч гээд ихэд нялхарсан дуугаар хэлсэн Болд бүсгүйг тэврэн уруул дээр нь зөөлөн үнсэв. “Бурхан минь би ямар жаргалтай байнаа. Энэ хүнээс ийм үг бас сонсдог байжээ.” Оюумаагийн нүдээр нулимс мэлтэгнэж Болдын өргөн цээжинд толгойгоо нааж – Тиймээ би чамд хайртай гэх үгийг цээжнийхээ гүнээс гаргах мэт тод гэгч нь хэлэв. Болд бүсгүйн мяндаслаг хүрэн үсийг энхрийлэн илбэж байлаа. – Хоёулаа энд суугаад яах юм бэ? манайд очъё тэгэх үү? “Чи өөрөө мэд” гэх шиг Оюумаа толгой дохин өндийв. Тэр хоёр хувцаслан гадаа гарахад оройн шаргал наран шижиртэн байлаа. Оюумаа эхлээд утсаа дуугарч байгааг анзаарсангүй. Утасны мэдрүүлэгч хэд дахин чичигнэсний дараа мэдэж утсаа харвал шал танихгүй дугаар байсан тул авсангүй Болдыг

сугадан машин өөд нь алхав. Утас урьд өмнөхөөс хүчтэй юм шиг ёвчин дуудахад авахаас аргагүй болсон Оюумаа утсаа авав. – Байна уу? нэг их түрэмгий дуутай хүний дуу сонсдоход Оюумаа өөрийн эрхгүй цочин давхийв. – Оюумаа юу? – Тийм байна. – Дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Хүчит ярьж байна. – Өө за. Би таньд юугаар тусалж чадахсан бол. – Та одоо миний өрөөнд хүрээд ир. Хэрэв ирэхгүй бол таныг баривчлах болно. – Юу та хүн андуураад байгаа юм биш үү? – Үгүй таныг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна. Утас тасарч Оюумаагийн царай цонхийн цайж өөрийн эрхгүй гуйвалзан Болдоос зууран барив. Болд мөн сандарч – Чи яаваа. Сая хэн ярив хэмээн асуув. – Мэдэхгүй ээ. Дүүргийн цагдаагийн газар

хурдан ир. Цагаас хоцорвол баривчлана гээд байх юм. – Хэн гэж хүн ярьж байх юм бэ? – Мэдэхгүй. Нэг сонин нэртэй хүн ярьсан. – Тийшээ очьё доо. Яах гэсэн юм бол. Чиний ажил дээр хүн эндээгүй биз дээ? – Үгүй. Би ёстой мэдэхгүй байна. Болдоо би айгаад байнаа. Нэг муу зөн совин татаад байна. – Битгий ай. Магадгүй чиний таньдаг мэддэг хүний талаар асуун шалгаах ажил ч гарсан юм билүү. Хэн мэдлээ. Очоод мэдье гээд Болд машинаа асаан хөдлөв. Ажил аль хэдийн тарсан ч цагдаагийн газрын үүдэнд олон машин тавиастай байлаа. Тэр хоёр дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн үрүү очин – Уучлаарай юм асууж болох уу? Намайг энд дуудсан юм. Яах гэсэн юм болоо? – Та хэн билээ? – Би Оюумаа. – Аа Оюумаа юу гээд

жижүүрийн ахмад Оюумаагийн хөлөөс толгойг хүртэл ажиглаад – Дээшээ 201 тоотод оч. Ахмад Хүчит гэсэн өрөөнд ор. – За. Оюумаад нэг битүү айдас төрөн бие нь салгалах аж. – Орж болох уу? Оюумаагийн дуугаар толгой өргөн харсан цагдаагинн ахмад толгой дохиод түүнийг ихэд ажиглав. – Оюумаа та суу. Харин та хэн билээ? – Би нөхөр нь болох хүн байна. – Гараад хүлээж бай. Болд гайхасхийн гарч Оюумаа өвдөг чичрүүлэн сууж хоцров. Ахмад компьютерээ асаан бичихэд бэлтгээд – Та мииий асуултанд үнэн зөв хариулна шүү. Хэрэв худал мэдүүлж хэргийн үнэнийг төөрөлдүүлбэл хуулинд заасан хариуцлага хүлээх

болно. Тэгэхээр Оюумаа та ямар хэргийн учир энд дуудагдаж ирж байгаагаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ хэмээн өндөр дуугаар ярихад Оюумаагийн бие салсхийн зүрхээр нь ширхийн хатгуулав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…