Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “5-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
400

Байна уу? яасан бэ? Зүгээр үү? – Юу зүгээр үү? Гэж. – Түрүүн Нанзаагийн эхнэр гэх нэг эмэгтэй ирээд чамайг асуугаад байсан. Би бодохдоо… – Шал балай юмаа. Ажил дээр ирээд дэмий балай юм

солиороод би жижүүрээс ичиж үхэх шахлаа. Бас айгаад… – Юмтай л байхаа тэр одоо. Надад бас л балай балай юм яриад байсан. Чи тэгээд яасан бэ? – Хөөх шахуу явуулаад, зугатах шахуу холдлоо. Азаар бид

дөрвийг буудалд хоносныг мэдээгүй юм шиг байна лээ. – За тэгээд нэг салсан бол болоо. Дахиад очихгүй биз. Үгүй энэ Нанзаа яахаараа тийм балай хөгшин авгайтай суучихдаг байнаа. – Харин тиймээ. Гэхдээ би

айгаад байнаа. – Юунаас нь айдаг юм бэ? Ямар Нанзаагийн хүүхдийг тээчихсэн биш. Тэгээд ч тэр явдлаас хойш тав зургаан сар болчихсон байхад чинь… – Тэгсэн ч гэсэн хэцүү юмаа. Нөхрөө харахаар айгаад ч

байх шиг. Буруу юм хийх хэцүү юм байна ш дээ. – Мартаач дээ. Ямар Нанзаатай хамт байж байгаад баригдчихсан биш. Танай нөхөр ч яаж яваа юм билээ. Чи мэдэхгүй ш дээ. – Миний нөхөр ууртай цочмог

түргэн зантай ч харин ч тийм юмнаас холуур шүү хөөрхий минь. – Болтугай. Болтугай. Хөөе найзаа. Өнөөдөр Нанзаа над дээр ирнэ гэсэн. Чи уулзах уу? – За найз минь надад тийм юм дахиад битгий дуулгаарай. – Ойлголоо. Хагагтай минь. Чи минь өөрийнхөө хязгаарлагдмал амьдралд өөрийгөө бүр хүлж орхих шив дээ. – Эмэгтэй хүний үзэх ёстой жам юм чинь. Яая гэх вэ? би амьдралдаа үнэнч хоцорлоо. – Өрөвдөлтэй юмаа. – Гэхдээ чи бас өөрийн амьдралдаа хүлэгдэх ёстой. Нэг ханьтай болооч дээ. Хөгширлөө. – Гуч гарчихлаа гэж үү? Хөгшрөх бас болоогүй ээ. – Өөрөө мэдэгтүн. Баяртай. Утас тасарч Чимгээ компьютерээ асаав. “Ингээд ээж болдог байжээ” гэх

бодол цээжийг нь маажилж нүдэнд нь нулимс цахилна. Чимгээ утсаа авч ээж үрүүгээ залгав. – Байнауу? ээжээ. Та сайн биз. Сэвжидмаагийн дуу бүдэгхэн сонсдоно. – Байнаа. Байна. Ээж нь сонсч байна. Эх уртаар сүүрс алдах сонсдоно. – Та яагаа вэ? ээжээ. Бие чинь зүгээр үү? – Харин гэм. Уг нь овоо байсан юм. Зүрх жаахан салгалаад байх юм. – Яагаад байгаа юм болоо? Би найзыгаа аваад тань дээр очих уу? – Оюумааг уу? ажилтай байлгүй дээ зайлуул. – Ажил нь гайгүй байхаа. Би Оюумаа

уруу ярьчихаад тань уруу яваад очъё. Юунд ч юм бэ? Чимгээ зовинон айж байлаа. – Байна уу? Оюумаа найзаа чи ажлаа дуусчихсан уу? – Тийм байна. Яасан бэ? чи наашаа ирэх нь үү? Нанзаа ирчихсэн байна. – Би очих гэсэн юм. Ээжийн бие тааруухан байгаа бололтой. Чи үЗЭэД ЭМ бИЧЭЭД өгөөч. – Тэгье. Тэгье. Гэхдээ Сэвжидмаа эгчийг шинжилгээ хийлгэж оношийг нь тодруулсан нь дээр шүү. – Харин тиймээ. Чи шинжилгээг нь бичээд өгчих. Би маргааш өглөө шинжилгээг нь хийлгэчихье. Найз нь чам дээр яваад очих уу? – Тэгээ тэг. Бид хоёр чамайг хүлээж байя. – Би одоохон. Найзаа чи болж өгвөл Нанзааг

явуулчихаарай. – За хурдан хүрээд ирээрэй. – Одоохон. Чимгээ утсаа таслан дахин ээж үрүүгээ залгав. – Ээжээ би одоохон Оюумааг аваад очлоо. Та яаж байна вэ? – Гайгүй болох байхаа охин минь. Даралтныхаа эмнээс уугаад зүрхнийхээ дусаалгыг хэрэглэчихлээ. – Би одоохон очноо ээжээ. Охин нь таньд баяртай мэдээ дуулгана за. – За… эхийн дуу сулхан байгааг мэдсэн Чимгээ яаран гадуур хувцсаа шүүрэв. Энэ үед хаалга зөөлхөн онгойж – Таныг дэд сайд дуудаж байна гэв. Чимгээ сайдын туслахын гоёмсог үсийг ширтэн санаа алдаад – За гэж сулхан дуугарав. Хаалга дахин хаагдаж туслахын цааш явах сонсдоно. – Өө ямар хяслантай юм бэ? ээж мииь өвдчихөөд байхад… За яах вэ?

Оюумааг гуйхаас… Дэд сайд уруу орчихоод… араас нь очихоос… ээж хир барагтай бол ингэхгүй. Сайд дээр хир удах ч юм билээ гэж бодсон Чимгээ найз Оюумаа уруугаа залгав. – Оюумаа найзаа уучлаарай. Найзад нь ажил гарчихлаа. Чи ээжийг очоод үзчих тэгэх үү? Найз нь гуйж байна. – Юун сүртэй юм бэ? найз нь түргэхэн очоод тайвшруулах эмчилгээ хийчихье. Тэгээд шинжилгээ бичээд орхичихьё. Чи ажлаа амжуулаад очоорой. Найз нь чамайг очихыг хүлээмээр л байна. Даанч болзоотой. Удахгүй миний нөхөр болох сайн залууг чамтай танилцуулах болох нь дээ би. – Амжилт хүсье найз минь. Найз нь чамдаа хайртай шүү. – Би ч гэсэн Чимгээ гэдэг найзаараа бахархдаг шүү. – Би ч бас… найрсаг үгээр биесээ шагнасан бүсгүйчүүд утсаа

таслав. Сэтгэл нь амарсан Чимгээ дэд сайдын өрөөнд ороход Яамны хэд хэдэн хэлтсийн болон тусгай газрын дарга нар дугуй ширээ тойрон суусан байх тул Чимгээ сул суудалд суун тэмдэглэлийн дэвтрээ нээн үзгээ гаргав… … Хоёулаа явах болох нь дээ. Цаад Чимгээ чинь дэд сайдынхаа өрөөнд хуралтай болчихож. – Өө хөөрхий. Тэр хатагтайн царайг нэг харах гэсэн юмсан. – Одоо болио. Цаадахь чинь жирэмсэн болсон. Битгий үймүүл. Тайван амьдраг. – Манай ангиас Насан Чимгээ хоёрын анхны хайр л биеллээ олж амьдрал боллоо доо. – Харин тиймээ. Ингэхэд залуу минь чи ямар хачин эхнэртэй юм бэ?над дээр ирж хэрүүл хийж намайг өвчтөнүүдийн өмнө нүдний булай болгоод, Чимгээгийн ажил дээр бас очиж түүнийг эвгүй байдалд оруулсан

байна лээ. – Тэгдэг юмаа. Манай тэр их ааш муутай. Тэгээд ч хэдэн нас ах болохоороо их харддаг юм. – Та хоёрын дунд хүүхэд байна уу? – Үгүй дээ. Өрнөхийн хоёр хүүхэд салсан нөхөр дээр нь байдаг юм. – Тийм үү? Эх хүн байж танай эхнэр чинь хүүхдүүдээ өөр дээрээ байлгадаггүй юм уу? – Манай хүн хүүхэдтэй зууралдах хүн бишээ. – Миний найзаа. Нанзаа чи тийм утгагүй амьдралаас холдооч. – Би Өрнөхийг орхихоос өрөвдөөд байдаг юмаа. – Таны энэ сайхан сэтгэлийг эхнэр чинь тэгээд ойлгох уу даа. – Мэдэхгүй юм даа. Ойлгох цаг ирэх биз дээ. За явцгаая. Хөгшний бие тааруухан гээ биз дээ. Оюумаа, Нанзаа хоёрыг гарч ирэхийг сэмхэн харсан Өрнөх араас нь бие далдлан дагахыг тэр хоёр анзаарсангүй. … – Сэвжидмаа эгчээ. Та минь яагаад байна даа? яасан

их хөлстэй байх юм гэсээр Оюумаа эмгэний нүүрний чийхарсан хөлсийг арчив. – Харин гэм хүүхээ. Гэнэт дотор муухайраад бөөлжис цутгаад байх юм. Бие чичрээд ч байх шиг. Охин минь та нарт ажил удчихлаа даа. Энэ хүү чинь хэн билээ. Харсан ч хүүхэд шиг. – Сэвжид эгчээ та танихгүй байна уу? Манай ангийн Нанзаа ш дээ. – Еэ хөөрхий минь эгч нь таньсангүй. – Тэгэлгүй яах вэ? дээ. Ийм хөгшин болчихсон хүнийг чинь… – За цөг гэм. Юу нь хөгшин байдаг юм гэж Сэвжидмааг дуу алдахад тэд хөгжилтэйеэ хөхрөлдөв. – За алив би таны даралтыг үзье. Оюумаа хөгшний баруун гарт даралтны аппарат зүүж – Тээр таны даралт ихэдчихсэн байна. Алив хэлээ гарга. Бас зүрх жаахан өөрчлөлттэй байна. Оюумаа Сэвжидмаад эм уулгаж, тариа хийгээд духан дээр нь жин тавин хэвтүүлээд дээрээс нь зөөлөн хөнжил тавив. –

Миний хүүхдүүдээ цаана чинь хоол цай хиам талх байгаа юмсан. Бодвол хүүхдүүд минь ажил дээрээсээ ирсэн байлгүй дээ. – Зүгээрээ эгчээ. Бид ажилтай болчихлоо. Одоо гайгүй байхаа. Та сайхан унтчих. Хаалгаа яах вэ? – Хаалгаа онгорхой орхичих. Чимгээ ирэх байх. – Харин тиймээ. Чимгээ ирэх байх. Та унтвал унт унт сайхан тайвширчихна. – Баярлалаа охин минь. – Зүгээр дээ эгч минь. За бид хоёр явлаа. Орой тань уруу залгаж биеийг тань асууя. Баяртай. Оюумаа Нанзаа хоёрыг гарсны дараа Сэвжидмаа хэсэг зуур унтчихав. Орцны гадаа нуугдаж зогссон Өрнөх тэр хоёрыг хорссон, үзэн ядсан нүдээр харснаа шүд зуун орц уруу оров. “Муусайн завхай амьтад. Ингэж заваарч явдаг вий. Нанзаа гуай арьсыг чинь хуулаад өгнөө чамайг би. Тэр Чимгээ нь биш энэ гичий чиний нууц амраг байх нь ээ. Үхсэн хойноо ч эмч бол доо.

Болгож өгнөө чамай муу завхай эмийг. Та муу хоёрын садар самуунаа үйлддэг тэр муу заваан оромжийг чинь одоохон ороод би түйвээгээд өгье. Хараарай та нар” гэж зүхсээр Өрнөх Сэвжидмаагийн хаалгыг татав… … Хажууд нь усан нүдэлж орь дуу тавих Тогооноог хяламхийн харсан Товуу хаазаа нэмэн уламч хурдлав. “Ер нь болье. Хүү шигээ залуу хүүхэнтэй ханилсан дүр үзүүлж өөрөө ч , энэ амьтныг ч зовоож ганц хүүгээ уурлуулж бухимдуулж байдаг. Өтөлсөн ч ухаан ордоггүй тэнэг хүн юм даа би. Очих оронгүй, өнчин өрөөсөн энэ амьтныг би гудамжинд орхилтой нь биш. Ганц өрөө байр авч өгөөд, хоол залгах жижиг аж ахуйтай болгоод хагацах минь. Энэ хүүхэн надад хэрэгтүй

ээ. Миний үр удмьн устгасан хүнтэй эвсэх тэнэг толгойт би биш. Уг нь энэ золиг намайг хөгшин гэж гололгүй миний үрийг төрүүлээд өгсөн бол би бүх өмчөө үүнд өвлүүлэх байсан. Яая гэх вэ? заяа тавилан иймээс хойш” Товуу дотоод сэтгэлдээ ихэд гунихран өөртэйгөө ярьж явлаа. – Та ингээд намайг гудамжинд нохой шиг төөрүүлж хаях байсан юм уу? тиймээ тийм би ийм л заяагүй хүн ш дээ. – Дуугүй яваад өгөөч. Би жолоо барьж явна. – Бид ярилцаж болохгүй гэж үү? – Одоо яриад байх юм байхгүй ээ. Харин чи цаашид бодолтой амьдраарай. Над шиг хүн тэр болгон олдохгүй л болов уу. – Намайг буулга. Би өөрөө зайлаад өгье. – Тэгдэг юмуу? Би өөрийн биеэр чамайг хүргэж өгнө. – Хаана хүргэж өгнө гэж. Хотын гудамжинд уу? – Дуугүй яв. Хаана хүргэхээ би

мэдье. Товуу өөрийг хэлсэнгүй урт замын туршид дахин ямар нэг үг дуугарсангүй замаа ширтэн давхисаар их хотын зах уруу шургах мэт оров. “Энэ муу төгцөг хэдэн төгрөгтэйгөөроө аархаж, зориуд намайг нааш нь авчирч байхгүй юу. Үхвэл таарна муу новш. Чамайг би яавч зүгээр орхихгүй. Ямар нэг хий чамаас гарч л таараа. Тэртэй тэргүй энэ хөгшин толгойгоос би салах л байсан. Даанч ахиухан мөнгө салгаж чадсангүй. Гэхдээ бас хоосонгүй. Чамайг үхэхээр би хүүрэн дээр чинь бүжиглэнэ дээ. Бүжиглэнэ.” Ер нь Тогооноогийн толгойд яаж Товуугаас хариугаа авах, яаж түүнийг хурдан үхүүлэх вэ гэж хорсч өширхөх бодол эргэлдэн байлаа. “Угийн ааш муутай хүн дээ зайлуул. Ямар хүнтэй таарч яаж амьдрах юм бол доо хөөрхий. Их зоргоороо хүн. Бага шиг зовоосой билээ дэз. Мөнгөнд их дуртай бас. Хөлс гаргалгүй

мөнгөнд их шунах ч өөрийгөө хөнөөх тахал даа. Гурван жил нэр холбогдож нэг тогооноос хоол идсэн дээ.хүний дайтай орхиноо. Хогширсөн ч гэсэн эр хүн шүү би.” Товуу харин 1’огооноогийн цаашдын хувь заяанд шаналан зовж байлаа. Машин давхисаар “Москва” хороолол гэх шинэ баригдсан арван хоср давхруудын нэгний омно ирж зогсон Товуу бууж машинаа тойрон Тогооноогийн цаад галын хаалгыг онгойлюход Тогооноо дургай дургүй бууж, хувцасныхаа тоосыг гүвэв. Товуу түүний хоср чемодантай юмыг барин тэвхэлзтэл алхсаар орц уруу ороход Тогооноо араас нь дагахаас оөр аргагүй болов. Цахилгаан шаг дорвон давхарт зогсоход Товуу нүдээрээ дохин гарахад Гогооноо мөн даган гарав. Гэд явсаар 204

тоотын өмнө очиж Товуу халаасаа ухан түлхүүр гаргаж хаалга онгойлгөод – За Тогооноо минь энэ чиний гэр. Гэртээ морил гэв. Тогооноо түүнийг гайхах мэт хараад – Одоо бид энд амьдрах юм уу гэв. – Үгүй ээ чи ганцаараа амьдрана. Би чамд бэлэглэж байгаа юм. За сайхан амьдраарай гээд түүний гарт түлхүүр атгуулаад яваад өгөв. – Товуу. Тогооноог түүний араас аяархан дуудахад Товуу эргэн харж – Сайхан амьдраарай гээд яваад өгөв. “Ашгүй дээ байртай боллоо. Уг нь энэ Товуу сайн хүн. Дахиад гурван жил болсон бол би чамаас бүр ихийг салгах байсан даа.” байртай болсондоо Тогооноо баярлавч гуниг хорсол хосолж, улмаар өширхөл хуралдана, “За ингээд залуу эхнэрээсээ салчихдаг байжээ. Гурван эхнэрийн нүүр үзлээ гээч. Энэ

хорвоод тавин хэдэн жил амьдрахдаа хоёр эхнэрээс салж нэгийг нь энэ хорвоогоос явууллаа. Хөархий муу талийгч маань хүү бид хоёрын төлөө төрсөн мэт амьдарсан даа. Уг нь би Ерөөлтөд их хайртай байсан юм шиг байгаа юм. Юм гэдэг цагаа болохоор дэндүү хэврэг хяслантай байдаг юм байна. Бүтэн гурван жил ханилан суухдаа жирэмслээгүй хирнээ заавал намайг Москва явахын өмнө жирэмслэхдээ яах вэ? дээ. Тэр үед би ч гэж зайлуул үлээгээд хийсгэчихсэн гүзээ шиг дэндүү хөөрүү сагсуу явж дээ. Эрдмийн ажлын судалгаа хийсэн эрдэм шинжилгээний ажилтан. Үхэж хэвт нэг муу нас хатгахчуу аядаж явсан юм байхаа даа. муу Ерөөлтийгөө их гомдоосон доо. Өөр хүний

хүүхэд тээчихлээ гэж шаралхаж Очирдуламыг дагуулж гүйсээр ханилсан юм даг. Очирдулам надад сайн гэж жигтэйхэн. Буцаад Еөөлттэй суучихвий! Гэж айхдаа бас ч хов хор их хутгасан. Эмэгтэй хүний зовлнгийн нулимс асгаруулсан эр хүн жаргадаггүй гэж үнэн юм шиг. Очирдулам хүүхэд төрүүлсэнгүй байсаар насьн дуусгасан. Энэ Гоюотн» надтай ханилаад гурван жил болохдоо салахын омно жирэмсэлж миний хүүхдийг устгалаа. Хоорхий доо муу ээж минь ухаантай алсын хараатай хүн байсан тулдаа хүүг минь надад олж өгөөгүй бол ч би гэдэг хүн үрийн зулай үнэрлэлгүй энэ орчлонгоос явах байсан биз” ийм бодол төрөхөд Товуу нүдээ анин жолоогоо

гүшин бодлогшров. Шинэ хороололд нэг өрөө байртай хоцорсондоо баярласан ч сэтгэлдээ шунасааар байгаа Тогооноо цонхоор хараад гайхах шиг болсноо баясан инээмсэглэв. “Тэгнэ ш дээ. Муу төгцөг. Яг яс юман дээрээ надад хоргодоод явж чадахгүй ш дээ. Муусайн эрчүүд ингэдэг л байхгүй юу. Аягүй бол жолоогоо түшээд уйлж байгаа биз. Хохь нь ш дээ. Ороод ирэхээр нь яг нүүр өгч харагдаач. Чамайг яаж мөлхүүлэхээ би мэдэхгүй бол өөр хэн чадах билээ. Над шиг сайхан хүүхэн чам шиг муу хөгшин төгцөгт яаж олдох юм бэ? Ёстой нөгөө сураад олдохгүй сувд, эрээд олдохгүй эрдэнэ юм шиг явж чадахгүй

хоргодоод байгаа биз. Хохь нь ш дээ. Даанч их том байсан юмаа. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж” гэхчилэн тавлан бодоод инээвхийлэв. Товуу харин огт өөр зүйл бодож байлаа. Тэр нэгэн орой хамаатных нь залуу түүнийг ихэд хайж сурагласаар шинэ байрыг нь олж ирэв… … – Товуу минь чи чинь яасан лойчихсон, цайрчихсан хүн бэ? гээд Очирдуламыг ихэд муухай харж тамшилзаад – За хувцсаа өмс. Ээж чинь ирсэн. Цаана чинь янз янзын юм болж байна гэж ширүүхэн хэлэхэд “Ээжийн бие муудаж дээ” гэж өөртөө таамагласан Товуу гадуур хувцсаа шүүрэхэд Очирдулам дагалдав. Хамаатангийн залуу Очирдуламыг тун ч муухай харж – Чи хэрэггүй. Манайхны дотоод асуудал. Бараг зандрах шахуу хэлсэн залуугийн үгэнд айж бантсан

Очирдуламын царай зэвхийрэн цайсаар цааш оров. Товууг эгчийндээ очиход төрөөд хорьхон хоногтой жаахан амьтан ээрэн орилж ээж, эгч хоёр нь угжих гэж аргаа барцгааж байв. Хэзээ ч барагтай юманд уур уцаар болж байгаагүй ээж нь Товууд уурлахын дээдээр уурлаж хэдэн мойниг хуруугаа чичрүүлэн нулимсаа арчиж ихэд гомдолтой шуухитнах аж. – Товуу минь арай хэтэрч байгаа юм бишүү. Үр удмаараа тоглосон хүн адгийн тэнэг хүн байдаг юм шүү. Том эгч нь түүнийг шуудхан загнаж эхлэв. – Юу болчихоод байгаа юм бэ? та нар чинь. Бас хаанаас юун хүүхэд авчирчихаад асуудал үүсгээд байгаа юм бэ? – Тиймээ чи болоод мэдэхгүй байгаа байх. Нээрэн мэдэхгүй байгаа байх. Чиний хүүхэд. Чиний хаяад явсан хүүхэд. Май ав энэ хүүхдээ

угж. – Миний хүүхэд бишээ биш. Намайг эзгүй хойгуур жирэмсэлсэн юм байхчив лээ. Тэр эхэд нь өгөөч. – Аан. Тийм гээ чи. Май чи ингээд өмнөөс хэдэрлэ. Хүний өнчин өрөөсөн охин авч суучихаад. Жирэмслүүлчихээд ганцааранг нь хаяж ядаргаанд оруулж үхлийн ирмэг дээр авааччихаад бүр өөр хүүхэнтэй сууж нуугдаж явна гэнээ чи. Намайг амьд байхад ингэж даврахгүй шүү чи. Яадгаа алдана гэнээ чи. Би хадаг сүйгээ тавьж ёсолж төрлөж авсан бэртэй хүн. Би бэрээсээ өөр хүнийг хүлээж авахгүй гэж ихэд хилэгнэсэн ээж нь Товууг хэд алгадаж хэд дахин эрхээрээ ороолгоод орхив. – Миний хүүхэд биш ч гэх шиг юу донгосдог юм чи. – Ээжээ та ойлгохгүй байна ш дээ. – Дуу чи. Битгий хүүхдийн заяа үргээгээд бай чи. Ерөөлт хаана байгааг мэдэж байна уу золиг минь чи. Халдвартын больницод шарын ком

гээч болж ухаангүй байна. Миний удамд чам шиг хүн муутай арилсан дотортой хүн байгаагүй юм шүү. Эхийн энэ үгэнд Товуу хирдхийн цочиж босоод ирэв. – Ерөөлт шарлачихсан юм уу? – Тэгэлгүй яадаг юм. Даралт, хаван нь тултлаа ядарч зүдэрч төрсөн хүн өвчлөхгүй яадаг юм. Ухаан орохгүй байна. Ком болтлоо бүхэл нь өндөр байна гэнэ. Хүргэн ах чинь сахиж байгаа. Ээж очоогүй бол ч айхтар… харамсаад ханахгүй юм болох байсан биз. Ерөөлт чамайг эзгүйгээр өөр хүний хүүхэд тээж, тэгээд чинийх гэж хэзээ ч худлаа хэлэх хүн биш. Ерөөлт шударга хүн. Яая гэх вэ? чи үнэмшихгүй байвал би чиний эргэлзээг маргааш тайлаад өгөмз. Та хоёрт шинжилгээ хийлгээд тэгээд болоо. Тэнэг л байна даа Товуу минь дэндүү тэнэг харалган байна. Эгч нь

салхи татуултал зэмлэн буруутгаад Товуугийн гар дээрээс хүүг шүүрэн авч цаашаа яваад орчихов. – Хай л даа. Тэнгэр Бурхан ийм урагшгүй тэнэг хүн байдгаа бас. Тийм сайн охиныг гомдоож, ийм сайхан хүүгийн заяаг гундаадаг. Хэлэх ч юм биш. Миний нүгэл энэ зэрэгтэй юм байх даа гэж ээж нь залбирна. Ердөө маргааш нь эгч нь Товууг хүүтэй нь хамт авч очин эцэг тогтоох шинжилгээ хийлгэснээр жаалхүү Товуугийн хүү болох нь батлагдав. Ямар нүгэл хийж Ерөөлтийгөө зовоосноо ойлгосон Товуу өрөөнийхөө хаалгыг түгжчихээд жаахан хүүхэд шиг мэгшин уйлжээ. Баглаа цэцэг тэврэн очсон Товууг, Ерөөлт харж мэдрэх ухаангүй хэвтэж байв. Түүнийг үхлээс аврах ёстой аппарат тасралтгүй ажиллаж байх аж. – Өвчтөн

таньтай харьцаж чадахгүй байгааг та харж байгаа биз дээ. Та ухаан орохоор нь ирээрэй гэх сувилагчийн үгэнд захирагдсан Товууг гарахад эмнэлгийн цагаан нөмрөг нөмөрсөн том алаг нүдтэй өтгөн хөмсөгтэй өндөр залуу зөрөөд ороход Товууд Ерөөлтийг харамлах сэтгэл давамгайлж үүдэнд зогсон залуу сувилагч хоёрын ярилцахыг сонсов. – Аан та хүрээд ирэв үү? – Тиймээ. Нөгөө хоёр тариаг аваад ирлээ. – Ашгүй ашгүй нааш нь өгчих. Би эмчид хэлье. Өнөөдөр Ерөөлтийн зүрхний цохилт сайжирч байна. Даралт нь бас унахгүй байна. Бие нь анх ирсэнээ бодвол сайжирч байнаа та зоволтгүй. – Баярлалаа. Та нарын хүч шүү дээ. Эмчид миний талархалыг дамжуулаарай. – Тэгэлгүй яах вэ? Та ч бас ядраа биз. Гурван шөнө дараалан сахиж хонолоо. Утсаар асуучих. – Тэгье. Тэгье. Баярлалаа. Хаалга зөөлөн

онгойж нөгөө залуу Товуугын Ерөөлтийн дэргэд тавьсан цэцгийг барин гарч ирээд түүнийг таагүй нүдээр харав. – Энэ цэцэгийг чи Ерөөлтийн хажууд тавьсан уу? – Тийм. Яасан бэ? залуу Товууг ууртай нүдээр ширүүн харж – Энэ цэцгээ аваад эндээс тонил. Адаглаж чи эмэгтэй хүнд цэцэг зөв өгч сур. Өнгөрсөн хүнд өгсөн юм аятай толгой дээр нь хаячихсан байж гэнэ. Ямар муу ёр дуудсан хүн бэ? чи гэж эандрав. Товуу бантах шиг болсон ч – Ингэхэд чи хэн болчихоод надад заагаад байгаа юм гэж хэдэрлэв. – Бодвол чи нөгөө хаяад явсан нөхөр нь биз. Чи тэр явсан чамаараа яв. Битгий энүүгээр эргэлдээд бай. Чамтай чамгүй болно. Болоод ч ирсэн. Манай хамт олон түүиийг хөл дээр нь босгож чадна зүгээр. За явж үз залуу минь. Товуу хэлэх үггүй

болж цааш эргэв. “Нээрэн тийм ш дээ. Энэ залуу чинь Ерөөлтийн сургуулийн захирал байна ш дээ. Даанч харсан санагдаад байсан юм. Үгүй тэгээд захирал нь өөрөө сахидаг нь ямар учиртай юм бол. Арай энэ хоёр учиртай юм биш биз” бас нэгтэйгүүр Товуу Ерөөлтийг жигтэйхэн хардаж байлаа. Ерөөлтийг эмнэлэгт хэвтэж байх хооронд ээж нь нас эцэслэж Насанбуян хүү Очирдуламын асрамжиид бүрэн шилжих нь тэр. Очирдулам өөрөөс нь хүүхэд гарахгүйг сайн мэдэх тул хүүг газар тавилгүй энхрийлэн өсгөж байлаа. Товуу эрдмийн ажлаа Москвад хамгаалах болсноор Ерөөлтөөс улам холдож, жаалхүү Товуугийн Насан гэсэн нэрээр улсын бүртгэлд оров. Ерөөлт хүүгээ авах гэж нилээд явсан ч Товуу эзгүй, Очирдулам худал үнэн хэлсээр хүүг

эхээс нь хөндийрүүлж бүрэн чаджээ. Ерөөлтийг хүүтэйгээ уулзах гэж ирэхэд Очирдулам зориуд хүүг тэврэн цонхон дээр зогсч түүний нулимсыг харж зогсдогийг хожим нь Товуу мэджээ. Очирдуламд эгч нь болон бусад ах дүү нар нь муу тул Товуу нэг жилийн дараа гэхэд ах дүүсээсээ бүрэн холдсон байлаа. Товуу Ерөөлттэй хэдэнтэй уулзсан ч уулзалт түүний санаснаар болсонгүй. Ерөөлт түүнээс хүүгээ нэхэн иргэний шүүхээр хэдэнтэй орж байж Насанг эцгийнх нь асрамжинд үлдээх эцсийн шийд гарчээ. Хожим иь Ерөөлт сургуулийнхаа захиралтай ханилан сууснаас хойш тэр хоёр дахин уулзсангүй. Товуу хамгийн хайртай хүнээ хамгийн их гомдоож залхааж байснаа санан

хирдхийн цочив. Нээрэн тийм шүү. Ерөөлтийгөө ямар их зовоогоо вэ? дээ. Эх хүнийг нялх үрээс нь салгаж халуун сүү, нулимс хоёрыг нь зэрэг урсгаад. Яасан айхтар нүгэл үйлдэж байж вэ? дээ би.” Одоо Товуу өнгөрснийг дурсан хий дэмий амаа барихад хүрэв. “Очирдулам ч гэсэн дээ надтай суугаад тийм дүүрэн жаргалтай байж чадаагүй шүү дээ. Насныхаа хорин жилийг дуугүй дүнсийж хөмсөг зангидан өнгөрүүлсэн нөхөртэй эмэгтэй яаж жаргах билээ. Сүүлийн долоон жилийг би арай зөөлөн нүдээр түүнийг хардаг болсон байх даа. Үнэнийг хэлэхэд би талийгчтай сууснаар халуун цусны хайртай хүмүүсээсээ холдож хагацсан болохоор түүнтэй хатуу ширүүн харьцаж зовоодог байж дээ” гэж бодон гүнзгий сүүрс алдав. Ай хөөрхий ямарч эрсдэлтэй учрахаас тоолгүй над уруу тэмүүлж ирсэн

түүийгээ би бас хангалттай зовоож дээ. Гэхдээ Очир минь чи азтай буянтай эх хүн. Ерөөлт бид хоёрын чухамдаа амь шигээ хайртай хүү зургийг чинь хүртэл надаас харамлаж авч явсан шүү дээ. Чи сайн ээж. Тиймээ чи сайн ээж.” Товуугийн нүднээс хэдэн тунгалаг нулимс унаж бадриун том гар дээр нь гялалзахад тэр машинаа асаан хөдлөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *