Home Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “4-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “4-р хэсэг”

2 second read
0
0
1,739

Ерөөлтөө нөхөр чинь эзгүй байгаа юм уу? Хажуу орны эмэгтэй гайхсан бололтой асууна. – Харин тиймээ. Эзгүй байгаа. Ажил ихтэй. Судалгааны ажил хийгээд хөдөө явчихсан. – Тийм байхаа. Би бүр

гайхаад байсан юм. Ийм сайхан хүүхэн нөхөргүй хүүхэд төрүүлнэ гэж байхгүй дээ гэж бодоод… – Гэхдээ хүний амьдрал хүссэн хүсээгүй юу ч тохиолдож болно шүү дээ. – Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ чи тийм хүн

биш. – Ямар хүн биш гэж. – Нөхөргүй хирнээ хүүхэд төрүүлэгч эмэгтэй. Чи харваас ёс журамтай эмэгтэй. – Баярлалаа гэхдээ хувь тавиланг тааж төсөөлөхийн аргагүй юм даа. – Харин тиймээ. Хаврын сүүлчийн

цасан бударсан хаврын нэгэн хөвсөлзүүр өдөр Ерөөлт хүүгийн хамт эмнэлэгээс гэртээ ирэв. Хоёр найз бүсгүй нь ээж, хүү хоёрын бүх юмыг жин тан болгож, жижиг байшин нь халуу дүүгэж байлаа. Ийнхүү ээж

хүү хоёр жаргал дүүрэн хорь хоногийг өнгөрөөсөн билээ. Хаврын тунгалаг шар наран цонх төөнөсөн сайхан өдөр тул цонхны нар дагуулан Ерөөлт хүүгээ тарвалзуулж байтал гадаа хаалга цохих

сонсдон машин сигналдах чимээ гарав. Товуу ирж байгаа юм болов уу гэж бодсон Ерөөлт хүүгээ өлгийдөж тавьчихаад хаалга онгойлгохоор гарав. Хашааны хаалганы өмнө зогссон жижиг цагаан машинаас хүрэн үйтэн хуар дээлний хормой дэрвүүлсэн хадам ээж нь бууж ирээд Ерөөлтийн духан дээр үнсээд зөөлөн сүүрс алдав. – Өө ээж сайн байна уу? та. Хотод хэзээ ирээ вэ? Бие тань сайн уу? – Сайндаа сайн охин минь. Харин чиний бие сайн уу? Миний охин овоо тэнхэрчихсэн байх шив дээ. Ээж нь ач хүүгээ үзэх гэж яараад ирлээ. Цаад усан толгойт чинь ирээгүй л байна уу? Эх ихэд зовсон бололтой хэлээд ус гүйлгэнэсэн нүдээр Ерөөлтийг өрөвдөнгүй харав. Хадам эхээсээ халуун бүлээн үг сонссон Ерөөлтийн хоолой зангирч уйлчих гээд байсан тул

бушуухан толгой сэгсрэв. – Тэр хүний толгой яахаараа ингэж эргэдэг байнаа. Би ч хувьдаа хадаг сүйгээ тавьж хүний ёсоор гуйж авсан бэртэй хүн. Надад өөр бэр хэрэггүй гэсээр шархиран өвдөх өвдгөө барилан тонголзох хадам эхийнх нь шанааг даган нулимс бөмбөрөх нь өрөвдөлтэй. – Ээжээ май цай уу. Би одоохон хоол хийгээд ирье. – Хоол яах вэ? охин минь. Би өнөөдөр танайд хононо. Ээж нь ганц хонины мах чирээд ирсэн. Шөл уугаарай охин минь. Ногоо сайхан ургаж, цагаан идээ элбэгшээд ирэхээр ээж нь хэд хоног та хоёрыг хөдөө агаарт гарганаа. Аваачна. За миний охин ачийг минь аваад ир гээд эмгэн өндөлзөнө. Тохойн чинээхэн ачийгаа үзээд эмгэн ихэд хөөрөн баярлав. Хэд хоногийн турш хүүтэйгээ хүний мөрөөс болж

байсан Ерөөлт хадам эхтэйгээ ярьж хөөрөн сэтгэл тэнийн тайвширч байлаа. Оройхон хир дотор нь бэлбийн хачин оргиод эхлэхэд Ерөөлт гарч баахан хий огиод буцаж оров. – Яагаа вэ? охин минь. Царай чинь шаргалтаад нэг хачин харагдах чинь. Яагаад байнаа? – Харин. Сая гэнэт дотор муухайрч эвгүй оргиод байхаар нь гадаа гарч жаал хий огилоо. – Хордлого авчихсан юм биш байгаа даа. Осолтой шүү охин минь. Эмчид үзүүлбэл яасан юм бэ? – Яршигаа. Яршиг ээжээ. Нөгөө Очирдулам ирнэ биз. Хэсгийн эмч юм чинь. – Ямар Очирдулам юм бэ? Манай нутгийн хүн юм уу? – Үгүй ээ ээж минь Товуугийн шинэ эхнэр. – Бурхан минь шинэ эхнэр байхдаа яах вэ? дээ. Энэ үед Ерөөлт ихэд тамирдсан бололтой элгэн тус газраа даран сууж байснаа хажуу

тийшээ пидхийн ойчив. Эмгэн дуу алдан түүний зүг тэмүүлэв. Төдөлгүй машины дуу сонсдон эмч ирээд Ерөөлтийг авч явжээ. Ингэж Ерөөлт шар өвчнөөр хүндээр өвчилж бяцхан хүү нь Товуугийн ээжийн асрамжинд үлджээ. Хоёр сар шахам эмчлүүлээд эмнэлэгээс гарч ирэхдээ Ерөөлт хүүгээсээ хагацсан байжээ. Энэ хугацаанд сайхан сэтгэлт хадам эх нь нас барж, нялх хүү төрсөн эцэг Товуугийнхаа асрамжинд очсон байлаа. Хүүг нь салхилуулж тэврэн алхах Очирдуламыг тэр нулимс мэлтэлзсэн нүдээр хаа нэгтэйгээс сэм харан нуугдан зогсдог байв. Ийнхүү Ерөөлт Очирдуламд хайртай хоёр хүнээ

хоёуланг нь булаалгасан аж. Охиноо хүлээн гэгэлзэх Ерөөлт энэ орчлонгийн хаа нэгтээ амьдран төрсөн ээжийгээ ямар хүн байдгийг ч үл мэдэх хүүгээ хүссэмжлэн суулаа. Үүдэнд хөлийн чимээ гарч улмаар түлхүүр дуугаран, хаалга онгойж хацар нь улаа бутарсан Насанжаргал орж ирэв. – Ээж та унтаж байхгүй яасан юм бэ? – Би яаж унтаж чадах билээ. Шөнийн тэн болчихоод байхад охин нь ирээгүй байхад чинь. Энэ орой болсон хойно хаагуур явдаг юм бэ? дээ охин минь. – Би хаачих билээ дээ ээж минь. Найз залуу маань ирээгүй байгаа юм чинь би хэнтэй зугаалах билээ дээ. Харин охин нь

найзынхаа төлөө зүтгэж байгаад ирлээ. Та санаа зоволтгүй ээ ээж минь. Охин нь буруу юм хийж ээжийгээ зовоохгүй. Охиндоо итгээрэй гэсээр Насанжаргал ээжийгээ үнсэв. – Хоол чинь хөрчихлөө. Ингэхэд охин минь чи ямар найздаа тусалж ингэж оройтов доо. Миний охин сайхан сэтгэлтэй. Найздаа тусалдаг чинь сайн байна. Харин чамайг оройтохоор ээж нь зовоод байх юм байна шүү дээ. – Уучлаарай ээжээ. Би дахин оройтохгүй ээ. Ээжээ манай 10-р ангид манай ангид шилжиж ирсэн Завханы нэг охин байсан даа. Манайхаар ирдэг байсан. Та уг нь сайн танина даа. – Аа тийм нөгөө хэн. – Нараа – Тийм тийм. Нараа. Нараа одоо тэгээд хотод байгаа юмуу – Тийм. Төрөх эмнэлэгт хэвтэж байгаа. – Юу Нараа төрчихсөн юмуу. – Тиймээ ээжээ. Нараа маань төрчихсөн. Маргааш эмнэлгээс гараад шууд манайд

ирнэ. Тэр хоёрт өөр очих газар байхгүй. Нэг муу өөдгүй амьтан түүнийг жирэмслүүлээд хаячихсан. – Бурхан минь. Тийм зовлон тохиох гэж. Тэгэлгүй яах вэ? Манайд гараад ирэг. Ямар болгоомжгүй юм бэ? Хүүхэд өсгөнө гэдэг хэцүү. Хань болох хүнээ буруу сонгох аюул шүү дээ. – Тийм бололтой. Цаад новш нь өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. – Эрчүүд гэдэг амиа бодсон хулчгар улс шүү дээ. – Миний аав лавдаг тийм хүн байгаагүй дээ. – Талийгаач аав чинь тийм юм хийхээргүй бурханлаг хүн байсан юмаа. Тэр хүний тийм хувиа хичээсэн үйлдлээс болж эмэгтэй хүн насан туршдаа зовж амьдрах нь байдаг. Ээж нь ганц охиноо харь холын тэр харийн хүнтэй үерхэж, нөхөрлөөд байхад тийм дуртай биш байна. Чи бол надад

байгаа цорын ганц үр минь шүү дээ. – Зүгээр дээ ээжээ. Рахман тийм муу хүн бишээ. Тэгээд Хазара улс гэдэг чинь Монголчууд шүү дээ. Монголын Цагадай хааныг манай хаан гэж ярьж шүтдэг юм билээ. Цагадай хаан гэдэг Чингис хааны хүү Цагаадай хаан юм гэсэн. – Ай хөөрхий хэн мэдлээ охин минь. Их хаадын гавъяа ч юмуу дэлхийгээр нэг тарсан харийн нутагт харийн хүн болцгоосон Монголчууд зөндөөн байдаг биз. Хэлэх ч юм биш. Тэдэнд алхам тутамдаа дарамт шахалт хүлээж байдаг биз. Дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа ч гэсэн Хазара гээч ард түмэн Монгол дуу дуулсаныхаа төлөө буудуулж байгааг би интернетээс татаад авчихтайгаа байгаа шүү. – За ээжээ. – Ер нь ч тэгээд тэр Рахман ч билүү хэн ч билээ. Ирээдүйн Товуу шиг хүн болбол яах юм бэ? Миний сэтгэл зовж муу совин татаад байна. – Юун Товуу вэ? ээжээ. Охиноо гайхан асуухад хэлэхгүй үг хэлсэндээ Ерөөлт урьдын адил төдийлөн сандарсан ч үгүй. – Товуу гэж улс эх орондоо

ихийг хийж бүтээсэн сайн эрдэмтэн. Харин миний залуу насны хамаг гэрэл гэгээг хулгайлсан миний хувьд нүгэлтэн. Өөрөөр хэлбэл миний анхны нөхөр. Сонс охин минь чи одоо юмыг ойлгож ухаарах насанд хүрчээ. Чи ахтай. Чамд нэг ах бий. Тэр ах чинь Товуугийн хүү. – Юу би ахтай гэж үү? Тэгээд… тэгээд миний ах хаана байгаа юм бэ? Та яагаад ахыг өөр дээрээ аваагүй юм бэ? – Тиймээ. Тэр миний аймшиггай том алдаа. Тэр үед би ядаргааны шар өвчин тусч хүндрээд хоёр сар эмнэлэгт хэвтээд ирэхэд хадам ээж сайхан сэтгэлт хөгшин нас барж Товуу миний хүүг өөрийн болгоод авчихсан байсан. Миний хүүг надтай нэг удаа уулзуулаагүй хатуу сэтгэлтэй хүмүүс дээ. Товуугийн эхнэр миний хүүг надаас авч зугатаад нүүрийг нь харуулдаггүй байсан юм. Би хүүгээ санаж бэтгэрч элгэнд ургасан бэтгээ авахуулах

гэж эмнэлэгт хэвтэж байхдаа аавтай чинь танилцсан юм. Тэнгэр дэх нар байхгүй юм шиг бүдгэрсэн тэр өдрүүдэд надад үхлээс өөр юм бодогдохгүй, үхлийн өмнө сөхөрсөн тэр цаг үед намайг татаж босгосон ачтан бол чиний аав. Насанжаргал ээжийгээ халамжлангуй харж – Ээжээ та тэр Товуугаас яагаад салчихсан юм бэ? гэж асуув. – Би Товуутай ханилаад гурван жил болоход Ердөө жирэмслээгүй. Гэтэл Товуу эрдмийн ажлын судалгаа хийхээр Москва гурван сар яваад ирэхэд нь би жирэмсэлсэн байсан. Тэгээд яах вэ? Товуу миний хүүхэд биш гэж уурлаад намайг орхиод явсан. Би хичээл заана. Хордлого ихтэй байсныг хэлэх үү? Аав минь өнгөрөөд удаагүй байсныг хэлэх үү, ах дүү байхгүй надад туслах хүн байхгүй төрөхдөө би их зовж төрсөн

юм. Тэгээд ядаргааны шар өвчин хүндэрч аргагүйн эрхэнд хүү минь хадам ээжийн гар дээр үлдсэн. Хадам ээж нас барж хүүг минь Товуу бүр авчихсан юм даа. – Ямар өөдгүй хүн муутай хүн бэ? тэр Товуу чинь. – Харин тийм ч юм уу? – Юу тийм ч юмуу гэж өөдгүй амьтан байнадаг. Ээжээ тэгээд ахыг хэн гэдэг юм бэ? – Насанбуян гэж би нэр өгсөн. Одоо ямар нэртэй хаана яаж явааг мэдэх юм алга даа. Хоолой зангируулан дагжрах ээжийгээ Насанжаргал ихээхэн өрөвдөж байлаа. – Ээжээ охин нь таныгаа орхиж явахгүй за. Рахман бид хоёр Монголд амьдрана за. Охиноо аргадахад Ерөөлт толгой дохиод нүднийхээ нулимсыг арчив. – Кофе уух уу? ээжээ. Сайхан тайвширчих. – Үгүй

дэндүү орой болчихсон байна. Нойр хүрэхгүй одоо хоёулаа унтья. – Тэгье. Насанжаргал ээжийгээ түшсээр гал тогооны өрөө зүглэв… … Насан албан өрөөндөө орж ирээд утсаа нээгээд тухлаг суудалдаа суун хойш гэдийв. “Үгүй юу болоод байнаа. Гэрт гадаагүй жирэмсэн хүүхнүүд. Тэр мөртөө чиний хүүхэд гээд дайраад байдаг. Галзуурмаар юм. Гэр дэхь нь ч дүүрч. Хэд бол хэдийг гаргана биз. Харин тэр охиныг яах вэ? энэ охид ямар айхтар юм бэ? Охидын онилсон суманд өртөж болохгүй, оюутан охид мөнгөтэй хүнийг гөрөөлдөг юм гэж зарим нөхдийн хэлдэг үнэн бололтой юм гээч. Ерөөсөө энэ Дармаагаас болж байгаа юм. Дармаатай ярьдаг хэрэг” Насан ихэд чухал юм санаж олсон

хүний байдлаар Дармаагийн утсанд залгавал тэр шуудхан утсаа авч байлаа. – Сайн уу анд минь. – Сайн байлгүй яах вэ? миний андаар сонин юу байна вэ? Бүх юм шууд “О-кей” биз. – Амьдралд аар саар асуудал байлгүй л яах вэ? Ажил төрөл бол сайн. Харин амин хувийн асуудал зовоогоод байнаа. – Яагаа вэ? ямар нэг юм болоо юу? – Тиймээ. Болсон. Ноднин намар хоёулаа нэг салхинд гарч танай амралтын газар очсон доо. – За тийм. Дармаагийн дуу өндөрсөж ирэв. – Тэгэхэд чи Нараа гээд нэг охин дагуулаад очсоноо санаж байна уу? – Тийм. Тэгээд яасан бэ? – Тэр чинь жирэмсэн болчихсон гээд бөөн хэл ам. – Өө чёрт гэж. Гэхдээ болохгүй шүү анд минь. Тэр чинь авгайн хамаатан ш дээ. Ая эвээр нь зохицуулахгүй бол… Би яаж эохицуулах юм бэ? би чинь үргүй хүн шүү дээ. Ойлгож байна уу чи. Эхнэр бид хоёрыг яаж үрийн мөрөөсөл болдгийг чи мэдэхгүй л дээ. Эмнэлэгийн дүгнэлт хүртэл

гарчихсан. Ер нь ямар үлийгээ хийж чи тэр охиныг дагуулж явсан юм бэ? очиж, очиж эхнэрийнхээ хамаатныг… – Харин тиймээ. Наадах чинь ноцтой асуудал боллоо. Чи тэр охиныхоо утсыг надад өгчих. Би яриад үзье. – Байхгүй ээ. Найз нь гээд нэг адайр зантай, хар ярхийсэн хэрүүлч эмэгтэй над уруу залгаж омогдоод болох биш. – Хөөш андаа чи тэр охины хүүхдийг өргөөд авчихаач. Эхнэртээ манай дүүгийн хүүхэд гээд л хэлчих. – Болохгүй байнаа. Ойлгож байна уу? чи. Манай эхнэр зөвшөөрөхгүй. – Юу… тэгвэл хэдэн төгрөг хаяад салаач. – Харин тэгэх санаа байна. – Ножалулуйст тебя. Амжилт хүсье. Дармаа хурдан салахыг хүссэн бололтой утас тэр дорхноо тасрав. – Захиралаа. Уучлаарай таньтай нэг хүн уулзах гээд байна. – Оруулчих. Гаднаас

оюутан байрын царайлаг охин цүнхээ барин орж ирэхийг Насан харж суулаа. – Өглөөний мэнд. Та Насан мөн үү? Насан толгой дохиод сандал уруу дохив. Охин суунгаа – Таньд баяр хүргэе Насан гуай. Та охинтой болсон. Нараа өнөөдөр төрөхөөс манайд гарсан. Түүнд хотод ах дүү байхгүй. Тэгээд ч тэтгэлэгт сургуулийнх нь хичээл эхлэх болж байгаа. Та хэзээ хүүхдээ авах вэ? хэмээн шуудхан тулган асуухад Насан өөрийн эрхгүй хулчийж эхлзв. – Чи … чи одоо юу яриад байгаа юм бэ? Яахаараа тэр хүүхдийг би авах ёстой юм бэ? Бодолтой яриарай чи одоо. Тэр чинь миний хүүхэд биш мэдэв үү? – Мөн. Араа даах чадваргүй байсан юм бол яах гэж охины толгой эргүүлж, өвөртөө оруулсан юм бэ? захирал гуай. Хүссэн хүсээгүй би тэр хүүхдийг танайд аваачиж өгнө. Ойлгов уу? Нараад хүүхэд өсгөх боломж бололцоо алга. – Наад асуудлыг бас шийддэг газар байдаг юм ш дээ. – Ичихгүй бол

тэгье л дээ. Хамт хөтлөлцөөд явъя. Охиныг нугаршгүй байгааг олж харсан Насан цөхрөхдөө өмнөх цэвэр усыг авч залгилав. – Тэгэхээр хэн… чи юу хүсээд байгаа юм бэ? – Нараад очих газар алга. – Аа тийм байр авч өгөх ёстой юу? Та нарын цаад хүсэл ердөө энэ биз аан. Би танай найзад байр авч өгөх ёстой юу? Чи энэний тулд нааш ирсэн үү? – Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж. Одоо Нараад толгой хоргодох газар хэрэгтэй ч сайхан сэтгэлт хүмүүсийн хүчинд болчихоно. Харин түүнд хүүхэд асрах боломж байхгүй. Тэгэхээр та хүүхдээ ав за юу. Төрсөн хүүхдээ яах нь таны хэрэг. – Би тэр хүүхдийг авахгүй. Тэр миний хүүхэд биш гэж би чамд Монгол хэлээр хэлээд байна шүү. Тэр хүүхдэд би ямарч хариуцлага хүлээх ёсгүй. – За тийм

бол яах вэ? би таны эхнэртэй уулзаж ярина. Бас хүүхдэд эцэг тогтоолгох болно. Шүүхийн тогтоол гарахын цагт яахыг чинь харъя. Охин гарахаар хаалга чиглэн хатуу ултай гутлынх нь өсгий шал товшлоно. Насангийн хоолой өөд амьсгал нь дээшилж зүрх нь ойр ойрхон хүчтэй цохилох ажээ. “Энэ ямар новшийн охин бэ? энэ янзаараа бол их шогтох нь. Чимгээ сонсвол юу болох вэ? ойлгомжтой. Энэ эмнэлэг ер нь тэр шинжилгээг яагаад гаргачихсан юм болоо. Худлаа л байна даа. Чимгээ ч тэр энэ хүүхнүүд ч тэр их итгэлтэй байна. Зохицуулахгүй бол болохгүй.” Насан хоромхон зуур ийн бодоод хоолойгоо засав. – Хөөе чи хүлээж бай. Насанжаргал түүнийг

нүднийхээ булангаар ширүүн харахад Насан өөрийн эрхгүй айх шиг болов. – Яасан тэгээд хэлэх гэснээ хэлээч. Надад зав бага цаг чухал байна. “Энэ ямар муухай ааштай охин бэ” гэж бодсон Насан түүнийг том харж – Чи хүний өмнөөс шийдвэр гаргах гэж ирсэн юм бол хүний үг гүйцэд сонсооч гэв. – Би таныг сонсч байна. Та өөрөө намайг сонсохыг хүсээгүй биз дээ. Тэгээд би эмэгтэй хүний, хүүхдийн эрхийг хамгаалдаг эцгийг нь тогтоодог газар хууль ёсны хамгаалалт хүсч хандах гэж байна. Яах вэ? нэгэнт ирсэнийх таныг сонсъё л доо. Мэдээж та өөрийгөө хамгаалах биз. Үнэнийг хэлэхэд миний урам хугарч байна. Би таныг арай ийм арчаагүй, өөдгүй хүн гэж бодоогүй юм шүү хэмээн загнав. – За намайг уучлаарай! Үнэнийг хэлэхэд ийм

байдалд орохыг би хүсээгүй ш дээ. Хамгийн гол нь миний хүүхэд гэдэгт л би итгэхгүй байна. Би гэрлээд арван жил болж байна. Одоо болтол биднээс хүүхэд гараагүй. Би саявтар энэ байдалд шийдвэр гаргах гэж шинжилгээ өгсөн юм. Ойлгож байна уу чи. Эмнэлгийн дүгнэлт нь үргүйдэл. Дүгнэлт нь энэ байна. – Ийм худал юмаар арга саам хийхээ боль. Таны хүүхэд төрчихөөд байна. Тийм хүүхдийн мөрөөдөл болж байгаа юм бол бүр сайн биз. Төрсөн охиноо аваад өсгөчих. Мэдээж нэр хүндээ хамгаалахын тулд айлаас хүүхэд өргөж авч байна гээд хэлчихээч дээ. – Үгүй чи дуугүй байгаач дээ. Яахаа би өөрөө мэдье! Ямартай ч тэр эмэгтэй төрчихсөн юм байна. Би тэр охиныг ойлгож байнаа. Оюутан хүнд тэр тусмаа хөдөөний охинд

хэцүү байлгүй яах вэ? Би туслах бодолтой байна. Харин … Насанг үгээ гүйцээлгүй орхиход Насанжаргал түүний өөдөөс харан сууна. – Харин юу гэж … – Үнэнийг хэлэхэд би хүүхдийг гэртээ байлгаж чадахгүй ээ. Манай эхнэр үнэндээ зөвшөөрөхгүй. Тэр нялх амьтаныг зовоох эрх хэнд ч байхгүй. Гэхдээ би өөртөө итгэлгүй байна. Шинжилгээ хийлгэе! Тэгээд миний хүүхэд мөн бол нэг арга бодъе. Учир нь олдох биз. Эх нь сургууль уруугаа буцах болоогүй бол .. Ганц сар эхтэйгээ хүүхэд хамт байг. Хэрэв миний хүүхэд бол би нэг өрөө тохилог байр аваад өгсөн ч болж байна. Бүх зүйлийг хангаж өгнө. Би бас тийм ч муу хүн биш. Ингэж тохирвол ямар вэ? Насанжаргал гэнэт нэг их гунигтай ч юм шиг намуухан хүүрнэх Насанг өрөвдөх шиг болж – Тэгье. Тэгье бид хүнийг албадах, гүтгэх эрхгүй ш дээ. Та өөрөө зугатаж маяглаад байсан

ш дээ. Хүүхэд нэг сар болтол манайд байж байг. Миний өрөөнд байгаад байж болно. Биднийг ойлгосонд баярлалаа. Нараа наймдугаар сард сургуульд явна. Тэрнээс өмнө та асуудлаа цэгцлээрэй. – Миний хүүхэд мөн бол би бүхнийг хийнэ гэж хэлсэн шүү дээ. – Ойлголоо. Тэгээд ярья. Одоо би хичээлтэй гэсээр Насанжаргал босов. – Чи бас оюутан уу? Насанг түүнийг ширтэн асуухад тэр толгой дохив. – Аль сургуульд сурдаг юм бэ? – МУИС-д – Аан. За эа найзынхаа төлөө ингэж зүтгэж явдаг. Сайн л охин байна. – Баяртай Насанжаргал үүд үрүү хэд алхав. – Хүлээж бай даа. Насанжаргал гайхасхийн эргэж Насанг харав. – Ямарч гэсэн Монгол улсад шинэ хүн мэндэлж. Тэдэнд тусалж байгаад чамд баярлалаа. Шинэ хүнд юм, юм хэрэгтэй биз. Энэ хэдэн төгрөгийг

аваачаад өгчих. Түүний гарт багцалж боосон арван мянгатын боодол харагдахад Насанжаргал сандрах шиг болов. “Яанаа намайг мөнгө авах гэж ирсэн гэж бодож байгаа юм байна даа.” Насанжаргал ихэд сандран бодох аж. – Үгүй үгүй яах юм бэ? хүүхэд юмаар дутаагүй. Мөнгө хэрэггүй. Нараа намайг мөнгө аваад ир гэж хэлээгүй. Би явлаа. Насанжаргал маш хурдан эргэж хаалга онгойлгов. – Хүлээ. Хүлээ гэж байна шүү чамайг. Насанг өндөр дуугаар зандрахад Насанжаргал хөдөлгөөнгүй зогсов. – Май энийг аваачиж өг. Би өгч байгаа болохоор зүгээр л аваачаад өгчих. Хэрэв миний хүүхэд мөн байх юм бол хэрэглээ өндөртэй байж эрүүл өсөх ёстой. Шинжилгээ өгөх хүртэл хүүхдийн хэрэгцээнд зориул. Миний хүүхэд биш байсан ч би өгч байгаа юм гэсээр Насанжаргалын гарт мөнгийг атгуулсан Насан

огцом эргэж цонхны өмнө очин буруу харж зогсов. Хоёр шанааных нь судас хүчтэй лугшин зүрх нь хүчтэйеэ цохилно. “Нээрэн миний хүүхэд төрчихөөд байгаа юм биш үү? Хэрэв тийм бол… хэрэв тийм бол… айлын өрөөнд байж таарах уу.. Би хэдэн жилийн турш хүүхдээ хүлээсэн билээ. Би одоо юу гээд номчирхоод унав даа. юун нэг сар вэ? мөн бишийг нь мэдэхийн тулд яарах юм биш үү? Нөгөө хүүхэн гараад явчихсан. Гараад явчихсан. Одоо дахиж ирэхгүй удах байх даа. аа тийм. Утас нь байгаа.” Өөрөө өөртэйгөө ярьсан Насан яарч сандчин нөгөө охины утсанд залгаад төдхөн урамгүй ярвайлаа. Охин утсаа хаачихсан байлаа… … Чимгээ жирэмсэн эхийн хяналтанд орчихоод гарч ирэн машиндаа суугаад нөхөр үрүүгээ залгав. Төд удалгүй

нөхрийнх нь дуу сонсдож түүнийг баярлуулав. – Байна уу? – Байгаа болоод залгаж байна даа хонгор минь. Чи хаана байна вэ? – Ажил дээрээ өрөөндөө байна. Харин чи… – Эмчийн хяналтанд орчихлоо. Манай хүүхэд өдрөөс өдөрт томорч байна гэнээ. – Тэгээд хурдлаасай билээ дээ. Тэр мундаг хүнийг нэг харахсан. Яарч байна шүү. – Баярлаж байна уу? ханиа. – Үнэндээ баярлаж байна. Намайг уучлаарай ханиа. Би та нарыг үгүйсгэж зовоож байсанд. Тэр муу эмнэлэгийн дүгнэлтийг чөтгөр залгиасай билээ. – Их ноцтой дүгнэлт шүү. Уг нь миний бодлоор эмнэлэг тийм хийсвэр дүгнэлт гаргаж болмооргүй юм. – Би хүүхдүүдээ гарахаар энэ талаар тэр эмчтэй уулзнаа. – Ингэхэд манайх

эхний удаа нэг хүүхэдтэй болно шүү дээ. – Тийм л дээ. Хоёулаа хоолонд орох уу? – Би хордлого ихтэй байна ш дээ. – Тэгвэл харьж бай даа хайрт минь. Би ажил ихтэй байна. Утас тасарч Чимгээ машинаа асаан хөдлөв. Ажил уруугаа очиж өдрийн ажлаа эмхлэхийг бодсон Чимгээ гэртээ очихоо больж ажил өөдөө хөдлөв. Үдийн цайны цаг болчихсон тул замын түгжрээ их байлаа. Байн байн огиж дотор нь нэлбийсэн амьтан ажлынхаа өмнөх талбайд машинаа тавиад дотогш ороход жижүүрийн дэргэд дөч эргэм насны болов уу гэмээр ганган дэгжин эмэгтэй түүнийг хүлээсэн байртай зогсч байснаа ойртон ирэв. – Би таньтай уулзах гэсэн юм. Би Навчаагийн эхнэр байна. Чимгээгийн нүүр өөд халуун юмаар цацах шиг болон давхийн цочив. “Бурхан

минь би одоо яанаа. Нанзааг өөрөөсөө олон нас ахимаг эхнэртэй гээд манайхан яриад байсан. Энэ авгай их муухай ааштай гэсэн. Бөөн хэрүүл хийх байх даа” хэмээн тэрээр жигтэйхэн айж түгшив. – Аа тийм үү? Нанзаа бид нэг ангийнх л даа. Та ямар хэргээр надтай уулзах гээ вэ? Чимгээгийн асуултыг чихнийхээ хажуугаар сул орхисон эмэгтэй түүнийг хөлөөс нь толгойг нь хүртэл эрээлэх зүйлгүй ажиглаж – Чимгээ. Чимгээ гээд нойрондоо хүртэл зүүдлэж үглээд байдаг Чимгээ нь ийм хүүхэн байсан юм бий. Байдаг л нэг жижигхэн цагаан хүүхэн байна даг. Нас нь л залуу юм даа. Надаас юугаараа дээрддэг юм болоо гээд тачигнатал хөхрөв. – Би таныг ойлгосонгүй. Таныг хараад ойлгох ч арга алга. Ингэхэд та яах гэж ирсэнээ надад хэлээч. Хэрэв уулзахаар ирсэн бол. Харахаар ирсэн бол одоо явж үз. Би ажилтай байна. Гэнэт

уур ць хүрсэн Чимгээ чангахан хэлэхэд танихгүй эмэгтэй хойш ухарч – Үгүй ерөө их ууртай хайрхан байх нь. Юундаа уурлаж ярваганадаг юм бэ? чи. Хүний нөхөр эзгүйчилж буудал хэсэн банзалдаж, архиддаг та нартай ер нь яасан ч яадаг юм бэ? Би та нараас айдаг өчүүхэн амьтан биш шүү гэж тачигнав. – Та тэр нөхөртэйгөө ярилц. Нөхөр тань л таньд тайлбарлах биз. Би нөхөртэй хүн. Тиймээс таны нөхөр надад хэрэггүй. Би архи уудаггүй. Бас буудалд хонодоггүй. Та андуураад байгаа юм биш үү? Ер нь л уур нь хүрээд байсан Чимгээ бухимдлаа нэг мөсөн гаргачихаад явахыг завдахад мөнөөх эмэггэй түүний урдуур хөндөлсөж – Тэгээд яахаараа манай нөхөр шөнө нойрондоо Чимгээ гэж чамайг дуудаад байдаг юм. Чимгээ зовох шиг болж жижүүрийг нүд

буландан хараад – Нөхрөөсөө асуу гэж би таньд хэлээд байна ш дээ. Монгол улсад Чимгээ нэртэй хүн ганц би байдаггүй байх шүү. Нөгөө эмэгтэй түүний гараас барин авч – Тэгвэл чи надад хэлээд өгчих тэгэх үү? гээд манай Нанзаа хэнтэй явалддаг юм бэ? гэж шалгаав. – Би яаж мэдэх юм бэ? танай нөхрийг… Ер нь би танай нөхөртэй ойрын хэдэн жилд уулзаач үгүй. Алив та явж үз. Би ажилтай байна. Сүүлдээ Чимгээ бараг түлхэх шахам тэр эмэгтэйгээс салж хурдан хурдан алхсаар дээш өгсөв. “Бурхан минь ямар эвгүй юм бэ? энэ авгай ингээд дахин дахин ирээд байвал яанаа. Намайг хэн нэг нь энэ авгайд зааж өгч дээ. Ангийнхан уулзаад бид хэдийг тусдаа уулзсаныг нэг нь хэлчихсэн бололтой. Харин Нанзаа бид хоёрыг буудалд хоносныг мэдвэл ч ёстой

яаж ч мэдэх эхнэр байна даа. Тэгээд манай Насан мэдэх юм бол… би алуулах биз. Дахиж хүрээд ирвэл яанаа.” Учиргүй их сандарч бас айсан Чимгээ өрөөндөө ороод ширээгээ налан хэсэг суув. “Шал дэмий. Дэмийгийн цаадахь дэмий ёс зүйгүй юм болсон доо. Оюумаагаас болж байгаа юм” хэмээн бодсон Чимгээ утсаа авч Оюумаа уруу залгав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…