Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “3-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “3-р хэсэг”

1 секунд уншина
0
0
371

За битгий гомд. Би чамайгаа зовоочихлоо. Одоо тэгэхгүй ээ. Дахиж ёстой чамайгаа зовоохгүй за. Би та хоёрынхоо төлөө амьдрах болно. Итгээрэй наддаа. Яагаад ч юм бэ? Энэ удаа Насан эхнэртэй бууж өгөн

аргадаж сэтгэл нь өөрийн эрхгүй нялхраад ирэв. Нөхрийн энэ байдал Чимгээгийн сэтгэлд сүүлийн үес ихэд дутагдаад байсан хөндүүр байдлыг бас зөөлрүүлэн нүдэнд нулимс гялтганаж ирэв. – Ёох ямар их

айваа цочсон гэж яана. Сэтгэл нь амарсан бололтой зүрхэн тушаагаа дарсан Чимгээ эрхлэнгүй инээмсэглэх аж. Тэрээр эхнэрийнхээ мяндаслаг хүрэн үсийг энхрийлэн илбэж – Харин би их айсан гээч.

Гадаа хаалга нь онгорхой, тэгээд орон дээрээ дээш хараад хэвтчихсэн. Бурхан минь дотор палхийгээд явчихсан. Ханийгаа уучлаарай. Дахиж зам дээр байтугай гэртээ ч ганцааранг чинь орхихгүй. Наддаа

итгээрэй гээд энхрийлэн үнсэв. – Би ядарсандаа шууд орон дээрээ хэвтээд унтчихаж. Хаалгаа түгжихээ мартаад байхдаа яах вэ дээ. Гэхдээ сайхан амарчихаж. Ингэхэд аав сайн уу? Чи ядарч ирсэн биз.

Хань нь одоохон сайхан хоол хийгээд орхиё гэсээр Чимгээ хоол хийгээгүйдээ гэмшин өндийв. – Яах юм бэ? Миний хань орондоо ороод сайхан амарчих. Өнөөдрөөс эхлээд би хоол хийж сурна гээд ухасхийн гарсан Насангийн араас Чимгээ яаран гарч гал тогоо чиглэв. – Ханиа энэ хар даа. Би ээжийгээ аваад ирсэн. Одоо өрөөнд нь оруулаад сайхан байрлуулчихья. Насанг ийм ойлгомжгүй юм яриад цааш эргэхэд ихэд гайхсан Чимгээ буцаж гарч ирэв. – Юу гэнээ? Юу яриад байгаа юм бэ? Чи. – Ээжийгээ аваад ирлээ. Аавтай нөхцөж гэрт ирсэн тэр нэг балай хүүхэн хойморьт байрлуулсан ээжийн минь зургийг хүртэл аваад далд хийчихсэн байх юм. Бас болоогүй ээ тэр муу авгай ээжийн минь

дээлийг гаргаад дэвсчихсэн хайчлах гээд сууж байгаа юм. Уур хүрээд ээжийнхээ гэсэн юмыг хуу хамаад аваад ирсэн. Аав ч гэж аав. Хачин хачин юм ярьж сэтгэл санаа үймүүлээд тэр нэг балай эхнэр шүү юмаа бүр толгой дээрээ гаргачихсан байгаа юм даа. – Янз нь чи аавтайгаа бас хэрэлдэж дээ. Хачин хачин юм тэгээд юу ярьсан юм бэ? дээ аав тэгээд. Дандаа аавыг буруутгаж болохгүй ш дээ. – Харин аав чамайг надаас өмөөрч байсан. Угаасаа би ааваас илүү ээждээ хайртай. Ээжтэйгээ амь нэгтэй байсан юм. Харин одоо миний ээжийг байгаагүй юм шиг аав тэр балай авгай хоёр аашилж байх юм. – Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ чи аавыг хүндэлж байх хэрэгтэй ш дээ. Балай авгай ч гэх

шиг. Нэг тиймэрхүү хүүхнүүд байж л байдаг. Гэхдээ чи аавыгаа гэж бодвол эвлэрэхгүй гээд яах юм бэ? хүндлэх хэрэгтэй. Адаглаж та, эгч гэж байвал яасан юм бэ? – За яршигаа. Яршиг тэгэх үү? Тэр чинь миний үе. Ганц хоёр насаар эгч байх. – Тэглээ ч гэсэн чамаас эгч байгаа биз дээ. Чи аавыгаа бодооч. Чимгээгийн энэ үгэнд Насан бас хөхөлзтөл уурлаад явчихав. – Чи одоо тавлаад байгаа юмуу хаашаа юм бэ? Би амьд байсан цагт аавын хажууд байгаа тэр эмэгтэйг хүлээн зөвшөөрөхгүй за юу. Насан огцом босч хаалга ууртай онгойлгон эхийнхээ чемоданыг өргөн дээш өгсөөд явчихав. Чимгээд бас гомдох

сэтгэл үелзэж – Өөрөө мэдэхгүй юу. Хүн юм хэлэхээр үхэр шиг зөрөх юм хэмээн ганцаараа үглэв. Энэ үед Насан дээд давхрын нэгэн томоохон өрөөний голд талийгч ээжийнхээ зургийг байрлуулж байлаа. – Ээжээ хүү нь таныгаа аваад ирлээ. Одоо та хүүтэйгээ дандаа хамт байх болно. Нас энэ тэр аль ч талаа бодсон тавьтир алдсан аавыг би уучилж чадахгүй байгаа. Би аавд гомдоод байгаа. Тэр нэг муу өөдгүй хүүхнээр таныг орлуулсанд… Би ганцхан таны хүү. Та миний ээж. Хоёулаа дандаа хамт байнаа ээжээ. Би хувьдаа таныгаа хэнээр ч солихгүй. Аав бас хачин юм яриад. Ерөөлт ч гэх шиг. Надад тэр танихгүй хүн хэрэггүй ээ. Миний ээж бол ганцхан та. Хүү нь аав болох

гэж байгаа. Сэтгэл нь нэг их догдлон цалгиад ч байх шиг хоосорч гутраад ч байх шиг чухам яагаад байгааг ойлгохоо байсан Насан ээжтэйгээ ярьж хэсэг мэлрэн суув. Очирдулам хүний хорвоод уймарч бачуурч суугаа хүүгээ өхөөрдөн хайрлаж байгаа бололтой жаазны цаанаас инэмсэглэн харна. Насан ээжийнхээ зургийг удтал ширтэв. Жаргалтай юм шиг хирнээ инээмсэглэсэн хирнээ бас гунигтай байсан бололтой эхийн нүдэнд бас нулимс хуралдсан мэт харагдана. Насан эхийнхээ зургийг удтал харж сууснаа гэнэт хирдхийн цочив. Нулимс… нулимс уу даа. Ээж минь энэ зургийг авахуулахдаа уйлсан байсап гэж үү? Нүд нь үл мэдэг улайсан ч юм шиг. Ээж уйлаагүй л байлтай юм. Ээж минь барагтай бол уйлдаггүйсэн. Насан ээжийнхээ зургййг

ширтэн ганцаараа ярьж суутал Чимгээ хаалга зөөлөн онгойлгон орж ирэв. – Хүүе ханиа чи чинь наанаа юу хийгээд суугаад байгаа юм бэ? Утас чинь дуугараад байна. Чимгээ түүнд утсыг нь сарвайхад Насан эхнэрийнхээ гараас барин дэргэдээ авчирч – Чи нэг хар даа. Ээж жаргалтай байна уу? Гунигтай байна уу гээд зураг уруу заав. Чимгээ гайхсан нүдээр зураг уруу харж – Юу чи чинь юу яриад байгаа юм бэ? Ээж инээж байна ш дээ. Мэдээж инээж байгаа юм чинь жаргалтай л байсан байлгүй дээ. За наад дуудлагаа ав. Би дууг нь хаачихсан шүү гээд яарсан бололтой цааш эргэв. Насан эхнэрийнхээ араас яаран барьж аваад – Үгүй чи юундаа яарсан юм бэ? Хэлээд өг л дөө гэж гуйв. –

Ямар сонин юм бэ? ингэхэд чи зүгээр биз. Юун сонин юм асуудаг юм бэ? – Хэлээд өг л дөө. Би ээжийгээ өрөвдөөд байна. Чимгээ нөхрөө гүймэг ажаад зураг уруу харав. – Нээрэн ч тийм юмуу? Гунигтай ч юм шиг харагдаж байна. Чи юу гэж бодож байгаа юм бэ? – Би ч бас. Би ээжийгээ ойлгодоггүй байж, чамайг ч бас. Энэ зургийг харж байхад ээж минь жаргалтай юм шиг инээгээд байгаа хирнээ цаанаа гунигтай нулимстай байсан бололтой. Ээж сэтгэл дүүрэн амьдарч чадаагүй бололтой юм. -Миний хань одоо тайвшир. Хоол хийж байна. Тэр дуудлага дахиад орж ирж байна. Оюутны дугаар байх юм. Чи чинь оюутантай ярьдаг болоо юу. Эхнэр нь хардах бололтой хэлээд түүнийг

таагүй хараад гарч одов. Насанд хэлэх үг олдсонгүй. Утас нь чичигнэн дахиад дуудлага ирэв. Насан утас уруу нэг, хаалга уруу нэг харснаа халуун юманд хүрэх адил болгоомжтой болж утсаа авав. – Байна уу? – Аа. Насан захирал мөн үү? – Мөн байна. – Өө ямар сайн юм бэ? Таньтай ярих гэж оройжингийн ажил боллоо. Та утсаа авахгүй их ороо хүн юмаа. – Би таныг сонсч байна. Би хэнтэй ярьж байгаагаа мэдэж болохсон болов уу? “Ямар аальгүй золиг вэ” гэж бодсон Насан дурамжхан дуугарав. – Таньд юуны өмнө аав болсонд баяр хүргэе. – Ямар юмаа солиороод байгаа новш вэ? чи. Би мэдэхгүй юм байна шүү. Утас андуураад байгаа юмуу хаашаа юм бэ? – Үгүй шүү би утас андуураагүй. Та мэдэх ёстой. Нараа өчигдөр орой төрчихлөө. Та хүүтэй

болсон аав гуай. – Битгий солиор. Энэ орчлонд миний хүүхэд байхгүй. Өөрсдөө балайрч завхайрч хүүхэд шуухадтай болчихоод битгий хүн гүтгээд бай. Яасан бэ? мөнгө хэрэгтэй болоо юу? Яагаад над уруу залгаад байгаа юм бэ? – Мэдээж мөнгө хэрэгтэй байлгүй яах вэ? Хүүхдийн өлгийнөөс эхлээд шөлний мах хүртэл оюутан охинд хэрэгтэй байна. Нараа хөдөөний охин. Төрөхөөс гараад хүүхдээ тэврээд очих айл ч түүнд алга. Миний хэлэх гээд байгаа юм бол таны хүүхдийг тээж төрүүлснээрээ миний найз хохирч байна. – Би чамд хэлээд байна ш дээ. Миний хүүхэд биш гэж. – Та ямар өөдгүй хүн бэ? Нараа ёс журамтай хүн. Тэр таны хүүхэд мөн мэдэв үү? Та нэг удаагийн зугаа цэнгэлээс болж хүний амьдралаар тоглочихлоо ш дээ. Төрсөн үрийнхээ хувь заяаг харлуулж байгаагаа ойлгооч. Хүний хувьд… –

Тийм юм байхгүй. Харин хүний хувьд ядарсан замбараагүй улсад тусалж хэдэн төгрөг өгч болох юм. Хэдий хир юм хүсч байгаа юм бэ? дээ. Тэгээд… – Та ч ёстой жинхэнэ новшийн өөдгүй амьтан юм даа. Утас тасарч Насан духандаа чийхарсан хөлсөө шудран арчаад эхнэр үрүүгээ зориггүйхэн алхав. “баларсан юм ч болж байна даа. Нээрэн миний хүүхэд биш байгаа даа. ямартай ч тэр хүүхэнд ахиухан хэдэн төгрөг өгч амыг пь хаахаас” Насан өөрийн эрхгүй хулчийн эхнэр өөдөө хяламхийн хараад сүүрс алдав… … Ерөөлт телевизийн оройн мэдээ үзэн хөлийн чимээ чагнан суулаа. Оройн хорин гурван цаг өнгөрч байсан ч охин нь ирээгүй байлаа. “Энэ охин нэг бишээ. Ингэж оройтдоггүй юмсан. Сүүлийн хэдэн сар ингэж оройтох боллоо. Хорь

гарсан охин найз залуутай бололгүй яах вэ? сүүдэр бараадаж шөнө орой гүйх сайн юм биш. Найз залуутай болсон бол ээжтэйгээ танилцуулж гэр орондоо бай гэж хэлэхээс. Ганц охиноо өөрийн гэсэн сайн сайхан амьдралтай болгочихвол… Би чинь бас хүүтэй хүн. Муу хүүтэйгээ ганц уулзчих юмсан” гэх бодол төрмөгц зүрхээр нь часхийн хатгуулж он холын амьдрал нүднийх нь өмнө жирэлзэх аж. Намар орой болж цавцайсан цагаан хяруу унасан үдэш Ерөөлт орж гаран нөхрөө хүлээсээр байлаа. Мөн үү биш үү гэж таамаглан айж түгшсэн зүйл нь мөн болж тэр жирэмсэлсэн нь тодорхой болон баярлаж хөөрсөөр байлаа. Баяртай мэдээ дуулгах гэж нөхрөө хүлээж хэдэн сайхан бууз чимхээд орж гаран хүлээж байх атал хяссан юм шиг

нөхөр нь ирэхгүй байв. Тээр шөнө болсон хойно нөхөр нь арайчуу нэг юм бараагаа харуулахад Ерөөлт жигтэйхэн баярлан өмнө нь хоол цайг нь дөхүүлээд цээжээр нь тэвэрч энгэрт нь толгойгоо наалдуулав. Товуу эхнэрийнхээ толгойг илэхчүү аядаад хойш нь түлхэж – Буузны чинь давс ихэдчихэж. Чи чинь одоо байтлаа хийж чаддаг хоолоо хүртэл хийж чадахаа болих нь шив дээ гэж хэгжүүрхэн тавагтай бууэаа цааш нь түлхэв. – Ойрд миний бөөлжис цутгаад байх боллоо. Хоол идэх ч дур хүрэхгүй юм. – Хордлого авчихсан юм биш үү? Өрхийн эмчид очоод үзүүлчихээч. Ажлаасаа ганц цагийн чөлөө авчихана биз. Би ойрд ажил ихтэй зав муутай байна. Энэ мэтийн жижиг асуудлаа өөрөө шийдчихэж байгаач. Ор засчих. Ядраад байна. Эртхэн амрах минь.

Эрдмийн ажил хамгаалах гээд нойр хоолоо хасан зүтгэж байгааг минь чи ер нь ойлгож байна уу үгүй юу. Чи ер нь юугаа ойлгох вэ? бага ангийн багш нар ер нь явцуу хүрээ муутай бодол сэтгэхүйтэй улс байх юмаа. Наад боловсрол мэдлэгээ жаахан ахиулмаар юм даа. – Орыг чинь засчихлаа. Унтаж амар даа эрдэмтэн гуай. Та ч гэсэн бас бага ангийн багшийн тус дэмээр эрдмийн чинь зам нээгдсэн гэдгийг хааяа ч гэсэн бас бодмоор юм. Ажил мэргэжлээр нь басамжлан доромжилсонд ихээхэн гомдсон ‘Ерөөлт сэмхэн нулимсаа арчаад буруу харав. – Эрдмийн зэрэг хамгаалчих юм бол Хөдөө Аж Ахуйн Яам шинэ байр өгөх байх гэж горьдож байна. – Манай амьдрал одоо ч гэсэн болж байгаа биз дээ. – Хм. Энийг ямар амьдрал гэдэг юм бэ? нүүрс

үнэртээд амьтнаас санаа зовох юм. Энэ муу шавар тагз нь үзэмжгүй, хуурай хэвэлт эхнэрээс нь хүүхэд төрөхгүй дүнсийгээд яг хуулийн газар шиг. – Үгүй ер чи энэ амьдралаа хуулийн газартай зүйрлэж байгаа юм уу? миний эцгийн голомтыг шавар тагз гэж яаж… Ерөөлт цааш нь ярьж чадалгүй нулимсандаа хахаж цацан чимээгүй болов. – Юм болбол тэгээд нулимсаа урсгах юм. Би ийм амьдралыг үнэхээр хүсэхгүй байна. Манайхан… би… танайхнаас тухайлбал чамаас арай өөр хүн шүү. Ойлговуу чи… Товуугийн хахирган дуугаар зандрахад Ерөөлт овсхийн цочив. – Би ерөөсөө ингэж амьдарч чадахгүй. Би өөр хүн. Товуу хоромхон зуур хувцаслан цүнхээ шүүрэн гарахдаа босгонд сүрхий бүдэрч золтой л унасангүй.Товуу хаалга саван гарсан чигтээ

онгорхой орхиж, үүдээр хүйтэн салхи сэвэлзэнэ. Шөнийн тэнгэр бүх ододтойгоо газарт буугаад ирсэн юм аятай тэнэмэл цагаан одод үүдээр яралзана. Ерөөлтийн хүйт хургасан сэтгэлд шөнийн цагаан одод бүр ч ойрсох мэт чичрүүс хүрнэ. Тэр шөнөжин нойргүй хоносон Ерөөлт маргааш өглөө нь дов болсон нүдтэй хүн өрхийн эмнэлэгт очиж үзүүлэв. Өрхийн эмч Очирдулам түүний даралтыг үзэн шинжилгээний бичиг хийж өгөв. Шинжилгээний дараа Ерөөлтийн жирэмсэлсэн ньтодорхой болжээ. Гэсэн ч хүсэн хүлээсэн энэ баярт мэдээг Товуу хүлээн зөвшөөрсөнгүй. Гай болж эрдмийн ажлынхаа судалгааны нэгээхэн хэсгийг Москвад хийж байгаад ирсэн үе нь таарсан тул – Наад хүүхэд чинь минийх биш. Тийм үнэнч сүрхий хүн юм бол чи урьд өмнө гурван жилийн хугацаанд миний хүүхдийг төрүүлчихгүй яасан юм бэ? гэсэн түүний гашуун зэвүүн үг одоо ч

гэсэн Ерөөлтийн чихэнд сонсогдсоор байх аж. Товууд жирэмсэн болж хэвлий дэх ураг хөдөлснийг хэлж чадахгүй уур уцаартай нөхрийнхөө ая эвийг олох гэж ядаж байхад сүүлийн үес түүний нууц амраг гэгдэх өрхийн их эмч Очирдулам Ерөөлтөөс өрсөж Товууд хэлсэн байлаа. Хичээлийн дараа хүүхдүүдийнхээ дэвтрийг’ засч оройтосхийн ажлаасаа гарсан Ерөөлт нэгэнт Товуу ирэхгүйгээс хойш юундаа яарах билээ гэж санан хөлсний машинд ч суулгүй аажуухан алхсаар гэртээ ирж галаа түлэх санаатай суутал гадаа машин зогсох чимээ гарч хашааны хаалга дуугаран хүний хөлийн чимээ ойртоход тэрээр ойр ойрхон цохилох зүрхээ дарж ядан баярлан өндийв. Өмнө нь Товуугийн уурлаж хүрлийсэн царай тулаад ирэх нь тэр. Ерөөлт сандран босох гэж өндийхнд Товуугийн бядархаг хүчтэй гар түүнийг

сарвайтал заамдан босгож – Чи намайг эзгүйчилж завхайран хэний хүүхэд тээснээ хэл. Би чамд ингэж доромжлуулж чадахгүй хэмээн зэрлэг орилоход Ерөөлт айсандаа дагжин чичрэв. – Бурхан минь… бурхан минь… Чи юу яриад байнаа. Чамаас өөр хэний хүүхэд байх билээ. Чи минь ойлгооч дээ. – Битгий худлаа хуц. Хоёр гараа сарвайлган учирлах гэж оролдсон эхнэрийнхээ хацрыг тасхийтэл алгадсан Товуу тэр чигтээ хаалга өшиглөн гарч явснаас хойш эргэж ирсэнгүй. Ерөөлт тэр цагаас хойш Товууг гэх сэтгэл нь алдраагүй ч бул чулуу шиг хүндрэх сэтгэлийн шаналал нь нас ахих тусам хүндэрсээр өдийг хүрчээ. Хүүхэд нь доош орж бүтэн таван цаг зогсож хичээл заасан Ерөөлт хөлөө дааж ядан гэлдэрч явтал ард нь машин

сигналдахад тэрээр эргэн харав. Товуугийн дэргэд Очирдулам эмч ихэмсэг гэгч нь сууж тохуурхаж, доромжилсон дээрэнгүй инээд нүүрэнд нь тодорно. Товуугийн ууртай харц номхорч бас ч гэж ханилж байснаа бодсон уу зөөлөн харж – Ажлаасаа тараад явж байна уу? Чи ч хөнгөрөх дөхжээ. Хүргээд өгье суучих гэв. – Зүгээрээ баярлалаа. Би өөрөө яваад харьчихаж чадна. Зориуд хөдөлгөөн хийж алхаж яваа юм. Хязгааргүй их гомдол цээжинд цалгиж, хариугүй нулимс нь садран асгарах гээд байсан тул Ерөөлт бушуухан цааш харав. Очирдуламын жаргалтай гэгч нь инээмсэглэеэн царай дахин дахин харагдаж байхын аргагүй зүрх базлана. “Үхсэн хойноо өрхийн эмч бол доо. Хүний нөхөр булаасан өөдгүй эм. Яасан гэж… яасан гэж намайг ингэж залхаана вэ? Ааваа ааваа та охиноо яагаад ийм эрт

өнчрүүлж орхивоо. Охиныг нь хүмүүс доромжилж байна. Бүр хүүхдийг нь тээгээд явж байхад шүү.’’ Асар их гомдол үерлэж уйлан мэгшиж, хальж одсон аавыгаа дуудан ханьсаж, үерлэн урсах нулимсаа арчих ч сөхөөгүй гэлдэрч явлаа. – Ерөөлтөө… Ерөөлтөө гэрт чинь хүргээд өгье. Чиний бие муу байх шиг байна. Очирдулам чамайг үзээд эмнэлэгт хэвтүүлээд өгье гэнээ. Араас нь гүйж ирсэн Товуу ийн халуу төөнүүлэн хэлээд том алгаараа нулимсыг нь арчиж – Битгий зөрөөд байгаач. Хүн чамд туслая гэж байхад чинь. Ийм янзтай чи яаж ганцаараа төрөх юм бэ? Хүүхдийн чинь эцэг хэн юм бэ? Тэр өөдгүй амьтаныг чинь би дуудаад ирье гээд сэтгэл нь зовсон бололтой сүүрс алдав. “Үгүй ер ямар муухай хүн бэ? Худлаа жүжиглэж намайг доромжлоод энүүнд сайхан байгаа юм биз дээ. За яах вэ? Миний

зовлон энүүнд жаргал болох цаг ирдэг юм байж.” Ерөөлт өөртөө шүд зуун бодоход гомдол цөхрөл нь хормын төдийд алга болж харин уур нь хүрч хор шар дүрэлзээд ирэх нь тэр. Тэр өөрт байгаа хамаг хүчээ дайчлан байж Товуугийн нүүр үрүү алгадаж орхив. – Олон юм яриад байлгүй эндээс зайлаад өг. Надад дахиж битгий харагдаарай өөр хүн гуай. Миний төрөх, бас үхэх чамд огт хамаагүй. Ингэнэ чинээ бодоогүй байсан Товуу гомдох шиг болон хацраа дарж, том гэдсэндээ түүртэн хирэндээ хурдан алхах гэж ядаж яваа Ерөөлтийг үүлгэртэн харсаар хоцров. – За Ерөөлт ээж болсонд тань баяр хүргэе. Эх баригч хижээл насны эмэгтэй хүүг нь өргөн харуулаад хажууд нь авчирч тавив. Ерөөлт ихэд зүдэрч төрсөн тул хүүгээ харж тамиргүй хирнээ

жаргалтай инээмсэглэв. “За боллоо доо. Би хүүтэй боллоо. Сайхан хүүтэй боллоо. Энэ хүү миний хүү. Хүүд минь Товуу огтхон ч хамаагүй.” Бас өнөөх гомдол дээш огшиж, самсаа шархируулна. – Ерөөлтөө цай шөлөө аваарай. Энэ баглаа цэцгийг баахан хүн авчирлаа. Та хоёрыг хүлээсэн хүмүүс эмнэлэгийн үүдээр дүүрэн. Сувилагч баглаа цэцэг авчирч өгөнгөө хэлээд инээмсэглэв. Хамт олон нь иржээ. Бага ангийн багш нар хичээлийн эрхлэгчийн хамт цонхон дор шаагилдана. Ерөөлт тэдэнд хүүгээ өргөн харуулахад гадаах хүмүүсийн дуу ихсээд явчихав. Гэнэт хүүхдийн дуу цангинаж – Багшаа… багшаа гэж хашгиралдахыг сонссон Ерөөлт цонхонд наалдан доош харав. Ангийнх нь хэдэн хүүхэд халууцсан бололтой энгэр

задгайлж багшийгаа хайж буй бололтой дээш харан гараараа заана. Ерөөлтийн нүдийг төдөлгүй ус бүрхээд авав. – Хүүшээ миний хүүхдүүд та нар чинь хичээлтэй биз дээ. Товчоо товчлооч. Даарчихана шүү дээ. Хэнтэй яваа юм бэ? та нар чинь гэх үгс амнаас нь өөрийн эрхгүй гарч асар их баяр цээжинд нь хуралдаж шавь нартаа баярлах, хайрлах сэтгэл давамгайлаад явчихав. – Хүүе та нар 4А -ийнхэн нааш ир. Хичээлгүй юмуу та нар. Багш чинь тэр байна. Хичээлийн эрхлэгчийн дуу гарч хүүхдүүдийн гүйлдэх сонсдоно. – Багшаа. Багшаа. – Багш би энд байна. Миний хүүхдүүд сайн байцгаана уу? – Сайн. Хүүхдүүд нэгэн зэрэг нирхийн мэндэлж – Баяр хүргэе хэмээн гурвантаа давтав. Ерөөлт

толгойгоо боож, энгэрээ битүүлэн цонх уруу авирахаас өөр аргагүй болов. – Уначихаваа Ерөөлтөө сайн бариарай. Бид нар түшье. – Багш хүн сайхан юмаа. Хамт хэвтэж буй гурван хүүхэн бахархаж, баярлаж буй бололтой зөөлөн шивнэлдэнэ. – Багшаа таны бие зүгээр үү? Бид сайн сурч байгаа. – Баярлалаа хүүхдүүд минь. Багш нь зүгээрээ. Сайн сурч байгаад багш нь их баяртай байна. Ирсэнд баярлалаа. Өшөө сайн сураарай. Шалгалт удахгүй эхэлнэ. Сайн бэлдээрэй. – Ойлголоо багшаа. Хөөрхөн хүүхэд төрүүлсэнд баяр хүргэе багшаа. – Тийм шүү Ерөөлт багшаа. Танай ангийнхан сайн байгаа. Сурлагын амжилтаар багшдаа бэлэг барьж байгаа. Тиймээ хүүхдүүдээ? Хичээлийн эрхлэгчийн дуу хүнгэнэнэ. – Тийм. – Баярлалаа багшаа. Багш нараа. Манай хүүхдүүдэд

сайн тусалж байгаарай. Одоо ч гэсэн зам хөндлөн гарахад нь… – Тэгэлгүй яах вэ? Ерөөлт минь. Чи санаа зоволтгүй. Шавь нарыг чинь бид аваад явчихна. Одоо цаашаа ор. Салхи авчихана. Цаад мундаг хүнээ тэврээд гэртээ харихаар чинь уулзацгаая. Бид ингээд явцгаая. – Тэгье. Та нартаа баярлалаа. Баяртай. Миний хүүхдүүд зам хөндлөн гарахдаа… – За. За бид хүргээд өгчихнө. Тайвшир Ерөөлт минь санаа зоволтгүй. – Баярлалаа. Ерөөлт орныхоо дэргэд ирэн хүүгээ харан инээмсэглээд – Бид хоёрыг олон хүн эргэж ирлээ. Тиймээ миний хүү гэж шивнэн хүүгээ энхрийлэн үнсэв. Цонхны цаана хүүхдүүдийн дуулах сонсдоно Үзэг барьсан турьхан гарт минь Үг холбох аргыг заасан Бага ангийн багшдаа баярлалаа Балчирхан би чинь бичиж сурлаа. Шавь нарынхаа дуулахыг сонсон цонхны тавцан түшин

зогссон Ерөөлт дотроо Товууг бодож зогслоо. “Хүүхдүүдээс дор байхдаа яах вэ? Бидний зам ингээд саллаа гэж үү. Хүүгээ тэврээд хоцорсон би азтай хүн юмаа. Олны хүч оломгүй далай гэдгийн үнэнийг би мэдэрлээ. Хүүхдийн ертөнц гэдэг ямар ариухан жаргалтай, тансаг орчин юм бэ? дээ.” Ерөөлт Товууг өөрөөсөө бас өмөөрөн бодох аж. “Аргагүй ч юм даа бас. Орос яваад бүтэн гурван сар болоод ирэхэд нь жирэмсэлчихсэн байсан юм чинь. Эргэлзэх нь ч бас аргагүй л дээ зайлуул. Хамаг юм тэр Очирдуламаас болж байгаа юм. Ханилж суугаад бүтэн гурван жил болж байхад жирэмслээгүй хирнээ эзгүй байгаад ирэхэд нь… Товуугийн зөв байж болох юм. Гэхдээ үнэн гэж байдаг бол.. Миний хүү яалт ч үгүй аавын хүү. Яая гэх вэ? дээ. Хувь заяа ийм байж. Товуу минь жаргалтай сайхан амьдарч олон

хүүхэдтэй өнөр өтгөн яваасай билээ.” Ерөөлт Товууг цайруулан чин сэтгэлээсээ бодов. Хүү нь сэрж мөөмөө эрэлхийлэн уйлагнахад хүүгээ яаран авч тэвэрсэн Ерөөлт ханхийтэл санаа алдав. “Иш хамар нь монхойчихоод яг аав гээч. Аавтайгаа ийм адилхан мөртлөө аавгүй өсөх болох нь дээ миний хүү” бас гомдол үерлэх аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *