Home Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “2-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “2-р хэсэг”

0 second read
0
2
2,136

… Цас аль хэдийн хайлж хаа нэгтээ царцанги тогтсон их замаар баруун хйод зүгийг чиглэн Насангийн Лексус-570 машин хурдлана. Насан Чимгээ хоёрын хэн хэнийх нь царай баргар харагдана. Талын

шаргал замыг хөвөрдөн давхих Насан гүн бодолд дарагдан өмнөх замаа ширтэнэ. “Чимгээтэй цаашид амьдрах уу, салах уу” гэх бодол зүрхийг нь базална. “Ингээд учир нь олдохгүй уурлаад байдаг юм ш

дээ. Өөрийх нь л хүүхэддэг. Юундаа уурладаг юм бол энэ одоо” Чимгээд бас гоморхол төрнө. – Адаглаж чи хөгжмөө тавьчихаач. Дүлий дүмбэ оргиод явах юм. – Дуу хөгжим сонсч явах хүсэл надад алга. – Ер

нь чи яахаараа ингэж уурлаад байдаг юм. Би чиний өмнө ямар гэм хийчихсэн юм бэ? – Гэм нүгэл ярих юм бол чамаас юм юм л гарах байх. – Тухайлбал юу гарна гэж. Чи чаддаг юм бол хэлчихээч. Хий уурлаж

хүн зовоож явахаар… – Чи ер нь өөрийгөө мэдэхгүй гэж бодоод байна уу? Хүн доромжилж араар тавьж байж жирэмсэлчихээд. Бас миний хүүхэд гэж гүтгэх нь үү чи. Энэ үгийг сонссон Чимгээгийн зүрхээр

ёгхийн хатгуулахад тэрбээр зөөлөн ёолов. – Тэгээд… тэгээд хэний хүүхэд гэж. Харин чи өөрөө юу гэж гүтгэх нь вэ? Тиймээ. Тийм. Энэ чиний хүүхэд. Үнэн гэж байдаг бол энэ үнэн шүү. Чиний хүүхэд. Чиний хүүхэд. Ойлгож байна уу? Чи. Чимгээгийн том алаг нүдээр нулимс бороошин дүүрч уруул ь өмөлзөөд эхлэв. “Бурхан минь. Би ямар золгүй хүн бэ?” тэр өөртөө ийн уулгална. – Хм. Би чамд хэлээд байна ш дээ. намайг үргүй гэдгийг эмнэлэгийн шинжилгээ нотолж байгаа юм. Үүнийг би чамд Монгол хэлээр өчигдөр орой ойлгогдохоор хэлсэн биз дээ. би үргүй. Эцэг байх тавилангүй хүн. Миний хүүхдийг төрүүлсэн болж жүжиглэх хэрэггүй. Би үүнийг чинь зөвхөн

доромжлол гэж бодно. Хөх инээдээр инээн байж шүдээ зуун хэлсэн Насангийн үг Чимгээг голд нь ортол гомдоов. Чимгээ нулимс асгаруулан байж нөхрөө хараад – Наад машинаа зогсоо гэж огцом чарлахад ихээхэн цочсон Насан машинаа чихруулан тоос манаргасаар зогсов. – Чи.. чи ийм өөдгүй амьтан ш дээ. би чамд хайртай болсондоо, чамтай ханилан суусандаа бас чиний хүүхдийг тээж яваадаа өөртөө гомдож харамсч байна гэсэн Чимгээ хаалгаа онгойлгож буугаад, буцаагаад тасхийн хаачихаад зам даган алхаад явчихав. Хаврын урин салхи Чимгээгийн нулимстай нүүрийг илбэж, мөрөө даган намирсан задгай үс нь салххины аясаар намирна. Насан

эхнэртээ нэг их бухимдан хэд хүчтэй сигналдаад буцаж эргэн араас нь гүйцэж очив. – Чимгээ битгий тэнэглээч суу. – Чамд хамаагүй би өөрийнхөө замаар явж байна. – Суу гэж байна шүү. Ярилцъя. – Чамтай ярилцах хүсэл надад алга. Чимгээ ийн хэдэрлэн их замаар тоос гозойлгон давхиж ирсэн жижиг тэргэнд гараа өргөн зогсоож суугаад яваад өгөхийг Насан харсаар хоцорч хэсэг зогссоноо зам хөвөрдөн цааш довтолгов… … Уринш хагалах хоёр тракторыг харж талбайн голд нуруугаа үүрэн зогссон Товуу гуай хүн хашгирах шиг болоход толгой өргөн ажиглав. Цэнхэр дээлтэй залуухан бүсгүй түүнийг

даллан зогсоог тэр ажиглаад тэр зүг инээвхийлэн алхав. Ханилан суугаад хоёр жилийн нүүр үзэж буй Тогооноо бүсгүй түүнийг хүлээсэн байртай цэмцгэрхэн харж зогсоно. – Юу хийгээд улаан тоосон дунд шороонд даруулж зогсоод байгаа юм бэ? наад нүүр ам хувцас хунараа хараачээ. – Цэвэр шороо яах вэ? дээ. Гүвчихэнэ биз. Чи тэгээд сайн явж ирэв үү? – Өө сайн явж ирлээ. Нарийн боовны цехийн тог тасарчихаад ажилгүй хов ярьсан хэдэн хүүхнүүд сууж байх юм. – Яагаад тог тасарчихсан юм бол доо. Түрүүхэн зүгээр байсан юмсан. – Дэлгүүрээс талх, боовны захиалга ирээд байх юм. Ажиллагсад дэндүү урагшгүй юмаа. – Уг нь манай хэд найдлагатай даа. Ажил нь гарт нь орчихсон

улс. Одооохон гялалзуулаад л орхино. – За за өөрөө мэдэж байгаа юм бол би юу хэлэх билээ. – Үгүй чи тэгээд юм болбол уурлаж цэхэлзэх юм. Яах гэж ингэж байдаг юм бэ? манай цачарганатай дарс хаа сайгүй сайн борлогдож буй бололтой дуулдах юм. Чи орлого хурааж амжив уу? Үгүй юу? – Хураасан. Хэдэн төгрөг би хэрэглэчихсэн шүү. Дараа нь өгчихөнө. – За тэр ч яах вэ? Харьцгаая. Тогооноогийн хялалзан цэхэлзэх байдалд дургүй нь хүрээд явчихсан Товуу өөрийг хэлсэнгүй машиныхаа хаалгыг чимээтэй гэгч нь онгойлгов. Түүнд ганц хүүг нь төрүүлж өгсөн Ерөөлт бодогдсоор байлаа. “Муу хүүгээ өнчрүүлэн байж шал дэмий салсан юм даа. Ерөөлтөөс би” энэ удаа Товуу дахиад л

харамсан бодов. Товууг том дааман хаалганыхаа өмнө ирэхэд хүү Насан нь ирчихсэн машиныхаа дэргэд зогсч байлаа. – Өө миний хүү хүрээд ирэв үү? Ажил нь сайн уу? Алив аав нь хүүгээ үнэрлэе. Миний хүүгийн царай баргар байх чинь. Ажил ихтэй ядраад байна уу даа гэсээр духан дээр нь үнссэн ааваас нь хээрийн цэнгэг салхи үнэртэж байлаа. – Ядарч байна уу ааваа. Би яах вэ? Та ядарчихав даа. – Зүгээрээ хүү минь. Аав нь тэнгэр урж байсан ч ажрахгүй. Аав хүү хоёрыг цувран ороход Тогооноо араас нь ярвайн харсаар хоцров. “Энэ нэг хүү ухаантай юм нь бас хүрээд ирлээ. Том компаний захирал хүн байж гуйлгачин шиг дандаа хоосон ирэхийг нь яана. Хурдан яваасай билээ” гэх зэвүүцэл түүний толгойд эргэлдэнэ. – Алив Тогооноо хүүд цай

хоол… Миний хүү чинь жаахан ядарч цонхийчихоо юу даа. Ажил ихтэй байна уу миний хүү. Чимгээ яагаад ирээгүй билээ. Товуу хүүгээ ихэд нухацтай харахад Насан өөр тийш харж – Аан. Чимгээ тийм Чимгээ ажилтай гэсэн гээд өөр тийш харав. – Май. Цай уу Насаан. Би хоол хийж байна. Тогооноо зэвүүцлээ нуун мэлтэлзтэл инээсээр ойртоход түүнийг таагүй харсан Насан гар дахь цайг нь авч ширээнээ чимээтэй тавив. – Миний хүү хэд хононо биз… – Хэд хононоо. Таньтай ярих юм их байна гээд сэм Тогооноог ажсан Насан үл мэдэг инээвхийлэв. – Болж дээ хүү минь. Гэртээ хэд хоноод яв. Товуу өөрийг хэлсэнгүй ширүүн хар нүдээрээ хүүгээ ажигласаар байлаа. Төд

удалгүй Тогооноо том тавганд уур савсуулсан бууз дүүргэн барьсаар тэдний өмнөх ширээнээ тавив. “Уг нь ч аавынд ирэх гоё л доо. Даанч энэ нэг байлай хүүхэн уур хүргээд байх юм. Насаар бол надаас сайндаа ганц хоёр эгч биз. Аав ч гэсэн аав. Хүүтэйгээ чацуу шахуу хүнтэй сууж байдаг” хоол идэнгээ Насан дургүйлхэн бодно. – Миний хүү хойд уулаар жаахан явах у даа. Аав нь хүүтэйгээ ярих юм их байна. Хооллож дуусаад Товуу өндөлзөхөд Тогооноогийн зэвүү хүрээд явчихав. “Муу өмхий төгцөг чинь дан надаас юм нууна гээч. Энэ хүү нь ч гэсэндээ олигтой хүн биш. Эд нар ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ? новшийн амьтад чинь надаас л нэг их юмаа нуудаг юм” хэмээн үглээд аяга таваг тачигнуулан хангинуулав. – За миний хүү чи өчигдөр аавдаа хэлснээ одоо нэг сайн хэлээд орхиоч. Товуу хүүгээ хараад мушийх аядав. – Харин тиймээ аав минь. Хүү нь бүр гутраад.

Чимгээтэй хамт амьдарсан арван жилийн найман жилийг нь би түүнийг хүүхэд гаргасангүй гэж дарамталсан. Тэгэд шинжилгээ өгсөн чинь хариу нь намайг үргүй гэж гарлаа. Ийм байдалтай тань ру ярьсан юм. – Хм. Үгүй тэгээд хүү минь тэр шинжилгээ чинь баараггүй үнэн байгаа даа. – Бараг маргах юм байхгүй биз дээ. арван жил болоход бид хүүхэдтэй болж чадаагүй. Гэтэл намайг үргүй гэдгийг эмнэлэг нотолчихоод байхад Чимгээ жирэмсэн болчихлоо ч гэх шиг. Тэгээд учир байдлаа ярилцах гэхлээр замд буугаад машинд гар өргөж суугаад яваад өгсөн. Миний хүүхэд яг яс юман дээрээ биш л байхгүй юу даа. Үнэндээ амьдрал гэж ийм новшийн юм байдаг гэдгийг би мэдсэнгүй. – Чимгээ чамтай хамт наашаа ирж байсан хэрэг үү? Замдаа хэрэлдээд нэгийгээ зам дээр буулгачихаа юу чи… – Тэгсээн. Тэр өөрөө тийм

сонголт хийсэн. Магадгүй үнэн тодрохоос айсан байх л даа. – Буруу юм хийж байна даа чи. Амьдрал ингэж давтагдах юм гэж би ёстой төсөөлсөн ч юм алга даа. Би бас ингэж Ерөөлтөөсөө салсан юм. Гэсэн ч би эцэг хүн болж чадсан. Миний цорын ганц хүү бол чи шүү дээ. – Ааваа Ерөөлт гэж хэн юм бэ? урьд нь би сонсч байгаагүй нэр байх чинь. Насан ингэж асуугаад эцгийгээ асуунгүй харав. Харин Товуу тамхиа тэмтчин авч асаагаад шуналтай гэгч нь хэд сороод утааг нь замбараагүй баагиула үлээгээд хэсэг бодолд авта суув. – Насан чи энэ нэрийг нэг ч удаа сонсч байгаагүй. Харин одоо мэдэж ав хүү минь. Ерөөлт бол чиний төрсөн ээж. Насан давхийн цочиж эцгийгээ гайхан харав. – Юу… Ааваа та чинь юу яриад байнаа. би… би итгэхгүй. Миний ээж арван жилийн өмнө та бид хоёрыг орхиод нас барсан биз дээ. түүнийг хоолой зангируулан хэлээд давчидсандаа ухасхийн босоход

Товуу газар ширтэн мэлрэн суусаар байлаа. – Тиймээ. Чи үнэн хэллээ. Талийгч сайн ээж байсан. Харин Ерөөлт бол чиний төрсөн эх юм шүү. Тоонот гэрт толгой холбоод бүтэн гурван жил болоход тэр жирэмслээгүй юм. Харин хоёр тийш болохдоо надаас жирэмсэлсэн байсан юмдаа. Миний ээж айхтар хол ухаантай хүн байсан тулдаа чамайг надад авчирч өгсөн юм. Би яах вэ? Бэлэн боломжтой амьдрал залуу нас хатгаж байсан үе болохоор би гэдэг хүн хүүгийнхээ заяаг үргээж өөрийн хүүхэд биш гэж мунхаглан шинжилгээ хүртэл хийлгэн байж итгэсэн юм шүү дээ. Миний хүү чинь аавдаа ердөө хорьхон хоногтой ирсэн юм даа хэмээн нэг их нялхарсан дуугаар бодлогшрон хэлээд Насангийн духан дээр удаан гэгч нь үнэрлэн үнсэв. Насангийн

цээжинд нэг юм торхийн унах шиг болон сэтгэл нь ихэд цалгихад тэрбээр эцгийнхээ дэргэд газарт лагхийн чимээтэй гэгч нь суув. – Ааваа би ойлгохгүй байна. Миний ээж тэгэхээр Очирдулам ээж минь биш гэж үү? – Миний хүү гуч хүрсэн. Амьдралын хатуу хөтүүг мэдэж ойлгох насанд хүрсэн эр хүн. Тиймээ хүү минь. Аав нь нүгэлтэй хүн. Бурхан болсон ээждээ чи гомдох хэрэггүй шүү. Тэр хүний нөмөр нөөлөг их байснаас чи бид хоёр өдий зэрэгтэй явна. Тэгэхээр хүү минь… – Тэгэхээр ааваа… Миний … намайг төрүүлсэн Ерөөлт ээж тэгээд хаана байгаа юм бэ? – Ерөөлт маань надаас хэдэн насаар дүү хүн. Одоо нутагтаа байгаа сурагтай. Яах вэ? Миний хүү ээждээ очмоор

санагдвал очоорой. Аав нь заагаад өгөмз гөөд учирлангуй харсан эцэгтээ Насан юм хэлсэнгүй. – Тэгэхээр миний хүү чи аавыгаа сонсох ёстой. Чи аав шигээ алдаж насан туршдаа харамсч амьдарч болохгүй шүү. Миний хүү Чимгээгээ гомдоож болохгүй. Чимгээ сайн охин. Чухамдаа Чимгээ л чамд хань болно. Чимгээгээ хайрлаж амьдар. Аав нь хүүгээсээ энийг чин сэтгэлээсээ хэлж гуйж байгаа юм шүү. Сайн бод. Товуу өөрийг хэлсэнгүй босон нуруугаа үүрэн уул уруудан алхахад Насан хөдөлгөөнгүй суусаар байлаа. “Энэ чинь одоо юу болж байнаа. Намайг төрүүлсэн миний ээж өөр хүн байх нь. Үгүй… Үгүй миний ээж үхчихсэн. Би ганцхан ээжтэй. Ээж минь та тийм залуугаараа бид хоёрыг орхиод явчих юм даа. Хүү нь таныгаа яг одоо маш их санаж

үгүйлж байна даа. Хүүгээ ямар их ганцаардаж байгааг та мэддэг ч болоосой. Аав яах вэ? дээ. Нөгөө захиргааддаг зангаараа Чимгээгээс битгий сал гээд. Гэтэл Чимгээгийн гэдсэнд байгаа хүүхэд миний хүүхэд биш байхгүй юу.” Түүнд энэ амьдрал утгагүй хоосон хөндий зүйл шиг санагдан сэтгэл нь хоосроод байлаа. Хөндий дүүрэн шаргал тал өмнө нь цэлэлзэж, тэр шаргал талыг туучин аав нь цаашлан алхаж яваа нь харагдана. Бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэр дээр нь цэлэлзэнэ. Насан аавыгаа хараад өрөвдөх шиг сэтгэл нь сулраад явчихав. “Аавын буруугаар би ээжээсээ хол өсч. Энэ аав тэгээд ер нь хатуу самар шүү. Ерөөлтөөсөө ч гэх шиг. Бас түүндээ одоо ч сайн байдаг бололтой. Өдий болтол боддог бололтой. Харин миний муу талийгаач ээжид тийм сайн байсан юмуу ер нь. Муу ээжийг минь өнгөрөөд удаагүй байхад энэ нэг Тогооноо гэдэг балай хүүхнийг аваад ирсэн. Ёстой өнөөх амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг. Одоо өдийд

муу ээжийг минь мартчихсан биз. Ээжээ танийгаа санаж байнаа. Аав мартлаа гэхэд би огт мартахгүй юмдаг.” Гэнэт Насан бурхан болооч ээжийгээ жигтэйхэн их өмөөрч аавдаа гомдох шиг болов. Энэ үед аав нь бүр холдож тариалангийн захаар алхсаар байв. Үе үе бөхөлзөн тонголзох аавыгаа тэр бас өрөвдөх шиг болоход тэр босч уул уруудан бараг гүйв. Сэтгэл нь ихээхэн цалгисан Насанг аавынхаа том дүнзэн байшинд ороход хойд эх нь болох Тогооноо талийгч ээжийнх нь цэнхэр үйтэн хуар дээлний хажуугаас хасах гэж байгаа бололтой газарт тавьчихсан хайч бариад сууж байлаа. “Энэ нэг юм чинь миний

ээжийн дээлийг хасч өмсөх гэж шунахайрч суугаа юм байх даа. Үгүй ер хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр эцгийн минь буянд цадалгүй үхсэн эхийн минь дээлэнд шунаж суудаг” гэх зэвүүцэл төрөхөд Насан үг дуугүй дээлийг шүүрэн авч Тогооноог нүд буландан харахад Тогооноо цочсондоо ухасхийн босов. – Өө ямар их цочвоо. Тогооноо элгээ даран тонгойно. – Энэ дээлээр яах гэж байгаа юм бэ? Яахаараа чи миний ээжийн дээлийг хайчлах гээд сууж байдаг билээ. Энэ дээл энэ гэрт байж болохгүй болчихсон уу? – Юун сүртэй юм бэ? Шороонд дарагдаад хэвтэж байхаар нь аваад хасаад өмсчихье гэж бодсон юм. Болохгүй юу. Тэгвэл тэгээд илжрээд хөгцрөөд хэвтэнэ биз. Эзэн нь босоод ирэхгүйгээс хойш чи энэ дээлээр

яадаг байнаа. Хи. Хи. Хи инээд дургүй хоёр хүргээд байх юм. Чи чинь ийм юм үзээгүй өчүүхэн эр хүн үү? Хэмээн хялалзсан Тогооноо цааш эргэн явахад – Энэ чинь миний ээжийн дээл мэдэв үү? Миний ээжийнх… гэж бахардан хашгирсан Насан орон суун тусч талийгч ээжийнхээ дээлийг алгаараа зөөлөн илж эвхээсээр нь нямбай гэгч нь эвхэхдээ гар нь чичирхийлж хэдэн дусал нулимс бөмбөрөн унахад гүнзгий сүүрс алдан нүдээ цавчлан ийш тийш хараад талийгч ээжийнхээ зургийг олж харсангүй. Сэтгэл нь бүр ч эзгүйрч аавдаа гомдох гомдол хоолой өөд нь үерлээд ирэв. “Муу тэнэг аав. Ийм тэнэг аав гэж байдаг юмуу. Тийм сайхан ээжийг минь ийм балай хүүхнээр орлуулдаг. Миний сайхан ээжийг…” гэх гунигтай харуусалт бодол

төрөхөд Насан – Тогооноо хүүе Тогооноо ороод ир дээ гэхэд түүний хахирган дуунд айхгүй ч аягүйцээд явчихсан Тогооноо баахан хулчийсхийн орж ирэхэд “Би чамайг хүний урманд эгчээ ч гэхгүй” хэмээн өөртөө ихэд хатуурхан бодсон Насан – Уучлаарай та миний ээжийн зураг, хувцас болон бусад юмыг нь яг одоо надад гаргаад өгчих гэв. “Үгүй ер энэ нэг хачин юм эхийнхээ хуучин дээлийг өмсчихөнө гээд голоо цохиод байгаа юм байх даа. Авна л биз. Үхсэн хүний юмаар манайх дутахгүй. Эхийнхээ хуучин хувцсанд ингэж үхэл царайлж байгаа юм чинь Товууг үхэх юм бол намайг энэ гэрээс шууд хөөж гаргана биз. Түүнээс урьтаж ууталж аваад арилаад өгөх юм шүү. Энэ новштой муудаад сайн юманд хүрэхгүй биз. Эцэг нь ирээгүйг бодоход энэ хоёр бас хэрэлдсэн юм байгаа биз. Хоорондоо таарч

тохирохгүй таарсан эцэг хүү хоёр бол доо.” Гэх бодол төрсөн Тогооноо дуртай нь аргагүй талийгаач Очирдуламын хэдэн зураг чемодантай хувцсыг нь авчирч Насангийн өмнө тавив. – Байгаа нь энэ. Бусад юмыг яасныг нь ааваасаа асуусан нь дээр биз. Би мэдэхгүй гээд буцаад явчихав. “Ээж минь дээ. Ямарч атугаа таныгаа дурсаж, таныгаа санахдаа гэгээн дүрийг тань харж байхаар таныгаа энэ гэрээс аваад явъя даа. ” уруул өмөлзүүлэн өөртөө шивнэсэн Насан талийгч ээжийнхээ хэдэн зургийг элгэндээ чанга гэгч нь наасаар гарч машиндаа орж хөдлөн явахыг Тогооноо харсаар хоцров. Түүний хажуугийн суудал дээр тавьсан чемодантай хувцас түүнд ээж нь сууж байх шиг санагдахад хуурай мэгшсэн Насан хэрдээ нэмэн их замаар довтолгон одов… … – Хүү яваад өгсөн юмуу? Болж дээ хөөрхий минь.

Товуу гаднаас орж ирээд үүдэнд чимээтэй гэгч нь суунгаа бодлогшронгуй хэлэв. – Танай хүү зан муутай хүн юмаа. Та хоёр муудалцаа юу? Хүү чинь бөөн уур болсон юм орж ирээд эхийнхээ зураг хувцсыг нэхэж аваад хар цагаан дуугаралгүй яваад өглөө. Яасан ч муухай ааштай юм бэ? Би та нарын ая эвийг олох гэж бүр зовчих юм. Наанаа юу хийгээд суугаад байгаа юм бэ? Цайгаа уугаач. Би хоол хийж байна гэж уцаарлав. – Хөөрхий дөө миний хүү тэгээд ээжийнхээ юмыг аваад явчихав уу? Миний хүү ч эр хүн болж байна даа хэмээх Товуугийн баярласан царайг ширвэн харсан Тогооноо юм дуугарсангүй. – Тогооноо чи эмнэлэгт үзүүлээ юу хө. Дээд хотын шар Батаа чамтай эмэгтэйчүүдийн эмнэлэгт таарлаа гэж ярих юм. Ингэхэд чиний юу өвдөө вэ? Товуу цаанаа нухацтай гэгч нь асуухад Тогооноо сандрах шиг болов. “Муу хөгшин төгцөг чинь бас мэдчихсэн байх нь.

Шар Батаа гэж нэг савсаг юм намайг татаж чангаагаад царай өгөхгүй болохоор хов зөөж байхгүй юу. Үгүй яадаг юм бэ? би яагаад өвдөж болохгүй гэж.” Хоромхон зуур өөрийгөө тайвшруулан бодсон Тогооноо тийм ч таатай биш царайгаар нөхрөө хараад – Тэгсээн. Би эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн. Умайн хүзүүний хорт хавдар их гарч байгаа болохоор саваа эход харуулсан юм. Юмыг яаж мэдэх вэ? Хорт хавдар ч болчих юмуу хэн мэдлээ гэв. – Тиймээ. Юмыг яаж мэдэх вэ? Гэхдээ чи болгоомжтой аминдаа хайртай хүн тийм хүнд өвчин тусахгүй байхаа. Би чиний эрүүл мэндэд санаа тавилгүй яах вэ? Харин чи дахин миний үрийг битгий хөндүүлээрэй. Би чамайг өөд нь татаж хүний зэрэгтэй хангалуун сайхан амьдруулж байна. Дахин намайг хуурах, миний үр удамд заналхийлэх юм бол үгийн солиогүй хөөгөөд явуулна шүү. Энд байх юм бол аятайхан байгаарай. Жавзанг дуудчих.

Би усанд орлоо. Товуу усны өрөө үрүү яваад орчихов. – Мэдчихэж. Энэ барж идэхгүй хөгшин толгойг тийм амархан мэхэлж чадахгүй нь бололтой. Хүү нь эцэг шигээ хүний арьс нөмөрсөн азарган чононууд. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй. Өрөсж дайрч, түрүүлж өвөрлөнө ш дээ. Зөөлөн аргаар хөлд нь суух нь дээр байх. Тэр Жавзанг нь дудахаас. Тогооноо урамгүйхэн гарч Жавзанг дуудахаар нарийн боовны цех үрүү алхав. “За гайгүй дээ. Муу төгцөг чамаас би авахыгаа авч л таараа.” Тогооноогийн бодолтой ижилсэх мэт хаврын тэнгэр хуйсганаж том ширхэгтэй цас хаялан дээлийн хормой дэрвүүлнэ. Тогооноо гүйх шахам хормой хийсгэн алхсаар нарийн боовны цех үрүү оров. Оройн ээлжийнхэн ажлаа хүлээж аван бужигнаж байлаа. Яавдаа гэмээр инээмсэглэн мэлтэгнэх Тогооноог хүүхнүүд гайхан харна. – Оройн мэнд хүүхнүүдээ. Жавзан эгчийг дуудчих. – Жавзан

эгчээ таныг дуудаж байна. Хижээл насны мастер авгайг яарсан бололтой гарч ирэхэд өглөөхөн хэрэлдэж дургүйцлийг нь ихэд хүргэсэн Тогооноо мэлтэлзтэл инээмсэглэн зогсч байлаа. – Намайг хэн дуудав. Жавзан хэн ч харсан таагүй дуугаран ойртон ирэхэд – Би дуудсан юмаа Жавзан эгчээ. Таныг манай нөхөр дуудаж байна гэж найрсан дуугарав. – Өө тиймүү? Захирал ирчихсэн үү? Та нар ажлаа хийцгээж бай. Би захиралтай уулзчихаад ирье гэх мөртөө Жавзан халадны хормой дэрвүүлэн Тогооноог огтхоон ч тоож харалгүй гараад явчихад ихээхэн дургүй нь хүрсэн Тогооноо араас нь дагаж гарахаас өөр аргагүй болов. Ичихдээ түүний нүүр минчийн улайж уурласандаа дотор нь давчдан байлаа. – Захиралаа тэ намайг дуудаа юу? Товуу гэрийн зузаан халад нөмөрчихсөн сахлаа хусч байснаа Жавзанг

тайвуун тогтуун харж – Жавзаан чи сайхан шөл хийгээд орхиоч. Ойрд чиний гарын хоолыг идсэнгүй. Өдөр хүү ирээд явсан. Муу хүү минь олигтой ч шөл цай ууж чадсангүй. Хүү минь эхийгээ үгүйлж санасан бололтой зураг хувцсыг нь аваад явчихсан байна гэв. – Захирал минь Насанг ирсэн бол намайг дуудахгүй яасан юм бэ? Би таныг хань ижилтэй болсон болохоор болж л байгаа юм байх гэж бодсон юм. Товуу ах минь дээ. Та ч одоо яаж толгой эргэхээрээ хүү шигээ залуу бага хүнтэй ханилдаг байна даа. Энэ хүүхэн таньд хань болох хүн бишээ биш. Эртхэн зам замаа бодвол таарна. Үгүй тэр залуу бага хүн гэхэд муухай ааштайг нь яана гэсээр Жавзан хурдан шаламгай хөдөлж сонгино ханхалсан сайхан шөл хийж орхив. Тэр хоёрын яриаг сэм сонссон Тогооноогийн хорсол зэвүүцэл зэрэгцэн буцалсаар дотогш

орон мухрын өрөө зүглэв. – Хөөш чи Тогооноо наашаа суугаад сайхан шөл уугаад орхи. Манай Жавзан жинхэнэ ясны хар хөлс асгарам сайхан шөл хийчихлээ. – Чи өөрөө гудрахгүй юу наад угаадсаа. Би өөр хүн шүү. Алив нэгийг эргэцүүлэх чадваргүй уур уцаараар түрүү барихыг урьтал болгодог Тогооноо Жавзанг хөөж гаргах, Товууг буулгаж авах зорилгоор ийн хашгирав. – За захиралаа би явъя даа. Нөгөөдүүлд материал гаргаж өгөөгүй намайг хүлээж байгаа. Сайхан хооллоорой. – Чи өөрөө наад хоолноосоо идээч. – Үгүй үгүй би хоолоо идчихсэн бас амсчихсан. Та сайхан амраарай. – За за сайн ажиллаарай. Амжилт хүсье. Ажил төрөлтэй холбоотой. Цаад хэдэн хүүхний чинь аж амьдралтай холбоотой санал хүсэлт юу байна. Надад шууд хэлээрэй. Дэлгүүрүүдэд тараасан борлуулалтын орлогоо

чи нэг бүрчлэн хурааж дансалж эхэлнэ шүү. Касс няравын ажлыг хамтран давхар хийж бай. Би чиний цалинг нэмнэ. – За ойлголоо захиралаа. Би хичээнээ. Жавзан орж ирсэн шигээ гялалзан гарахад Товуу инээмсэглэн харсаар хоцров. “Миний хөгшнийг өнгөрснөөс хойш энэ Жавзан мөн ч их тус болсон сайн хүүхэн ээ. Шууд үнэнийг ил тод хэлчихдэг цагаан цайлган шударга хүн. Энэ Тогооноо хар хороос өөр буцлах зүрхгүй харанхуй зүйлэг хүн юм даа. Хүү эхийнхээ зураг хувцсыг аваад явчихдаг. Миний хүү өөртөө эзэн болсон шазууртай эр хүн. Тогооноогоос зэвүүцэхдээ эхийнхээ юмыг аваад явж. Тогооноог байсан цагт дахиж ирэхгүй байж мэдэх хүн. Ер нь би их буруу юм хийж ёс жудаггүй эмийг гал голомтондоо оруулсан бололтой. Тогооноо ч тэгээд миний үр удмыг тасалсан нүгэлтэй хүн. Би ч одоо хөгширсөн ч гэсэн эр чадавхиа орхиогүй юм байж. Голомт

залгах өтөл биеийн минь цусны тасархайг минь голыг нь тасалчихаад энэ эм юундаа гоншигнож маягладаг юм бэ? Намайг хуурч миний удмыг тасалсан энэ сээтэгнүүр эмээр би юугаа хийдэг юм бэ? Энүүнд очих оромж байхгүй. Хоёр жил орчим тоонотын дотор толгой холбосон юм гудамжинд хөөж гаргаа ч яах вэ? Ганц өрөө байр амьжиргааны хэдэн төгрөгтэй явуулж орхиё. Би бас тийм голгүй эр хүн биш гэдгийг мэдрэг” гэж бодсон Товуу хүүгээ өнгөрсөн амьдралаа бодон удтал суув. – Хөөш чи бос. Үд хүртэл унтдаг өдий насны эхнэр би цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Товуугийн захирангуй чанга дуунаар Тогооноо цочин ухасхийн босов. Товуу тоглосон шинжгүй ширүүн хар нүдээрээ өрөмдөх мэт цоо ширтэхэд өөрийн эрхгүй эвгүйцээд явчихсан Тогооноо дээлээ ханцуйлав. – Бие өвдөөд шөнө олигтой унтаж чадсангүй. Тогооноо өглөө босолгүй унтсанаа цагаатгах мэт шивнэх шахуу учирлав. – Өвдөлгүй яадаг юм. Зүгээр

байсан биеэ сэнди.йчүүлж үр уд.маа хөнө.өсөн хүний бие ямар олигтой байдаг юм бэ? Ойлгомжтой ш дээ. – Товуу чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. Ямар урт хошуутай нь бас чамд юу гээд хэлчихдэг байнаа. – Хэн ч надад юу ч хэлээгүй. Чамайг миний хүүхдийг хөнөөлгөснийг би мэдсэн. Бос хувцсаа өмс. Эртхэн газар хорооё. “Энэ нэг юм одоо юу болоод өвчигнөөд байгаа юм бол. Учир нь олдохгүй хүн. Нэгэнт хүүхдээ авахуулсныг мэдсэн болохоор би үүний хөлд нь суусан нь дээр. Ямар нэг арга бодож хөгшин амьтныг уярааж байгаад хөлжөөд зугатах нь дээр. Муу зөнөг бас муу санаатай. Дэлгүүрүүдээс орлого надаар хураалгахаа больчихлоо. Би арга сүвэгчилж замаа засах ёстой.” Тогооноо ийн бодоод инээмсэглэн өндийж Товууг налан наалинхайтахад ихэд дургүйцсэн Товуу түүнээс холдож – Хувцсаа өмс. Өөрийн гэсэн юмаа ав. Ийм тийм юмаа орхисон

гэж эргэж буцах хэрэггүй шүү гэж зандрахад Тогооноогийн царай сааралтаад явчихав. – Өвгөөн ханиа чи юу яхиад байгаа юм бэ? Би хаашаа явах юм бэ? Надад очих газар байхгүйг чи мэднэ ш дээ. Намайг уучилчих тэгэх үү хайраа. Дахиад л хүүхэд олчихоно ш дээ. Би амархан жирэмсэлдэг. Чамд охин ч юмуу хүү төрүүлээд өгье тэгэх үү? – Хэрэггүй би чамайг таньсан. Хүү маань ч мөн адил чамайг энэ гэрт байх ёсгүй хүн гэдгийг ойлгосон. Би цорын ганц хүүтэй хүн. Би чамайг бидэнд түшиг болох хүн гэж бодсон маань алдаа болж. Би удахгүй өвөө болно. Би удахгүй өвөө болно. Тийм болохоор манай гэр бүлд тайван амгалан байдал хэрэгтэй. Би чамайг зүгээр нэг хөөгөөд явуулчихгүй. Чамайг өөрийн гэсэн байртай амьжиргааны хэдэн төгрөгтэй орхино. Цаашид яаж амьдрахаа чиний тавилан мэдэг.

Товуугийн эрсхэн хэлсэн ширүүн үгс яалт ч үгүй Тогооноог дагжин чичрэхэд хүргэв… … Харуй бүрий орчныг нөмрөх үес Чимгээ аяга хоол хийсэн ч үгүй орон дээрээ бүхлээрээ унасан чигтээ унтаад өгөв. Чимгээд бүх юм хэцүү утгагүй санагдаж хар аяндаа чичрүүс хүрэн хоолой өөд нь гашуун огшиж, гомдол үерлэнэ. Чимгээг тэврэх үртэй болох санаа өвөрлөн нөхрийг нь эзгүйчлэн өөр эрийн өвөрт нэг удаа оруулсан хамгийн дотны найз Оюумаадаа гомдоно. Нөхрөө анх удаа эзгүйчилж үр хүсэмжлэн энгэр зөрсөн нэг ангийн залуу Нанзаааг бүхнээс илүү үзэн ядах шиг болно. Халуун хэвлийдээ үрийг нь тээчихээд байхад үгүйсгэж зөрж зүтгээд байгаа нөхөртөө хязгааргүй гомдоно. Үгүй ер тэгээд хээр хөдөө их зам дээр ганц биеэрээ буугаад

хоцорч байхад тоох ч үгүй явуулчихдаг нөхөр ер байхуу даа. Нөхөртөө хязгааргүй гомдон ирэх замын турш хажуугийн хүндээ мэдэгдэхгүй гэж хуурай мэгшиж ирсэн Чимгээ ихэд ядарсан байлаа. Хотын баруун захад хоёр цаг орчим түгжирч харуй бүрий болж байхад өчнөөн ядарсан амьтан хаалгаар орж ирмэгц унтлагын өрөөгөө чиглэн цүнхээ шидэх мөртөө орон дээрээ ойчиж тааз ширтэн хэвтсэн Чимгээ гэнэт орон дээрээ хязгааргүй баярлан өндийв. “Тиймээ тийм. Би ямар азтай юм бэ? Ханиасаа жирэмсэлж ханийнхаа хүүхдийг төрүүлэх боллоо. Энэ бол бурхнаас надад хайрласан буян заяа. Яах вэ? Насан надаас салбал сална л биз. Би түүний хүүхдийг төрүүлчихвэл тэгээд боллоо. Түүний л хүүхдийг төрүүлж байвал миний хүн болсоны гавьяа” хэмээн бодон хоёр нүднийх нь нулимс шанааг нь даган урсана.

Тэрбээр нэг мэдэхэд нам унтчихсан байлаа. Шөнийн одод яралзах үес их хот уруу шурган орох их замаар шурган орж ирсэн Насан хүндэрсэн сэтгэлээ засахыг оролдон хэд дахин амьсгалсан ч бачуурал нь арилсангүй. Тэрбээр байшингийнхаа өмнө ирж дээш өлийн гэрэлгүй цонхнуудыг харснаа хөнгөн сүүрс алдав. “Энэ чинь харанхуй байх чинь. Арай… арай Чимгээ гэртээ ирээгүй юм биш биз” тэр гэнэт айх шиг болон машиныхаа хаалгыг чанга гэгч хаагаад гэр үрүүгээ ухасхийн гүйв. Үүдний гонхонд хүрч хаалгаа татвал гадаа хаалга нь онгорхой бах тул түүний дотор палхийн дотогш гүйн оров. Насан салгалсан гараараа ханын гэрлийг арайхийн асаав. Нэг давхарын гэрэл цэлсхийн асч хоосон өрөөнүүд цэлийнэ. Насан гүйх шахам шогшсоор гал зуух уруугаа оров. Тэнд хүн ирснийг илтгэх зүйл нэгээхэн ч үгүй бөгөөд хоосон хүйтэн сав суулга үзэгдэнэ. Чимгээ

байвал энэ өрөө хэзээ ч ийм байдаггүйг тэр сайн мэднэ. Жигтэйхэн түгшүүр төрсөн Насан шат өгсөн дээш гүйв. Тэрбээр унтлагынхаа өрөөний үүдийг нээгээд золтой л хашгирчихсангүй. Эхнэр нь орон дээрээ дээш харан хоёр гараа алдалчихсан цонхийн цайчихсан хэвтэж байлаа. “Бурхан минь. Чимгээ минь чи минь яах чинь энэ вэ? Би ирлээ ирлээ шүү дээ” хачин их хямран зүрх нь ойр ойрхон цохилоод явчихсан Насан ийм байдаггүйг тэр сайн мэднэ. Жигтэйхэн түгшүүр төрсөн Насан шат өгсөн дээш гүйв. Тэрбээр унтлагынхаа өрөөний үүдийг нээгээд золтой л хашгирчихсангүй. Эхнэр нь орон дээрээ дээш харан хоёр гараа алдлан цонхийн цайчихсан хэвтэж байлаа. “Бурхан минь. Чимгээ чи минь яах нь энэ вэ? би ирлээ. Ирлээ шүү дээ” хачин их хямран зүрх нь ойр ойрхон хүчтэй цохилоод явчихсан Насан ихэд

хурдтайгаар эхнэрээ тэврэн авч цурхиран уйлахад ихэд ядарсандаа ороо засч чадаагүй бас нөхрөө орж ирэхийг мэдээгүй Чимгээ цочин сэрж айсандаа дуугарч чадахгүй дэмий л хөл гараа сарвалзуулахад Насан мөн цочих шиг болон эхнэрээ тавьж хойш ухрав. Нүднийх нь өмнө үүлгэртэж самгардсан нөхөр нь зогсч байхыг олж үзсэн Чимгээ дургүйцэн ярвайх гээд чадалгүй зүрхээ даран тонгойв. Насан эхнэрийнхээ өмнө өвдөглөн сууж түүний савхан цагаан хуруунуудыг зөөлөн атгаж – Миний ханиа намайг уучлаарай. Намайг уучлаарай. Үнэнийг хэлэхэд би чамайг зовооё гэж бодоогүй юмаа. Би чамайг өөрийнхөөрөө жаргалтай амьдраг гэж л… эмнэлэг болохоор… – Би чамд ганцхан юм хэлье. Чи итгэхгүй ч байсан болно. Харин би хэзээ ч худлаа хэлэхгүй. Чи уг нь энийг мэддэг баймаар юм. Энэ арван жилийн амьдралд би чамд худлаа хэлж байсныг чи ер нь үзсэн үү?

Үнэн гэж байдаг бол энэ үнэн. Энэ хүүхэд чиний хүүхэд. Чи надаас саллаа ч би энэ хүүхдийг гаргана. Энэ хүүхэд миний арван жилийн амьдралын баталгаа болно. Чимгээ ихэд хөндий царайлан хэлээд буруу харж сэтэл дэх гомдлоо барьж дийлэлгүй нулимсаа сэмхэн арчив.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…