
Шинжилгээний хариу хүлээж суухдаа Насан тувтан Чимгээг бодсоор байлаа. Нулимс дүүрэн мэлтэгнэх түүний том алаг нүд өмнө нь харагдах шиг болоход Насан нүдээ анин гүн сүүрс алдав. “Хэн
хэнийгээ ингэж зовоож байхаар салдаг ч юмуу яршиг цаашаа. Чимгээ бид хоёр хүүхэд байхаасаа үерхэж бүтэн арван жил нэг гэрт амьдарсан ч үрийн зулай үнэрлэх хувьгүй улс юм даа. Ханхай хүйт оргисон гэр
орон гэдэг ер нь хүсүүштэй зүйл огт биш юм. Бид хоёрын дунд хайр байлаа гээд яах вэ дээ. нас гуч гарчихлаа. Бидний үеийнхэн ер нь бүгд үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлүүд болчихлоо. Харин бид хоёр. Хар
аяндаа уур цухал хөдлөөд юм болгонд Чимгээ буруутан юм шиг харагдаад. Бухимдлаа өөрийн эрхгүй түүнд гаргачихаад байх юм. Новш юмаа ёстой. Хөөрхийг зовоож байхаар салчихдаг юм билүү дээ”
гэж бодсон Насан дахиад гүнзгий сүүрс алдав. Амьдрал санаснаар болох нь үгүй мэт санагдана. Чимгээгийн тэгш цэмцгэр гоолиг дүр, сайхан царай харагдахад зүрхээр нь хатгуулж салах бодол нь хар

аяндаа замхарна. – Үргүйдэл таньд байдаг юм байна. Уучлаарай… гэх эмчийн үг Насангийн зүрхэн дундуур татаад авах шиг болгов. Насан согтуу юм шиг гуйвчсаар гарч машнаа асаан хөдлөхдөө гар нь салгалан чичирхийлсээр байлаа. “Яагаад… яагаад заавал би гэж. Үргүйдэл надад байхдаа яадаг юм бэ? ” хэмээн хашгирмаар санагдана. “Шал тэнэг эргүү амьтан. Өөрийгөө мэдэхгүй хөөрхийгөө… Чимгээгээ хүүхэд гаргасангүй гэж ямар их зовоовоо” гэх харамсалт бодол
төрөхөд Чимгээгийн цохиулж хөх няц болсон бие, уйлж гунигласан царай харагдана. Насан зам чөлөөж зогсоод салгалж чичирхийлсэн гараараа утсаа авч эцэг үрүүгээ залгав. – Байна уу? Гэх эцгийнх нь дуу ихэд сүрлэг сонсдоно. – Ааваа би байна. Түүний хоолой чичигнэн зангирч байлаа. Эцгийнх нь хүнд амьсгаа чихэн дээр нь сонсдоно. – Хүү минь чи чинь уйлаад байгаа юмуу даа. Зүгээр биз? – Тиймээ ааваа. Хүү нь уйлж байна. – Яагаа вэ? Миний хүү та нар, бүх юм зүгээр биз? Эцгийн дуу сааралтан сандрангуй сонстоход насан балчир хүүхэд шиг мэгшин уйлчихав. – Хүүе миний хүү өө. Миний хүү чинь…. эцгийн дуу сандчин, аргадан учирлах нь бас дуулдана. “Хөөрхий дөө миний муу аав” гэж өөртөө халуун төөнүүлэн шивнэсэн Насан – Ааваа би үргүй юм байна. Эмч тэгж байна. Хүүхэд гардаггүйн буруу Чимгээд биш надад байдаг юм байна хэмээн мэгшин шивнэв. Эцгийнх нь зовиуртай санаашрах бас Насанд сонстоно. – Аан. Тэгж байна уу? Яадаг
ч байлаа гэсэн миний хүү аавдаа хүрээд ир дээ. тэгээд ярилцъя. Аав нь аядуухан хэлээд утсаа таслав. Насан машинаа асаан хүндэрсэн сэтгэлээ дааж ядан гэр үрүүгээ цааш хөдлөв. Утас нь чичигнэн хөдлөхөд хайнга харсан Насан утсаа дуртай дургүй авав. – Байна уу? – Насан захирал уу? Залуухан бүсгүйн хөгжим шиг уянгалаг дуу сонсдоход тэрээр сэргэх шиг болон инээмсэглэв – Тийм байна. Хэн ярьж байгааг мэдэж болохсон болов уу? – Аан. Тийм. Тэгэлгүй яах вэ? Би Нараагийн найз охин нь байнаа. бид хоёр таньтай уулзах гээд л. Таньд уулзах боломж байна уу? Иймэрхүү охид Насанд олонтаа байдаг тул тэр нэг их юм бодсонгүй. – Тэгээд… уулзалтын зорилго юу юм бэ? дээ. ингэхэд ямар Нараа билээ? – Юу? Та Нарааг танихгүй байгаа юмуу? Ярилцагч охины дуу урамгүй гайхсан аястай болж хувирав. – Юу юу л даа. Миний ажил энэ тэрээс шалтгаалж олон
Нарааг би таньдаг юм л даа. Тэгээд… – Та хичнээн Нарааг хайртай гэж хуурч жирэмслүүлсэн юм бэ? сайн бод л доо. – За бүсгүй минв үгэ олж хэлээрэй. Амьдралаас тасарсан вм яриад байх чинь. Битгий хачин юм яриад бай. Би ажил ихтэй хүн шүү. – Та ч мөн хүн юм даа. Нараа удахгүй төрнө. Хүүхдийг нь эхнэрт чинь аваачаад өгчихөнө шүү. Гэнэт Насангийн уур дүрэлзээд явчихав. “Ямар овоо хуцдаг гөлөг вэ? Жирэмсэн тэгээд гарсан хүүхдээ манай эхнэрт өгөх. Даварсан муу гичий вэ? Намайг доромжлоод байгаа юмуу хаашаа юм бэ? намайг үргүй өөрөө хэлбэл тэр гичийг жирэмслүүлэх боломжгүй гэдгийг эмнэлэг нотлоод өгөх юм чинь. ” өөртөө ихэд бардамнан бодсон ч түүний уур нь ихэд хүрэх аж. – Ингэхэд чи өөрөө хэн юм бэ? яахаараа чи хүний өмнөөс хүний асуудлыг шийддэг юм бэ? даравгараа барьж
дийлэхгүй байж дааж давшгүй хариуцлагад унав даа чи. Миний үг үнэтэй, суудал өндөр шүү. – Өө за за. Сүрдүүлчих юм байна л даа. Баянголын амралтанд өнгөрсөн намар аваачсан охиноо эргээд нэг бодчихоорой. Тодруулбал Эрхүүгийн Анагаахын Их Сургуульд сурахаар явах гэж байсан хөдөний охиныг… Гэнэт дуугарсан шигээ утас нь гэнэт тасарчихав. Насангийн толгойд нэг юм торхий бууж нялх ботгоных шиг мэлмэрээ хархан нүдтэй залуухан охины хөөрхөн царай зурсхийн бууж ирэв. “Нээрэн тийм ш дээ. дармаа андтайгаа уулзсанаа тэмдэглэж нэг охин авч явж хоёр өдөр наргисан юмдаг. Үгүй тэр охиныг Дармаа сайн мэдэх ёстой доо. Нутгийнхаа охиныг ивээлдээ авсан гээд цээж түрээд байсандаг. Тэр охин жирэмсэлсэн юм байх даа. Мань Дармаа өөрөө тэр охиныг жирэмслүүлчихсэн юм биш
биз. Юундаа сандардаг юм бэ? би охин байтугай эхнэрээ жирэмслүүлж чадахгүй байна даг. Түмэн олон мэдэх хойно.” Насан өөрийгөө тайвшруулан саяын асуудлыг үл тоосон ч юунд ч юм бэ? ямар нэг зүйл болчих юм шиг санагдан түгшсээр байлаа. – Аа тээглэж хоцор гэж. Юу ч болоод байгаа юм бэ? мэдэх юм ч алга. Ганц мэдэх лавтай зүйл бол би эцэг болох тавилангүй хүн. Ганц үнэн бол энэ үнэн. Дотоод сэтгэхүйд баттай суусан энэ бодол түүний зүрхийг нухсаар байлаа. Насан нэгэн томоохон Үйлдвэр – Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний захирал бөгөөд сүүлийнтаван жилд улсдаа тэргүүлэх компаний нэгэнд зүй ёсоор орох болжээ. Амжилт, нэр хүнд, мөнгө, эд хөрөнгө түүнд бий ч хувийн амьдралаа зохицуулж үрийн зулай үнэрлэх хувь дутсан нэгэн. Түүний эхнэр Чимгээ нэгэн яаманд дээгүүр алба хашдаг ажил мэргэжил, гоо үзэмжээр хэний
анхаарлыг татах нэгэн. Шууд аавынх уруугаа явах гэж шийдээд байсан Насан өнөөх уур бухимдал хүргэсэн ярианаас ер нь түгшээд ирсэн тул эхнэр үрүүгээ залгав. – Байна уу? Яасан бэ? ханиа. Эхнэрийн эелэг зөлөн дуун сонсдоход Насан улам ч эвгүйцэв. – Чимгээ бид ярилцах хэрэгтэй байнаа. – Би гэртээ байна. Ажил гайгүй болохоор жаахан угаалга хийх санаатай гэртэй ирчихээд байна. – Чи тэгээд өөрөө угаалга хийгээд байгаа хэрэг үү? – Тэгэлгүй яадаг юм бэ? өөрсдийнхөө юмыг… – Хм. Гэрийн үйлчлэгч байгаа биз дээ. юуны тулд түүнд мөнгө төлдөг билээ. Наад юмаа угаалгаач тэр хүнээрээ. – За гэрийн дотоод асуудлаа би өөрөө мэдээд зохицуулчихая тэгэх үү. Ханиа чи ямар хоол идмээр байна. Би хийгээд бэлдэж байя. – Яршиг цаашаа. Хоол захиалж орхиоч. Ядаргаатай гэдэг нь. – Ямар чи хийж байгаа биш. Юундаа ядардаг юм бэ? чимгээ дургүйцэнгүй хэлээд утсаа
тасалж орхив. Насан нилээд түгжрээг гэтлэн гэртээ дөхөж очив. Гурван давхар гоёмсог харшийн өмнө очоод машинаа зогсоосон Насан онгорхой цонх өөд өлийн эхнэрээ харах гэж хичээв. Түүний дуртай хоолыг хийн шарах шүүгээ ажиллуулж байсан эхнэр нь харин түүний ирэхийг мэдсэнгүй. Нилээд амьсгаадасхийн орж ирсэн Насан гутлаа тайлан тавиурын дэргэд хэсэг саатав. – Чимгээ.. Чимгээ би ирлээ. Түүнийг чанга дуугаар ийн дуудахад хормогч зүүсэн Чимгээ тавагтай хоол барин гарч ирээд нөхрөө харан инээмсэглэв. – Өө миний хань хүрээд ирэв үү? – Тэглээ. Хүрээд ирлээ. Харин чи хоолноос гадна виски амаад ирээч. Бухимдаж гутрах юм гарч ирээд байх юм зөөлөн дамбагар буйданд тухласан Насан эхнэрээ ийнхүү захираад зөөлөн суудалд лагхийн суув. – Миний хань ямар юманд ингэтлээ бухимдаа вэ? Битгий ингэж уур цухал болж байгаач дээ. за хоолоо ид. Виски
хундагалчихлаа мөс хийх үү? – Хий хий ходоод дотор түлээд хаячихана. Насан хоол идэнгээ хэлээд вискинээс уув. Чимгээ түүнийг гайхан харна. – Ингэхэд ханиа ямар нэгэ юм болоо юу? – Байз л даа. Би хооллоод орхиё. Хүн хооллож байхад чинь дэмий юм яриад. – За за ойлголоо. Би хүлээж байя. Чимгээ дурамжхан хэлээд өөр тийш харав. Насан уцаарлаж ямар нэг шалтаг хайгаад байгаа юм шиг санагдан Чимгээ гомдож суулаа. – Ингэхэд бид салах хэрэгтэй ч байж болох юм. Хооллож дуусаад хэсэг чимээгүй суусны дараа Насанг тод гэгч нь хэлээд тамхи уруугаа гараа явуулахад Чимгээ хиртхийн цочив. – Юу гэнээ. Чи сайн бодсон юм байгаа биз дээ. – Тиймээ би зөвхөн чамайг бодсон юм. – Би ойлгосонгүй. Ямар утгаар хэлээд байгааг чинь би мэдмээр байна. Чимгээ хүчээр биеэ барин ихэд тайван хэлэхийг
хичээн дуугарав. – Бидний хамт амьдарсан арван жилийн найман жилийг нь би чамайг зовоож өнгөрөөсөн юм байна. – Тэгээд. Тэр болгонд чинь би хохирогч болж байсан удаагүй мэт санагдах юм. – Тийм л дээ. би чамайг ойлгоод л ингэж ярьж байна ш дээ. – Харин би чамайг ойлгохгүй байна. Ямар шалтаг шалтгаан байгаагаа шулуухан хэлчих. – Чимгээ би өнөөдөр шинжилгээ өгсөн. Чимгээ түүнийг гайхан харахад зодуулж готдсон хүүхэд аятай Насангийн уруул өмөлзөн хуурай мэгшиж байлаа. Чимгээгийн зүрхээр часхийн хатгуулж дотор нь палхийгээд явчихав. Тэрээр нөхрийнхөө мнө өвдөглөн сууж, түүний салгалж чичирхийлсэн хуруунуудыг зөөлөн атгалав. – Тэгээд… Миний хань юунны шинжилгээ хийлгэсэн юм бэ? хэл хэл би чиний дэргэд байна ш дээ. – Намайг үргүй гэсэн. Хүүхэдгүйн буруутан би байсан байна. Би аав болох хувь тавилангүй хүн юм. Өөрийгөө
мэдэхгүй чаайг зовоож байсандаа би харамсч байна. Насан уруул өмөлзүүлэн хэлээд нүүриййг норгон урсах нулимсаа хурдхан арчив. – Чимгээ би чамдаа хайртай. Гэхдээ би чамайгаа жаргааж чадахгүй зовоож байсан нь их юм байна. Одоо чи минь надаас болж үр хүүхэдгүй шаналж гутраад хэрэггүй. Энэ гэр орондоо сэтгэл нийлсэн надаас сайн, сайхан хүнтэйгээ үр хүүхдээ төрүүлж өсгөн жаргалтай амьдар. Насан нулимсандаа хахаж цацан байж арайхийн хэлээд өөрийгөө ихэд хүчлэн босоход яах учраа сайн мэдэхгүй уймарч тэвдсэн Чимгээ түүний хөлийг тэврэн ойчив. – Би ганцхан чамдаа хайртай ш дээ. Насан минь. Хоёулаа тэсээд тэсвчээд амьдарч ирсэн ш дээ. одоо ойлголцлоо ш дээ. ийм тэнэг шийдвэр бид хоёрт ямарч тус болохгүЙ. Цаашид хамтдаа энэ бүхнийг даван туулъя. Цахиртан хашгирсан эхнэрийнхээ үгэнд лагхийн суун туссан Насан эхнэрийнхээ толгойг түшин мэгшиж гарав. – Би чамайг ийм байдалтай хааш нь ч
явуулахгүй. Тэр тусмаа ганцааранг чинь. Чимгээгийн үгэнд ихээхэн баярласан Насан түүнийг цээжиндээ халуун оргиулан тэвэрч хэн хэнийхээ зүрхний цохилтыг чагнан хэсэг сууцгаав. – Ханиа чиний утас дуугараад байна. “Өнөө хүүхэн байвал яанаа” гэх битүү айдас нөмөрсөн Насан утсаа зориггүйхэн авч харав. Аавынх нь дугаар харагдаж түүнийг ихээхэн баярлуулав. – Аав ярьж байна. За хань нь хурдхан ярьчихаад ороод ирье гэсээр Насан утсаа барьсаар дээд давхар уруу гараад явчихав. Чимгээгийн утас мессеж ирж буйг илтгэн дуугарав. Их сургууль хамт төгссөн нэг найзаас нь мессеж ирсэн байлаа. “Нанзаа ирсэн. Маргааш уулзая гэж байна. Чи уулзах юм байгаа биз дээ” хэмээн найз бүсгүй нь түүнд бичсэн байсныг Чимгээ хурдхан устгав. “Яадаг билээ. Нанзаа ирчихдэг. Насан мэдчихвэл яанаа. Одоо ойлголцсоноос хойш Нанзаатай уулзаад хэрэггүй. Дугаараа солихоос. Хань минь хямарч ядаж байхад нь ийт зүйл ёстой
хэрэггүй. Би ер нь Нанзаатай шал дэмий уулзсан юм. Үүрээгээс болж байгаа юм” гэх бодолд Чимгэ сандчин байлаа. – Ханиа хоёулаа аавынх уруу ухасхийгээд ирэх үү? Аав бид хоёрыг ир гээд байх юм. Маргааш амралтын өдөр юм чинв хоёулаа салхинд гарангаа хоёр хөгшнөө эргээд ирэх үү? – Өө тэгье тэгье. Ямар сайн юм бэ? би аавынд очмоор санагдаад байсан юм. Нанзаа хэмээгч оюутан ахуй цагийн нэг найзаасаа зугатахын түүс болж байсан Чимгээ баярлан дуу алдав. – За тэгвэл өглөө үүрээр гараад давхичих уу? – Тэгье. Одоо харин амрах юм биш үү? Насан эхнэрээ өргөн энхрийлэн үнсэхэд Чимгээгийн зүрхээр ширхийн хатгуулав. Хар аяндаа дотор нь муухайрч бөөлжис нь цутгах аж. Энэ байдал хэдхэн цагийн өмнө түүнд баяр жарга авчирч байсан бол одо аянга ниргэх мэт түүнийг айлган дагжааж байлаа. Төд
удалгүй Насан Чимгээ хоёр унтлагын өрөөнөө том тохилог орон дээрээ унтахаар тавлан хэвтэцгээв. Сэтгэл нь нэг л түгшээд байсан Насанд эхнэрээ хүсэмжлэх хүсэл төрөгүй тул унтсан мэт хэвтэд өгөв. Чимгээ ч мөн ойр ойрхон жигд амьсгалан ажин түжин хэвтэнэ… … Намар орой болж уулын толгой хяруунд ноолуулах нэгэн өглөө Насангийн утас дуугарчээ. Сайн танихгүй ч босс дугаар байсан тул тэрээр утсаа дуртай гэгч нь авчэ. – Байна уу? – Насан уу? Багын анд минь сайн уу? Би Дармаа байна. Нэгэн халуухан гэгээлэг дурсамж Насангийн нүүр өөд цойлоод ирэх нь тэр. Цэцэрлэгийн ахлах ангиас эхлээд арван жилийн сургуулийг дүүргэтэл үерхэж ирсэн дотны найзынх нь халуун амьсгаа түүнд тодхон мэдрэгдэж тэр өөрийн эрхгүй инээж байлаа. – Ээ базар дарь гэж. Энэ чинь миний багын андын дуу мөн гэж үү? Үгүй бүр яг даа. За сайн уу? Миний найз. Эх орондоо бүр хүрээд ирсэн үү? Насан
хөөрөн баярласан сэтгэлээ шуудхан илчилж орхив. – Ойлгомжтой ш дээ. энэ жилийн Их хурлын сонгуульд манай нам урагшилсангүй. Эрх баригч нам өөрийнхөө хүнийг томилоод найз нь татагдаад ирлээ. – Пүү ёстой сонин хүн ярьж байх юм. Ашгүй ашгүй. За тэгээд ирсэн дээр чинь уулзана шүү дээ. Ангийнхнаа цуглуулах уу? – Эхлээ хоёулаа уулзанаа. Ер нь бол ангийнхантайгаа уулзах нь уулзана. За тэгээд эхнэр чинь сайн уу? Танайх ч одоо өнөр гэр бүл болоо биз дээ? – Эхнэр маань сайн. Ажлаа хийгээд гялалзаад л байна. Харин манайх бүл нэмээгүй. Хоёр биеэрээ байна. – Өө тиймүү? Үгүй та хоёр чинь юу боддог улс вэ? Хүүхэд чинь хэнзэдлээ. Манайх хоёр хүүтэй болсон шүү дээ. – За тэгнэ дээ. баяр хүргэе андаа. – За тэр яах вэ? Жам юм чинь. Харин аав чинь сайн уу? – Аав сайн хөдөө гарчихсан шүү дээ. булганд жижигхэн тарианы үтрэмтэй болчихсон. Тариагаа тарьж гурил хийгээд аав маань харин тэнхлүүн байгаа. Үгүй найз минь ингэхэд тэгээд хэзээ уулзах юм бэ? – Өнөө орой. Орой ч гэж арван зургаан цагт
манай нэг амралтын газарт. Олон жил уулзсангүй. Тухтайхан уулзаж жинтэйхэн доргиноо хоёулаа. Найз нь бэлтгэлээ бараг хангачихсан. – Би тэгээд яамаар, юу бэлтгэмээр байна вэ? – Эрхэм башын анд минь та арван зургаан цагт өөрөөө готов. Ойлгож байна уу? Өөрөө бэлэн бай. Найз нь чамд амсуулах төрөл бүрийн зүйл их Оросоос авчирсан шүү гэх мөртөө Дармаа шууд утсаа тасалж орхив. – Хэн яриад байнаа? – Чи бараг ч танихгүй байх даа. Гэхдээ бидний хуриманд ирж байсан миний багын анд Дармаа. Оросоос ирчихэж. Өнөө орой нэг амралтын газар уулзая гэж байна. Хоёулаа арван зургаан цаг гэхэд гайгүйхэн шиг бэлэг аваад хамт очих уу? Тэгэх үү? – Өө тийм үү? Яанаа би амжихгүй юм шиг байнаа. Яанаа би амжихгүй юм шиг байна. Манай харьяа газруудаар хийж байгаа шаллгалт дуусаагүй. Тэгэхээр би амжихгүй гэсэн үг шүү пээ. Харин би найзад чинь бэлэг бэлдээдэх үү? –
За тийм байдаг байж. Бэлэг зэргийг өөрөө дөнгөчих байлгүй дээ. ажилтай юм бол яая гэх вэ? Ганцаараа явъя. Найз маань хоёр хүүтэй болсон юм байхаа. Манай найзууд надаас бусад нь бүгд хоёроос дөрвөн хүүхэдтэй болж байх шив ддээ. Хөндий хүйтэн дуугаар хэлээд пиджакаа өмсөх Насан эхнэрийнхэ цөхөрч урвайсан царайг хальт хараад хаалгаа тасхийтэл хаагаад гарч одсоноо санаж эхнэрээ рөвдөх шиг болов. Анд найзуудын уулзалт үнэндээ хоёр өдрийг доргиосон нүсэр болж өнгөрөв. – Орос чанар хэдийнээс Монголд ноёрхсоор ирсэн. Найз нь багын андаа их Оросын идээ ундааны дээдээр дайлах гэж энэ ширээг бэлдүүлсэн юм. Эхнэрээ авчраагүй ээ. Сүүүлийн хэдэн жил ингэж зав чөлөөтэй байсан ч үгүй. Төрийн суудал мөнх бус гэж бодоод найз нь жаал жуул хөдөлгөөн хийсэн маань онож. Энэ амралтын газрыг ноднин байгуулсан юм. Харин өөрөө анх удаагаа ирэ байгаа
маань энэ. Миний бага дүү нэ бүгдийг зохицуулдаг юм шүү дээ хөөрхий минь. – Миний найз тэгээд Орост ямар алба эрхэлж байв даа. – Элчин сайдын хуулийн зөвлөхөөр монцойж байлаа шүү дээ. одоо харин төрд биш өөртөө зүтгэх болох нь шиг байна. Ний нуугүй хэлэхэд Орос Монголын хамтарсан томоохон компаний хувьцаа эзэмшигч болмоор байна. Миний анд чинь Монголдоо дээгүүр орох том компаний захирал юм байна ш дээ. найзаасаа дэм тус авах юм бас байнаа. – Тэр тал дээр бололгүй яах вэ? Харин чи уул уурхайгаар дагнах юмуу? – Тиймээ. Гэхдээ алт биш. Монгол газрын хөрсөн доор янз бүрийн эрдэс аялаг цуглаж байдаг бололтой юм. – Тийм шүү. – За ажлын холбогдолтой юм ярихаа больё. Одоо бол анд нөхдийн сэвтээгүй халуун үерхэлээ дурсая. Ингэхэд миний найз яагаад
хүүхэдтэй болохгүй байнаа. эхнэр чинь дургүйцээд байдаг хэрэг үү? – Үгүй дээ. миний эхнэр хүүхдийн мөрөөс болж зовж байгаа хүн. Дээр нь би хүүхэд төрүүлсэнгүй гэж дарамтална. Амьдрал бас санаснаар болохгүй юм байна ш дээ анд минь. Сэтгэл гонсойгоод явчихсан Насан тамхи шүүрч авахад Дармаа орос газрын өндөр хүзүүт шилтэй архинаас хундагалж – За сайхан хүүтэй болохын төлөө нэг нэг татчихъя. Чи хүүтэй болноо гэсээр болор хундага харшуулан тулгаад ууж орхиход Насан бас дагалдав. Багтраад байсан дотор нь цэлмээд ирэх шиг болоход тэрээр дахиад нэг татчихав. – Би найздаа бас бэлэгтэй ирсэн шүү. Эр хүний жаргал эзгүй хээр гэж. Хээрийн энэ
амралтанд алжаал тайлах залуу сайхан бүсгүй бас аваад ирсэн шүү. Ха. Ха. Ха. Насан найзыгаа гүймэг хараад – Чи чинь одоо юу яриад байна даа. Найз нь бас өөрийгөө болгоод байдаг юм шүү. Хуурай хэвлийтэй ч гэлээ хажууд минь үзэсгэлэнт сайхан эхнэр минь байна. Тэгээд бас сахил хүртээгүй юм болохоороо сэтгэл гижигдсэн сайхан охидыг гөрөөлчихдөг юм шүү дээ. энэ талаар найздаа санаа тавих хэрэггүй л байсан юм хэмээн хөхрөв. – За тэр чи болж хүүхнээс хол явдаггүй л байхгүй юу. Гэхдээ миний найз харамсахгүй шүү. Алив тэр Нарааг нааш нь оруул гэхэд Дармаагийн туслах гүйн гарч нялх ботгоных шиг том алаг нүдтэй шөнийн мэт үзэсгэлэнтэй охиныг оруулж ирэв. – Сайн байна уу? Та. Охин даруухан хринээ бас нүүрэмгий шинжтэй байлаа. – Танилцацгаа. Энэ бол НАраа. Аа энэ хүн бол миний багын анд Насан. Монголын нэгэн томоохон компаний
захирал хүн гээд Дармаа тэднийг танилцуулав. Насан охины гарыг атган байдгаараа баясан инээж байлаа. “Ямар золоор эхнэр мааньажилтай байваа.” Тэр дотоод сэтгэлдээ хашгирч байлаа. “Ээ бурхан тэнгэр минь. Ямар сайхан охин бэ?” – Манай Нараа чинь Эрхүүгийн Анагаахын Их Сургуулийн оюутан. Энэ жилийн сургалтын тэтгэлэг хайж байгаа юм. Манай эхнэрийн холын садангийн охин. Ихэд баясгалантай болсон Насан нүдээ жоожийлгон байэ хөхрөөд охины нүүр лүү улангасан ширтээд – Тэтгэлэг олдож болно ш дээ гээд зогисуулав. – Хэн хэнийгээ ойлгож хэн хэнийхээ хэрэгцээг хангаад байх юм бол болохгүй юм алга байна ш дээ. тиймээ амьдралд ойлголцох хамгийн их хэрэгтэй хэмээн худал хөхөрсөн Дармаа тэр хочрыг гүймэг ажна. Багын андтайгаа уулзан чамгүй наргиж, залуу охинтой жаргаж хоёр хоногийг өнгөрөөснөөс хойш Насан тэр охины
барааг дахин харсангүй нилээд хэдэн сарыг өнгөрөөсөн байлаа. энэ хугацаанд Насан багын анд Дармаагийн эдийн засагт чамгүй туслалцаа үзүүлэн одоо тэдний компаний ажиллагаа хэвийн явагдаж байгааг бодон хэвтсэн Насан гүнзгий сүүрс алдахыг Чимгээ сонсч өөртөө аанайхан шаналж хэвтлээ. “Тэгэхэд Оюумаа намайг яах гэж Нанзаатай уулзуулав даа. Миний зовлон багадсан юм шиг хүүхэд олчихсон байдаг. Хүүхэд төрүүлнэ гэдэг энэ амьдралд маань сүйрэл ирнэ гэсэн үг. Ингэхэд заавал яахаараа миний нөхөр үргүй байдаг юм болоо. Тэгээд энэ хүүхэд миний ханийх биш Нанзаагийнх болж таарах нь ээ. Одоо би яанаа. Би эх болох. Ээжээ гэж дуудуулахыг бүтэн арван жил хүсэн хүлээсэн. Гэтэл тэр ариун хүсэл минь биелэх болохоор амьдрал маань сүйрлийн ирмэгт тулаад ирдэг. Би яах ёстой юм бэ? би ханьдаа хайртай шүү дээ. би Насангүйгээр амьдралаа төсөөлөхийн
аргагүй. Яах вэ? Эмчид очиж үзүүлье.” Чимгээ ихэд зовиуртайгаар шаналан бодно. “Үгүй би чинь ингэхэд Нанзаатай уулзсан тэр нэг гайтай өдөр шинэ жилийн дараахан шүү дэ. Тэгэхэд Нанзаатай тохиолдлоор ганц энгэр зөрснөөс өөр эр хүнтэй тийм явдал гаргаагүй. Одоо дөрвөн сар дуусч байна. Хэрэв Нанзаагаас жирэмсэлсэн бол өдийд бараг дөрвөн сартай жирэмсэн болчихсон байх ёстой биз дээ. нээрэн тийм ш дээ. шал дэмий юманнд өөрийгөө зовоогоод байгаа юм байна ш дээ.” ийм бодол төрөхөд сэтгэл нь амраад явчихсан Чимгээ хөнжлөө нөмрөн орон дээрээ босч суув. – Яасан бэ? нойр чинь хүрэхгүй байна уу? Ер нь чи ядраад байга юм биш үү? – Ядрах ч яах вэ? Тэгтлээ их ядраагүй. Харин нэг тооцоо хийгээд унтая. – Бас юун тооцоо вэ? Чи хэнхэг өвчин тусч байгаа юм биш биз. – Магадгүй. Тэгэд тун ч удахгүй
хоёулаа жаргалтай баяр хөөрөөр дүүрч болох юм. – Энэ ч юу гэсэн үг вэ? Бид нэг х зовлонтой амьдраагүй санагдах юм. Насан сурсан зангаараа эхнэртэй уцаарлахад Чимгээ дуугаа хураан гарч одов. Төд удалгүй түүний хэн нэгэнтэй ярихыг сонссон Насан мөн босч өлмий дээрээ гишгэлэн доош бууж эхнэрийнхээ яриаг сонсон хэрэгт дурлав. – Оюумаа уучлаарай. Нойрноос чинь сэрээсэнд. Найз нь нэг юм хэлэх гэсэн юмаа. Үгүй ээ үгүй тэх биш. Би тэр талаар та нартай одоо дахиж уулзахгүй. Шаардлага ч байхгүй. Найз нь жирэмсэн болчихсон юм шиг байнаа. – Хэд хоногтой юм бэ? – Хорь гаруй хоногтой болж байх шиг байна. Бөөлжис цутгаад дотор муухай оргиод байх юм. – Хордлого ихтэй байгаа юм байна. Наад хүүхэд чинь тэгээд нөхрийн чинь хүүхэд мөн юмуу? – Чи юу ярьж байнаа. би нөхөртэй хайртай. Ер нь бол би ажилдаа амжилт гаргах гээд жирэмслэлтэс хамгаалах эм уугаад байсан байхгүй юу. – Бүх юм чамаас шалтгаалж байсан байна ш дээ.
нөхрөө бодох хэрэгтэй ш дээ найз минь. Маргааш найз дээрээ хүрээд ир. Найз нь үзээд өгье. Чимгээ утсаа таслаад цонх уруу харан хэсэг зогсов. “Тэгэхээр Чимгээ жирэмсэн болжээ. Тэр миний хүүхэд биш шүү дээ.” гашуун бодол цээжинд нь хуралдаж яах учраа олохгүй самгардсан Насан хурдхан гэгч өгсч унтлагынхаа өрөөнд ороод хөнжлөөрөө толгойгоо бүтээн буруу хараад хэвтээд өгөв. “Ерөөсөө салсан нь дээр болох юм шив дээ. чимгээ ямартай ч жирэмсэн ээж болох нь. Хэдийгээр бие биедээ хайртай ч нэг маань ч гэсэн сэтгэл дүүрэн амьдраг. Би явах уу? Эхнэрийнхээ хүүхдээр сэтгэлээ дүүргэж амьдрах уу? Адаглаж аавд үргүй гээд хэлчихсэн байдаг. Гэтэл Чимгээ жирэмсэлчихдэг. Одоо яадаг юм билээ. Яг цагаа болоод ирэхээр би

Чимгээгээс салж чадахгүй юм шиг байна.” Тайвширч амьдралаа хэвийн авч үлдэх халуун бодол үерлэсэн ч хэн нэгнээс эхнэрээ хачин их харамлах битүү хардалт бас төрнө. Эцэст нь хардалт түүний цээжинд суурьшин тогтов…