Нүүр Өгүүллэг “БҮСГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“БҮСГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
742

Хорлоо ингэж хэлэхдээ өөрийн хэлсэн үгэндээ огт харамссангүй. Харин ч энэ зэрэгтэй үг хэлээд өнгөрсөн нь Ганбаад аз…Шоронгоос гарсны дараа яаж Ганбааг нугачин дарах, яавал илүү зовоож,

шаналгаж амьдаар нь тарчлаах талаар бодсон төлөвлөсөн байсан ч тэгсэнгүй. Түүнд одоо Ганбаатай зууралдах өчүүхэн зав зай байхгүй. Харин хайртай охин Намуунаагийнхаа төлөө, өөрийнхөө төлөө, найз

нарынхаа төлөө, түүнд боломж олгосон төслийн багийнханы төлөө, монголын сая сая эмэгтэйчүүдийн төлөө хийх зүйл маш их болсон. Чимгээгийн асрамжын газрын төслийн ажлыг эхлүүлж өөрөө гардан

ажиллаж байгаа бөгөөд шинэхэн шүлгийн ном болох “Амьдрал ба шорон” номоо хэвлүүлэхээр Хажидтай хамтран ажиллаж байгаа. Хажид түүнд амласан ёсоор ийнхүү номыг нь хэвлүүлэхээр болжээ…

….Чимгээ, Хажид, Хорлоо гурвыг асрамжын газар ирэхэд үүдний жижүүр бүсгүй уриалгахан угтан авлаа. Тэднийг ирсэн шалтгаан зорилгоо хэлэхэд бүсгүй “Түр хүлээнэ үү”…гэж хэлээд тэднийг

уулзалтын жижигхэн өрөөнд орууллаа. Хорлоо охинтойгоо уулзана гэхээс байж ядна. Царай нь төсөөлөгдөж, нүдэнд нь нулимс цийлэгнэн байж сууж чадахгүй өрөөний хананы дунд хэдэн тийш алхална. Хажид, Чимгээ хоёр түүнийг тайвшруулмаар байсан ч одоо тэр тэдний үгэнд орохгүй гэдгийг л сайн мэдэж байв. Асрамжын газрын захирал гэх хижээл насны, нүдэнд дулаахан авгай өөрийн туслахын хамт орж ирээд тэдэнтэй эелдэгээр мэндэллээ. Тэд Намуунааг хайж яваагаа хэлээд түүнийг өөр дээрээ авах болсноо ч Хорлоо хэлж амжив. ~Тэгэхээр танай охин манайд байгаа. Маш сайн охин. Сэргэлэн, ухаалаг их мундаг охин. Одоохон таныг түүнтэй уулзуулья…гэж хэлээд

туслах бүсгүйг охиныг авчруулахаар явууллаа. Охиныг эцэг нь өөрөө авчирч өгөөгүй. Харин асрамжын газрын үүдэнд өглөө эрт авчирч орхисон байхыг нь манай ажилтан олж оруулсан байгаа…гэж хэлэхэд нь Хорлоогийн зүрхээр хатгуулан хамаг уур хорсол нь бадарч: ~Муу новш…Муу новш…Ганбаа чамайг би…муу новшыг дээ…гээд гараа зангидан уурсан хэдэн тийш алхална. Түүнийг цонхны дэргэд ирээд зогсоход хаалга онгойх чимээ дуугарч туслах бүсгүйн: ~Охиныг авчирлаа…гэх нь сонсогдлоо. Хорлоо эргэж харахаас ч айж байлаа. Өөрөө охиноо энд үлдээсэн буруутан мэт л санагдаж, охиныхоо өрөвдөлтэй царайг харна гэхээс л хамаг бие нь салганан чичирч, хүйтэн хөлс нь цутгав. Тэр эргэж харахын зуургүй толгой нь эргэж, нүд нь цайгаад ухаан балартан уналаа… Хорлоо хаана сэрснээ мэдсэнгүй. Түүний толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол

Намуунаа. Охиныхоо царайг дөнгөж хараад л ухаан балартсан түүнд охин нь бодогдох нь аргагүй биз… …Өрөөний гэгээ татсан цагаан тааз түүний нүдийг сохлох шахам гялбана. Сэрэнгүүтээ хажуу тийш харвал Чимгээ түүний хажууд сууж байв. ~Ээ ашгүй минь гэж чи сэргэчихэв үү?…гээд Чимгээг өндийтөл Хорлоо үгийн зөрүүгүй түүний яриаг таслан: ~Намуунаа…тэр хаана байна. Охин минь хаана …гэж түгдчин асуулаа. ~Байлгүй яахав дээ. Тэр ирсэн…Охин чинь байгаа найз минь…гээд Чимгээ нүүр дүүрэн инээмсэглээд Намуунааг оруулж ирэхээр гарлаа. Удалгүй эмнэлгийн тасгийн хаалгаар Намуунааг орж ирэхэд Хорлоогийн нулимс өөрийн эрхгүй хацрыг нь даган урсаж, хоёр гараа урагш сунган: ~Алив охин минь ээждээ ир. Охин минь…хэмээн уйлагнан хэлэхэд ээжийгээ санасан бяцхан охин хар хурдаараа гүйн очиж халуун энгэрт нь чангаар тэврүүллээ… ~Миний охин,

миний, үр, зулзага минь. Ээжийн амь амьдрал минь… гэсээр Хорлоо чангаар ихэр татан уйллаа…. ….Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч бүтэн жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бүсгүйчүүдийн хийсэн зүйл нь яаж энэ богинохон хугацаанд амжуулж чадаваа гэмээр их аж. Хорлоо, Чимгээ, Хажид гурав хамтран хүүхдийн асрамжын газраа бариулаад нээлтээ хийхэд бэлэн болжээ. Хоёр ч шүлгийн номоо хэвлүүлсэн нь “Шилдэг борлуулалттай” номоор шалгарсан нь арга ч үгүй биз. Шүлэг болгондоо амьдралынхаа талаар өгүүлж, бүх л зүйлээ тусгасан нь түүнийг хүндэлсэн эмэгтэйчүүдийн тоо ихэсч, танихгүй гэх хүнгүй болжээ. Түүгээр зогсохгүй төслийг амжилттай давсан бөгөөд эдгээр зоригтой, тэвчээртэй, бүсгүйчүүдийн талаар сонин сэтгүүл, нэвтрүүлэг гээд цацагдаагүй газар нутаг гэж үгүй аж. Тэдний

өдгөө хүртэл яаж амьдарч, ямар зовлонг туулж, хэрхэн тэвчээр зааж байсныг өгүүлсэн ном хүртэл гарчээ. Монголын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах төвөөс Асан даргынхаа оронд тус төвийн ерөнхийлөгчөөр ажиллах хүсэлт ирсэн ч татгалзжээ. Чимгээгийн төсөл амжилттай хэрэгжиж асрамжын газар нь үүд хаалгаа нээх нээлтийн өдөр болоход Хажид Чимгээ хоёр баяр хүргэж үг хэлэхээр уригдсан байв. Чимгээ, Хажид, Хорлоо гурав чамин зангидсан улаан туузыг хайчилж, олон сэтгүүлчдийн дуран луу харахдаа тэс ондоо гурван бүсгүй болсон мэт л сагагдана. ~Юуны өмнө энд хүрэлцэн ирж хамтдаа нээлтийн үйл ажиллагааг маань нээсэн олон түмэн та бүхэндээ баярлалаа. Энэ бүхнийг хийхэд миний хоёр найз их тус болсон. Тэдэнгүйгээр би үүнийг хийж чадахгүй байлаа. Мөн энэ нэг жилийн хугацаанд биднийг гайхалтай төсөлд хамруулж хийж бүтээх

урам зориг хайрласан Төслийн багийн хамт олондоо талархья…гэсэн үгээр Чимгээ нээлтийн арга хэмжээг нээв. Түүний дараа Хажид үг хэлж хамгийн сүүлд Хорлоо индэр дээр гарлаа. Түүнийг гарахад сэтгүүлч, сурвалжлагч нар бүгд л түүн рүү ойртож юу хэлэхийг нь хүлээж зургийг нь дарцгааж байв.. ~Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр миний хувьд энэ индэр дээр үг хэлэхээр зогсож буй минь нэр төрийн хэрэг. Олон олон хүүхэд эхчүүдийн өмнөөс, тэдний сайн сайхны төлөө ажиллахдаа сэтгэлдээ “Бид чадна” гэсэн итгэлийг тээсээр ирсэн. Бүсгүй хүн, эмэгтэй хүн болгон хүссэндээ хүрч, юу хийж чаддагийг харуулахаар, тэднийг зөв зам руу чиглүүлэх зөв бодлыг, үлгэр дууриалыг үзүүлэхээр маш шургуу ажиллалаа. Энэ хугацаанд бидэнд тус болсон, биднийг дэмжсэн та бүхэндээ маш их

баярлалаа…гээд нулимс дуслууллаа…. Сэтгүүлчид түүнийг индэрээс буумагц бүгд л ярилцлага авахаар түүнийг дагана. Хорлоод нэгл асуулт түүнийг эргэж харахад хүргэжээ. ~Та яагаад Эмэгтэйчүүдийн эрхийг Хамгаалах Төвийн Ерөнхийлөгчийн ажлаас татгалзсан юм бэ? Үнэхээр эмэгтэйчүүдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллах байсан бол тэр боломжыг алдаж болно гэж үү? Чимгээ энэ асуултын хариуг бэлдсэн мэт л хариуллаа. ~Би тэнд хэрэггүй ээ. Надаас мундаг олон бүсгүйчүүд эмэгтэйчүүд тэнд ажиллаж, ажилласаар байгаа. Надгүйгээр тэд хийж бүтээж чадсан. Чадах ч болно. Харин тэдний ажиллах нөөц бололцоо, нөхцлийг бүрдүүлж өгөхийн тулд миний хэрэг гарна. Тиймээс ирэх

жилийн Улсын Их Хурлын Сонгуульд энэ олон эмэгтэйчүүдийн эрхийг нь хамгаалах үндэс, бат бэх суурийг нь тавихаар өөрийн биеэр өрсөлдөх болно…. …. Гурван жил өнгөрчээ. Намрын налгар өдрүүд үргэлжилж намрын налгар өдрүүд үргэлжилж шарлаж гандсан навчис ганц нэгээрээ унах нь уйтгар гунигийг илтгэнэ. Орныхоо дэргэд хайртай охин Намуунаагаа зогсоон зогсоо зайгүй духыг нь үнэрлэх Хорлоо одоо сэтгэл нь амарчээ. Хийдгээ хийж, хэн болохоо харуулсан. Тэсвэр тэвчээр, хайр хүндэтгэл, уйгагүй хүлээлт, ажил хөдөлмөр хүнийг юунд хүргэж болдгийг улс даяар бусдад түгээж, үлгэр дууриал болж чадсан. Түүний хийсэн зүйлийг бишрэхгүй байхын аргагүйг улсаас болон ард түмнээс олгосон олон олон шагнал урамшуулал нотолно. Нулимс дуслуулан дэргэдээ суух охиноо аргадан зөөлөн инээмсэглээд: ~Ээж нь охинтойгоо уулзах тэр агшинд

ирээдүйгээ мэдсэн. Миний охин мундаг хүн болноо. Ээжийнхээ дутууг нөхөх хүн бол чи шүү дээ. Том болоод ээжийнхээ хийснийг үргэлжлүүлж дуусгаарай… Ээж нь дахин хэлье. Дутууг минь гүйцээж дундуурыг мтнь дүүргээрэй…. …..Хорлоо тархины хорт хавдартай болсноо өөрөө хэдийнэ мэдэж байсан ч түүнийгээ эмчтэйгээ зөвлөлдөн өдгөөг хүртэл нууцалсаар явж. Хоёр жилийн өмнөх Улсын Их Хуралд ялсан ч биеийн байдал муугаас болоод өөрөө нэрээ татаж авахад хүрчээ… ~Охин минь аавдаа муу санаж хэзээ ч болохгүй шүү. Эмэгтэй хүн хэзээд уучилж амьдардаг юм. Хэдий муу эр ч гэлээ хэзээ

нэгэн цагт хүн л юм хойно гэмээ мэдэрнэ, ойлгоно, ухаарна. Тэр бол чиний төрсөн эцэг, мах цусны чинь тасархай. Түүнийг хүлээ, тэвч, итгэ. Тэр цагт ухаарал ирнэ….Түүний охиндоо хэлсэн сүүлчийн үг энэ байлаа. Тийм ээ. Энэ бүсгүй, энэ эмэгтэй бүгдийг хийсэн. Эмэгтэй хүнээс, бүсгүй хүнээс гарч болох бүх л зүйлийг гаргасан. Түүний хийсэн зүйл хэдэн зуунаар дурсагдан үлдэхээр агуу. Мартагдахын

аргагүй, мартагдах ч ёсгүй түүх болон үлдэнэ. …..”Бидний ээж, бидний эх, бидний үлгэр дууриал болсон агуу бүтээлч Хорлоо та эх орныхоо хэвлийд тайван нойрс доо. Бид таныг үргэлж санан дурсах болно”…Гэсэн бичээс гантиг чулуун хөшөөн дээр зурайна…. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *