Нүүр Өгүүллэг “БҮСГҮЙ” өгүүллэг “5-р хэсэг”

“БҮСГҮЙ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,144

Урт тайрмал үстэй, дүрлэгэр том алаг нүдтэй, хаанаас нь ч харсан өв тэгш бие хаатай охиныг Чимэг гэнэ. Олон залуусын харцыг булааж, араасаа гүйлгэн, тэднээр харин ч нэг тоглох шиг болно. Хэл ярианы

баялаг сайтай, зальжин инээмсэглэсэн энэ охин бусад үеийнхэнээ бодвол цаг хуагацаанаасаа түрүүлж төрсөн гэхэд хилсдэхгүй. Шинэ содон хамтлаг дуучдыг хамгийн түрүүнд л сонсож, орчин үеийн

загварлаг хувцас болгоныг өмсөж, ганган дэгжин байдлаараа хэний ч дор орохгүй. Хаана л шоу наргиан цэнгээн, үдэшлэг болно тэнд л хамгийн түрүүнд цохиж явдаг байв. Багаасаа асрамжын газар өсч

хүмүүжсэн болохоор эцэг эхийн хайр энэрлийг амсалгүй өдий 20 насыг хүрчээ. Асрамжын газраасаа гарснаас хойш энд тэнд байр түрээслэж амьдардаг болсон бөгөөд гадна төрхөөрөө хэнд ч

гологдохгүй учир ажилд ороход амархан байв. Улаанбаатар хотдоо томоохонд тооцогдох нэгэн клубд менежэрийн ажилд орсон нь түүний эрчүүдийн тархийг угаах авьяасынх нь нэг арга. Ямар ч зүйлд

мэдрэмжтэй хандаж, юуг ч хийж чадахаар сэргэлэн тэрээр халаас зузаантай эрчүүдийг нүднийхээ харцаар л удирдах нь холгүй түрийвчийг нь хоосолж дөнгөнө. Амьдралд хөл тавиад ганцаардахын эрхэнд шоу цэнгээн хэсэн явахдаа их зүйл сурчээ… …Чимгээ энэ өдөр ажлаа тараад өөртэй нь танилцаад удаагүй Мөнхөө гэгч залуутай уулзахаар болсон байв. Түүний хувьд бол энэ нь зүгээр л нэг энгийн уулзалт. Харин Мөнхөөгийн хувьд түүнд үнэн сэтгэлээсээ дурласан ба түүнийг өөрийн болгохын тулд сүүлийн хэдэн сар түүнтэй байнга уулзахыг хичээдэг болж. Хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд

хамаг бүхнээ зориулахад ч бэлэн түүнд Чимгээтэй уулзана гэхээс зүрх нь хүчтэй цохилон нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Томоохон компаны захирлын хүү болохоор дутагдаж гачигдах юмгүй, хэрэглээ өндөртэй байв. Тэр Чимгээтэй уулзахаар хотын төвийн нэгэн ресторанд ширээ захиалжээ. Удалгүй Чимгээ ч орж ирлээ… … Биеэ барьсан хар торон хээтэй, цээж нь ил гарсан нимгэн захтай, өвдөгнөөс бага зэрэг дээгүүр гуяыг нь тал гаргасан хормойтой даашинз нь түүний гоолиг биеийн галбирыг улам тодотгоно. Гартаа битүү хар гялтгар шигтгээгээр бүрсэн, том цагираган алтан шар өнгийн

оосортой түрийвч барьж, хадаасан өсгийтэй утсан оломтой сандаал өмсжээ. Мөнхөө түүнийг харангуутаа баруун гараа өргөн өөрийгөө хаана байгааг илтгэхийн зэрэгцээ ресторанд сууж буй бусад хүмүүст сайхан бүсгүйтэй уулзаж байгаагаа гайхуулах гэсэн оролдлого байв. ~Сайн уу? гэж Чимгээг эелдэг мэндлэхэд үнэртэй усных нь анхилуун үнэр хамар цоргиж таатай мэдрэмж төрүүлж байлаа. Мөнхөө хариу мэндлээд зөөгчийг дуудан дохио өглөө. ~Найз нь чамд өөрөө мэдээд хоол захиалчихлаа. Зүгээр биз дээ… гэхэд Чимгээ: ~Хамаагүй ээ. Чи шийдчих… гэж хэлэх нь өөрийгөө түүнд бүрэн даатгаж буйг илтгэх

мэт Мөнхөөгийн нууцхан хүслийг бадрааж байв. ~Өнөөдөр чамайг надтай уулзья гэж өөрөө ярихад чинь их баярласан шүү. Чамтай өдөр болгон уулзсан ч надад сайхан байна. ~Болохгүй юм байхгүй л дээ. Ойрд ажил ихтэй. Зав зай муутай байлаа. Түүнээс биш ч уулзахад татгалзах зүйл юу байхав… гэж хэлээд нэг хөлөө нөгөө дээрээ ачаад баруун гараараа ширээн дээр тохойлдон эрүүнийхээ доод хэсэгт нарийхан цэвэрхэн хуруунуудаараа тулан суулаа. ~Хоюулаа ямар ч гэсэн хоол идье. Өнөөдөр хаагуур зугаалмаар байна. Хамтдаа цагийг зугаатай өнгөрөөе… гэж Мөнхөө инээмсэглэн хэллээ. ~Надад бол гоё газар л бол хаашаа ч явсан хамаагүй ээ. Энийг чи л мэдэх хэрэг. Дахиж битгий надаас ийм зөвшөөрөл нэхсэн зүйл асуугаарай…гэж шуудхан

хэллээ…. Тэд хэзээний хосууд шиг л харагдах ажээ. Хооллож дуусаад ресторанаас гарахаар боллоо. Хамтдаа нэгэн үдэшлэгт явахаар болж Мөнхөө өөрийн ганган машиндаа Чимгээг суулган омог бардам хотоор давхилаа. Хотын баячуудын хүүхдүүдийн уулзалтанд очих гэж байгааг Чимгээ сонсоод түүнд ихэд таалагдав. Шилэн барилгын хоёрдугаар давхарт байрлах дээд зэрэглэлийн Клубт ороход олон залуус цугласан байх бөгөөд бүгд л Мөнхөөтэй гар барин мэндэлж байгаа нь түүнийг хир хөрөнгө чинээтэй айлын хүүхэд гэдгийг илтгэх мэт…. Тэд бусад залуустай нэлээд наргижээ. Чимгээ ч маш их ууж бараг согтсон байв. Тэр уух зуураа Мөнхөөтэй эрхлэн айлгүйтэхээ мартсангүй. Мөнхөөгийн хувьд урьд өмнө Чимгээгийн ийм дотно харьцаатай байхыг үзээгүй болохоор тэнгэрийн умдаг атгасан мэт л

магнай нь тэнийнэ. Мөнхөө Чимгээд тамхилахыг санал болгож Клубын нэг буланд байрлах тавцан луу гарлаа. Мөнхөө Чимгээгийн тамхийг асааж өгөөд өөртөө нэгийг асаагаад: ~Чи өнөөдөр маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Чиний төлөө би юугаа ч зориулахад бэлэн…гэж хэлээд түүнийг үнсэх гэтэл Чимгээ тамхи барьсан хуруунуудаараө түүнийг уруулыг зөөлөн дараад: ~Хэрвээ намайг өөрийн болгохыг хүсэж байгаа бол миний хэрэглээг л хангах хэрэгтэй болох нь дээ… гэж тоглоомоор тойруулан хэлээд түүнд нүүрээ тулган уруулаа түүний уруулд шүргэх шахам дөхөөд: ~Найзад нь амьдрах зуслангийн байшин хэрэгтэй байна. Залаатын аманд байрлах зуслангийн байшингаа надад бэлэглэх юм биш биз…гэхэд ~Тэр

асуудал бишээ хонгор минь… Чиний төлөө бол тэр байтугай зүйлийг чамдаа зориулахад бэлэн байна…гээд Мөнхөө тэсч ядсан хүслээ барьж чадалгүй Чимгээг чангаар тэврэн үнслээ…. Харахад түргэн ширүүн ааш зантай гэмээр намхандуу нуруутай, хөмсгөө дээш өргөж зассан, махлаг шар бүсгүйг Хажид гэнэ. Дунд эргэм насны өөрөө итгэлтэй, байгаа байдалдаа сэтгэл хангалуун тэрээр хэдийнэ хоёр охины ээж болжээ. Өөрийн гэсэн бэл бэнчинтэй, унах унаа, орон байр гээд дутах зүйлгүй түүний ганц санаа зовоосон зүйл нь нөхрийнх нь залуу амрагтай болсон явдал юм. Хажид энэ тухай өмнө нь олон хүнээс ам дамжин сонсож байсан ч бусдад муугаа харуулахгүй гэсэндээ санаа зовсон шинжгүй явдаг байв. Үнэндээ түүнд энэ явдал их хүндээр туссан байв. Томоохон хэвлэлийн компаны эзэн сууж олон жилийг хайртай Нөхөр Болдтой жаргал зовлонгоо өнгөрүүлэхдээ ийм зүйл

тохиолдоно чинээ санасангүй. Тэр тусмаа өсвөр насны тэрсхэн хоёр охинтой нас намба суух насандаа өөрсдийн охидтой эгчдээд шалихгүй айлын охины толгойг эргүүлж явна чинээ хэн санах билээ. …Хажид Болдыг өдий олон жил ханилахдаа гарын таван хуруу шигээ л мэддэг болсон билээ. Магадгүй бүсгүй хүний гярхай, ажигч зан ч байж мэднэ. Худлаа ярихдаа өөрчлөгдөх нүүрний хувирал, дууны өнгө аяс гээд бүх зүйлээс нь юу болсныг тааварладаг Болдод тэр болгон юм хэлээд байдаггүй нь түүний буурь суурьтай захирал хүний байдаг л нэг зан. Харин тэр нэг уурлахаараа уурласан шиг уурлаж дарга цэрэг, нөхөр сүүдэр тэр ч бүү хэл хоёр охиндоо ч хайр найргүй уурлана. Хажидын энэ огцом аашнаас хүн болгон тэр тусмаа компаныхн нь ажилчид

бүгд айж сүрддэг байлаа. …Хажидын хар нялхаасаа үерхэж ижил дасал болсон сайн найз Болор нь түүний ажлаар хааяа ирж түүнтэй хууч хөөрч суудаг байв. Болор өнөөдөр Хажидтай их л чухал зүйл ярих гэсэн бололтой Хажид руу утас цохиж уулзах цаг товложээ… Тэд тохирсон цагтаа Хажидын өрөөнд уулзаад ойр зуур, ар гэрийнхэннийхээ тухай ярилцаж сууна. Болор ямар нэгэн зүйл хэлэх гэсэн бололтой нэг л зүйл нууцалж байгаа нь царайнаас нь илхэн байлаа. …Өчигдөр би Болдыг хараад…. Их дэлгүүрээс гараад явж байна лээ…гэж жуумалзан хэлээд цааш яриагаа үргэжлүүлэн: ~Найз нь чамд л гэж хэлэхэд Болдын тухай элдвийн л юм сонсогдох юм. Миний найз зүгээр суугаад байж болохгүй байх аа. Найз нь ч гэсэн итгэхгүй байсан

юм. Бодвол чи мэдэж л байгаа байлгүй дээ. Гэхдээ өчигдөр Их дэлгүүрээс нэг жоохон охинтой гарахыг нь найз нь өөрийн нүдээр харлаа. Хэзээний нэг л дотно амрагууд шиг л явж байсан…гэж хэлээд Хажидыг юу хэлэхийг хүлээж хэсэг чимээгүй суув. Хажид гүнзгийгээр санаа алдаад ширээн дээрээ толгойгоо тулан суугаад доош харж нүүрээ нуун: ~Мэдэхгүй юм даа Болор минь. Найз нь бүр яахаа ч мэдэхээ байлаа. Элдвийн л юм сонсогдох юм. Өдий наслахдаа хайртай нөхрөө ингэнэ чинээ санасангүй. Хүмүүсээс сонссон ч өөрийн нүдээр харахаас нааш итгээд яахав гэж л өөрийгөө тайтгаруулж явлаа. Юу гэж зүгээр байхав. Найзад нь ч гэсэн хэцүү л байна. Тэглээ гээд том болсон охидтой хүн чинь сална гэлтэй биш. Хүн амьтан ч юу гэж бодох билээ. Охидоо л элэг бүтэн байлгая гэж бодоод тэсэх юм даа…гэж

хэлэхдээ хацрыг нь гомдлын нулимс даган урсаж байлаа.. ~Миний найз Болдтой ярилцаад үзвэл яасан юм бэ? ~Мэдээж ярилцлаа гэхэд тэр хүн юу гэж надад үнэнээ хэлэхэв. ~Тэгвэл ерөөсөө өөрийг нь дагаж гардвал яасан юм бэ? ~За яршиг даа. Жоохон хүүхдүүд байгаа биш би тэрийг нууцаар дагаад гүйлтэй биш… ~Үгүй дээ. Одоо чинь юм хөгжсөн цаг. Хувийн мөрдөгч л хөлсөлчих. Хэдэн төгрөг өгөөд л тэд нар чинь бүх юмыг нь баримттай нь зурагтай юутай нь аваад ирнэ. ~Болор минь дэмий юм ярих яахав. Хоюулаа гарч хоол идэнгээ сэтгэлээ тайвшруулж ганц хундага дарс ууцгаая…гэлээ. Болор дуртайяа зөвшөөрчээ. Тэд хундага дарс уунгаа элдвийг ярилцан суух мөрдөгч хөлслөх талаар Болор Хажидыг ятгаж амжлаа. …Сар гаруйн дараа Хажидын өрөөнд костюм пиджак өмссөн гартаа зураг барьсан,

том биетэй залуу сууна. Хажид түүнд баярлалаа гэж хэлээд мөрдлөгийнх нь хөлсийг өгөөд гаргалаа. Бүх зүйл баримттай болжээ. Болдын залуухан нууц амрагтай хамт явж байгаа, дэлгүүр хэсч байгаа тэр ч бүү хэл нэг оронд хамт хэвтэж байгаа зураг нь хүртэл тэр дунд байлаа. …. Хажид ажлаа тараад гэртээ харихыг хүссэнгүй. Харин хэн ч саад болохооргүй Гүнтийн амралтанд байрлах хувийн хаус руугаа явахаар шийджээ. Гүнтэд ирээд байшингийнхаа гаднаас хартал хойд талын өрөөний ширээний гэрэл бүдэг туссан байв. Өмнө нь ирэхдээ унтраалгүй орхиж дээ гэж бодоод хаалгыг түлхүүрдэн онгойлгоод гэрэл туссан өрөөнд ороод өөрийнхөө нүдэнд ч итгэсэнгүй. Хайртай

нөхөр Болдоо нь залуухан амрагт.айгаа заг.ас на.адуулан түүнийг ч орж ирснийг мэдэх сөхөөгүй үү.лэн бороо.ны ажилдаа гүн умбана. Хажид тэссэнгүй хамаг чадлаараа муухай хашгирч ширээний гэрлийг аваад Болдын толгой руу сав.тал тэр хажуу тийш бултаад харин түүний оронд зал.уу амраг.ийнх нь тарх.ин тус газ.ар нь тусчээ

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *