Нүүр Өгүүллэг “БҮСГҮЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“БҮСГҮЙ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,630

Би бол бүсгүй хүн. Надад эрч хүч, итгэл, амьдрах чадвар бий. Цаашид ч шантрах ёсгүй. Амьдрал надаас нүүр буруулсан ч би амьдралаас нүүр буруулахгүй ээ. Тийм ээ. Энэ хорвоод мэндэлсэн минь учиртай.

Эх хүн болж үр удмаа үлдээж, элээх амьдралыг ямар ч хэцүү бэрх зовлон үзсэн ч туулах л болно. … 3 жил өнгөрчээ. Энэ урт хугацаанд Хорлоо сургуулиа дүүргэж ажлын гараагаа хэдийнэ эхэлсэн байв.

Түүнд дахиж хэн нэгэн эрэгтэй хүнд итгэх, найдах хүсэл огтхон ч төрсөнгүй. Найз залуутай болох талаар бүр яриад ч хэрэггүй мэт санагдана. Хэдий нэг өрөө байр түрээслэн амьдарч байгаа ч гэсэн

ажилдаа гарамгай түүний хувьд өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн байв. Цалингаасаа тогтсон хэдэн төгрөгийг байрны түрээсэндээ өгөөд үлдсэнийг нь өөрийн гоо сайхан болон хувцас хунар гээд эмэгтэй хүнд

байж болох бүхий л зүйлээр өөрийгөө дутаасангүй. Хэн ч харсан хүний өмнө нүүр улайхааргүй сайхан бүсгүй болсон байв. … Дундаж өндөртэй, нарийн гоолиг бие нь ямар ч хувцастай зохицох бөгөөд оч

үсэрсэн гялтгар хар нүд, жирвэгэр нарийн зассан хөмсөг, өндөр шулуун хамар нь түүнийг улам тодосгон чимнэ. … Хорлоогийн араас гүйх залуус цөөнгүй. Маркетингийн албаны дарга, Менежэр тэр ч бүү хэл компаных нь захирал залуу хүртэл тойруугаар сээтэн хаядаг байлаа. Хорлоо энэ бүх зүйлд дасчээ. Бүгд л соёлтой, боловсон, санхүүгийн хувьд биеэ даасан, харьцааны соёлтой залуус байх ч түүнд хэн нь ч үл таалагдана. Гантулгын гэрээс гүйж гарснаас хойш хэдэн зуун удаа гуйж ирсэн ч Хорлоо түүнд нүүр өгөлгүй явуулсан юм. Сүүлдээ хөлсний байрнаасаа гарч солиход хүрчээ. … Амьдрал энгийн хөвөрсөөр. Ажил гэр ганцаардал. Ганцаардал түүнийг хэзээ ч орхисонгүй. Хажуудаа түших тулах хүнгүй, ойр зуур зовлон жаргалаа

яриад суух найз нөхөд ч байсангүй. Учир нь дунд сургуулийн найз нар нь түүний нагацын хүүгээс эцэг эхийнхээ толгойг залгисан охин гэх доромжлолыг сонсоод Хорлоог үзэн яддаг болсонтой холбоотой. Тэр хүнтэй дотно яриа өрнүүлж, ойр байхаас ч эмээдэг болсон юм. … Өнөөдөр Хорлоогийн ажлын маркетингийн албаны дарга Тэнгис хэмээх залуугийн төрсөн өдрийн баяр тохиолоо. Ажлын хамт олон бүгд л мөнгөө нийлүүлж бэлэг бэлдэцгээж ажил тарахыг дор бүрнээ битүүхэн хүлээнэ. Хорлоо ажлаа дуусгаад Тэнгист: ~Төрсөн өдрийн мэнд хүргье. Сайхан баярлаарай. Найз нь төрсөн өдөрт нь оролцож чадахгүй нь… гэхэд ажлын хамт олон бүгд л түүнд үг хаяж, хамт олноороо гарах гарцгүй болтол шахамдуулжээ. Түүнд баярт оролцохоос өөр арга байсангүй. Тэнгис ажлын хамт олонтойгоо

эртнээс тэмдэглэхээр бэлдсэн бололтой нэгэн цэвэрхэн тансаг зоогийн газарт захиалга өгсөн байв. Залуус бүгд төрсөн өдрийн эзэнд баяр хүргэж өмнөх хундагатайгаа юу ч үлдээлгүй ууцгааж байв. Тэд Хорлоог ч орхисонгүй. Бүгд адилхан уух нэрийдлээр хундагатай дарсаар шахаж байлаа…. Баяр ид дундаа орж байхад Тэнгис: ~ Хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр би төрсөн өдөртөө хар багын хоёр найзыгаа урьсан юм. Ааш зан сайтай, сайн залуус бий. Болно биз дээ… гэж хэлэхэд хамт олон ч уриалгахан дэмжлээ. Удалгүй гаднаас Тэнгисийн найзууд орж ирэв. Тэд бүгдтэй нь гар барилцан танилцаад Хорлоог ч бас үлдээсэнгүй. Өндөр булиа биетэй, ам дүүрэн инээсэн залуу түүний өмнө ирээд бадриун том гараа сунган: ~Ганбат… гэж дуугаа өндөрсгөн бүдүүн баргил сөөнгө хоолойгооо хэллээ. Хорлоо

түүний царайг харахтай үгүйтэй зөрүүлж нэрээ хэлээд: ~Уучлаарай. Миний явах цаг боллоо… гэж даруухан хэлээд өндийтөл: ~Найзыгаа яаж ганцааранг нь явуулахав. Хүргэж өгнөө… гэж Тэнгисийг хэлтэл Ганбат хэмээх өнөөх залуу: ~Найзыгаа яаж төрсөн өдрийн баярыг нь орхиулахав. Би хүргээд өгье. Надад найдаж болно… гэхэд ажлын хамт олон тэднийг холбон тохуурхаж байлаа. Хорлоо эсэргүүцсэн боловч Ганбат өөрийнхөөрөө зүтгэсээр хүргэж өгөхөөр болжээ. Ганбат замдаа Хорлоотой ярилцахыг хичээсэн Хорлоо түүн лүү нэг ч удаа харах нь битгий хэл ганц ч үг ганхийсэнгүй. Таксины цонх руу ширтэн хурдхан гэртээ орж амрахыг хүсч явлаа. Ганбат тэдний үүдэнд ирээд: ~Сайхан амраарай. Дараа дахин уулзана гэдэгт итгэлтэй байна… гэхэд Хорлоо баярлалаа гэхээс өөр зүйл хэлэлгүй шууд яваад орчихов. Маргааш нь

амралтын өдөр байсан тул Хорлоо ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглууллаа. Тортой зүйлээ дааж ядан орцныхоо үүдэнд иртэл тэнд Ганбат Хорлоог хүлээн зогсож байлаа. Тэр түүнийг харсан даруйдаа гүйж ирээд: ~Алив би тусалья… гэхэд Хорлоо ууртай ширүүн өнгөөр “Хэрэггүй” гэж хэлээд яваад орчихов. Энэ мэтээр өдөр болгон Ганбаа түүнийг орцны үүдэнд хүлээж түүнтэй яриа өрнүүлэхийг оролдоно. Хорлоо ч нүүр өгөлгүй чимээгүйхэн гэр лүүгээ орчихно. Ганбат түүнийг эргүүлдсээр хагас жилийн нүүрийг үзжээ… *** Ганбааг орой ажлаасаа согтуу ирэх вий гэхээс хөөрхий бүсгүйн яс нь хавталзах шиг болж айдас бүх л биеэр дамжин гүйх мэт санагдана. Анх Ганбаад өөрийн бие сэтгэлээ өгөхдөө айж түгшин хар багын балмад үйлдэл нь санагдаж байсанд өөрийгөө ойлгуулахын тулд хайртай залуудаа бүх

үнэнийг өчсөн аж. Тэр нь түүний алдаа болжээ. Ганбаа анх тэр зүйлийг сонсоод Хорлоог өрөвдөн бөөцийлж маш сайн ойлгодог байсан бол одоо харин согтуу ирэх бүртээ түүнийг элдвээр доромжилж өнгөрсөн хар толбыг нь сөхөн элдвээр доромжилж гар хүрэх нь энүүхэнд. Орой болж хашааны үүдэнд нэгэн суудлын машин ирж зогслоо. Хорлоо Ганбааг такси барьж ирж гэж бодлоо. Ганбаа хашааны хаалгаар орж ирмэгцээ л Хорлоог чанга дуудлаа. Хорлоо түүнийг уусан гэдгийг нь тэр дорхноо л мэджээ. Хашааны том хаалгыг онгойлгоход нь туслаад машиныг оруулав. ~Манай ажлын ах хүү манайхаар зочилж байгаа юм. Хооло унд бэлдээрэй гэж хэлээд Ганбат өөрөөсөө нэлээд ах болов уу гэмээр өндөр бор царайтай залууг дагуулан гэртээ явэ орлоо. Хорлоо хашааны том хаалгыг хаагаад Ганбаа зочин хоёрын араас гэр лүүгээ оров. Халуун савтай цайнаас

Ганбаа цай уудаг луун хээтэй аяганд цай аягалаад Ганбаад хийж өгтөл: ~За би яахав манай ах хүүд цай хийж өг… гэж хэлэхдээ хэзээ язааны дарга хаан шиг л захирангуй хэлэх нь Хорлоод гомдолтой санагдана. Хорлоо дахин нэг цай аягалаад Ганбаатай ирсэн ах хүүд аягатай цайгаа барьлаа. Өнөөх залуу Хорлоогоос цай авахдаа ёжтойгоор инээмсэглээд дээрээс нь доош харж байгаад нь Хорлоо гайхаж түүнийг эгцлэн харц тулгарлаа. …. Байж боломгүй юм. Бага балчир насанд нь түүнийг аймшигтайгаар гутаан доромжилж, амьдралд нь томоос том хар толбо үлдээсэн өнөөх хөдөөний залуу дүрээрээ өмнө нь сууж байх нь тэр….. Хорлоо аав ээжийгээ өнгөрснөөс хойш бүх л ачааг өөрийн нуруун дээр үүрсэн болохоор амьдралд хатуужиж хэнтэй юу ярихаа ч мэддэг болсон байлаа. Энэ удаад тэр

Өлзийг танихгүй юм шиг царайлахаа мэдэж байв. Ганбаа ирэхдээ л халамцуу ирсэн болохоор эхнэрийнхээ биеэ барьж, сандарч байгааг үл анзаарна. Тогоотой хоолоо халаагаад Ганбаад аягалан өгтөл: ~Чи чинь хэнийг доромжлоод байгаа юм. Зочин ирсэн байгааг харахгүй байна. Шинэ хоол хийж өг… гэж Ганбаа зандарлаа. Хорлоо юм дуугарсангүй. ~Яах гэсэн юм бэ? Зүгээр дээ. Сайхан хоол байна. Болно… гэхэд: ~Ийм хүндтэй зочин ирж байхад яаж болохов…гэж Ганбааг бялдуучлан хэлэхэд Ганбаа одоо л нэг түүний үгэнд оржээ. Тэр эрийг Өлзий гэх бөгөөд нутгаасаа гарч хотод хамаатныхаа хүний компанид ажиллаж байгаад Ганбаатай танилцсан аж. Тэд өөрсдийн авчирсан архиа ууцгааж Ганбаа ч нэлээн согтчихов. Ганбаа сүүлийн үед их ууснаас болоод ч тэр үү? Их амархан согтдог болсныг нь Хорлоо андахгүй

мэднэ. Яг энэ мөчийг л Хорлоо хүсэхгүй байсан юм. Ганбаа хоймрын орон дээр согтоод унаад өгөв. Орж ирсэнээсээ хойш Хорлоог тасралтгүй ширтэж хаашаа л явна дагуулан харж, дээрээс нь доош шүлэнгэтэн харах Өлзийгийн шалиг харцыг ч Хорлоо хэдийнэ ажигласан байлаа. Булангийн жижиг сандал дээр нойрондоо дийлдсэн охиноо тэврэн суухдаа гагцхүү Өлзийг өөрийг нь таних вий гэсэн айдас түүнийг айлгаж байв. ~Ингэж нэг таарах гэж. Эртний танил бүсгүй байх чинь…гээд Өлзий жуумалзан инээх үнэхээр л эртний хар дарсан зүүдийг сэдрээх мэт түүнд санагдлаа. ~Та чинь юу яриад байгаа юм. Би таныг танихгүй…гэж хэлэхэд Хорлоогийн хоолой чичирч байв. ~Хамгийн сайн таних хүн чинь баймаарсан даа. Арай ахыгаа таньж байгаа хирнээ танихгүй дүр эсгээд байгаа юм би биз

дээ… ~Та одоо манайхаас яв. Нялх нойтон хүүхэдтэй айлд согтуу хөлчүү орж ирчихээд юу яриад байгаа юм. Ганбаа одоо тантай архи уух сөхөө байхгүй…гэхэд: ~Харин ч тэр тусмаа чи бид хоёрт сайн юм бишүү? Анхны юм болгон сайхан гэдэг шүү дээ. Тэр үедээ хэцүү байсан ч дараа нь бол чамд таалагдсан л байж таарна…гээд тавлаж ёжилсон хүйтэн хөндий хоолойгоор хэлэхэд нь Хорлоо түүнийг дийлдэг байсан бол больё гэтэл нь балбаад хаячихмаар санагдаж байв. Хэрэв үүнтэй муудалцах юм бол Ганбаад дараа нь олон юм ярьж мэднэ. Хэрэв тэр хэргийн эзэн энэ хүнийг гэдгийг Ганбаа зүгээр өнгөрөөхгүй. Намайг ч бас улам л дарамтлах болно. Дээрээс нь энэ хүн намайг таньчихлаа. Яаж ч танихгүй гэж мэлзээд шууд л ярья. ~Хэрэв Ганбаа тэр тухай мэдэх юм бол таныг зүгээр өнгөрөөхгүй гэж бодож үзсэнгүй юу?

Хурдан явсан чинь дээр…. ~Харин ч Ганбаа мэдвэл чамд л муу юм болох юм бишүү? Эсвэл би Ганбааг сэрээх үү? Ганбаа бос…гээд нуруу руу нь хэд нудраад авав. ~Та болиоч. Надаас юу хүсээд байгаа юм? ~Охиноо орон дээр нь тавьчих. Тэгээд хувцасаа тайл…гэж зандрангуй ширүүн харцаар түүнийг цоо ширтэн хэллээ. Хорлоо ямартай ч хэрэв түүнийг эсэргүүцэхээр бол охиноо цочоогоод айлгачихна гэж бодоод охиноо хэвтүүлээд эргэж харах гэтэл: ~Алив нааш ир хонгор минь…гээд Өлзий түүнийг тэврээд авлаа. Хорлоод үнэхээр аймшигтай санагдаж өөрийн мэдэлгүй: ~Ганбаа…Ганбаааа….хэмээн хамаг чангаараа хашгирлаа. Ганбаа ашгүй согт.уу толгой.гоо дааж ядан сэрснээ эргэн тойрноо хэдэнтээ харснаа эхн.эрийг нь тэв.рээд ноцол.дож байгааг гэнэт анза.аран ширээн дээр байсан том иртэ.й ха.р

хут.гыг аваад огло үс.рэн бослоо. …Газраар нил өтг.өн цу.с урс.аж гэр дүүрэн Хорлоогийн орь дуу тав.ин уй.лах дуу хадна. ~Чи хү.н алч.ихлаа шүү дээ. Хү.н алч.ихлаа… гэсээр Хорлоо уйл.саар байв. Ганбаа яахаа мэд.эхгүй хэдэн тийш самга.рдан алхахдаа толг.ойнхоо үси.йг байн байн зул.гаана. ~Түрг.эн дуудья. Тиймээ. Үхэ.эгүй ба.йж мэднэ. Түргэн ду.удах хэ.рэгтэй…гэж Ганбаа амандаа шив.нээд гар утсаа шүү.рэн гадагш гарлаа… Хорлоо охиноо өвөр дээрээ тэврэн Өлзийгийн хөр.сөн цогцо.сыг харуул.ахгүйг хичээж энг.эртээ наан мэ.гшин уйлсаар. …Ганбаа түрг.эний ма.шины дохио.ны дуун.аар гэнэт ухаан орсон мэт босон хар.айж дахин хэдэн тийш алх.аад Өлзийгийн цогцо.сыг гар.аа хү.ргэж үзсэнээ: ~Үгүй ээ. Үхч.ихсэн байна. Үхч.ихэж…гэж хэлээд са.лганан чич.ирнэ. Энэ бүх хуга.цаанд Өлзийг дү.рсэн хутг.аа гар.таа барь.саар байгаагаа өөрөө ч анза.арсангүй.

Түргэний машин хаша.аны хаалг.аны дэргэд дуут дохио.гоо чанг.а гэгч ханги.нуулсаар ирж зогслоо…. ~Хутга.а нааш нь өг…гэж Хорлоог хэлэхэд Ганбаа ай.х га.йхах зэрэгцэн Хорлоогийн зүг тас гөлө.рлөө. Хорлоо охиноо орон дээр хэв.түүлээд Ганбаа дээр очоод: ~Охин дээрээ оч. Хут.гаа нааш нь өг…гээд Ганбаагийн гараас хутг.ыг зөөлөн гулг.уулан авлаа….

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *