Нүүр Өгүүллэг “БҮСГҮЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“БҮСГҮЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,027

Хорлоогийн хамаг бие нь салганан чичирч байсан ч гартаа хоолны том халбагаа чанга гэгч хичээнгүйлэн атгасаар өөрийн эр нөхөр болох Ганбаад хоолыг нь аягалан зогсоно. Араас цохиод авах юм шиг

санагдаж, нүднийхээ булангаар эргэн эргэн харахдаа нүдэнд нь гомдол цөхрөлийн нулимс цийлэгнэж өөрийн эрхгүй хацрыг нь даган урсахад аягатай гарныхаа араар шудран арчаад: ~Миний хайр халуун

хоол идчих. Ядаж уусан юм чинь гарна. Одоо жоохон тайвшир. Битгий бухимд л даа… гэж хэлээд аягатай хоолоо Ганбаагийн өмнөх ширээн дээр зөөлөн тавьлаа. Ганбаа уусан архиндаа нүд нь тогтворгүй

харагдана. ~Үхсний чинь хоол. Хажууд айлын Даваатай нөхцсөнөө аяга хоолоор аргалах гээ юу?… гэж Ганбаа согтуурхан хашгичаад аягатай хоолыг нь гараараа цохиод асгаж орхив. Хорлоо зөөлнөөр

хөдөлж аягыг аваад сөхрөн сууж хоолны гурил, махыг нь түүн суух нь хэдийнэ Ганбаагийн дээрэлхүү, агсам зантай эвлэрсэн гэлтэй. Түүнийг ийнхүү суух агшинд Ганбаагийн том хар гутал нүүрэнд нь тусч,

нүдэнд нь оч манаран хойш савлаа. Өвдсөндөө өөрийн эрхгүй нүүрээ дарж уур хорсол, гомдол, бухимдал цээж өөд нь огшлоо. ~ Чамд би ер нь ямар гэм хийсэн юм. Хүүхдийг чинь гаргаж өглөө. Ажил хийхээр хардаж зодно. Гэртээ суугаад хоолыг чинь хийж, хувцасыг чинь угааж чадахаараа л хүссэнээр чинь байх гэж хичээж байна. Дахиж би ингэж байж чадахгүй… гэж уйлагнан хэлэхэд: ~ Одоо бүр салах аргаа хайж эхэлж байх шив. Чам шиг муу гичий хаа сайгүй байна. Яв л даа яв. Тэр Даваатай хөтлөлцөөд зайл. Хир хол явахыг чинь харья… гэж хашгичин толгойнхоо ард шуусан үснээс нь бадриун гараараа тас атгаад чирч гулдчсаар хаалганы цаана гаргахад Хорлоо шүд зуун ямар ч үг ганхийсэнгүй. Хэрэв дахин нэг үг л хэлэх юм бол тэрийг нь

гуйвуулан дахиад зодно гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Ганбаа түүнийг чирч гаргангуутаа хаалгаа тасхийтэл хаагаад цааш алхаж буй нь хөлийнх нь чимээнээс мэдэгдлээ. Хорлоогийн нулимс зогссонгүй. Тэр Ганбаад биш харин өөрийнхөө азгүй хувь заяанд бас нөхрийнхөө хайрыг татаж чадаагүйдээ өөртөө гомдон гадаа үүдний цэмэнтэн шалан дээр бөгсөөрөө суун уйлсаар байв. “Хүүхдээ арай зодохгүй байгаа. Охин үр минь л эрүүл саруул байвал миний зодуулах ч яамай. Намуунаа сэрүүн байсан болов уу?“ гэх бодол толгойд нь эргэлдэх зуур уйлахаа хүчээр зогсоон хуучин муу байшингаа тойрон цонхны дэргэд ирээд булангаар сэмээрхэн шагайлаа. Ганбаа гал тогооны өрөөнд хоёр хөлөө ширээн дээр тавиад ухаан мэдрэлгүй унтаж байв. Хорлоо том өрөөний цонхон дээр очтол гуравхан настай

охин Намуунаа нь цонхны дэргэд доголон нулимстай зогсож байснаа ээжийгээ хараад өхөөрдөм жижигхэн гараараа ” Ороод ир” гэж сэмээрхэн дохихдоо аавыгаа ажиглан харна. Энэ үед Хорлоогийн сэтгэл хутгаар хэдэнтээ сийчсэн мэт л өвдөж өөрийгөө хүчлэн байж гараа цонхны цаанаас охиныхоо нүүрийг илээд ” миний охин унт” гээд хоёр гараа хавсран хацартаа наан дохив. Охин нь түүний өөдөөс үгүй хэмээн толгой сэгсрээд дахин орж ирэхийг нь дуудан дохьлоо. Хорлоод гэртээ орохоос өөр арга байсангүй. Охиноо эртхэн унтуулж маргааш өглөө нь цэцэрлэгт нь хүргэж өгөх болохоор буцаж алхаад хаалгыг чимээ гаргалгүй зөөлхөн татаж онгойлгоод гэртээ ортол Намуунаа өмнө нь зогсож байснаа гүйж ирээд түүний гуя хэсгээс тэврэн авлаа. Охиноо хөтлөн гал тогооны шалан дээр чимээгүйхэн

гишгэсээр том өрөөний орны дэргэд ирээд хамтдаа хэвтэцгээв. Охин ээжийгээ тэвэрсэн даруйд л унтаад өгөв. Хорлоо шөнөжин унтаж чадсангүй. Түүний толгойд элдвийн бодол эргэлдэнэ. “Яагаад би ингэж зовж амьдрах ёстой юм бэ? Хүүхдийн минь эцэг, миний хамгаас илүү хайрлаж явдаг хүн минь Ганбаа болохоор салж болохгүй. Үгүй ээ салах тухай бодоод ч хэрэггүй. Тэвчих л хэрэгтэй. Одоохондоо бид залуу байна. Ганбаа нас ахиад ирэхээр аяндаа намба суугаад гайгүй болчихно. Тэр болтол тэвчихэд л болно. Саллаа гэхэд охин минь айлын хүүхдүүдэд эцэггүйгээрээ дуудуулж шоглуулна. Хэзээ нэгэн цагт Ганбаа засарч архи уухаа больчихвол ч мөн ч сайхан аа. Үгүй ээ би чинь юу бодох нь энэ вэ? Мэдээж нэг өдөр уухаа больж л таарна шүү дээ. Хүн л юм хойно дотроо бас эхнэр хүүхдээ бодож л яваа байлгүй”

Ийнхүү элдвийг бодсоор үүр цайхын алдад өөрийн эрхгүй нам унтчихжээ. Өглөө түүний хацар дээр Ганбаагийн хүйтэн уруул хүрэхэд нь Хорлоо цочин сэрлээ. ~Хайрыгаа уучлаарай. Архины халуунд чамайгаа зовоочихлоо. Одооноос хайр нь дахиж архи ууж та хоёрыгоо зовоохгүй ээ… гэхэд Хорлоогийн сэтгэл уужирч нуруунаас нь бул том чулуу аваад хаясан юм шиг л санаа нь амрав. ~Хайр нь хоол халааж өгье. Цай уугаад ажилдаа яв… гэж хэлээд Хорлоо бослоо. Энэ л үед өмссөн хувцастайгаа унтаж орхисныг анзаарлаа. Ганбаад хоол халааж цайг нь уулгаад хүрмийг нь өмсгөн зогсохдоо: ~Миний хайрт архи уусан ч тааруулж ууж бай л даа. Хэтрүүлчих юм. Ядаж хажууд айлын Даваатай хардаж янз бүр болохоо болимоор юм. Өчигдөр орж ирээд сүхээ аваад л гарсан шүү дээ. Эртхэн ирээд сүхээ ишлээд өгөөрэй… гэж

хэлээд аргадан хацар дээр нь үнслээ. Түүнийг хажууд айлын Даваа гэж хэлэхэд л Ганбаагийн царайд уур тодорсныг Хорлоо анзаарсангүй… Хорлоо хар багын сурлага сайтай, ном их уншдаг, нийгмийн оролцоо өндөртэй ч дуу цөөтэй, даруухан нэгэн. Бага ангид байхаасаа багш нарын итгэлийг дааж ангийнхан дундаа нэр хүндтэй байв. Олон талын сонирхолтой ч эцэг эхийнхээ захиасаар нягтлан бодогч мэргэжлээр их сургууль төгсжээ. Ийнхүү эцэг эхийнхээ захиасыг биелүүлсний учир нь түүнийг дунд сургуулийн 6~р ангид болсон эмгэнэлт явдалтай холбоотой аж. Айлын ганц охин тэрээр аав ээжийнхээ гар дээр эрх танхил өсөх нь мэдээж. 6~р ангиа төгссөн жил тэд гэр бүлээрээ аавынх нь нутаг болох Хөвсгөл рүү аялалын жолоо залжээ. Хөдөө газар үзээгүй Хорлоод энэхүү аялал таалагдаж,

байгалийн сайхныг биширч шүлэг хүртэл тэрлэн явлаа. Хөдөөний хамаатнууд ч тэднийг уриалгахан хүлээн авч олон ч айлаар зочилж нутаг усны таньж мэдэхгүй айлууд ч гэртээ урьж аав ээжийг нь байгаа бүхнээрээ дайлан үдэж байв. Энэ өдөр тэд нутгийн нэгэн айлын урилгаар саахалт айлынд зочиллоо. Хорлоогийн аав ээж хотоос авчирсан чихэр, печень ээ урьсан айлд тавгийн идээ болгон өргөн барьсанд нутгийн айл тааламжтай хүлээн авснаар тэдний найр эхэлжээ. Хүмүүс дуулалдан наргиж хүүхдүүд орой болтол гадаа тоглоцгооно. Хорлоо нутгийн хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож, морь унаж хөдөө нутгийн сонин хачинд дурласаар нэг мэдэхнээ орой болсон байв. Гэрт багталцахгүй байсан тул гэрийн эзэгтэй хүүхдүүдэд

гадаа зуны байшинд ор засч тэд тэндээ унтацгаахаар боллоо. Тэр айл 3 хүүтэй бөгөөд бүгд л ид насны залуучууд. Эцэг эхийнхээ ойролцоо хоёр том хүү нь айл бууж тусдаа гарсан байв. Харин бага хүү нь 20 орчим насны булиа том биетэй, өтгөн хар хөмсөгтэй, ширүүн харцтай залуу байлаа. Хүүхдүүдийг гадаа тоглох зуур өнөөх залуу Хорлоог нүд салгалгүй ширтэж байгаа нь түүнд их л эвгүй санагдаж харц тулгарах болгондоо биеэ барин санаа зовж хөдөлгөөнөө удаашруулна. Орой болж саахалт айлын хүүхдүүд ч гэртээ харьцгааж Хорлоо энэ айлын хоёр ач охинтой унтахаар хэвтлээ. Өдөржин шавайгаа ханатал тоглож ядарсан хүүхдүүд хэвтсэн даруйдаа дуг нойрондоо дугжирчээ. Хорлоо ч агаарын сайханд өөрийн мэдэлгүй унтав. Шөнө дунд хэн нэгэн зуны байшингийн хаалгыг зөөлөн онгойлгож Хорлоог зүглэн алхлаа.

Хорлоо өөр лүү нь ойртох хөлийн чимээнээр сэрээд тэр хүнийг харснаа: ~Та энд юу хийж байгаа юм бэ?… гэж дөнгөж хэлж амжаагүй байтал хахир ширүүн том гар түүний амыг таглаад нөгөө гар нь бүх биеийг нь хөдлөхийн аргагүй болтол чангаар тэвэрчихэв. Тэр хашгирах гэж оролдоод дийлсэнгүй. Өнөөх залуу Хорлоог тэвэрч авсан даруйдаа түүнийг байшингаас авч гараад хүнгүй зэлүүд жалга руу хар хурдаараа гүйлээ. Түүний гараас мултрах гэж тийчигнэж, хамаг чадлаараа хашгирмаар байсан ч яагаад ч дийлсэнгүй. Жалганы ойролцоо ирээд өнөөх залуу Хорлоог түлхэн унагаад: ~Чимээгүй байхгүй бол гэдсийг хүүлээд энэ жалганд булж орхино шүү. Хэрэв хашгирах юм уу? ямар нэгэн үйлдэл хийх юм бол тэр дор чинь хоолойг чинь хэрчиж орхино гэж мэдээрэй… гэж хэлээд гутлынхаа

түрийнээс том балиус х.утга гаргаж сүрдүүлэв. Хорлоогийн хөл нь тогтож ядан салганан чичирч хоолой нь ямар нэг зүйлээр боогоод авсан мэт дуугарч үл чадна. Нүдэнд хүйтэн харгис залуу хагссан мунхаг хүслээ хөөрхий охинд гаргаж орхижээ. Энэ шөнө Хорлоогийн хувьд хамгийн аймшигтай гутамшигтөй санагдах нь мэдээж. Хүйтэн нулимсандаа шаналсан охин харгис энэ явдлыг дуусахад харин ч гоморхож олон юм ярихгүйгээр хөмхий зуун урагдсан трикогоо татахад: ~Би чамайг байнга ажиглаж байсныг харсан биз дээ. Цаашид ч ажигласнаар байх болно. Хэрэв хэн нэгэнд хэлэх юм бол юу болохыг

мэдэж байгаа биз дээ… гэж өнөөх залуу бах нь ханасан мэт хүйтнээр инээмсэглээд явж одов. Хорлоо түүний сүүдрийг далдран далдартал хөмхийгөө зуун зогсож байснаа харагдахгүй болонгуут нь хамаг чадлаараа цурхиран уйллаа…. …. Хөдөөний айлчлал дуусч Хорлоо аав ээжийн хамт Улаанбаатар хотыг зорьлоо. Хорлоо айж эмаэсэндээ, ичсэндээ, эцэг эхээсээ санаа зовсондоо, зүй бус үйлдэлд өртсөндөө бүх зүйлд санаа зовсондоо аймшигт шөнийн талаар хэнд ч юу ч

цухуйлгасангүй. Уулын замаар явж байх зуур ээж нь түүнийг өдгөө хүртэл нэг ч юм яриагүйг гайхан асуув. ~Миний охин ямар нэг юм болоо юу? Яагаад дуугаа хураачихсан юм бэ? Ээждээ хэлчих…. Түүний ээж энэ үгийг хэдэнтээ давтаж байн байн асуух нь түүний зүрхийг улам өвтгөнө. Ээж нь дахин асуухад тэр уураа барьж дийлсэнгүй. ~Заавал хэлүүлмээр байна уу? Хэлээд өгье. Хүсээд байвал би хэлье. Би хүчиндүү.лчихсэн. Одоо санаа чинь амрав уу? … хоолойныхоо чадлаар

хашгирлаа. Түүнийг ингэж хашгирч дуусмагц тэдний машин замын хажуу руу ганхан найгаж уулын уруу руу өнхөрлөө. Амьд амьтангүй гэмээр уулын замын хажуу руу Хорлоогийн дуу хадна. ~Үгүй ээээ. Ааваа жолооогоо….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *