Нүүр Өгүүллэг “САРАН ШИВНЭЭ” өгүүллэг төгсгөлийн “7-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

“САРАН ШИВНЭЭ” өгүүллэг төгсгөлийн “7-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

8 секунд уншина
0
0
1,022

Өдөржин орж гарч гэгэлзсэн Чимгээ саахалтындаа очин жаал ярьж суугаад оройхон гэртээ ирж хэдэн бууз чимхэж суутал хөгшин халтар нохой нь ямар нэгэн зүйлийн чимээ авсан бололтой хөв хөв хуцаж

эхлэхэд гарч харвал тэдний гэрийг зүглэн гурван суудлын жижиг тэрэг хөнгөн тоос босгон давхиж байхыг хараад яаран эргэж шөнийн бэлдэж тавьсан гоёлын дээлээ өмсөөд толгойдоо алчуур зангидав. Гал

түлэн цай чанах зуур гулсах мэт ирж зогссон машинуудын хаалга тип тапхийн онгойж хаагдахад яаран гарсан Чимгээ ирсэн гийчдийг хараад дороо зогтусан хэсэг зогсов. Шижр, Баярт, Учрал бас Амин-

Эрдэнэ хүү өөр гурван хүний хамт ирсэн байлаа. бусад зочдоос илүү Амин-Эрдэнэ хүүг харж баярласан Чимгээ гэрийн хаалгаа дэлгэн ирсэн зочдоо урив. – За сайн байцгаана уу? Аян замдаа алжаалгүй

сайн явцгааж ирэв үү? – Сайн. Сайн явж ирлээ. Сайн сууж байв уу? Гэсэн зочид цувран гэрт орцгоов. Тэдэнтэй хамт ирсэн нас тогтсон сайхан эмэгтэйг хаа нэгтээ харсан санагдах ч чухам оноогоод

хэлчихэж чадаагүй Чимгээ ирсэн зочиддоо цай аяглан байснаа гэнэт уулгалан дуун алдав. Тэртээ хориод жилийн өмнө эдүгээгийн Шижирийн үүсгэн байгуулсан асрамжийн төвийн нээлтэн дээр танилцаж байсан Харгил мөн байх аж. Тэнгэрийн дагина газарт буугаад ирчихсэн гэмээр сайхан бүсгүй байсан одоо ч тэр л чигээрээ нас тогтож намба суусан сайхан эмэгтэй болжээ. – Үгүй энэ чинь Харгил уу даа. – Тиймээ би Харгил байна. Тээр жил хоёулаа танилцаж байж билээ. – Тиймээ. сайхан залуу нас минь гэсэн Чимгээ Амин-Эрдэнийг харж – Тэгэхээр өнөөх жаахан хүү чинь энэ Амин-Эрдэнэ хүү байж шүү дээ. Даанч сэтгэлд нэг л ойр байсан юмаа. – Тиймээ. тэр хүү чинь энэ Амин-Эрдэнэ. Цуг явж байсан ах нь одоо энэ Хунчир шүү дээ гэхэд – Аан тийм байх нь гэсэн Чимгээ Амин-Эрдэнийг татан үнсээд ханхийтэл санаа алдав. Нэгэн халуун зүрх огшоон дээшлэх аж. Хүүгийн нүдэнд нэгэн том нулимс гялтагнаж ирсэнээ доош хацар

даган урсахад тэднийг харан хоолой зассан Шижир – Чимгээ хө одоо энэ Хунчир нэгэн түүх ярьж өгнө. За хөгшин минь сэтгэлээ бариад тайван сонсоорой гэхэд жаахан гайхширсан Чимгээ чимээгүйхэн толгой дохив. Гартаа барьсан хоёр гурван зураг Чимгээ үрүү сарвайсан Хунчир – Та эхлээд энэ зурагнуудыг хардаа гээд Чимгээд өгөхөд эхний зургийг хараад л Чимгээгийн гар нь салгааад явчихав. Халуун нулимс хацар даган урсана. – Мөн байна. Мөн байна. Миний алга болсон үр мөн байна. Эвий нялх үр минь. Мөн байна шүү дээ хэмээн цахиртсан хоолойгоор хэлсэн Чимгээ зургийг илэн уйлж суув. – Энэ эмэгтэйг нь та таних уу? – Танихаар барах уу даа. Ханшир байна шүү дээ. Ханшир би эмчилж байсан юм. Эвий нялх үр минь. Ханшир хүүг минь өсгөсөн гэж үү? Ханширтай байж шүү дээ гэсээр Чимгээ хөгшин уйлж байлаа. – За та тайван байгаарай гэсэн Хунчир нэгэн түүхийг ярьж эхлэв. – Энэ зурган дээр байгаа эмэгтэй бол миний эгч Ханшир. Эгч минь хичнээн сэргэлэн цовоо, ухаалаг, сайхан бүсгүй байсан гээ. Анагаахын их сургуульд оюутан болж очоод энэ нутгийн

нэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон юм билээ. Удалгүй эгч минь жирэмсэн болж харин өнөөх залуу нь сэтгэлээ хувиргаснаар яахаа мэдэхээ больсон эгч минь нэгэн бруу алхам хийсэн нь хятадын үр зулбуулах эм ууж хүүхдээ гаргасных байсан юм билээ. Ээж аав биднээсээ нууж хийсэн нэг л буруу алхам нь эгчийг минь дахиж үрийн зулай үнэрлэх заяагүй болгосноор барахгүй эгчид минь үхлийн хүнд өвчин өгсөн байсан юм даа. Хөөрхий минь савны хорт хавдартай болсон байсан юм. Цэл залуухан хорин гуравхан насандаа савны хорт хавдартай болсон эгч минь хагалгаанд ороод ч нэмэргүй сүүлийн шатандаа орсон байсныг бид их л хожимдож мэдсэн дээ. Өвчнөө мэдсэнээс хойш эгч минь уйлж унжсан амьдрах итгэлгүй болсон нэгэн болж хувирсан юм. Гэрээс ч бараг гарахгүй жигтэйхэн турж эцэж царай алдсан эгч минь нэг өдөр гэрээс гараад хоёр хоног сураггүй алга

болж бид нар ч их л айж сандарсан даа. Гэтэл хоёр хоног сураггүй болсон эгч минь нэгэн хүү тэвэрсээр орж ирсэн юм. Тэр хүүг тэврээд орж ирэхдээ эгч минь ямар их баяр жаргалтай харагдаж байсан гээч. Тэр хүү эгчид минь амьдрах итгэл нь болон гялалзсан юм даа. Миний цор ганц амьдрах шалтгаан гээд эгч минь тэр хүүдээ жигтэйхэн хайртай байсан юм шүү дээ. Тэгээд хүүгээ миний явах шалтгаан гээд Амин-Эрдэнэ гэж нэрлэсэн юм шүү дээ гэхэд түрүүнээс тэсгэл алдран уйлж суусан Чимгээ – Тийм байна. Мөн байна. Үр минь мөн байна гэсээр Амин-Эрдэнийг тэвэрч аван уйлж гарав. Уул шиг түшигтэй ханхар том хүүгийнхээ элгэнд наалдан уйлах буурал эх, эхийгээ тэврэн мэгших хүү хоёрын учрал хэний ч сэтгэл эмтлэм гунигтай бас жаргалтай байлаа. тэнд байгсад бүгд л уйлан шуухитнацгаана. Эх хүү хоёрыг давхар тэвэрсэн Шижир бас л мэгшин уйлна. Бүхэл бүтэн

гучин жилийн хүлээлт, гучин жилийн итгэл найдвар, гучин жилийн гуниг шаналан ийнхүү тайлагдав. – “Та яг л манай ээж шиг хөөрхөн юмаа. Манай ээж намайг амьд явах шалтгаан гээд Амин-Эрдэнэ гэж нэр өгсөн гэсэн. Би том болоод яг тань шиг хөөрхөн эхнэр авнаа. Тэгээд хүүхэдтэй болоод хүүхэддээ Аминшагай гэж нэр өгнөө” гэх дүрлийсэн алаг нүдтэй дүрсгүй байрын мантайсан цагаан хүүгийн төрх нүдэнд нь тодрон харагдахад Чимгээ – Мөн байж. Мөн байж. Би тэнэг эм хүүгээ таниагүй байж шүү дээ. Би хүүдээ Аминшагай нэр өгч байсан юм шүү дээ. Гэтэл энэ хүү хүүхэддээ өгнө гэж ярьж байсансан. Тэр үед л тэр хүүгийн төрх сэтгэлээс гарахгүй бодогдоод байдаг байсан юм. Миний хүү байж шүү дээ гэсэн Чимгээ хөгшин мэгшин мэгшин уйлна. – Тйимээ хө. Би ч бас хүүгээ таниагүй байсан байна. Харгилтай уулзахаар л энэ хүү бодогдоод. Энэ хүүг харахаар л чи санагддаг

байсан. Гэтэл олон жилийн өмнө төөрсөн үр минь байж шүү дээ гэсээр Шижир бас том том нулимс унагана. Энэ нулимс гунигийн биш баярын нулимс байлаа. Сайхан ээжээсээ нялх балчир насандаа хагацан санаж бэтгэрэхийн зовлонг хангалттай амсаж явсан ч хайраар дутаагүй өссөн Амин-Эрдэнэ хүү хувь заяаны төөргөөр юмуу тохуурхлаар ч юм уу эсвэл азаар ч гэх юмуу төрсөн эцэг эхтэйгээ уулзсандаа итгэж ядна. – Хүний совин гэж сонин юм шүү. Би Ханшир бүсгүйг харахаар л нэг дотно мэдрэмж төрж чаддаг бол өвчилсөн өвчнийг нь эдгээгээд өгчихмөөр санагддаг байж билээ. Гэвч анагаах ухаан дийлээгүй өвчнийг хэдэн ургамлын хандаар би яаж ч эмчилж чадах билээ дээ. Гэтэл тэр сайхан бүсгүй миний хүүг олж авч өсгөөд ийм сайхан эр болгочихсон байдаг гэсээр Чимгээ хөгшин ярьж суухад – Ханшир бид хоёр оюутан цагийн нэг ангийн найзууд шүү дээ. Гэтэл

тэр Ханширын хайр сэтгэлээр холбогдсон залуу нь манай нутгийн Соном гуайн хүү Билгээ эмч шүү дээ. Уг нь Ханширыг маань эхнэрээ болгоно гээд эцэг эхтэйгээ хүртэл танилцуулж байсан юм билээ. Гэтэл хүүхэдтэй болсны дараа өөр эмэгтэйтэй нийлж Ханшир маань их хэцүү байдалд орсон юм билээ л дээ. Бүр сүүлд Ханшир манай нутагт ирээд Билгээгийн аав ээжтэй уулзана. Хүүгээ хүний амьдралаар яаж тоглосныг хараг гээд уйлж байгаад явсан юм. Тэгж явахдаа л зайлуул хээр орхигдсон хүүгээ олж л дээ гэсээр Учрал ярианд оролцов. – Хөөрхий эгч минь энэ хүүгээ тэврээд орж ирэхдээ хичнээн жаргалтай байсан гээч. Бид хаанаас юун хүүхэд аваад ирэв гэхэд бурхан надад энэ хүүг илгээсэн бололтой. Энэ хүү надад амьдрах итгэл өглөө гэсээр инээж байсансан гэсэн Харгил нулимсаа арчиж суув. – Хүний хувь тавилан гэдэг сонин юм шүү. Алга болсон хүүгээ бид хичнээн хайлаа

даа. Гэтэл бидний хажууханд байгаад л байсан байна шүү дээ гэсэн Шижир тэртээх хорин жилийн өмнөх дурсамжаа санан санаашрав. Тиймээ Шижир Чимгээ хоёр хорин жилийн өмнө хүүгээ харсан ч таниагүй аж. Гучин жилийн дараа бурхан хүүг нь илгээсэн ч Чимгээ эх хүний хайраар зовж ядарсан хүүг хайрлаж байсан ч бас л таниагүй байв. Хүний төөрөг гэж сонин ажээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах тавилантай хүмүүс учирдаг ч гэлээ цаг нь болоогүй бол уулзсан ч таньж амждаггүй аж. Цаг нь ирсэн учрал дэндүү жаргалтай байдаг ажээ. Гучин жилийн хүлээлт, гучин жилийн гуниг цөхрөл, гучин жилийн игэл найдвар талаар өнгөрсөнгүй. Чимгээ хүүтэйгээ уулзав. Сайхан учрал аж. Төрөн эцэг эхтэйгээ уулзан хөдөө нутгийн сайханд бахадсан Амин-Эрдэнэ ховсдуулсан мэт энэ л нутагт татагдах болов. Зүүдэнд нь шувууд жиргэн ойн гүнд урин дуудна. Ерөөс энэ нутагт амьдрахаар шйидсэн Амин-Эрдэнэ эгч ахтайгаа зөвлөлдөн шийдвэрээ

гаргаж нутагтаа бүр нүүж ирэв. Ээжийнхээ хийж байсан үйлийг хүү нь үргэлжлүүлэн хийж байлаа. Өглөөн наранд өргөлөө өргөсөн Чимгээ хүүгийнхээ уулнаас бууж ирэхийг инээмсэглэн харж зогсоно. Удмын хэлхээ онго шүтээний тамгалсан үр нь хүү нь байлаа… /Төгсөв./

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *