Нүүр Өгүүллэг “САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “6-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

“САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “6-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

11 секунд уншина
0
0
1,359

Амин-Эрдэнэтэй шөнөжин ярилцан хамгийн түрүүнд хүүхдүүдийг суллах ёстойг сайтар ойлгосон Шижир ямартай ч Амин-Эрдэнийг аван хот уруу буцахаар болов. Олон улсын хүмүүнлэгийн

байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч тул ямарч байсан Мандах нар асрамж халамжийн төвд шалгалт оруулах хүсэлт нэн даруй гаргахаар яаравчлан өглөө нар мандангуут яаравчлан хөдлөв.

Амин-Эрдэнийг духан дээр нь үнсэн сүү өргөн үдсэн Чимгээ түүнийг хэзээ ч хамаагүй эргэж ирээрэй гэсээр араас нь сүү өргөн машины бараа далдартал ширтсээр хоцров. Энэ сар гаруй хугацаанд тэрээр

хүүд ихэд ээнэгшин дасчээ. Амин-Эрдэнэ ч нүдэндээ нулимс тунаруулсаар хөгшний барааг далдартал харсаар явав. “Би дахиж энэ хөгшинтэй уулзаж чадах боловуу? Шижир ах үнэхээр тэр муухай

хүмүүсийн муу муухайг илчлэн хүүхдүүдийг суллаж чадах боловуу? Хөөрхий хүүхдүүд энэ бүх хугацаанд яаж байсан бол. Баярт хүү амьд мэнд байгаасай” гэхчилэн элдвийг бодсоор нэг мэдэхэд хотын зах уруу

орж ирж байв. Шижир хот оронгуутаа хуулийн зөвлөхтэйгөө холбогдон ажил дээрээ дуудаж хүүхдийн төлөөх хэд хэдэн байгууллага мөн хэвлэлийнхэнтэй холбогдон шууд Мандах нар асрамж халамжийн төв үрүү явахаар тохирцгоон орой болж ажил тарахыг хүлээцгээв. Амин-Эрдэнэ цагдаагийн байгууллагад очин байцаалт өгч тус төвийн булхайг илчлэн мэдүүлэг өгөн харгалзах цагдаа нартай хамт ажиллагаанд оролцохоор болов. Оройн хорин хоёр цаг өнгөрч отолтонд суусан цагдаагийн ажилтнууд ажиллагаагаа эхлэхээр дохио өгцгөөн нэгэн зэрэг хөдөлцгөөв. Сүмийн хашааг даван орцгоосон цагдаа нар Амин-Эрдэнийн заасанчлан шууд сүмийн байранд нэвтэрч зоорийн давхрыг шалгахад насанд хүрээгүй хүүхдүүдийг порно киноны зураг авалтанд оруулж байсан ноцтой зөрчил илэрч баривчлан саатуулах ажиллагаа газар дээрээ явагдав. Хүүхдүүдийг

эмчийн үзлэгт бүрэн хамруулахад бага насны өөрийгөө илэрхийлэх чадамжгүй нэгээс гурван насны хэд хэдэн хүүхдийг түлж гэмтээсэн, мөн ихэнхи хүүхэд гар хөл нуруун дээрээ зодолтоос үүссэн хөхрөлтийн сорвитой байлаа. арван гурваас арван таван насны таван охин, гурван хүү бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан нь эмчийн үзлэгээр нотлогдов. Мөн сүмийн барилгын арын талбайн цэцгийн хүлэмжин доороос хоёр охины цогцос ухаж гаргаж ирсэн нь арван таван настай Чанцал, арван гурван настай Алимаа нарын цогцос байлаа. Охидын цогцосны дотор эрхтэнг бүгдийг нь аван хөндий биенд нь хар шороо дүүргээд булсан байлаа. Нүд халтирам зураглал, өр өвтгөм бузар үйл ажиллагаа тус сүмд болж байсныг ийнхүү Монголын цагдаа, хүүхдийн төлөөх байгууллагууд, олон улсын

хүмүүнлэгийн ажилтнууд илчлэн гаргаж ирэв. Тус төвийн хүүхдүүдийг Шижирийн асрамж халамжийн төвд шилжүүлэн аваачиж сүмийн барилгыг битүүмжлэв. Солонгосын арван таван иргэнийг баривчлан авч явсанаар тус төвийн үйл ажиллагаа бүрэн зогсов. Буянтны дүртэй бурхан шашинтны нэр барьсан бусармаг явдалтнууд олон аж. … Амин-Эрдэнэ гэмт хэрэг үйлдээд ор сураггүй алга болсон тухай мэдээлэл Хунчираас авсан Харгил Шижиртэй холбогдож дүүгийнхээ тухай хэлээд Монгол уруу нисэх тийз яаравчлан захиалав. Амин-Эрдэнийг тийм муухай хэрэг хийхгүй гэдгийг мэдэх тул хэн нэгний гэмт хэргийн золиос болсон гэдэгт эргэлзэлгүй итгэж байлаа. Монголд ирээд нисэх онгоцны буудлаас такси барин шууд Хунчирынд очиход хагалгаа нь бүрэн эдгээгүй Хунчир дэмий л санаа нь зовсон хүн угтав. Өөрөө хөдөлж явж

болохгүй тул дүүгээ хайж сураглаж чадахгүй байгаадаа дэмий л бухимдан зовж байлаа. Эгч Харгилыгаа харан баахан уйлсан Хунчир дүүгээ тийм хэрэг үйлдэх хүн биш гэдэгт эгчийн нэгэн адил итгэлтэй байлаа. харгил ирсэн өдрөө Амин-Эрдэнээс ямар нэгэн сураг байж магадгүй хэмээн цагдаагийн газруудаар явж сураглахад хүнд гэмт хэрэг үйлдээд зугатсан. Ор сураггүй алга болсон гэхээс өөр мэдээлэл олдоогүй тул орой ихэд уруу дорой ирэв. Усанд орчихоод бэрийнхээ хийсэн хоолноос ганц нэг халбагадаж суусан Харгилыг Хунчир цочтол муухай орилон дуудахад яаран гүйж орвол дүүгийнх нь ажиллаж байсан асрамж халамжийн төвийн тухай мэдээ зурагтаар гарч байсанд хоёул зэрэгцэн суугаад үзэв. Тус төвийн бүхий л бузар буртгыг

илчилсэн телевизийн мэдээ гараад дуусч байтал хаалганы хонх дуугарахад яаран очиж тайлбал Монгол дээл өмссөн Амин-Эрдэнэ инээмсэглэн зогсч байлаа. Ах эгчтэйгээ уулзан сэтгэлээ задгайлан шөнөжин ярьж хоносон Амин-Эрдэнэ өглөө нар мандахад сэтгэл амарсан хүний амгалан унталтаар нам унтаж байв. Амин-Эрдэнэийг яг л багынх шиг нь зөөлөн үнэрлэн үнссэн Харгил Шижиртэй уулзахаар гарч явав. Нэгэн цагт сэтгэл алдран хайрлаж явсан хүн нь хамгаас хайртай дүүд нь, тусламж хэрэгтэй олон бяцхан үрсэд амьдрах итгэл нь болон гялалзаж буйд Харгил туйлын баяртай байлаа. Такси хөлслөн Шижирийн ажил уруу явсан Харгил их хотынхоо хөгжил цэцэглэлтийг харан баясаж явав. Төд удалгүй анх их сургуулиа төгсөөд ажил амьдралын замд орохоор алхаж явсан танил

дотно газар ирсэн нь мөнөөхөн асрамж халамжийн төв байлаа. Энэ төвөөс л Харгил анхны хайрын аз жаргал, уйтгар гуниг, хүнд туслахын сайхныг мэдэрсэн. Энэ төвд л анх Шижирийг харж дурлалын сайхныг мэдэрсэн. Гэтэл одоо энэ төв ахиад олон олон хүүхдийн авралын од болон гялалзаж байдаг гэж бодсоор Шижирийн өрөөнд оров. Шөнөжин нойргүй элдвийг бодон хөрвөөсөн Баярт дахин дахин ханын цаг уруу хялалзан үүр гэгээрэхийг тэсч ядан хүлээнэ. – “Сонин юм даа. Энэ тэгээд Ханширын хүү гэж үү. Ханшир хүүхэд төрүүлэх боломжгүй болчихсон байсан шүү дээ. Тээр жил Ханшир манайд очоод Билгээгийн аав ээжтэй уулзана гээд явсан. Буцахдаа манайхаар ороод гарна гэсэн ирээгүй. Яагаа вэ нөгөө аав осолдож,

Чимгээгийн хүү алга болдог өдөр шүү дээ гэх эхнэрийнх нь яриа чихэнд хангинан – Харгил энэ дүүдээ жигтэйхэн хайртай юм. Ээж нь түүнийг амьд яваа ганц шалтгаан нь гээд Амин-Эрдэнэ гэж нэр өгсөн гэсэн. Харгилтай уулзахаар л Амин-Эрдэнэ хүү санагдаж Амин-Эрдэнэ хүүг харахаар л Чимгээ санагдаад байдаг байсан юм. Сүүлдээ Харгилтай биш Амин-Эрдэнэ хүүтэй уулзах гэж очоод байгаа юм шиг сонин санагдаад Харгилдаа гэрлэх санал тавьж чадаагүй алдсандаа. Магадгүй Чимгээд тийм их хайртай байсан юм байлгүй гэх Шижирийн яриа сонсогдоно. – Энэ хүүг харахаар алга болсон хүү минь ирчихсэн юм шиг санагдах юм. Би муу хүүгээ амьд мэнд гэдэгт өдийг хүртэл итгэсээр ирсэн юм шүү дээ. Эхийн совин гэж байдаг байлгүй. Хөөрхий хүүг минь хэн нэгэн хаа нэгтэй амьд мэнд өсгөөд хожим

хойноо чамайг энэ нутгаас олсон гээд хүү минь эрж сурсаар ээждээ ирэх ч юм уу хэн мэдлээ гээд нулимсаа арчих Чимгээгийн төрх тодорно. Арай тэр хүү алга болсон Чимгээгийн хүү биш байгаа даа. Магадгүй Ханшир тэр өдөр хүүг олж аваад тэр чигээрээ Улаанбаатар явчихсан ч байж мэднэ. Тэгээд тэр хүүгээ Амин-Эрдэнэ гэж нэрлэсэн ч юм билүү гэж бодсоор арайхийн үүр цайлгаад эхнэрээ сэрээж бодсон бүхнээ яриад хоёул Шижирийн ажил дээр очихоор яаран цайлаад гарцгаав. … Чимгээ мөнгөн саранд сүү өргөн шившинэ. Чимгээгийн өргөлийг ихэд таатай хүлээн авсан лус савдагууд түүний сүүн өргөлийн хариуд насаараа гуйсан гуйлтыг нь ёсоор болгохоор ярилцана. Хөвөн цагаан үүлс хөлөглөн, үүлэн цэнхэр хэвнэг нөмөрсөн цал буурал толгойтой настай эхнэр тас хар даахитай, цулцайсан

цагаан хацартай, том алаг нүдтэй бяцхан хүү тэвэрч ирээд Чимгээгийн гар дээр тавихад хүү Чимгээг хараад ход ход хөхрөн энгэр үрүү нь шигдэхэд хоёр хөх нь ивлэн саамширч Чимгээ хүүд хөхөө өгөхөд хүү ихэд ховдоглон идээд бумбайсан хоёр хацар нь хөөрхөн хонхойгоод үнэгчлэн нойрсож эхлэхэд том бор элээ шувуу халин ниссээр ирээд шүүрээд явчихлаа гэж зүүдэлсэн Чимгээ хөгшин ихэд цочин сэрэв. Үүр цайж эхэлж буй бололтой сүүн цагаан зурвас тооноор мэлтийн туссан байв. Гэрийн тоонон дээгүүр нь элээ эргэлдэн нисч, шаазгай шагширч, шар шувуу шогширон, хэрээ гуагалж, ууль хөхрөх сонсдоход онгод шүтээн нь ямар нэгийг хэлэх гээд байгааг шууд ойлгосон Чимгээ босч гурван жил өнжсөн адууны хөх хомоол, гангатай уугиулан гарч сүү өргөөд орж ирэн хуурдаж суув. Хорвоо

ертөнц хувиран өөрчлөгддөгийн адилаар насаараа ганцаараа явах удам дамжсан тавилан Чимгээ хөгшнөөр тасарч төрүүлсэн ганц охин нь ханилсан ханьтайгаа хорвоог туулах ирээдүйн сайхан учрал нүдэнд нь тодрон харагдана. Нэг, хоёр, гурав, дөрөв гэж тодорсоор найман сайхан үрийн заяа харагдав. Хувь тавилан өөрчлөгддөг ажээ. Охин нь лавтай Чимгээ хөгшин шиг ганцаараа түмний үйлэнд зүтгэж, ганцаардахын зовлон эдлэхгүй нь бололтой. Найман сайхан үрс нь дан охид харагдана. Холын Америк оронд ганц охиноо сургахаар үдэхдээ Чимгээ хөгшин үүнийг л хүсч байсан. Өөр шиг ганцаардахын зовлон эдлүүлэхгүй байхыг, төрүүлсэн үр хүүхдээсээ хагацахгүй байхыг ганц охин үрдээ хүсэмжлэн насаараа гуйн залбирсан залбирал ийнхүү биелжээ. Цаг ч өөр болж хүмүүний тавилан заяа ч

өөрчлөгддөг аж. Гэвч нэг л зүйл ойлгомжгүй байв. Удмын онгод нь өөр нэгнийг тамгалжээ. Тамгалах тамгалахдаа ойр төрлийн нэгэн бололтой хүйн холбоос харагдана. Хэн гэдэг нь үл мэдэгдэх аж. Ийнхүү тэнгэр онгодоосоо баяртай сайхан мэдээ дуулсан Чимгээ хөгшин өдөржин гэгэлзэн орж гарсаар оройн бүрий болгоод өргөлөө өргөхөөр хувинтай сүүгээ бариад уул өөдөө майтрав. Баруун нүдний дээд зовхи нь байн байн таталдан шүлсэндээ хэд хэд хахаж цацав. Хөгшин халтар нохой нь даган шарвалзахад – Уа лүд болмор. Гэрээ харахгүй юу чи. Өдөржин баярын совин татлаа. Охиноос хэл ирэх бололтой гэж нохойтойгоо ярьсан Чимгээ хөгшин гэнэт үүр шөнөөр зүүдэлсэн зүүдээ санан санаашрав. – Арай… арай… үгүй байлгүй дээ. Үр минь нялх балчир хүү минь тэр үедээ л бурханд мордчихсон юм байна шүү

дээ. Би гэж тэнэг эм насаараа үгүй болсон хүүгээ амьд мэнд гэдэгт итгэж явсан юм байна. Хүүг минь тэнгэрийн шувууд таалчихсан бололтой хэмээн ганцаараа ярьсаар нэг их гомдол хоолой өөд нь зуралзан өгсөж нүдээр нь дүүрсэн нулимс хацар даган урсав. Бүтэн гучин жилийн турш Чимгээ хөгшин хүүгээ амьд гэдэгт итгэсэн. Гучин жил хүүгээ хаа нэгтэйгээс хүрээд ирнэ гэж хүлээсэн. Гэтэл үүр шөнийн зүүд үхлийг зөгнөлөө гэж үү. Үгүй ээ зүүдийг сайнаар тайлбал сайн зүйл тохиодог гэнэ лээ. Чимгээ өөрийн бодолтойгоо тэрсэлдсээр ямартай ч ууландаа очоод сүүгээ өргөж эхлэв. – Мөнх хөх тэнгэр минь, мөнгөн цагаан саран минь, уул усны эзэн савдагууд минь, өндөр тэнгэрт суудалтай өвгөд дээдэс шүтээн минь аварч өршөө. Үүр шөнийн зүүдийг минь цайруулж хайрла. Үрээ гэсэн сэтгэлийг минь

өршөө. Охин үрийг минь амар тайван амьдруулж хайрла. Зон олны заяа дэлгэр байг. Уул ус минь амгалан тайван байг. Долоон бурхан одод минь, алтан гадас од минь, уул ус хайрхад минь аварч өршөө гэсээр шившин шившин залбирсаар өргөлөө өргөөд дуусав. Хоёр хацрыг нь даган бүлээн нулимс урсана. Өргөлөө өргөөд гэртээ ирсэн Чимгээ хөгшин орондоо ороод унтах гэтэл сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй гэгэлзэх тул босч хэсэг сууснаа алчуур бариад гэрийнхээ тоосыг арчиж эхлэв. Хэн нэгэн ирэх гээд байх шиг баярын совин татах тул гэрээ цэмцийтэл цэвэрлээд гал түлэн цогшуулаад индүү тавин гоёлынхоо дээлийг индүүдэв. Яагаад ингээд байгаагаа өөрөө ч үл ойлгоно. Ханын толгойд өлгөсөн хонины гуяны махнаас авч татаад

буузны мах бэлэн болгов. Ингэсээр байтал үүр цайсан тул гарч үнээгээ саагаад өглөөний өргөлөө өргөчихөөд орж ирэн цай чанаж бурхандаа дээжийг нь тавьчихаад хэсэг дугхийв. “Цэл залуухан Шижир хүүгээ хөтлөөд цэцэгт нугаар зугаална. Хүү ход ход инээн инээх тоолон хацар нь хонхойно. Тас хар даахитай бумбайсан цагаан хүү тэнтэр тунтар алхахад бойтогны хонх жингэнэн дуугарна. Том алаг эрвээхэй нисэн хүү дээгүүр эргэлдэхэд хүү эрвээхэйг барихаар ход ход инээн гүйсээр замхран алга болов. Шижир миний хүү гэж орилсоор араас нь яваад өгөв. Гэтэд арваад насны хүү Чимгээ дээр гүйгээд ирэв. Чимгээ хүүг тэврэх гэтэл хуй салхи эргэлдэн эрчилсээр хүүг аваад явчихав.” –

Миний хүү… миний хүү өө гэж орилсоор цочин сэрсэн Чимгээ зүүдэндээ уйлсаар дэр нь норчихсон хамаг бие нь хөлөрчихсөн байгаагаа мэдрэв. Хоёр өдөр дараалан хүүгээ зүүдэлсэн Чимгээ чухам ямар учиртайг тайлж нэг л чадахгүй байлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *