Нүүр Өгүүллэг “САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “5-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

“САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “5-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

6 секунд уншина
0
0
1,013

… Балжир нас бараад даруй арван жил болжээ. Хадам аавынхаа зурагны өмнө зул асаан цайныхаа дээжийг тавьсан Учрал уртаар санаа алдаад нөхрийнхөө цай хоолыг бэлтгэхээр гал тогоо зүглэв.

Шөнийн ээлжинд гарч хүнд өвчтөнтэй зууралдан шөнөжин нойргүй хоносон Баярт ихэд алжаасан ч эхнэрийнхээ бэлтгэсэн банштай цайг амтархан уугаад усанд орон хувцсаа солиод хоёул сугадалцан гарав.

Энэ өдөр Баярт, Учрал хоёр аавынхаа үүсгэн байгуулсан асрамж халамжийн төвийнхөнд бяцхан бэлэг, хувцас өгсөөр бүр уламжлал болжээ. Энэ жил амралтын өдрүүд таарч байгаа тул хоёул нутагтаа

очихоор ярилцсан байлаа. Асрамж халамжийн төвөөр очтол Шижир ирчихсэн тэр хоёрыг хүлээж суув. Шижир эхнэр огт аваагүй бөгөөд асрамжийн төвийн хүүхдүүдээ өөрийн нэрээрээ овоглон тэднийг

өөрийн хүүхдүүд шиг л хайрлана. Хүүхдүүд ч Шижирийг аав гэх бөгөөд тэднийг арван найман нас хүрэнгүүт гадаад дотоодод сургуульд зуулчлан явуулж амьдралын алхмыг нь зөвөөр эхлүүлдэг

байлаа. Энэ төвөөс амьдралд хөл тавьсан олон олон хүүхдүүд Шижирийг төрсөн эцэг шигээ хайрладаг байв. Асрамж халамжийн төв нь өргөжин тэлсээр хөдөө аж ахуй, хувцас үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гээд тал талдаа үйлдвэр үйлчилгээтэй томхон төв болсон байв. Ядарсан зовсон улс энэ төв үрүү л зорьдог болжээ. Сүүлийн үес Шижирийн санааг зовоож буй нэг асуудал нь “Мандах наран” асрамж халамжийн төв байлаа. иймэрхүү төвүүд хоорондоо ихэд уялдаа холбоотой ажиллан хүүхдүүдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тэдний сурч хөгжих, цаашид насанд хүрэх үеийн нийгмийн харилцааны талаар туршлага судлалцан уялдаа холбоотой ажилладаг ч ихэнхи ажилчид нь Солонгос энэ төв түүний анхаарлыг ихэд татаж байв. Тэнд туршлага судлахаар очсон Монгол багшийг Солонгос ажилчид нь илт гадуурхдаг гэх агаад хүүхдүүд нь ихэд өвчлөмтгий,

арваас дээш насны хүүхдүүд нэг л уруу дорой байгаа нь багшийн анхаарлыг эрхгүй татаж байжээ. Энэ талаар судлуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлт илгээсэн ч бүгд хэвийн гэх хариу сонссоор уджээ. Гэтэл нэгэн аймшигт хэрэг гарсан нь тус төвийн нийгмийн ажилтан Монгол залуу мансууруулах бодис хэрэглэн арван таван настай охиныг хүчирхийлээд амийг нь хороон цоцсыг нь хүн танихын аргагүй зэрэмдэглээд өөрөө зугатсан хэрэг байлаа. Орон даяар залууг эрэн сурвалжилж байгаа бөгөөд ор сураггүй алга болоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Шижиртэй нэгэн хүн холбогдсон нь нэгэн цагт сэтгэл алдуурч явсан Харгил бүсгүй байв. Хүн амины хэрэгт холбогдсон нийгмийн ажилтан залуу түүний эгчийн хүү Амин-Эрдэнэ гэдгийг сонсоод Шижирийн зүрх зогсчихоо шахав. Булцайсан цагаан хацартай эргэлдсэн том алаг нүдтэй инээхээрээ хацар нь хөөрхөн хонхойдог тэр хүү яг л тэр хүүхэд

төрхөөрөө Шижирийн санаанаас гарахгүй ихэд зовоох болжээ. Энэ талаар Учрал Баярт хоёртой ярилцахаар тэр тогтож сууж чадахгүй өндөлзөн байв. Учрал Баярт хоёр нутаг уруугаа явахаар болсноо дуулгахад Шижир ч хамтдаа явахаар шийдэв. Тэр Чимгээтэй уулзаагүй бас л арваад жил болжээ. Түүнийг ямархуу эмгэн болсон бол гэж бодохоор л сэтгэл нь тогтож өгөхгүй булиглаж байв. Бас хөдөө очиж чимээ шуугианаас хол бодож тунгаах зүйл түүнд их байлаа. Өнөөх хүүгийн талаар Шижир замдаа ярьсаар Харгил, түүний эгч Ханшир болон бяцхан хүү Амин-Эрдэнэтэй авахуулсан зургаа тэдэнд үзүүлтэл зургийг хараад нүд нь томорсон Учрал дуун алдаад явчихав. – Энэ хүү чинь Харгилын хүү биш юм уу? Харгил чинь тэгээд Ханширын дүү байсан хэрэг үү? – Тиймээ. Чи Ханширыг таньдаг

байсан юм уу? – Тэгэлгүй яахав дээ. Сургуулиа төгсдөг жил та хоёр Америк яваад би Ангаахын сургуульд ороогүй юу. Тэгэхэд Ханшир бид хоёр чинь нэг анги байсан юм. Хөдөөнөөс ирсэн хүн танихгүй надад Ханшир их элгэмсүү ханданаа. Бид хоёр чинь жигтэйхэн найзууд байсан юм шүү дээ. Хөөрхий сүүлд дээд ангийн нэг залуутай үерхдэг байж байгаад хүүхэдтэй болоод өнөөх залуу нь өөр охинтой үерхээд явчихсан юм. Үгүй тэгээд сонин юм даа. Ханшир хүүхэдтэй байсан гэж үү? Өнөөх залуу нь хаяад явчихаар хүүхдээ гаргахгүй гээд хятад үр зулбуулдаг эм уугаад үхэхээ шахсан шүү дээ. Тэгээд хүүхэд төрүүлэх боломжгүй болчихсон шүү дээ. Энэ хүү тэгээд төрсөн хүү нь юм байх даа сонин юм даа. Тэр залуу нь яагаа вэ? Нөгөө манай нутгийн Соном

гуайн хүү нь. Хэн билээ дээ би бүр нэрийг нь мартчихаж. – Аан нөгөө Билгээ эмчүү? Хэмээн Баяртыг ярианд оролцоход – Тийм шүү дээ. Нээрэн Билгээ. Уг нь Ханширтай гэрлэнэ барина гээд нутагтаа авчирч ээж аавтайгаа хүртэл танилцуулж байсан юм билээ. Сүүлд Ханшир хүүхдээ авахуулчихаад манай нутагт ирээд манайд ирсэн юм. Бид хоёр бараг хоёр өдөр шөнө хайр ярьж уйлж билээ гэхэд – Чи Шижирийг яриад л Ханшир Билгээг яриад л баахан уйлалдсан уу гэж ярианд оролцсон Баярт хүд хүдхийтэл хөхрөхөд – Өвгөн минь больж үз гэсэн Учрал ихэд айлгүйтэн жиг жиг инээв. – Үгүй чи чинь Шижир миний анхны хайр гээд л сүйд болдог байгаагүй юу. Би харин чамд сайн гэж гүйгээд л. Гурвуулаа ч мөн хөглөж байж дээ аан. Хүүхэд байхдаа гээд Баярт бүр хөгжин хөхрөв. – Би чамайг Баярттай нийлүүлэх гэж гүйгээд. Чи надад туниад гүй ээ мөн сүртэй байжээ аан.

Солонгос савангийн дуурь дээр л тийм хайрын гурвалжин гардагсан. Гэтэл гурвуулаа бас үүсгэчихсэн байжээ аан гээд Шижир мөн нуг нуг инээхэд тэр гурав баахан инээлдэж авав. – Үгүй тэгээд гурвалжин биш дөрвөлжин байсан юм бишүү аан. Чи Чимгээд сайн. Би чамд сайн. Баярт надад сайн. Чимгээ чамд сайн тэгэхээр дөрвөлжин байгаа биз дээ гээд хүүхэд насны гэнэн цайлган үеэ санагалзсан гурав жаал хөгжилдөн инээлдэв. Чимгээг дурсахаар нэг л тийм хөнгөн гуниг сэтгэлд нь хурдаг болохоор Шижир тэгсхийгээд чимээгүй болж Баярт эхнэрээ цаашлуулан жаал хөхөрч байгаад буцаад яриандаа орсон Учрал – Тэгэхэд уг нь Ханшир Билгээгийн ээж аавтай уулзаж хүүгийнх нь талаар хэлнэ тэгээд эргэж ирж надтай уулзаад хот уруу буцна гээд явсан юм. Тэгээд хөөрхий ээж аавтай нь уулзаад юу ч болсон юм бүү

мэд манайхаар ирээгүй явчихсан байсан. тэгээд ч тэр үед нутгаар бөөн юм болоод би Ханширыг эргэж хайгаагүй мартчихсан байсан. Яагаав аав осолд орж, Чимгээгийн хүүхэд алга болдог тэр өдөр шүү дээ. Тэгээд хөөрхий минь суурингаар нэг бөөн дуулиан шуугиан болохоор шууд явчихсан байх л даа. Бүүр сүүлд би Ханширтай нэг таарсан юм. Хөөрхий хагалгаанд орох заалттай манай эмнэлэг дээр ирсэн. Яагаав дээ өвгөөн санаж байна уу? Хагалгаанд ороод ч нэмэргүй хавдар нь тарчихсан нэг эмэгтэй ирээд. Хоёулаа Чимгээг зааж өгөөд явуулсан шүү дээ. – Аан Тийм тйим. Санаж байна. Тэгээд тэр хүүхэн чинь энэ хүүхэн болж таарч байна уу? – Харин тийм л болж таарлаа. – Үгүй хө Шижирээ. Тэр нэг нээлт болдог өдөр чи энэ Харгил бүсгүйг хараад таг гацчихаж билээ. Би чамайг Чимгээгээс өөр хүн хараад тэгж их сандарч байхыг ер үзээгүй. Тэр өдөр л үзэж билээ. – Тиймээ. Чимгээ маань зайлуул надад энэ Харгилыг яг тохирох эмэгтэй гэж ирээд л танилцуулж билээ. Яг л хоёр тэнгэрийн дагина газарт буугаад ирчихсэн мэт Чимгээ, Харгил хоёр зэрэгцээд зогсчихсон байсансан гээд Шижир чимээгүй болон бодоолд автав. – Бид хоёр тэгэхэд л чамайг нэг ханьтай болох нь дээ гэж их баярласансан. – Харин тиймээ. Би гэж хүн насаараа ганцаараа явах заяатай байсан юм байлгүй дээ. Харгилыг энэ жижигхэн хүү Амин-Эрдэнэтэй дагуулаад цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явахдаа би их жаргалтай байдаг байсансан. Энэ

хүү яагаад ч юм бэ? Чимгээтэй адилхан ч юм шиг харагдаад. Би чинь нэг дор хоёр хайраа дагуулж яваа хүн шиг санагддаг байж билээ. Чимгээгээс өөр хүнийг эгц харахгүй явсаар Харгилыг хараад сэтгэл алдарсан ч энэ хүүг харахаар Чимгээ харагдаад бүр учраа олохоо байчихсан. Тэгээд ингэж тэгж шийдтэй хариу гаргаж чадахгүй явсаар Харгилыгаа ч алдчихсан. Тэрнээс хойш ер нь хүнтэй сууя ч гэж бодохоо больсон доо. – Үгүй чи нээрэн сонин хүн шүү. Яахаараа ч хаа хамаагүй Харгилын эгчийн хүүхэд чамд Чимгээтэй адилхан харагдаад байдаг байсан юм бол доо. – Харин л дээ хө. Чимгээд дэндүү хайртай байсных юм боловуу даа. – За тийм л юм байлгүй дээ гэсээр гурвуул тус тусын бодолд автан хэсэг чимээгүй болов. “Гуч гаруйхан настай Шижир, хөөрхөн Харгилтайгаа хөтлөлцөн алхана. – Харгилаа танайхан их сонин нэртэй хүмүүс юмаа. Эгчийг чинь Ханшир, дүүг

чинь Хунчир, харин чамайг Харгил. – Хэ хэ хэ. Сонин ч юу байхав дээ. Манай өвөөгийн өгсөн нэр. Өвөөгийн маань эмээ Ханшир нэртэй их гоё хатан байсан юм гэнэ лээ. Ухаалаг дөлгөөхөн хирнээ их л сайхан хатан байсан гэсэн. Өвөөгийн маань өвөө хошуу залгамжилсан ноёны ганц хүү байгаад адуучин Элбэгийн ганц охин Ханширт сэтгэл алдарснаар ноён аав нь ганц хүүдээ богтолж авч өгсөн юм гэнэ лээ. Ганц буурай өвөө ч биш ер харсан хүн бүр л сэтгэл алдарсан сайхан хатан байсан гэж өвөө маань ярьдагсан. Өвөөгийн аав ноён ширээ залгамжлаад удаагүй байхад эсэргүүн гэж эхнэртэй нь баривчилж яваад өвөөг маань эмээ нь аваад зугатаж Нийслэл хүрээнд ирсэнээр хүрээний хүн болсон гэж өвөө маань ярьдагсан. Хатан эмээ нь Ханшир нэрээ сольж Харгил болгосон юм гэнэ лээ. Их эрдэм номтой хүн байсан

гэсэн. Тэгээд л өвөө минь эмээгээ дурсаж явна гээд эгч бид хоёрт Ханшир, Харгил гээд нэр өгчихсөн юм гэсэн. Дүүд харин хоёр эгчтэй нь дөхүү нэр өгнө гээд Хунчир гэж нэрлэсэн гэсэн. – Тэр хатан яг л чам шиг ухаантай үзэсгэлэнтэй сайхан хатан байсан байх даа. – Үгүй дээ өвөө маань хэлэхдээ эгчтэй илүү адилхан гэдэг юм. Эгчийг эмээгийн хойд дүр гээд сүйд болдог байж билээ. – Амин-Эрдэнэ их хөөрхөн хүү шүү. – Тиймээ. Эгчийн минь амьд явах шалтгаан болсон мундаг хүү байгаа юм. Эгч минь хүүгээ аминаасаа илүү хайрладаг юм шүү дээ. – Хайрлахгүй ч байхын аргагүй хөөрхөн хүү шүү – Тиймээ. Хүн хүний хайрыг татсан хөөрхөн амьтан шүү. Ээж нь байхгүй болчихвол дүү минь яана даа гээд Харгилын нүдээр нулимс мэлтэсхийн дүүрэхэд

Шижир Харгилыг тонгойн үнсээд – Тийм зүйл болохгүй байлгүй дээ. Ханшир эгч үнэхээр мундаг сэтгэлийн тэнхээтэй хүн юмаа. – Тиймээ. Эгч минь хүү минь надад ирээгүй бол би өдийд өвчиндөө дийлдээд үхчихсэн байгаа гэж ярьдаг юм. – Эвий дээ нялх үр. Хэцүү ч юмаа даа.” Харгилыг ихэд хайрлах хирнээ Шижир Амин-Эрдэнэ хүүг харах тусам Чимгээг бодон гансарч Харгилаас илүү хүүд татагдан хүүгийн төлөө Харгилтай уулзаад ч байгаа юм шиг сэтгэл нь нэг л сонин гонсгор байх болсон тул гэрлэх санал тавьж чадалгүй ийнхүү өөх ч биш булчирхай ч биш явсаар Харгил нэг л өдөр өөрөө Шижирээс салж одсон аж. Одоо ч тэр Харгилыг бодохоор л өнөөх Амин-Эрдэнэ хүүгийн том алаг нүд эргэлдэн хацар дээрх хонхорхой нь Чимгээгийн хацар шиг санагдаад сэтгэл нь дэгэлздэг тул өөрөө ч гайхдаг хэвээр л. Магадгүй анхны гэсэн бүхэн нь Чимгээтэй холбоотой болохоор

Чимгээг дэндүү их хайрладаг байсан болохоор хувь тавилан түүгээр ийнхүү тоглож байх шиг санагдана. Нутгийн бараа ойртох тусам өнөөх гурвын үг холдон цонх ширтэн өндөлзөх нь ихсэж байлаа. Гадаа нь хөнгөн тэрэг гулсах мэт чимээгүйхэн ирж зогсоход Амин-Эрдэнэд дээл эсгэж суусан Чимгээ нүдний шилээ авч өрөн дээр тавиад дээлийн хормойдоо наалдсан хогийг гүвээд босов. Жар хол гарсан хөгшин ч гэлээ эгээ л тавь дөхөж яваа хүн шиг хөнгөн шингэн харагдана. Гэрийн үүдэнд саравчлан зогссон Чимгээ машинаас буух үе тэнгийн гурван хүнийг хараад дороо хөшсөн мэт зогсов. Баярт, Учрал, Шижир нар гурав эгээ л залуу халуун үеийнх шигээ инээлдэн хөгжилдсөөр машинаас бууцгааж байлаа. – За сайн сууж байв уу? Гэсээр Шижир инээмсэглэн дөхөхөд эгээ л залуугийнх шигээ нэгэн гал халуун цээж

өөд нь огшин баярын нулимс хацар зүсэн доошлоход ихэд сандарсан Чимгээ – Сайн. Сайн явцгааж ирэв үү. Алив орцгоо. Үгүй та нар чинь хэл үггүй ингээд хүрээд ирдэг гэсээр ирсэн зочдоо гар дэлгэн угтаж оруулав. Цэмцийтэл цэвэрлэсэн их таван ханатай гэр цаанаа л нэг элгэмсүү дулаан санагдана. Сүүлийн арваад жил уулзаагүй хүмүүст ярьж хөөрөх зүйл ч зөндөө байлаа. Ирсэн зочдоо дайлж цайлан ярьж хөөрч суусаар нэг мэдэхнээ шөнө дунд өнгөрснийг анзаарсан Чимгээ зочиддоо ор засан тухлуулаад бага сага хүнсний зүйл аваад Цагаан хяртын агуйг чиглэн майтрав. Машины бараанаар АМин-Эрдэнэ энэ агуйд очоод нуугдчихдаг тул хүнс залгуулахаар яваа нь тэр аж. Шижирийн ирсэнд Чимгээ ихэд баяртай байлаа. Өчигдөрхөн Амин-

Эрдэнэ өөрийн нуугдаж зугатаж яваа шалтгаанаа Чимгээд нэг бүрчлэн ярьсан тул тэрээр одоо л энэ тухай Шижиртэй зөвлөлдөн зовлонд унасан бяцхан үрсийг бас гадны сүмийн доторхи бусармаг зүйлсийг илчлэхэд яг тохиромжтой мөч гэж бодож байв. Энэ тухайгаа ч Амин-Эрдэнэд хэлэхээр яаравлан яваа нь энэ аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *