Нүүр Өгүүллэг “САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “3-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

“САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “3-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

20 секунд уншина
0
2
1,634

…Ууль шувууны зэвүүн муухайгаар тачигнан инээх дуунд цочин сэрсэн Амин-Эрдэнэ хэсэгтээ л тайвширч чадалгүй нойр нь сэрвэлзэв. Шаазгай шагширч, хэрээ гуагалж, шар шувуу шовшрон ууль

тачигнатал инээнэ. Хэзээ нэгэн цагт хаа нэгтээ энэ их чимээг сонссон ч юм шиг санагдана. Хэн нэгэн залуухан бүсгүй зөөлөн энхрий дуугаар бүүвэйлээд ч байх шиг. Гал цахилгаан манасхийн тасхийсэн дуу гарч

хэн нэгэн хахирган хоолойгоор цахирттал хашгираад чив чимээгүй болоход нярай хүүхдийн цовоо дуун уул хаданд цуурайтан сонсдоод чив чимээгүй ноёлох шиг нэг л сонин мэдрэхүй түүгийг баглачихаад

огт тавихгүй байлаа. Босох гэхнээ хамаг бие нь хүнийх мэт ямарч хөдөлгөөн хийж чадсангүй. Үүр дөнгөж гэгээрч буй бололтой цагаан зурвас гэгээ тоонон цаанаас бүүр түүрхэн тусна. Нойр нь бүр сэргэсэн

ч хөдөлж тэр бүү хэл дуугарч ч чадахгүй байв. Нүдээ хөдөлгөн гэр доторхийг харвал Чимгээ хөгшин унтаж буй бололтой чимээ аниргүй хэвтэнэ. Өөрийгөө яагаад байгааг ухаарч чадаагүй Амин-Эрдэнэ

сургуульд байхын л янз бүрийн аймшигт түүхүүд сонсч охидыг хааяахан айлгаж дэггүйтэхдээ ярьдаг байсан сүнсэнд даруулах үйл явц болж байгаа юм байна. Би ингээд л өнгөрөх нь дээ гэж бодож байлаа. Ууль шувуу гэнэт тачигнатал инээсэн шигээ гэнэт чимээгүй болж аниргүй ноёлоход хамаг биеийнх нь хар хөлс цувсан Амин-Эрдэнэ биеэ удирдаж чадахтайгаа болов. Босоод гарах гэснээ саяын явдлаас нэг л зэнзийрхээд явчихсан тул хүйтэн хярам залгилаад буцаж хэвтэв. Нүдээ аниад хэвтэж байснаа зүйрмэглэн унтаж эхлэв. “Хот газрын чамин тансаг барилга харагдана. “Мандах наран” Христийн сүмийн гурван давхар гоёмсог байшин сүндэрлэнэ. Хөөрхөн Алимаа охин хацраа хонхойлгон инээсээр Амин-Эрдэнийг тосон гүйж

ирсэнээ түүнд өөрийнхөө хацар шиг улаахан алим атгуулаад жаргалтай гэгч нь инээснээ сарнин алга болов. – Алимаа ахын дүү… Алимаа… Чи хаашаа алга болчиховоо. Алимаа гэсээр охиныг хайн гүйсэн Амин-Эрдэнэ сүмийн байшингийн бүх давхраар хайсаар зоорь уруу уруудна. – Ахаа… Амин-Эрдэнэ ахаа… гэсээр охин хүүхдийн шингэн дуун цуурайтан сонсдоод замхрахад – Алимаа чи хаана байнаа гэсээр Амин-Эрдэнэ гүйтэл Алимаа охин урд нь гараад ирэв. Торомгор алаг нүд нь нулимсаар дүүрч дандаа инээж явдаг хөөрхөн царай нь хөхийн сааралтжээ. Цэнхэр өнгийн дэрвэгэр даашинз нь урагдаж цагаан триког нь даган шингэн улаан цус тунарна. – Миний дүү … Алимаа… Чи яачихваа Амин-Эрдэнэ охиныг тэврэхээр ухасхийтэл – Ким аав… гэсээр охины ам ангалзсанаа замхран алга болов.” – Алимаа… Алимаа… ахын дүү гэсээр муухай хашгиран сэрсэн Амин-

Эрдэнийг гайхан харсан Чимгээ хөгшин аль эрт боссон бололтой гал түлэн цай чанаж тавьчихаад сүүгээ тогоонд үйж байв. – Яав хүүхээ. Хар дараа юу? – Тиймээ эмээ. – Наранд сайхан сүү өргөчих дөө хүү минь. Алив нэгэн мууг сүүгээр цайруулдаг домтой юм. – За эмээ. – Аль босож үз хүү минь. Нүүр гараа угаагаад цай уу. Би аягахан борцтой гурилтай шөл хийгээд тавьчихсан. Хөрөхөөс нь өмнө идэж үз. – Ишш эмээ минь дээ. Та ч намайг мөн их халамжлах юм даа. – Тэгэлгүй яах вэ? хүү минь. Хэний ч үр ялгаа юун байх вэ? чи миний олон жилийн өмнө алга болсон хүүтэй минь адил санагддаг юм. Ингэхэд хүүхээ чи бид хоёр хамт амьдраад бараг сар боллоо. Хаанаас ирсэн, юу хийдэг, эцэг эх чинь ямар хүмүүс байдаг гээд чи над юу ч ярьсангүй. Би ч асууж шалгаасангүй өдийг хүрлээ. Чамайг харахнээ ямар нэгэн юманд санаа зовсон, айсан хүн шиг л харагдах юм. Сэтгэлийн гүнд нуугдсан

зовлон шаналал алив нэгэн санаа зовоосон зүйлээ ярь л даа. Хөгшин би ямар гадагшаа яваад хэн нэгэнд ярина гэх биш. Аливаа сэтгэлийн шаналалыг ярьж гадагшлуулж байж хүн тайвширдаг юм шүү. Дотоод сэтгэлээ уудлаж ярьж хөөрч, уйлж, дуулж байх хэрэгтэй. Үгүй ядахнаа уул хаданд хашгираад ч болохнээ доторхио уудлахгүй бол дотогшоо бэтгэрсээр өвчин болдог юм шүү дээ. Ганцаараа шаналсан хүн ямар нэгэн зөв шийдэлд хүрч чадахгүй. Хоёулаа бол зөвлөлдөөд арай өөр болохсон. Үгүй ядаж чамд ямар нэгэн хууль хүчний тусламж хэрэгтэй бол эмээд нь бас таньж мэддэг тус болох олон хүн бий гээд Чимгээ хөгшин залууг юу гэх нь вэ? гэсэн яатай харзнав. Амин-Эрдэнэ чимээгүйхэн босч гараад өглөөний шүүдэр туучин хэсэг алхаснаа гэрийн гадна босгосон тосгуурт нүүр гар, хүзүү толгойгоо угаан орж ирээд Чимгээ хөгшний аягалж тавьсан зэлгээн цайг шоржигнотол

сорон чимээтэй ууж суув. Хөгшин эргэнэг хавиар эргэлдэн сав суулга угааж цэвэрлэн бөвтнөнө. Сайхан хооллож цайлж дууссан Амин-Эрдэнэ эмээ би үхэр тэрэг хөллөөд түлээнд яваад ирэх үү гэхэд Чимгээ хөгшин – Тэгээ хүү минь. Хээр хөдөө явж бодол сэтгэлээ чөлөөл гээд хярам, гамбир өрөмтэй бэлдэ өгөөд явуулав. Энэ хүү нэг л танил хүн шиг. Хэн гэдгийг нь оноогоод хэлчихэж чадахгүй нэг л ойрын хүн шиг санагдана. Түүний урсгал дөлгөөн нүд, бодол тунарсан ухаалаг харц, цэх шулуун нуруу, өндөр хянган хамар яагаад ч юм талийгч эцэгтэй нь адил харагддаг аж. Хүүг ирсэнээс хойш алга болсон хүүгээ улам бүр санагалзах болж амьд мэнд хүн болсон бол хэзээ нэгэн цагт уулзуулаарай хэмээн тэнгэр бурхандаа залбирах аж. Өдрийн цагаар

Чимгээ хөгшнийд хүний хөл тасрахгүй тул Амин-Эрдэнэ хөгшний зааж өгсөн Цагаан чулуутын агуйд орж хэвтчихээд ном уншин өдрийг өнгөрөөж машин тэрэг татран хүний бараагүй болоход нь бууж ирдэг байв. Өнөөдөр харин эмгэний зөвлөснөөр ууланд явж бодол санаагаа цэгцлэн мод түүхээр шийджээ. Амин-Эрдэнийг арван хоёр настай байхад ээж нь нас барж тэрээр өвөө эмээгийнхээ асрамжинд үлдэв. Түүний ээж Ханшир ямар нэгэн хүнд өвчтэй бөгөөд өвчиндөө ихэд шаналсаар нас барсныг хүү ихэд тод санадаг байв. Хүүгээ ихэд хайрладаг байсан Ханшир түүнийг миний амьд явах шалтгаан миний Амин-Эрдэнэ гэж дуудах бөгөөд хүүгээ ихэд хайрлан энхрийлдэг байлаа. Ханшир айлын том охин бөгөөд доороо хоёр дүүтэй. Хоёр дүү нь ч ээжийнх нь мөн адил Амин-Эрдэнийг ихэд хайрлан энхрийлнэ. Ерөөс тэр гэрт Амин-Эрдэнийг хайрладаггүй хүн үгүй байлаа. бүгд л түүнийг ээжийнхээ амьд явах шалтгаан гэдэг байв. Ээж нь урсгал том алаг нүдтэй, цасан цагаан царайтай, өндөр гоолиг биетэй сайхан эмэгтэй байлаа. Амин-Эрдэнэ ухаан орохын л аав гэж хүнийг мэдэхгүй бөгөөд өвөө нь, ээжийнх нь дүү Хунчир ах нь аав гэх эрхэм хүнийг нь орлодог байлаа. Хөөрхөн Харгил эгч нь Амин-Эрдэнийг байнга дагуулан явах бөгөөд тэдний гэрийнхэн хамаг л өнгөтэй өөдтэй гэснээ хүүд зориулдаг байлаа. Ээж нь өнгөрснөөс хойш хүүг гэх хайр нь улам л нэмэгдэн Амин-Эрдэнэ ерөөс хайраар дуталгүй өсч том болсон байв.

Тэр хирээрээ зөөлөн сайхан сэтгэлтэй эелдэг нэгэн болж өсч байлаа. Оюутан болдог хавар нь эмээ нь насан эцэслэж, төгсөх жил нь өвөө нь тэнгэрт халиснаар Амин-Эрдэнэ гурван өрөө байрандаа ганцаараа амьдрах болов. Хөөрхөн Харгил эгч нь Герман хүнтэй гэрлэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах болсноор африкийн нэгэн улсад амьдрах болсон тул Хунчир ах нь л түүнд хань болж байлаа. Сургуулиа төгсөөд хүмүүст тусладаг ажил хийхийг хүсэх болсон Амин-Эрдэнэ “Мандах наран” нэртэй асрамж халамжийн төвд нийгмийн ажилтнаар ажиллах болсон нь ийнхүү оргож зугатан явах тавилангийн эх суурийг тавьсан аж. Тус төв нь нэгэн Христийн сүмийн дэргэдэх байгууллага бөгөөд өнчин хүүхдүүдийг асрамжлан хүмүүжүүлдэг газар аж. Анх Амин-Эрдэнийг ажилтнаар ороход тус төвд гучин хоёр хүүхэд байсан аж. Тэнд байгаа хүүхдүүдийг Солонгосчууд үрчилж авах хүсэлт гаргах нь их тул тэрээр аль болох л Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийг хүсдэг байлаа.

Захирал нь Ким гэх Солонгос эхнэр байх бөгөөд ерөнхийдөө сүмийн болон, асрамжийн төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Амин-Эрдэнэ ажилд ороод нэг жил болтол ямар нэгэн зүйл гадарласангүй. Гэвч жилийн дараанаас ямар нэгэн зүйл буруу мэт санагдан тус төвийн үйл ажиллагаа нэг л биш санагдах болсон тул тэрээр сэм сэмхэн судалгаа явуулах болов. Тус төвд харж асрамжлах хүнгүй бүтэн өнчин хүүхдүүдээс гадна эцэг эхийн аль нэг нь байхгүй хагас өнчин, эцэг эх нь архины хамааралтай үр хүүхдээ өсгөх чадваргүй гэсэн хүмүүсийн хүүхдүүдийг авч асрамжилджг байв. Гаднаас нь харахад ямар нэгэн буруу зүйл байхгүй бичиг баримтын ямар нэгэн алдаа байхгүй ч тус төвд ирсэн зарим нэгэн хүүхдийн

гэмтэж бэртэх нь хирээс хэтэрч тэр нь дандаа хөгжлийн бэрхшээлтэй ч юмуу өөрийгөө илэрхийлэх чадамжгүй бага насны хүүхдүүд түлэгдэх, ямар нэгэн өндрөөс унаж хөл гар нь хугарах, эсвэл ханиад томуу хүрсэн бол тэр нь бүр хүндрэн маш хүндээр өвдөх гэх мэтээр илэрч хүүхдүүдийг харж байгаа Монгол багш нар анхаарал халамж тавьсангүй гэх шалтгаанаар байнга солигдож байдгийг анзаарав. Мөн хүүхдүүд ямар нэгэн байдлаар өвдөж, гэмтэх тохиолдолд олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас асар их мөнгөн тусламж орж ирдэгийг ч анзаарчээ. Монгол багш нар байнга солигддог тул хэдэн хэдэн Солонгос багш нар хүүхдүүдийг байнга харна. Энд нэг л буруу зүйл явагдаад байгаа нь Амин-Эрдэнэд мэдрэгдсээр байлаа. Бас бүтэн өнчин эргээд асууж сураглах хүнгүй хүүхдүүдийг Солонгосчууд

дандаа өргөж авах хүсэлт гаргадаг нь түүнд анзаарагдав. Мөн арван дөрвөөс арван долоон насны охид нэг л уруу дорой харц доогуур явах бөгөөд уг нь энэ насан дээрээ хүүхдүүд цовоо цолгиун тоглож наадаад гүйдэгсэн гэж бодохоор түүнд нэг л сонин санагдаж байв. Солонгосчууд тэнд ажилладаг Монголчуудыг илүү цагаар ажиллуулах тун дургүй бөгөөд ажлын цаг дуусангуут бараг л хөөх шахуу гаргадгыг ч анхааралдаа авав. Нийгмийн ажилтаны хувиар хүүхдүүдтэй уулзан халуун дотно яриа өрнүүлэхийг хэд хэдэн удаа оролдсон ч хүүхдүүд түүнээс ямар нэгэн зүйл нуугаад байх шиг эсвэл ямар нэгэн зүйлээс айгаад байх шиг санагдана. Тус төвд шинээр ирсэн Алимаа охин ихэд хөөрхөн охин байв. Арван хоёрхон настай Алимаа охины ээж, аав нь авто машины ослоор нас барсан харж асрамжлах ах дүүсгүй тул тус төвд хүргэгдэн иржээ. Ихэд цовоо цолгиун Алимаа яг л дүү шиг нь

санагдана. Угаас элгэмсүү зөөлөн зантай Амин-Эрдэнэд хүүхдүүд сайн байдаг ч Алимаатай адил түүнд эрхэлж гүйдэг нь цөөхөн байв. Нийгмийн ажилтны хувиар Амин-Эрдэнэ хүүхдүүдээ сард нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт бүрэн хамруулах хүсэлт гарган захиралдаа танилцуулахад Ким захирал – Манай төв өөрийн гэсэн эмчтэй. Манай эмч Солнгост нарийн мэргэжил эзэмшсэн. Ямар ч мэргэжлийн эмчээс дутахгүй гээд халгаасангүй тул тэрээр яаж ч чадсангүй. Дэмий л мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргахад хүүхдүүдийн амьдрах орчин, хоол хүнс, сургалтын орчин зэргийг судалж үзээд хангалттай гэсэн үнэлгээ өгөв. Ийнхүү Амин-Эрдэнэ тус төвд ажилласаар жил зургаан сар болов. Амин-Эрдэнийг харахаараа л гүйж ирэн эрхэлдэг Алимаа охин ирснээсээ эрс

өөрчлөгдөн турж цонхийн царай алдаж, Амин-Эрдэнийг харахаараа л зугатаж гүйх болсон тул тэр бүр гайхаж гүйцээд байлаа. эцэст нь Солонгос багш нар ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд дарамт шахалт үзүүлээд байна гэж бодох болсон ч үнэндээ яаж ч чадахгүй байлаа. Сүүлийн зургаан сарын хугацаанд гурван ч жаахан хүүхэд түлэгдэн эмнэлэгт хэвтэж, тэр хирээр гаднаас ирэх мөнгөний урсгал нэмэгдэж байв. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандан шалгалт явуулсан ч учир мэдэхгүй хүүхдүүд багшийн анхаарал хяналт сул байдлаас түлэгдсэн гэсэн дүгнэлтэнд хүрч мөн л шинэхэн ажилд орсон

гурван Монгол багш ажлаас халагдав. Дахиад зургаан сартай нялх охин хатгаа нь бүр хүндрэн эмнэлэгт хэвтэв. Халуун зунаар тэгээд амьдрах орчин ийм сайн байхад хүүхдүүд яагаад өвдөөд байгаа нь сонирхол татсан хэвээр л байлаа. дэмий л гайхахдаа энэ талаар Харгил эгчтэйгээ санал бодлоо солилцсон ч олигтой шийдэлд хүрч чадахгүй л байв. Хунчир ах нь машины осолд орж нуруу нугасандаа хүнд бэртэл аван гадаад уруу эмчилгээнд явах болсон тул жирэмсэн эхнэртэй нь аваад Амин-Эрдэнэ Герман уруу Харгил эгчийнхээ

нөхрийг зорин яваад хоёр сар болоод ирэхэд нь Алимаа охин алга болчихсон байв. Солонгос гэр бүл үрчилж авсан гэх бүртгэл байвч Солонгосын хаана аль муж дүүрэгт гэх хаяг нь огт тодорхойгүй байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *