Нүүр Өгүүллэг “САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “2-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

“САРАН ШИВНЭЭ” өгүүллэг “2-р хэсэг” /ШӨНИЙН ШИВНЭЭ/ өгүүллэгийн үргэлжлэл хэсэг

18 секунд уншина
0
1
1,164

Амин-Эрдэнийг өглөө сэрэхэд гэрт хүн байсангүй. Урд шөнө чухаму гээч болоод өнгөрснийг Амин-Эрдэнэ бодож өөрөөсөө ичихдээ нүүр нь минчийн улайгаад ирэв. “Ямар тэнэг юм хийчихвээ. Үнэн тасархай

тэнэг хүн гэж намайг л хэлэх байх даа. Ёстой өнөөх бөөсөнд хутга гэдэг шиг юм боллоо. Дөч орчим насны эхнэр шиг харагдаад байсан зайлуул жар гарсан эмгэн бололтой. Яасан ч сайхан сэтгжлтэй юм бэ

зайлуул. Миний өлсч явааг мэдсэн бололтой хоол унд хийгээд. Их айхтар цэвэрч чамбай хөгшин байна. Усанд оруулаад. Ингэхэд хөгшин хаачсан юм бол. Мал хуйгаа хариулж яваа юм боловуу. Арай намайг

барьж өгөх гээд айл хунар явчихсан юм биш биз дээ. Магадгүй юм шүү. Харанхуй шөнө амийг нь хөнөөх гэж хүйтэн зэвсэг барьж ирсэн хүнийг барьж өгөхгүй яадаг юм бэ. Би бол шууд л барьж өгнө.” Амин-

Эрдэнэ өөртөө ихэд түгшин бодоод яаран хувцаслаж гэрээс гарвал зүүн толгойн цаанаас халтар нохой шуугин давхисаар хүрч ирэхэд ихэд сандран гэр үрүү харайн ороод хаалгыг дотроос нь хүчлэн байдаг

чадлаараа хойш цахдан татахад хаалга татах зориулалттай нарийн сур тас үсэрч залуу эр галын дөрвөлуин мөргөж савж унав. толгойгоороо төмөр хайрцагны өнцөг мөргөсөн тул өвдөж байна гэж жигтэйхэн. Амин-Эрдэнэ хараал тавин босч хаалга зөөлөн онгойлгоход дөрвөн нүдэт том халтар нохой үүдэнд хэвтээд сүүлээ шарвагнуулан хөдөлгөх аж. -Өө чи одоо намайг хазах гэж дайраагүй юм уу. Би чамаас айгаад юу болсныг мэддэг ч болоосой гэж чанга хэлсэн Амин-Эрдэнэ нохой уруу хуруугаараа дохисноо зөөлөн исгэрэв. -Яаж орхив. Манай нохой чамайг зуухгүй. Шөнө тоохгүй ороод ирсэн мөртөө гэгээн цагаан өдрөөр нохойноос айхдаа яах вэ дээ гэх дуун гарч хэсэг гишүү үүрсэн Чимгээ хөгшин хэлээд гишүүгээ түлээн дээр аваачиж сархийтэл газарт шидэв. -Өө эгч та түлээнд яваад ирж байгаа юмуу. -Хэдэн үхрээ гилэнгээ гишүү түүж яваад ирлээ. -Би мод хагалах уу эгчээ. -Яах юм бэ. Цай унд ууж, мах ид. Мах чаначихсан байгаа. -За.

Гэрт гадаа хоёр хэдэн үг солилцоод эргэхдээ Амин-Эрдэнэ ширээн дээр уур савсан зөөгшиж буй үхрийн чанасан хавирга тэргүүтнийг харав. Хөөрхий дөө энэ хөгшин намайг хүүхэд шигээ хөл алдан хооллож цайллаа. Гэтэл миний байж байгааг өөртөө ихэд ихэд гутран бодсон Амин-Эрдэнэ олигтой мах ч идэж чадахгүй шаналан суутал гаднаас Чимгээ орж ирэв. -За хүүхээ хоол идэв үү. Өө хөөрхий олигтой идэж шалиагүй шив дээ. Одооны та нср болсон хойно өөхнөөс айна биз дээ.

Олигтой хооллож сайн эрч хүч авах хэрэгтэй. Хоолоо сайн ид гэж уцаарласан эмгэн орны толгой дээр алчуураа шидээд зццхнй өмнө сууж галдаа мод нэмэв. Гэрт ажин түжин оргиж тэд хэсэг чимээгүй сууж биесээ ажив. -Ингэхэд хүүхээ чи шоронгоос оргож босч явна уу. Чимгээ гэнэт огцом асуухад Амин-Эрдэнэ давхийн фочиж суудлаасаа босоод -Үгүй ээ эгчээ би шоронд ороогүй. Би хэрэг гэмт хийгээгүй гэв. Залуугийн байдлаас хэрэг хийсэн хүний шинж ажиглагдаагүй ч түүний ямар нэгэн юмнаас айж байгаа нь мэдэгдэж байлаа. -Тийм бол

чи юунд ингэж нуугдаж, зугатаж байдаг билээ. -Учир их бий эгчээ. Нэг хэсэг хүмүүст ил харагдаж болохгүй болчихоод. -Ахай хүний юм авчихаад буцааж өгөлгүй зугатаж яваа золиг уу. -Үгүй яалаа гэж дээ эгчээ. би хэнд ч муу юм хийгээгүй. Гэхдээ тэд нар намайг алж.байж санаа нь амрах байх. -Цөг муу ёр гэм. Чимгээ ихэд цочин уулгалаад залуугийн нүүр өөд харвал хэн нэгэнд гомдоод хариугүй уйлах гэж байгам хүүхэд аятай урццл өмөлзүүлэн зогсч байлаа. -Үгүй ер яасан муу ёрын улс вэ тэд чинь. Бүр тэгээд алах хядахдаа тулаа юу. -Харин тиймээ. тэдний гар хөл урт, мөнгөнд дцрлагсад олон. Би хаашаа ч

хамаагүй хүнгүй газар уруу зугатмаар байна эгчээ. -Хош. Газар мэдэхгүй, хүн танихгүй газарт хаашаа зугатах гээ вэ чи. -Тэд намайг олоод ирэхвий гэхээс айж байна -За суу. хоолоо сайн ид. Сайхан амар. Яах ийхээ сайн бод. Санаа сэтгэлээ тайтгаруулж агаарт хэд хоно. Тэгээд нэг арга зам олдоно. Надад өөрийн хүүхэд шигээ чамд муу зүйл хийх атгага санаа байхгүй. Хүн өөрийгөө алив зүйлд дандаа зөвтгөж бцруутгадаг. Сайн бод хүүхээ. Сайхан амар. Манай нутгийн агаар гэж эм. Магадгүй чамд хэн нэгний өмнө буруу аашилж буруу зүйл үйл хийсэн зүйл ч байж мэднэ. Өөрийгөө сайн тунгааж сайн цэвэрлэ гэсэн Чимгээ хөгшин зуухны таг авч тогоо тавив. Энэ хүү их ядарсан

бололтой. Бүхэл маханд хоолшихгүй байх шиг. Банштай цай хийж өгье. Чимгээ өөртөө бодоод залууг ажиглана. Залуугийн эргэлдсэн том алаг нүд, өндөр хянган хамар, цэвэрхэн цагаан царай нэг л танил дотно санагдана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *