Home Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

1 min read
0
2
8,017

Темкад ийм байдлаар Бөртээс хагацах хүсэл огтхон ч байсангүй. Тэр бүх явдлыг яаж тайлбарлахаа мэдэхгүй боловч ямар ч л байсан уулзахаар хайртынхаа гэрийн зүг Оогийн хамт жолоо мушгилаа. -аан

сайн уу? Миний дүү? -сайн сайн байна уу та? Юу…? Нөгөө Бөртэ байгаа юу? хэмээн Темкаг тэвдэн байж асуухад Солонго гайхан -алга л байна. Цаадах чинь Анугийнд хоносон сурагтай. Өчигдөр урдаас ирсэн

гэсэн тэгээд одоо хүртэл байдаггүй. Миний дүү орж цай уу үүдэнд зогсоод яах гэсийн? -мм зүгээр зүгээр. Анугийх хаана билээ? гээд тэдний гэрийг заалгуулж авсан Темка урамгүйхэн машиндаа орж

суухад Оо байдгаараа үрчийчихсэн -яасан хө? Шууд зайл гэсэн үү? Ямар хурдан гараад ирэв ээ? Явку мавку гээд жаахан зууралдахгүй дээ. Эмэгтэй хүн хөөсөний зоргоор шууд гараад ирж байдаг чи аягүй…

гэснээ Темкад үг хэлэх боломж олгохоор түүнлүү харав. -гэртээ алгаа… Анугийнд хоносон гэж байна. Анд нь бүр сандраад болдоггүй ээ яахуу? Тэр өдөр надад хэлсэн үгс нь одоог хүртэл зүрхийг минь зүсэх юм. Яах

вэ байз. -тиймүү? Одоо тэгээд яанаа? Эсвэл ингэе гээд Темкад 2лахнаа байж хэнээсээ нуух гэсэн нь мэдэгдэхгүй Оо өөрийн санаагаа шивнэж хэлэв. -наадханд чинь уярах бүсгүй одоо үед ер нь байдынмуу дэмий юм биш үү? хэмээн Темкаг эргэлзэн асуухад Оо тас зөрүүдлэн -үгүй ээ мань нь мэджийнаа. Эмэгтэй хүмүүс цаагуураа дуртай л байдаг байхгүй юу. Чи зүгээр дуугүй л харж бай за. Шууд л уярааскы болно гэж хэлээд инээх нь нээрээ л бүтэх юм шиг… Темка Оо 2 галаар зүрх хийхээр хэрэгтэй зүйлүүдээ бүгдий нь бэлдэж дууслаа. Бэлэг дурсгалын дэлгүүрт байгаа томоос том “Би чамд хайртай” гэсэн бичигтэй шаарыг олж харсан Оо -зогсоорой андаа зогсжий мань нь гялс тэр дэлгүүр ороод ирье гэж хэлээд ум хумгүй яаран буулаа. Оог 2 янзын том шаар барьсаар орж ирэхэд Темка -чи одоо дайны хажуугаар дажин гэгчээр наад шалдан нүцгэн юмаараа яах гэж байгаан? -аа маньд нь таалагдаад… ход ход за тэр яахав… Энэ чиний

сэтгэлийг илэрхийлэх шаар. Алив хойшоо хийчихье сүртэй том байгааздээ. Зүрхэн галаа асаасан Оо Тэмүүжинийг шавдуулан Бөртэ рүү нь залгуулав. -өө нээрээ шаар хэмээн сандчин гүйхдээ машинаас яаран найзынхаа гарт буруу шаарыг атгуулсан тэрээр юуг ч анзааралгүй инээд алдан зогсоно. Темка Бөртийг юунд тэгтлээ уурласанд гайхан дээшээ хартал утасны үзүүр дэх хачин юм нүдэнд нь үзэгдэх нь тэр… -хөөш хэмээн Оо луу орилоход дөнгөж сая анзаарч харсан найз нь өөрлүү нь уруу царайлчихсан гэм хийсэн гөлөг шиг яахаа мэдэхгүй харж байлаа. Дэндүү ихээр ундууцсан Темка юу ч хэлэлгүй машиндаа суухаар яаран алхав. -Бөртийнхээ гомдлыг, буруу ойлголтыг засах гэсэн биш саяны явдал бүр дарин дээр давс нэмсэн хэрэг болчихлоо. За маргааш л нүүр тулаад зүгээр ярилцах минь… хэмээн гэртээ ирчихсэн орондоо гиюүрэн хэвтэх Темка -За одоо унтаж амрая даа өглөө Сувдаа эгч дээр очно хэмээн бодсоор хэвтлээ. *** ***

-сайн уу? Бие нь яаж байна? хэмээн Темкаг инээмсэглэн ороход Сувдаа бүр тэнхэрчихсэн янзтай -өө миний дүү…бие сайн сайн… өнөөдөр эгч нь эргэлттэй байсанаа муу дүүдээ хэлэхээ мартчихаж энэ хөгшин толгой нээрээ… ажилтай хүүхдийг нааш нь бас давхар явуулсаар байгаад бүр ядраачихлаа -яалаа гэждээ… дүү нь огт ядраагүй. Залуу хүн юу хийсэндээ ядрах вэ дээ? За сайхан хоолочих гэж хэлэнгээ хоолоо гаргаж өгөв. -ядраагүй гэнэ шүү. Бүр царай алдаад… Эгч нь угаасаа одоо хэд хоногоос гарахад бэлэн болсон. Тэгэхээр дүүдээ дахиж түвэг болохгүй юм шүү… -тиймүү? Ямар сайхан мэдээ вэ? Уг нь таныг гарахаар хайртай бүсгүйгээ танилцуулъя гэж бодож байсан юмсан. Гэтэл одоо… хммм хэмээн санаа алдахыг нь харсан Сувдаа гайхан -яасын? Ямар нэгэн зүйл тохиолдоо юу? Юу болоов миний дүү? Хайртай бүсгүй нь яасын? -аан харин намайг буруугаар ойлгоод хэмээн болсон явдлыг тайлбарлаж дуусаад Темка хүзүүндээ хосоор нь зүүсэн зүүлтээ ил гарган -миний өөрт нь зориулж урлаж хийсэн… зөвхөн бидний хайрыг гэрчлэх энэ зүүлтээ хүртэл шидчихээд эргэж харалгүйгээр яваад өгсөн болохоор одоо хэзээ ч эргэж ирэхгүй байхөө. Яах вээ эгч минь? Би түүнд бүр дэндүү их хайртай. Ингээд алдаж яасан ч чадахгүй гэтэл урьд нь энэ зүүлтийг Бөртийн хүзүүнээс олж харж байсанаа харангуутаа л санасан Сувдаа -үгүй ээ байз…Энэ зүүлтний

эзэн гэхээр тэгвэл тэр бүсгүй чинь Бөртэ юмуу? хэмээн уулга алдан асуухад хайртынх нь нэрийг мэдэж байгаад нь дэндүү ихээр гайхсан Тэмүүжин -та Бөртийг минь таньдаг юмуу? Тиймээ түүнийг минь Бөртэ гээд л догдлонгуйгаар өгүүлэхэд нь Сувдаа ч илт баярлан -за тийм байж… Тэгвэл эгч нь дүүдээ туслая гэж хэлээд яах талаар бүгдий нь нэгд нэгэнгүй зааж өглөө. *** *** -Хайрт эгч минээ би ирчихлээ гэсээр сэтгэл дэх зовлонгоо албаар хүчлэн нууж инээмсэглэл тодруулан Бөртийг орж ирэхэд Сувдаа ч түүнийг тосон аваад духан дээр нь зөөлөн үнэрлэн -миний охин сайн яваад ирсэнүү? Их зүйл сурсан биздээ? -ээ эгч минь сайн сайн… 10 хонох байсанаа тэнд чинь дасаж өгөмгүй оргочихсон хэхэ -пээ тиймүү? Яадаг золиг вэ? Энэ чинь… Эгч нь одоо удахгүй эндээс гарах нь… Бие ч урьдынх шигээ хөнгөрөөд сайхан болчихсон хэмээн нүдээрээ инээн хэлэхэд Бөртэ хэмжээлшгүй баярлан -хөөх ямар гоё вэ? Та минь өнгө ороод үнэхээр сайхан харагдаж байна. Гэхдээ энэ хэд хоногт ажлын хэдээс ирсэн

биздээ? Та минь хоол ундтай байсануу ер нь? -тэр хэд минь ээлжлээд л ирээд байлаа. Бас давхар манай хуучин танилын маань хүү өнжөөд л ирж байсан болохоор хоол ундаар тасарсангүй. Олон хүүхдүүдийн буянаар эмнэлэгээс гарах нь хэхэ… Тэр хүү ч үнэхээр сайхан сэтгэлтэй, хүн чанартайг хэлэхүү? Ямар сайндаа л огт танихгүй намайг эргэж тойроод гүйж байхавдээ. -хэхэ тиймүү? Манай Сувдаа эгч минь өөрөө буянтай хүн болохоор хариу нь заавал эргэж ирж байхгүй юу… тиймээ? -өө эгч нь тэр залууд тус болсон зүйл нэг ч байхгүй лдээ. Гэхдээ зайлуул өчигдөр над дээр ирвээ… Бүр царай алдаад нүднээс гарчихсан байхаар нь эгч нь яахав угийн хэрэгт дуртай юм болохоороо яасныг нь асуусын. Гэтэл найз бүсгүй нь өөрийг нь өөр

хүүхэнтэй гэж буруу ойлгоод харахыг ч хүсэхгүй байна гэдгээ надад хэлсэн юм… Тэр бүсгүйдээ үнэхээр хайртай нь нүднээс нь харахнээ л илт анзаарагдсаныг нь бүр яанаа? -аан тиймүү? Тэгээд хэрвээ түүндээ хайртай л юм бол? Яагаад ойлгуулж хэлэхгүй ганцаараа шаналаад яваад байгаан бол? Сонин юмаа?хэхэ хэмээн Бөртийг юу ч гадарлаагүй шинжтэй хэлэхэд Сувдаа дэрнийхээ доороос ямар нэг зүйлийг авахаар гараа явууллаа. -за миний охин эгчийгээ айн? гээд сайн сонсож бай. Ойрд эгчийг нь байнга эргэж байгаа тэр залууг энэ зүүлтний эзэн Тэмүүжин байсаныг эгч нь өчигдөр л мэдлээ. Тэр ч бас юу ч гадарлаагүй яриан дундаа чамд минь хичнээн хайртайгаа догдлон байж надад ярьсан юм. Миний дүү бүхнийг буруу ойлгосон байна лээ.

Тиймээс түүнийгээ алдахгүйг хичээж үүрд хайрлаарай гэж эгч нь чамд зөвлөмөөр байна. Аливаа харилцаанд итгэлцэл хамгийн чухал. Тэмүүжинд ганцхан удаа итгэчих хэмээн хэлэх Сувдаа эгчийнхээ яриаг гайхах асуух зэрэгцэн анхааралтай гэгч нь сонссон Бөртэ -пөөх та 2 яаж яваад танилууд болчихвоо? Танд тэгээд үнэхээр тэгэж хэлсэн гэжүү? Би түүнд итгэхийг уг нь ямар их хүсэж байгааг та мэдэхгүй лдээ… Гэхдээ л тэр… хэмээн зүүлтээ аван гутран хэлэхэд нь -миний дүүг энд ингээд эргэлзээд сууж байхад Темка нь Англи руу аль хэдийн нисчихсэн ч байж мэднэ… өглөө явна гэчихсэн өчигдөр над дээр сүүлийн удаа эргэж ирж байна шүү гээд л явсандаа цаадах чинь -юу…? Одоо тэгээд Англи руу явчихсан байж магадгүй гэжүү? хэмээн асуухдаа Бөртийн царай хувьсхийн цайгаад сандарсандаа юу юугүй цүнхээ ухан утсаа гаргаж ирээд Темка луу залгалаа …таны залгасан

дугаар холбогдор боломжгүй байна… гэх дуунааар нүдэнд нь нулимс дүүрээд л ирлээ. -үгүй ийм байж болохгүй. Намайг орхиод явж чадаж байгаанмуу? Юу ч хэлэхгүйгээр явж чадлаа гэжүүдээ? Сувдаа эгчээ би түүнд хайртай шдээ…, Яасан ч салж чадахааргүй дэндүү их хайртай, та яах гэж явуулж байгаан бэ? -Бөртэ минь намайг дахиж харахыг хүсэхгүй байна гэсэн болохоор би түүнийхээ хүсэлтийг биелүүлэхээр явж байна гэж байгаа хүнд эгч нь юу ч гэж хэлэх билээдээ? Миний дүү тэгэж хэлсийнмүү? -тэгэж хэллээ гээд яваад өгч байгаанмуу? Арай чдээ? Ийм хайр ямар хайр байдын? Энэ зүүлтээ тэгээд яах гэж үлдээсийн аваад явахгүй -энэ хос зүүлтийг уг нь чамд зориулж өөрийн гараар урлаж хийсэн юм байна лээ шдээ чааваас минь. Хэдий чинээлэг амьдралтай ч гэлээ чамайг сэтгэлээрээ татахыг хүссэн тийм залууг миний охин ингээд алдах гэждээ -үгүй ээ би яасан ч алдахгүй…

Би араас нь явах болохоор хэмээн уйлан хайлан хэлээд Бөртэ эгчийгээ үнсэн -би яагаад ийм түргэн зан гаргасын болоо? Одоо бодсон чинь өөрийгөө ч ойлгохгүй юм. Тандаа баярлалаа гэж хэлээд Бөртэ Темкагаа эргүүлж авчирхаар эмнэлэгийн 3хан давхараас уруудах энэ цаг мөчид дэндүү удаан санагдах нь чухам юуных бэ? -хүлээгээрэй хайрт минь. Чамайгаа сонсохыг хүсээгүй тэнэг намайг уучлаарай хэмээн Бөртэ өөр өөртэй шивнэн гүйхээрээ шахам орцны үүдээр гарлаа. Гэтэл улаахан сарны дэлбээ тэнгэрээс яг л өөр дээр нь зорин бууж, тэртээх огторгуйн мандалд “Би чамд хайртай” гэсэн дэндүү сэтгэл догдлоом үгс зурайн харагдана. -энэ чинь юу вэ? хэмээн гайхсандаа Бөртийн нүд орой дээрээ гарах шахаж байлаа. Түүнийг догдлоод ухаан орж амжаагүй байхад Темкагийн машин чанх урдах зам дээр тосон ирж зогсов.

Хаалга онгойход хайрт залуугийнхаа царайг харсандаа хэмжээлшгүй баярлах Бөртэ үзэсгэлэнт царайндаа гэгээ цацруулан мишээнэ. Өөдөөс нь угтан алхах Тэмүүжин яг урд нь ирээд юу ч хэлэгүй нэг өвдөг дээрээ сөгдөв. Түүнийг гэнэт ийм үйлдэл хийж байгаад Бөртэ сандран -хайраа… хайр нь бүхнийг ойлгосоон. Чи минь ингэх хэрэггүй ээ. Чамайгаа ойлголгүй муухай аашилсанд тэнэг намайг уучлаарай. Би чамдаа хайртай… бүр дэндүү их хайртай гэхэд нь Темка жаргал хургасан нүдээрээ Бөртэ рүү тайвнаар ширтэн -тиймээ чи миний хайр… тэгэхдээ бүх эд эсэд минь жаргал амтлуулсан хайр зүрхний минь хэмнэл алдагдаж 247г заахад зөнгөөрөө чи минь намайг мэдэрсэн бүсгүй зөв бурууг ялгаж салгаад зөвхөн надтай үүрд хамт байгаач -Бөртэ минь … Би чамд хайртай… Надтай гэрлээч? хэмээн сүйн бөгжтэй улаан хайрцгийг түүний өмнө сөгдөн байхдаа сэтгэлээ илчлэн онгойлголоо. Ийнхүү утсаар танилцан хайр сэтгэлээ холбосон

хос маань өөрсдийнхөө гэгээхэн хайрыг үүрд авран үлдэж чадсан юм. …1жилийн дараа: Сувдаа эгчийнхээ салоныг албан ёсоор өвлөж авсан Бөртэ ажил төрөл, удахгүй мэндлэх үрдээ зэрэг анхаарлаа хандуулан гүйсээр л… Темка хэдий Бөртийгээ амралтаа аваад тайван амрахыг өдөр шөнөгүй гуйх боловч үгэнд нь оролгүй зөрүүдлэх тэрээр одоо л нэг дутагдах гачигдах зүйлгүй бурхан гэж байдаг бол дэндүү их талархмаар сайхан амьдарч байгаа нь энэ. Нэгэн оройн хоолны өмнө Темка Бөртэ 2 том өрөөтэйгээ шууд залгаатай байрлах гал зуухны өрөөндөө хамтдаа хоолоо хийнэ. Дэндүү жаргалтай инээх Бөртийнхээ гэдсэн дээр чихээ байнга наах Темка хайртынхаа хэвлийд бойжиж буй үрээ харахсан гэхээс сэтгэл догдлон өдөр хоногийг тоолон хүлээж

байлаа. -хайраа чамайг минь дуурайсан хөөрхөн гүнжтэй болмоор байна… -үгүй ээ хайраа чамайгаа дуурайсан царайлаг ханхүүтэй болмоор байна… -тэгвэл 2 ихэр байгаасай тээ хайраа? Нээрээ Төөгөө одоо ирж байна гэсэн. Эхнэртэйгээ цуг хэхэ. Амьдрал нээрээ урьдаас төсөөлөмгүй баялаг шүү. Муу анд маань Цэцгээдээ одоо үнэхээр хайртай гэсэн өдөр ирэх тусам л хайрыг нь татаад байна гэх яриаг нь сонсох надад ч сонирхолтой байсан шүү… Энэ яриаг сонссон Бөртийн хүртэл санаа нь амран хайртруугаа жаргалтайгаар инээмсэглэн харна. Оо тэднийд урьдных шигээ маазайтлаа инээд алдан зурагт үзэн сууна. Гэтэл гэнэт Темка, Бөртэ 2-оос чухал зүйл асуух гэсэн мэт Та 2 минь нээрээ яаж танилцсан гээд байлаа? хэмээн асуухад нь Тэмүүжин

танилцсан түүхээ түүнд догдлонгуйгаар ярьж өгөв. Оо анхааралтай бүр нэгд нэгэнгүй сонссоноо -та 2ын учрал надад нээх гоё санагдаад байгаа юм ход ход… Би ер нь ингэж хайраа хайнаа… гэж хэлээд чатруу -“20-22nasnii oortei itgeltei, 165-aas deesh ondortei, dajgui hoorhon, halamjtai uhaalag hair min bolj chadah busguig haij bn. No money… no sex… no joke…” хэмээн явуулж орхив. Оогийн утас дэлбэрэхэд холгүй байлаа, монголын бүх бүсгүйчүүд ганц бие, single lady байгаанмуу гэж бодогдохоор их мессеж ирэв. Бүгд л сайнуу гэж эхлээд танилцъя гэж дуусгасан байхад ганцхан дугаараас “ter hair chin bi bol chi yg yahuu?” гэсэн өөртэй дэндүү итгэлтэй сонирхол татсан мессеж ирлээ. Үүнд нь маш ихээр догдолсон Оо 2 найздаа яаран байж уншиж өгтөл нөгөө 2

нь ч түүнийг шоглосон харцаар инээлдэж -за чи минь Сойз гэдэг охинтой танилцчихав айн? хэмээн тас тас хөхрөлдөнө. Оо ч заяаныхаа ханийг бараг олчихлоо хэмээн хээв нэг инээд алдан түүнрүүгээ баяртайгаар мессеж бичнэ. *** *** Цасхан зурагтныхаа өмнө идсээр л сууна. Нүдэнд нь тусах сонирхолтой зарыг хараад саваагүй зан нь хөдлөн түүнрүү мессеж илгээж орхив. Ээж нь охиноо ганцаараа инээгээд байгаад нь гайхан -за манай тооройхон юу болоод марзайтлаа инээд алдсын? Миний муу царай муутай охин хэзээ нэг

хадамд гарнаа ишш хэмээн өрөөнөөс нь гарахад хэний ч нүдэнд өртөм дэндүү царай муутай, бүдүүн Цасхан эршүүд баргил хоолойгоор -ээж минь хүргэнийг чинь олсоон… ход ход… Юун ч хөөрхөн юм бичдэгийн? хэмээн инээд алдан сууж байлаа. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…