Home Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “10-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “10-р хэсэг”

52 second read
0
0
1,384

…Хэн хэндээ бие сэтгэлийн жаргалыг дэндүү ихээр амсуулсан хосыг маань өглөөний мандах нар хурц гэрлээрээ сэрээхийг хүсэн хөшигний цаанаас гэгээ татуулна. Бөртэ өглөө эрт ажилтай байсан тул

хайртынхаа гүн нойрыг тасалдуулахгүйг хичээн хувцасаа өмсөн өрөөнөөс өлмий дээрээ гишгэлсээр аажуухан хаалгаа хаагаад гарлаа. Гал зуухны өрөөнд орон өглөөний цайг бэлдэж зогсохдоо Бөртэ

өөрийгөө зүүдэлсийн биш байгаадаа хэмээн нэг л итгэж өгөмгүй биеэ хэд дахин чимхэж нэг үзнэ. Зүүд биш байна хэхэ… Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ Өөр юу ч хэрэггүй хонгор минь мммм… хэмээн

дуулсаар нэгэн шинэ өдрийг угтаж авсан Бөртэ хэзээ ч ийм цоглог байж үзээгүй мэт санагдана. Гэхдээ бас энэ жаргалынхаа хажуугаар Сувдаа эгчийгээ бодон одоо л нэг бие нь тэнхэрч байна. Муу эгч минь

хурдан эмнэлэгийн 4-н хананы дундаас гараад ирвэл аль нэг тийшээ заавал агаарт хамт гарах юм шүү. Ойрд гэхдээ өөр нэг хүн эргэж очоод байгаа сураг дуулдсан хэн юм болоо? хэмээн ойр зуурханыг

эргэцүүлэн бодож суутал захирал нь өрөөндөө дуудав. -намайг дуудсануу та? гэсээр өрөөнд нь ороход захирал нь инээмсэглэн -аан Бөртэ наанаа суу суу… Надад чамтай зөвлөлдөх бас тэгээд санал болгох хэдэн зүйл байна. -аан за? хэмээн гайхан харахад нь -манай эмнэлэг арьсны чадварлаг мэргэжилтэнгүүдээ Бээжин рүү 10 хоногийн хугацаатай семинарт явуулдаг журамтайг чи бараг мэдэх байх. Энэ жил удирдлагын зүгээс ярилцаад чамайг явуулахаар шийдсэн. Хэдий чи манайд ороод удаагүй байгаа ч гэлээ чиний хөдөлмөрч зан, ажиллах чадварыг чинь үнэлсэн юм шүү… За тэгээд юу гэж бодож байна? Явахуу? гэж асуухад Бөртэ захиралынхаа юу ярьж байгааг сайн ойлгон өөрт нь олдож байгаа энэхүү боломжийг атгаад авахыг хүслээ… -тэгэлгүй яахав захиралаа. Би ойлголоо тэгээд ч явахад бэлэн… Харин хэзээ? -маргаашдаа гэртээ бэлтгэлээ базаагаад

нөгөөдөр өглөө 9 цагт эндээ цуглая. Би бичиг баримтыг чинь бүрдүүлчихнэ. Чи бид 2-оос гадна Тунгаа эмч цуг явна. За тэгээд ахуйн хэрэглээгээ мартав. Гарын доорхи ажлын багажнуудаасаа өөрт хэрэгтэйгээ авчихна биз… Өнөөдөртөө эртхэн харьж болно. Сайхан амраарай гэж хэлээд ажлынхаа хангинах утсыг авлаа. Бөртэ өөрт хэрэгтэй мэдлэгээс хэзээ ч хойш суух дургүй учраас энэ удаагийн семинар түүнд нэн сонирхолтой байлаа. Ажлаа эрт тарсан тул замаараа Сувдаа эгчийгээ эргэхээр яаран хувцасаа сольно. -өө миний дүү ямар эрт явж байгаан? Алив үнсье хэмээн Бөртийн хацар дээр зөөлөн үнэрлэх Сувдаа эгчийх нь царай зүс өдөр ирэх тусам сайжирсан нь илт анзаарагдана. Бөртэ тэрүүхэндээ харан баярлаад -манай эгч ойрд ёстой онц хоол ундаа идэж байгаа бололтой. Ямар хөөрхөн харагдаж байна гээч хэмээн инээхэд нь -за настай эгчээрээ

тоглоом хийх нь үү? Цөхх гэм хэхэ. Миний охин чинь ямар их баяр баясгалантай яваа юм айн? Юу болсын гээд Бөртийг төрсөн охин шигээ л мэдэх эгч нь түүнээс лавшруулан асуулаа. -аан хэхэ манай ажлын газар жил бүр 2 ажилтнаа Бээжин лүү хөтөлбөрийн журмаар семинарт явуулдагийн. Тийшээ 10 хоног явах болчихлоо дүү нь. Сурч мэдэх зүйл ихтэй надад иймэрхүү боломжууд ирээд байвал ямар гоё вэ? хэмээн чин сэтгэлээсээ баярлан хэлэх түүнийг харсан Сувдаа инээмсэглэн -дүүгээ угаасаа энэ мэргэжлээр хол явах хүүхэд гэдгийг эгч нь анх хараад л мэдсэн. Тиймээс илүү ихийг сураад дутуу бүхнээ гүйцээгээд ирээрэй за хэмээн хэлэхэд нь Бөртэ -за ойлголоо даргаа.. хэхэ харин та өөрөө хоол ундаа сайн идээд намайг буцаад ирэхэд бүрмөсөн эдгээд эмнэлэгээс гарсан байна шүү за гээд хүүхдийн гэнэн

зан гарган түүнийг том хүн шиг л загнана. Түүний нүднээс хайр гэрэлтэж байгааг анх орж ирэхэд нь л анзаарсан Сувдаа -миний охин чинь хүнд дурлаа юу даа? хэмээн сэмээрхэн асууж орхиход бүх л аз жаргалыг мөн хайрыг хэрхэн олсоноо эгчдээ догдлон ирээд л тоочихыг хүссэн Бөртэ Темкагийн талаар нэгд нэгэнгүй ярьж өглөө. Хүзүүнд нь байгаа чамин зүүлтийг хүртэл сонжоод авсан эгч нь -миний дүүгийн энэ зүүлт хичнээн хөөрхөн юм бэ? Бодвол хос бололтой. Тэмүүжинд нь нөгөө тал нь байгаа юу? гээд л жоготой гэгч нь асууна. -бид 2ын үүрдийн хайрын гэрч байгаа юм. Хосоороо нийлэхээрээ бүр ч гоё хэмээн зүүлтээ дэндүү жаргалтайгаар гайхуулах Бөртийг харсан эгчийнх нь сэтгэл одоо л нэг амарсан мэт уужирлаа. **** **** Темка хамгийн сүүлд хэзээ ингэж сайхан амарсанаа санахгүй сэрэхдээ хагас аниастай нүдээрээ Бөртийг хажуунаасаа хайна. Гэтэл

тэр байсангүй… хайгаад олоогүйдээ гайхсан Темка гал зуухны өрөөгөөр шагайтал ширээн дээр өөрт нь зориулж бэлдсэн бололтой өглөөний амтат зууш нүдэнд нь шууд тусав. Бас хажууд нь нэгэн зурвас бичсэн бололтой цаас харагдав. Нойрмог шахуу амьтан аваад унштал -хайр нь ажилдаа явлаа хайрт минь. Өглөөний цайгаа заавал ууна шүү. Чамдаа хайртай үнсье. Чиний Бөртэ гэсэн байв. Үүнийг уншаад уртаар санаа алдах Темка хорвоод хайрлах, хайрлуулах хүнтэй байхын дэндүү их жаргалыг өөрийн биеэр мэдэрнэ. Цайгаа уун суухдаа ойрын үед хийх төлөвлөгөө болон ажлуудынхаа цагийн хувиарыг гаргаж байсан Темкагийн бодолд гэнэт аавынх нь ярьсан нөгөө бүсгүй орж ирэв. -аав зайлуул их л санаа зовон байж буцах шиг болсон. Ойр ойрхон эргэж байхгүй бол? Ганц бие эмэгтэй хүнд хэн л

туслаа аж. Ээжээс минь ялгаа юу байхав хэмээн сэтгэлдээ зовнин бодлоо. **** **** Бөртийг явах болсоныг мэдээд цаанаа л дурамжхан байсан Темка ажил нь юмдаа за яахав 10 хоногийг яаж ийж байгаад л өнгөрөөедөө… хэмээн бодонгоо аргагүй эрхэнд онгоцны буудал дээр түүнийгээ үдэхээр зогсоно. Гаргаж өгөхөөр ирсэн Анужин, Золоо, Оо, Солонго эгч нь бүгд л Бөртийг хэдэн жилээр одох гэж байгаа мэт дор бүрээ урвайн уйлах нь холгүй түүнийг харна. Бөртэ цагаахан царайндаа инээмсэглэл тодруулан -Бээжинд л 10 хоноод ирнэ шдээ. Ёстой сонин хүмүүс шүү 10 жилээр Америк явах гэж байгаа юм шиг харцгаагаад байх юм. Алив нэг тэврэе гээд эхнээс нь нэг нэгээр нь тэвэрлээ. Хамгийн сүүлд Тэмүүжин дээр ирсэн Бөртэ -чи минь тэгээд санаад байна гээд шөнө орондоо усан нүдлээд байваа? Ирэхэд нүд чинь жаахан л хавдсан байвал би загнана шүү за… хэмээн хайртаасаа холдоход өөрт нь хэцүү байгаа ч тэр сэтгэлээ ил гаргахгүйг хичээн

тоглоом хийгээд өнгөрөөхийг хүссэн нь илт мэдэгдэх түнийхээ гарнаас Темка зөөлөн татан цээжиндээ тэврээд удтал зогссоны эцэст чихэнд нь аажууханаар -хоног даран хүлээж сууя хайраа болгоомжтой явна шүү Би чамдаа хайртай гэж хэлээд уруул дээр нь зөөлөн үнслээ… Бөртийн суусан онгоц хөөрөн нисээд нэг их удалгүй бараа нь ч харагдахаа болив. 2 хоногийн лекцээ шахаад үзчихсэн Бөртийн ажлынхан 8дахь хоногийнхоо өглөө МИАТ-ын онгоцны буудал дээр аль хэдийн газардсан байлаа. Захиралыг нь тосохоор нөхөр нь ирсэн байв. Харин Бөртийг тосох нэг ч хүн амьтан байсангүйд гайхсан дарга нь -танайхнаас яагаа вэ? хэмээн асуухад нүдээрээ ялдамхан инээмсэглэх Бөртэ ганц ч хүн ирээгүйг тоосон шинжгүй -аан би гэнэтийн бэлэг барих гээд хэнд ч өнөөдөр ирнэ гэдгээ хэлээгүй юмаа хэмээн догдлонгуйгаар өгүүлэв. -за тиймүү, хэхэ хаана очихын?

Дөхүүлээд өгье хэмээн хэлээд захирал нь машиндаа суулгав. Бөртэ эх орныхоо агаарыг ийм сайхан гэдгийг энэ удаад л мэдрэх мэт цонхоор сийгэн орж ирэх салхийг нүдээ анин бүх л биеийг нь илбэхийг мэдэрч явав. Сэтгэл дотроо хурдхан л хайртыгаа харах гээд яаран догдлох тэрээр -намайг гэнэт ирчихсэн байхыг хараад Тэмүүжин минь яаж баярлах болоо? гэхээс хөл нь газар хүрэхгүй байлаа. Сая хэд хоногт өдөр алгасалгүй утсаар ярьсан ч гэлээ санасан сэтгэл нь үгээр илэрхийлэмгүй ихийг яанаа. Намайг явна гэхийг сонсоод уруу царайлсан тэр төрх нь одоо хүртэл нүдэнд минь үзэгдээд эгдүү хүргэх юм., хэмээн ганцаарахнаа инээмсэглэл тодруулан яваа Бөртийг гэрийнх нь үүдэнд буулгалаа. Гэртээ яаран ороход эгч нь байсангүй. -өө нээрээ одоо ид ажлаа хийж байгаа ш дээ. Манай эгээгийн ажил ямар мундах биш хэмээн бодонгоо ээж аавдаа ирсэнээ мэдэгдэх гээд утсаа аван аавруугаа залгалаа. -өө миний охин хаанаас ярьж байгаа хүүхэд вэ? энэ чинь хэмээн цаанаасаа л аядуу хоолойтой аавыгаа асуухад -пап минээ охин нь яваад ирлээ. Одоо гэртээ байна. Та 3-ыгаа ямар их санасан гээч хэмээн хошуугаа унжуулан эрхлэхэд нь бага охиндоо угийн амь Тогтох гуай -ишшш миний муу алаг нүдэн ирэхээсээ өмнө хэлдэггүй нь яаж байгаан? За тэгээд ажил төрөл нь

бүтэмжтэй, их зүйлийг сураад ирсэнүү? Ээж нь алга гараад явчихаж. Ирэхээр нь бид 2 гэртээ нэг очдог юм билүү? Хол замд миний муу охин ядарсан байх одоо жаахан амар эвий минь… -та намайгаа улам нялхруулчих юмаа хэхэ охин нь маргааш яваад очьё за. Тийм болохоор өнөөдөртөө та минь ажлаа хий дээ. Одоо нэг тийшээ гарах ажилтай ээжид ирсэнийг минь хэлсэний хэрэггүй шүү. Өглөө очоод гэнэт гайшруулнаа гэж инээд алдан хэлээд Бөртэ утсаа тасаллаа. Цаг эрт байсан тул Бөртэ усанд орчихоод гэртээ хэсэг замынхаа алжаалыг тайлахаар хэвтлээ. Темкагийн ажил 7-оос тарах тул тэр болтол ийнхүү гиюүрэн хүлээх нь дэндүү хэцүү байлаа. Дээрээс нь түүний сэтгэл нэг л тогтворгүй атлаа гэрлүү нь яаруулаад болж өгсөнгүй. Илүү түлхүүрээ хаана нуудагийг аль хэдийн мэддэг болсон Бөртэ эхнэр хүн шиг гэрт нь угтаж авахаар шийдээд хайртдаа хөөрхөн харагдах гээд зориуд Бээжингээс худалдаж авсан цагаахан даашинзаа өмсөөд гэрээсээ яаран гарлаа. Нөгөө том ногоон байшин яг л урьдынх шигээ

урдаас нь дүнсийн харна. -чамтай нүүр тулах болгондоо ийм их догдлоод байна уу? Темка минь амьдардаг болохоор чи тийм их догдлуулмаар байдынмуу? хэмээн амьгүй зүйлээс хачин долоон юм асуунгаа Бөртэ жижиг хашааны хаалгыг онгойлгон урдаас нь зурайх засмал замаар алхсаар хаалганы урд ирлээ. Гэтэл хаалга хагас онгорхой байв. Тэр минь гэртээ байгаан байна… хэмээн баярлах Бөртийн атгахан зүрх нь Темкагаа хурдан харахыг хүссэндээ байж ядан түг… түг… түг …хэмээн цохилсоор… Бөртэ хөөрсөн сэтгэлээ даран хаалгыг онгойлгон өлмий дээрээ гишгэлсээр сэмээрхэн ороход бүр үхсэн ч итгэмээргүй зүйлийг олж харах нь тэр… Юу вэ энэ чинь одоо? хэмээн хэсэг мэгдэн -яасан ч үгүй, үгүй, үгүй ээ хэмээн сэтгэл дотроо ганцаараа чангаас чанга орилохыг нь чанх урд нь тэврэлдэн зогсож байгаа 2 хүний хэн нь ч сонссонгүй. Энэ удаад түүний нүднээс бус зүрхнээс нь цусан нулимс дусална. Юу ч хүсэхгүй байна… Юу ч

харахгүй байна… Юу ч мэдрэхгүй байна… Би… би…хэмээн яах учраа олохгүй Бөртэ өөр хүүхнийг цээжиндээ наан зогсох Темкаг биш байгаасай, бишээ, биш байх ёстой гэж бодох зүүний сүвэгч шиг бяцхан горьдлогыг нь тэрхэн агшинд хайртай залуу нь тасалдуулах гэсэн мэт өөрлүү нь эгцлэн харлаа. Темкагийн царай сандарсандаа тэр дороо хувьсхийн цайх нь хэдий дотор нь салгалаад өөрийн ухаангүй байгаа ч Бөртэд илт анзаарагдав. Дөнгөж саяхан нүдэн дээр нь тэврээд зогсож байсан богино банзалтай, гадаад төрхтэй хүүхнээ өөрөөсөө түлхсэн тэрээр юу хийхээ мэдэхгүй байгаа мэт өөрлүү нь дөхөн ирж байгааг харлаа. Дэндүү хүнд сэтгэлийн шарх авсан бүсгүйн тэр харц хэтэрхий аймшигтай атлаа зовиураа дийлэлгүй сөгдөх нь холгүй даанч өрөвдөлтэй харагдана. Насан туршийн цор ганц хайр минь… Наймхан хоногт сэтгэлээ таниулах өөдгүй новш байжээ чи… гэж

бодохдоо Темкад хандан -Би чиний хувьд юу юм бэ? Салж өгдөггүй нойтон хамуу? Хажууд чинь гунхах утасны гангараа? Ганц шөнийн өврийн бэлгэдэл? Шархалсан зүрхний чинь нөхөөс байсан юм уу? хэмээн сэтгэлээ онгойтол орилох шахуу хэлээд Бөртэ энэ л хайрынх нь гэрч болох гинжээ хүзүүнээсээ тас татан аваад Темкагийн нүүр өөд чулуудлаа. Тэгтлээ их итгэж хайрлаж байсан залуу нь урдаас нь юу ч хэлж чадалгүй хоцорохын чинээ санасангүй. Зовлондоо дайгдсан бие нь харсан зүгрүүгээ хаачихаа мэдэхгүй гүйсээр… Чимээгүйхэн мэлмэрэх нулимс нь хацар даган урсана… *** **** 8 хоногийг ийм урт хугацаа гэдгийг сая л мэдрэх Темка хайртыгаа хүлээн байхдаа золтой л хаа байгаа газарлуу нь зориод нисчихсэнгүй. Одоо дахиад 2хон хоног хэмээн сэрүүлэгний жингэнэх дууны хамт ажиллах толгой нь автоматаар түүнд сануулах нь нээрээ л хэцүүдэж байгааг нь бэлхэнээ илтгэх шиг… Ойрын хэд хоног бас ч хүү ажлынхаа хажуугаар эмнэлэгрүү гүйгээд байсан болохоор түүнд тэр болгон цаг хараад

гиюүрч суух зав байсангүй. …Сувдаа хайртай байсан залуугийх нь төрсөн хүү гэдгийг мэдээд эхэндээ жаахан тоомжиргүй харьцаж байсан ч одоо бүр эрс өөрчлөгдсөн нь Темкаг тэрүүхэндээ баярлуулж байлаа. Хариу нэхээгүй хайрынхаа төлөө тэр эмэгтэйг насан туршдаа ганц бие явсан гэдгийг сонсоод яагаад ч юм хүндлэх сэтгэл төрж билээ. Тэгээд л түүнийг харахыг хүссэн биз? Заримдаа хэрвээ би оронд нь байсан бол хэмээн эргэцүүлж бодож ч үзсэн Тэмүүжин өөр өөртэй хариултгүй үлдэх нь элбэг… Өнөөдөр урьдын адил савтай хоол цайгаа барьсаар ороход урдаас нь тун сайхнаар инээмсэглэн угтаж авсан Сувдаа -миний дүү ч эмэгтэй хүнээс дутахааргүй хоол цайтай хүүхэд шүү… Манай тасгийн 2 чамайг шагшицгаана гэж жигтэйхэн -аан тиймүү? Хэхэ тийм бол та харин ч сайн хооллох хэрэгтэй шүү хэмээн урмын үгэнд баярласан Темкаг нүдээрээ дарууханаар инээн хэлэхэд

-ямар азтай хөөрхөн охин чамтай суух болоо айн? гээд л хажуугийн орон дээр хэвтэж байсан буурайг тачигнатал хөхрөн хэлэхэд -миний азын тэнгэр ч ёстой хөөрхөн шүү… Та нар харсан бол ч гэж ирээд л Темка нүдэндээ цог гялалзуулан байж хайртыгаа магтаж өгнө. Сувдаа ч нүдэнд дулаахан өөрт нь ямар ч гэм хийгээгүй… харин ч бүр хамаагүй атлаа нэг өнжөөл хоол барин ирэх түүнийг анх яагаад тэгтлээ хорсон нүүр өгөхгүй байснаа бодохоор өөрөөсөө ичих шиг болно. -миний муу үр эсэн мэнд байсан бол одоо өдий дайтай томоо эр хүн болчихсон хөлийг минь хучих байсым гэж халаглан суухдаа тэртээх он жилүүдийн дурсамж нь аль хэдийн илчгүй болсон сүүмгэрхэн харцанд нь үзэгдэнэ. Өнөөдрийн бүх ажлаа шуурхайлан дуусгасан Темка эмнэлэгээс гаран гэрийн зүг жолоо мушгилаа. Төвөөр явбал одоо түгжрэл ихтэйг гадарлан тэрээр байрнуудын голоор сүлжин хөгжимөө хангинуулж явсаар нэг мэдэхэд гэрийнхээ үүдэнд

ирсэн байлаа. Ямар нэгэн хурал уулзалтгүй байсан тул биедээ аль амрыг нь бодож хар канттай цагаан бэлтгэлийн хослолоо сонгон өмссөн нь энэ халуунд нүдээ олжээ. Түүнийг машинаасаа буун гэртээ орохоор алхахад хажуу байшингийх нь салхилж суусан бүсгүйчүүд түүнийг харан шивэр авир хийлцэнэ. Арга ч үгүй биздээ. Ганц бие дээрээс нь машинтай, ажилтай, байртай ийм сайхан залууг өнөөгийн нийгэмд сонирхохгүй өнгөрөх ухаанаа алдсан тэнэг бүсгүй байхуудаа ер нь? -наад захын ганц яриа үүсгээд үзчих санаатай, цаашлаад ямар нэг аргаар өөрийн болгочих бодолтой хүүхнүүд Темкаг тойроод бишгүүдээ л олон. Гэсэн ч тэр болгонд нүүр өгөөд байдаггүй түүний аавыгаа дуурайсан үнэнч зан эр хүнийх нь ноён нурууг бат цайз шиг цэх зогсгоно. Гэртээ орсон тэрээр хайртруугаа залгахаар утсаа авахын завдалгүй байтал хаалганы хонх нь хангинан дугарлаа. -эгчүү? хэмээн

орилсоор хаалгаа тайлахад хаа байсан Английн бүсгүй морилж явахын чинээ зүүдлээ ч үгүй тэрээр хэсэг алмайран зогссоноо -пөөх хэлж барих ч үгүй хэн хүрээд ирэх нь энэ вэ? Зиа ямар зүгийн салхи манай хөөрхөн Амилиг монголруу туучив. Тавтай морил хэмээн гэртээ оруулахад угаас ганган хээнцэр бүсгүй дуу алдан цаанаа л нэг жоготой инээнгээ -ёох ингэж нэг олж ирэх гэж… муу дүү нь таныгаа санаад л хүрээд ирлээ. Буцаж ирэхийг чинь хүлээвэл би эмээ болчих юм шиг санагдаад хэхэ… манай ах ч дажгүй газар амьдардаг юм байнаа. -хэхэ тиймүү? Зиа аав ээж минь яаж байна. Сайн байгаа биздээ. Чамаар дамжуулж захисан зүйл байгаа юу? Английн сонин сайхан? -аан ээж таныг хэзээ ирэхийн гээд л асуугаарай гэсэн. Чадвал цуг дагуулаад ирдийм шүү гэж аминчлан захисаныг бүр яана? Тийм

болохоор таныг аваад явна даа. -ах нь энд ажилтай амьдралтай хүн. Одоо болтол томоожоогүй энэ дураараа хүүхдийг хараад байгаараа гэж хэлэнгээ түүний урд аягатай цай хийж өгсөн Темка -за тэгээд төрсөнөөс өөрцгүй дүүгээр минь сонин сайхан? Хэзээ нөхөрт гарч биднийгээ баярлуулах гээд байна даа хэмээн өөрөөсөө түлхсэн шинжтэй асууж орхив. Үүнд нь илт дургүйлхсэн Амили хөмсөгөө зангидаж ирээл -намайг танд хайртай гэдгийг мэдсээр байж юунд ийм хачин юм асуугаад байгаан? Би таны л эхнэр болно. Ойлгосон уу? Хүн ийм хол өөрийг нь зориод ирж байхад урамгүй гэдэг нь та нээрээ хн… Яриаг нь дуугаа хураан сонссон Темка Амилиг сандлаас нь босгон гарнаас нь атгаад -битгий ингээ миний дүү. Ахад нь хайртай бүсгүй

байгаа… Би түүндээ дэндүү их хайртай… Тэгээд ч энэ насаа зөвхөн түүнтэйгээ хамт элээхийг хүсэж байна. Тиймээс одоо дахиж ийм зүйл дураараа ярьж байхгүй гэдгээ ахдаа амла хэмээн чин сэтгэлээсээ гуйхад нь үнэхээр л түүнд балчир охин байхаасаа сайн хандан өдийг хүрсэн Амилигийн нүдэнд нулимс цийлэгнэн -би гэхдээ танд хайртай ш дээ. Өөр залууг сонирхох сэтгэл надад хормын төдийд ч төрж байгаагүй. Тийм байж би яаж тэдгээрийг таныг санадаг шигээ хайрлах юм бэ? гэж хэлэн Темкаг ондоо бүсгүйд аль хэдийн алдсандаа шаналах тэрээр чанх урдаас нь харан зогсох сэтгэлийнхээ эзнийг ядаж анхны бөгөөд сүүлийн удаа тэврэхийг хүсэв. Темка өөрөөс нь болж дуслах нулимсыг нь арчихдаа цээжинд нь хацраа наан гомдолтойгоор тэвэрч зогсох Амилигаас сэтгэлийнхээ гүнд дахин дахин уучлалт гуйж байлаа. Ямар ч эмэгтэй хүнийг гомдоож уйлуулах нь эр хүний хийх ажил биш гэдгийг бүр багаасаа баримталж өссөн түүний сэтгэлд нэг л том зүйл наашаа ч үгүй цаашаа ч үгүй торчихсон мэт хөндүүр оргино. Темка арай ядан тайвширсан Амилиг өөрөөсөө бага багаар холдуулан зай автал нүднийх нь буланд ямар нэг хүний дүрс хальтхан харагдах шиг… Үүдний зүгрүү – хэн бэ? гэсэн аятай яаран харвал өөрсдийг нь хараад цочирдсондоо хөшөө шиг хөдлөгөөнгүй болсон Бөртийгээ олж харлаа. -арай үгүй байлгүйдээ… Тэр минь ингэтлээ үзэн ядсан харцаар

юунд харна вэ? Бүхнийг буруугаар ойлгочихлоо гэж үү? Үгүй ээ тийм биш… Чиний минь бодож байгаа шиг тийм зүйл бишээ… хэмээн орилмоор байсан ч түүнийхээ тэр их ширүүн харцнаас далдьчин санаа нь зовох Тэмүүжин ядаж ойртохыг хүсэн ганц хоёроор урагш гишгэнэ. -би юу гэж хэлэх вэ? Яавал түүндээ зөвөөр ойлгуулах вэ? гээд л яахаа мэдэхгүй байхад нь Бөртийг дэндүү их гомдол нэхлийн дуугаар тэгэж хэлнэ чинээ санасангүй. Аргач үгүй биздээ? Ямар л олигтой үг гараа аж… Гэхдээ би чамдаа хайртай ш дээ хэмээн өөр өөртөө шивнэх Темка, хэлэх гэснээ хэлчихээд гүйгээд гарсан Бөртийн хойноос яаран гарлаа. Буруугаар ойлгосоныг нь тайлбарлах л хэрэгтэй… Ингээд алдаж хэрхэвч чадахгүй… Бүр үхсэн ч хэмээн бодонгоо -Бөртээ… Бөртэ гээд л түүнийхээ хойноос дуудна. Дэндүү их

гомдсон бололтой алхаагаа сааруулсангүй. Бүр улам хурдлаад ч байгаа юм шиг. Тэмүүжин яаран гүйсээр гүйцэн очоод баруун гарнаас нь зууран авлаа. -сонсооч хайраа. Чи минь буруу ойлгочихлоо. Чиний бодож байгаа шиг зүйл огтхон ч бишээ. Намайг ойлго л доо хэмээн түүнээсээ гуйтал дэндүү их шаналсандаа Темкад хорсох Бөртэ хөмхийгээ зуун – юу буруу гэж? Миний чамруу яараад 2 хоногийн өмнө ирсэн нь буруу юу? Аль эсвэл онгорхой хаалгыг тогшиж ороогүйгээсээ болж та 2ын алтан хормыг сүйтгэсэн нь буруу юмуу? -үгүйдээ хайрт минь тийм биш… Тэр бүсгүй бол… хэмээн хэлэх гэснээ хэлж дуусаагүй байхад нь Бөртэ яриаг нь таслан -Темка би чамайг дахиж харахыг хүсэхгүй байна. Одоо зүгээр л намайг явуул гуйя. Надад тэр хүүхэнтэй яагаад тийм байдалтай байсан талаархи худал

шалтагыг чинь сонсох тэнхэл алга. Одоо бүх зүйл дууссан. Найзууд ч аргагүй нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд л байх юм даа гэж хэлээд замын хажуунаас такси зогсоогоод түүнрүү эргэж ч харахгүйгээр суугаад явлаа. Тэмүүжин машиных нь хойноос хичнээн гүйсэн ч гэлээ зогсоож чадалгүй… Буруугаар эргэсэн бүх зүйлд цөхрөн хагас ухаантай амьтан -чиний минь бодож байгаа шиг биш шүү дээ… Наддаа ганцхан удаа итгэ л дээ хэмээн өөр өөртөө шивнэхээс цаашгүй газар тэрийн суулаа. *** *** Энэхүү аймшигт хүнд цохилтонд тэсвэрлэх бие сэтгэлийн тэнхээ Бөртэд хумсын толионы чинээ ч байсангүй. Хэдий Тэмүүжин суусан таксиных нь хойноос өөрт нь ямар нэг зүйлийг тайлбарлахыг хичээн тэгтлээ удаан гүйхийг нь анзаарсан ч гэлээ түүнд харсан бүхэн нь дэндүү эргэлзээгүй агаад бодьтоор

нүднийх нь өмнө эрээлжилнэ. Гэрийнхээ гадаа ирлээ… гэтэл тийшээ ороод ганцаараа галзуурчих байх гэдгээс айсан Бөртэ жолоочид хандан -ахаа хойшоо 12-р байр луу явъя… Анужинг хаалгаа тайлж өгөхөд шууд л уруул нь өмөлзөөд ирэв. -юу болсын бэ? Яагаав миний найз? Зүгээр үү чи минь? хэмээн Ануг дэндүү зовнин асуух нь чихнийх нь хажуугаар торох зүйлгүй урсана. Нэг мэдэхнээ нүд нь харанхуйлан… -ишш яанаа? Яасын болоо? Орж ирсэнүү? үгүй юу л унаад өглөө… -ямар нэг ноцтой зүйл л болсон байж таарах нь. Бээжинд уг нь 10 хононо гээ биздээ. Өнөөдөр 8 гэдэг чинь яалт ч үгүй том асуудал ммм… хэмээн Золоо байдгаараа санаа зовов. -хүүе хүүе ухаан орж байна хайраа хардаа гээд л Ануг сандчин хэлэхэд Золоо ч бас анзаарсан шинжтэй баярлан -миний найз яаж байна? Бид 2-ыг таньж байна уу? Зүгээрүү? гэж асууна. Бөртэ юу ч дугаралгүй тэр 2ын өөдөөс дүрлийн ширтэх нь эгээ л өрөвдмөөр… Хоолойд нь тээглэсэн тэр том зүйлийг дийлэх хүч түүнд даанч гарсангүй. Толгой дээрхи

алчуурыг нь аваад дахин дахин хүйтэн усанд базах Анужин ганц найзынхаа сэтгэлийн зовнилыг бага ч болов нимгэлэхийг хүссэн ч Бөртэ түүнд юу ч хэлж өгөмгүй байлаа. Гагцхүү тааз ширтэн хэвтэж байхад нь сэтгэлд нь хурах дэндүү их зовлонгийн төлөөс үү? гэмээр асгарах нулимс нь дэрийг нь юу юугүй нэвт норгоно. -найз минь гэхдээ Темкагийн юу ярьхыг ганц удаа сонсож болохгүй гэжүү? хэмээн Бөртийн ярьсаныг сонссон Ануг зөвлөхөд -түүний шалтагийг сонслоо гээд юу өөрчлөгдөх юм бэ? Тэр 2 ганцхан үнэнтэй гэсэн юм шиг миний урд тэврэлдээд зогсож байсан ш дээ. Ийм зүйлд өөр үнэн гэж байх уу? Темкаг би бас л таньсангүй алдлаа. Гэхдээ би түүнд хайртай ш дээ бүр анх хараад л миний насан туршийн хайр минь гэдэгт эргэлзэлгүйгээр

түүнд дурласан. Гэтэл… гэтэл хэмээн Бөртэ асгарах нулимсаа тэвчилгүйгээр Ануд тэврүүлэн зөнгөөрөө уйлна. – миний найзын утас дугараад байна уу даа? аа энд байна. Хүүеэ Темка байна. Юу ч гэсэн аваад яриа миний найз май… Бөртэ утсаа аван хэсэг гөлрөн суутал найз нь ятгасаар байгаад дуудлагыг нь авхууллаа. -байна уу? -аан байнаа. Миний хайраа утсаа тасалж болохгүй шүү. Хайрд нь хэлэх юм байна. Одоо хаана байгаан? хэмээн утсаа авсанд нь баярласан Темкаг

сандчин асуухад -юу ярих гэсийн Анугийнд байна. -аан за тэгвэл миний хайр цонхоороо хардаа тэгэх үү? -за байжы одоохон… гэж хэлээд Бөртэ цонхруу гүйсээр Темкаг очин харвал уур нь бүр ч хүрээд явчихав. Темка томоос том зүрхэн галан дунд шалдан хүүхний шаар барьчихсан зогсож байлаа. -ёоё хэнийгээ доромжлоод байгаан чи? Надаар өшөө яаж тохуурхмаар байна? Тасаллаа дахиж хэзээ ч битгий залгаарай гэж хэлээд Бөртэ дэндүү ууртай утсаа тасаллаа. Ану ч харсан зүйлдээ гайхан -энэ Темка овоо ухаантай дажгүй залуу юм болов уу? гэсэн чинь нэг муу шалдан шаар байсан байна ш дээ. Миний найз яаж ийж байгаад мартсан нь дээр юм шигээ… -хайр ийм өчүүхэн

гэж үү? Харин тийм гэвэл үзэн яджийна би тэр хайрыг … Найз нь угаасаа мартнаа. Ийм хүнтэй одоо юугаа ч ярих билээдээ? хэмээн шийдэмгий гэгч нь хэлэв. Темкаг ийм сонин байдалтай харсан Бөртийн жаахан байсан найдвар нь ор сураггүй алдууран одов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…