Нүүр Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “9-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “9-р хэсэг”

27 секунд уншина
0
0
300

Энэ удаад урьдных шигээ нам гүм орчин түүнийг угтаж авсангүй. Хаалга нь тэр чигээрээ нээлттэй энд тэндгүй олон залуучууд наргиж цэнгэсэн үдэшлэг өөрийг нь хүлээж авах үгүй нь мэдэгдэхгүй

үргэлжилнэ. Хайртыгаа хайсан бүсгүй төв хаалгаар орж ирэхдээ чухам хэнийг танина гэж харахаа мэдэхгүй олон хүмүүсийн голоор хий дэмий л хойш урагшаа харан

өнгөлзөн явна. Тэрээр чухам яг юу хийхээ мэдэхгүй хэсэг алмайран зогстол нирхийн байшингийн гэрэл унтарлаа. Гэнэт төрсөн өдрийн мэндчилгээний дуу эхлэхэд тэнд цугласан бүх залуус дуугаа авалцан

орилолдоцгоов. Бүгд Тэмүүжинд хандан дор бүрээ дууг даган дуулж байлаа. -happy birthday to you happy birthday dear Temka happy birthday to you!!! Цугласан олны голоор лаатай тортыг инээд алдан түрэх том

биетэй залууг анзаарч харангуутаа л нүд салгалгүй түүнрүү ширтнэ. Яг ямар хүний урд очин зогсох бол гэхээс ёстой нэг тэсэхгүй нүдээ аниад тэр чигээрээ гараад гүйчихмээр санагдаж байлаа. Зүрх нь

цээжиндээ багтаж ядах мэт хүчтэйгээр оволзон түг түг түг хэмээн цохилсоор. Темкагийн 22 насны төрсөн өдрийг бэлгэдсэн торт нь яг эзнийхээ урд очсон тэр мөчид Бөртийн нүд орой дээрээ гарах шахав. -үгүй ээ энэ чинь нөгөө намайг цоо ширтдэг залуу тэр нөгөө тэр…. хэмээн юу хэлэхээ мартсануу, эсвэл ам нь эвлэхгүй гацсан уу? Аль нь мэдэгдэмгүй байдалтай Темкагаас харцаа салгаж чадахгүй таг ширтэн зогсоно. Бүгд төрсөн өдрийн эзэнлүү хүслээ шивнэ хүслээ шивнэ хэмээн уухайн тас орилолдох тэр үед л арай ухаан орохтойгоо болсон Бөртэ хайртынхаа сэтгэл татам инээмсэглэл, өөлөхийн аргагүй цэвэрхэн царай, нуруулаг сайхан бие тэр дундаа ямарч бүсгүйгийн зүрхийг эзэмдэж чадах тэр ухаалаг харцанд нь бүрмөсөн ховсдуулах шиг болов. Амьсгалж байгаа эсэхээ ч мэдрэхээ больсон түүнийг Темка руу ойртохоор ганц хоёроор арай ядан алхаж байтал гараас нь нэг хүн угзхийн татлаа. Гэнэт цочсон Бөртэ хойшоогоо ухасхийн харвал хамаг будлианы эзэн, харахаас ч нүд хорсом түүнийг ичих ч үгүй

инээчихсэн зогсож байхын чинээ санасангүй. Төөгөө жишим ч үгүй -энд юу хийж яваа ийн? Намайг хайсан юмуу? Алив гаръя хэмээн Бөртийн гарнаас тас атгаад явах гэтэл нөгөө гарнаас нь бас нэг хүн хаашаа ч хөдөлгөхгүй гэсэн мэт Бөртээс зууран зогсоолоо. 2лаа гайхан эргэн харвал түрүүхэн л лаагаа үлээх гээд олныг тойруулж байсан тэр залуу Төөгөөгөөс өөрийн зүйлээ буцааж авах гэсэн мэт Бөртийн гарнаас барьсан байв. Бөртэ яахаа мэдэхгүй 2 залууруу дүрлийсэн том алаг нүдээрээ ээлжлэн харна. Гэтэл Төөгөө том дуугаар -явахгүй юмуу? хайрт минь гэж хэлэхдээ Темка луу их л ёжилсон харцаар цоо ширтнэ. Зэвүү дургүй нь дээд цэгтээ хүрсэн Бөртэ Төөгөөрүү харан -би чамайг арай ч ийм хүн гэж бодож явсангүй. Наад худал хуурмаг үгээрээ хэдий болтол намайг мунхруулж явах гэсэн хүн бэ чи??? чи нээрээ арай ч дээ хэмээн цөхрөнгөө баран хэлэхэд нь -миний хайр юу яриад байгаан бэ? Би чамдаа хайртай ш дээ битгий ингэ л дээ, чи бидний хайрыг бурхан хүртэл гэрчлэх байх чи минь мэдэж байгаа биз дээ? гээд л Төөгөө

түүнийг алдчихвийдээ гэсэндээ хамаг хүйтэн хөлсөө цувуулан аргаа баран гуйхад -чиний тэр бурхан чамд л итгэдэг байх . гэрчлэх гэнээ? Хэрвээ чи үнэхээр л энэ 2сарын хугацаанд намайг уйтгарлахад минь инээлгэж, өлсөхөд минь хоол явуулж, ганцаардахад минь хань болж, сураггүй хэд хоноход минь өдөр шөнөгүй санаагаа зовоон залгасан тэр хүн мөн л юм бол! Энэ хос зүрхний нөгөө хэсэг нь чамд байгаа биздээ? Хэмээн түүнийг тохуурхсан харцаар асуун ширтэхэд анх удаагаа харж байгаа зүүлтний өрөөснийг Төөгөө хаанаасаа ч гаргаж ирэх билээ дээ, Хий дэмий л Бөртэ рүү горьдлогын нүдээр цоо ширтэхдээ юу ч бүтэхгүй нь гэдгээ ухаарсан мэт түүний гарыг өөрийн мэдэлгүй тавьсан байлаа. Зүүлтний өрөөсөн Темкад байгаа гэдгийг баттайгаар

мэдэх Бөртэ түүнрүү шийдэмгий гэгч нь дөхөөд цамцных нь захыг дэлгэтэл тэр нүдэндээ ч итгэсэнгүй… арай үгүй байлгүй дээ. Юу ч байсангүй… зүрх алга… яагаад? Түүний надад өгсөн сэтгэл нь хөрчихсөн юм гэжүү? Одоо надаа хайргүй юмуу? хэмээн тэрүүхэндээ асар их зүйлийг бодон нүдэндээ нулимс цийлэгнүүлэхийг нь өхөөрдөн харах Темка түүнийхээ бэлхүүсээр нь огцом тэврэн өөрлүүгээ улам ойртуулав. Ингэнэ чинээ бодоогүй байсан бүсгүй гайхсан нүдээрээ хайртруугаа харвал хуруугаараа тэрийг хардаа гэсэн шиг дээшээ таазруу заахад энэ л өдөр нийлэх жамтай хос зүүлтнийх нь тал нь гэрлийн бүрхүүлнээс зүүлттэй нь тодоос тод харагдаж байлаа. Бөртэ одоо зөвхөн түүндээ Зөвхөн Темкадаа л тэврүүлэн зогсож байна… энэ ямар их догдлол ямар их амар амгалан юм бэ? Урьд өмнө нь хэзээ ч ийм хайрыг мэдэрч байгаагүй ганцхан мөрөөдөж л байсан байх… мөрөөдөл минь үнэхээр биеллээ… хайр ийм үнэтэй ариун гэжүү? Одооноос эхлэн би түүндээ өөрөөсөө ч илүү хайртай болж би маргааш өнөөдрөөс их хайрлах болноо… хайрт минь чамдаа амлая…гэж бодон түүнийхээ хайр гэрэлтсэн дулаахан харц руу энэ бүхнийг ойлгуулахаар цоо ширтнэ. *** *** Аль хэдийн төрсөн өдөр нь өөрийнх нь ганцаардлыг улам мэдрүүлэх гэсэн мэт айлчлан иржээ. Амьдралдаа анх удаа өөртөө зориулж бэлдсэн байсан хамгийн том бэлэг нь хэзээ ч ирэхгүйгээр алслаж одсоныг бодохоор даанч

бачуурмаар гаслантай санагдана. Темкагийн 3давхар томоохон хауст нь орой “насан баяр”-ын үдэшлэгтэй хэмээн бүх найзууддаа зарын тунхаг тараасан Оо өнөөдөр урьд урьдынхаас илүү хөөрцөглөн гүйнэ. -би үдэшлэгийн бүх зохион байгуулалтыг хариуцна, чи зүгээр тортныхоо лааг үлээхэд л хангалттай хэмээн Темкаг ятгасаар байгаад үдэшлэгийн эрх авсан тэрээр энд ч нэг саа тэнд ч нэг шаар гэж гүйсээр ядах зүйлгүй бүгдийг жин тан болгожээ. Темка өрөөнөөсөө гаран дэндүү их чимээтэй зочны өрөөлүү буугаад очтол бодож байсанаас ч их хүн цуглачихсан бүгд түүний үг хэлэхийг хүлээж байгаа мэт нүд салгалгүй өөрлүү нь харцгаана. Оо захын ширээнээс гүйхээрээ шахам ирсэнээ Темкад хандан -миний найз жаахан цог золбоотой айн? Ямар гашуудал зарлах гэж байгаа биш дээ инээ л дээ… за тэгээд нээлтийг эхлэсэнийг мэдэгдэж хэдэн үг хэлнэ үү??? гэхэд тэрээр яах нь надад хамаагүй гэсэн шиг -миний төрсөн өдөрт ирсэнд баярлалаа… бүгд сайхан хөгжилдөөрэй гэж хэдэн тоомжиргүй үг хэлсэн болоод Оог дагуулан ширээ лүү нь явлаа. Ширээн дээр байсан хатуу конъякнаас хундгалаад нэг амьсгаагаар уусан Темка -чи нээрээ нэртэйгээр нь УБ-ын бүх залуучуудыг цуглуулаад аль нэг клуб орсон нь дээр байсым бишүү? хэмээн Оог дэндүү их хүн цуглуулж гээд ундууцан хэлэхэд -зиа эд чинь бүгд л таньдаг хүн ш дээ. Гэхдээ 2-оор үржигдчихэж… гэж хэлсэнээ хэлээ гарган мань нь хосоо дагуулаад ирнэ гэж яаж мэдхэв дээ хихи… за тэр ч яахав сайхан доргиё айн? хэмээн инээд алдан

яриагаа өөрчлөхөд Темка түүний яриаг тоосон шинжгүй гарандаа барьсан зүүлтрүү цоо ширтэн гуниглан суулаа. Үүнийг нь аль хэдийн анзаарсан Оо -алив наадахаа надад хураалга. Халхын охид хаданд авирсан биш монголын охид модонд авирсан биш өөр залуу дагаад намирчихсан охины хойноос төрсөн өдрөөрөө хүртэл ингэж гуниглаад яршиг л байна. Энэ зүүлтээ үдэшлэг тарсаны дараа авах үгүйгээ шийдээрэй за гэж хэлээд гэрлийн бүрхүүл өөд шидчихэв. Гайхсан Темкагийн дуу нь чангаран -яаж байгаан хөөш? одоохон авчир хэмээн уурлахад нь Оо инээд алдан -дуртай нь аргагүй тогтчихлоо. За боль доо хөгшөөн. Энүүгээр л дүүрэн царайлаг гоолиг бүсгүйчүүд байна. Миний анд өнөөдөр заавал жинхэнэ хайраа олох болноо. Тийм болохоор одоо тэр зүүлт хэрэггүй ок гэж хэлээд бүжиглэж байгаа залуучуудын зүг босон явлаа. Ганцаараа уйтгарлан

суух царайлаг залууг тэнд цугласан охидууд бүгдээрээ шахуу хоргоохыг хичээж хойно урд нь гаран гунхалзана. Зарим нэг нь хажууд нь суугаад илт яриа өдөх гээд үзсэн ч Темка тэднийг тоох нь битгий хэл харахыг ч хүсэхгүй байгаагаа илтгэнэ. Түүний сэтгэлд зөвхөн Бөртийн хөөрхөн инээмсэглэл байн байн үзэгдэнэ. Одоо тэр минь юу хийж байгаа бол? Надруу энэ хугацаанд ганц ч залгасангүй, Төөгөөд үнэхээр хайртай байсан юм шиг байна. Би түүнд мартагдсан гэж үү? хэмээн өөр өөрөөсөө хариултгүй наян асуулт асууна. Сэтгэлд минь хурах энэ зовлонг зуун дамжсан ч хаяж чадах билүү? Хайртай түүнийхээ эрхэмсэг төрхийг өөрийгөө чандарласан ч мартаж зүрхлэх билүү? Эгэл хайрынхаа төлөө яс махтайгаа хатъя. Эмжээргүй сэтгэлийнхээ төлөө энэ л биеэ золиослоё доо хайрт минь… хэмээн сэтгэлд нь тэрчлэх 4н мөртүүдийг амандаа бувтнан сууж байтал Төөгөө чанх урдаас нь ирж байгаа харагдав. Урьдны тэр явдлаас юу ч үлдээгүй мэт инээн ирээд баяр хүргэх анддаа Темка ч хар буруу санаж чадсангүй дотночилон хүлээж авлаа. Ойр зуурыг хөөрөлдөн суутал Төөгөө ажилтай болсоноо тайлбарлан явах болсоноо хэллээ. Темка ч ирсэнд нь талархан салах ёс хийгээд түүнийг үдэн ганцаар үлдэв. Гэтэл гэнэт тог тасарвуу? гэлтэй харанхуй орчин бүхнийг нөмрөн авлаа… энэ л өдрийн гол арга хэмжээ юу гэмээр бүгд өөрт нь зориулж баярын дууг алга ташилтын хамтаар сүртэй гэгч нь дуулна. Найзууд нь бүгд л өөрлүү нь баярын харцаар ширтэж бэлгээ өгж амжаагүй нэг

нь уухайн тас тэврэн халуун мэндчилгээг дахин дахин хүргэж байлаа. Темкагийн ойр дотны найзууд нь ажлыхан нь мэддэг таньдаг бүх л хүмүүс бас цуглажээ. Нүүрэндээ баярын мишээл цацруулан жүжиглэх түүнийг -ганцхан хүн байхгүй хэмээн сэтгэл дээ сэм сэмхэн шүүрс алдан шаналж байгааг тэнд цугласан хүмүүсээс хэн нь ч гадарлахгүй нь ойлгомжтой. Хамгийн дотны найз нь баясгалантай гэгч нь инээмсэглэсээр тортыг нь түрэн чанх урд нь авчирлаа. Бүгд л Темкаг хүслээ шивнэн лаагаа үлээхийг нь хүлээнэ. Темка уртаар санаа алдасанаа сэтгэл дотроо –Бөртэ минь энд байсан ч болоосой гэж бодоод лаагаа үлээх гэтэл бялуун дээр ямар ч баярын мэнд хүргэсэн бичиг байсангүй. Харин түүний оронд Би чамд хайртай Бөртэ гэсэн 4хэн үг нүднийх нь өмнө тодоос тод гэгч нь зурайж байлаа. Темка эдгээр үгсийг хараад нэг л итгэж өгөмгүй харцаар Оо луу харвал

өөдөөс нь баяртайгаар инээж байсан найз нь тэрийг хардаа гэж хэлэх мэт Бөртийн зогсож байгаа газарлуу сэмээрхэн зааж өгөв. Зогсчихсон байсан зүрх нь сая нэг амь орсоноо мэдэгдэх гээд хүчтэйгээс хүчтэй оволзон цохилж байлаа. Бөртэ рүү яаран алхам алхамаар яаран ойртоход зүрх нь түүнрүүгээ тэмүүлэн түг түг түг хэмээн цохилсоор. Төөгөөг бүхнийг будлиулсаныг Бөртийн ярианаас ойлгосон Темка хайртынхаа гарнаас хаашаа ч явуулахгүй гэсэн мэт чангаас чанга атган зогсоно. Гинжний нөгөө хэсгийг хүзүүнээс нь хайх Бөртэ байхгүйг нь мэдээд гэнэт урам нь хугарсан тэрхүү өхөөрдөм царай Темкаг золтой л диваажинд авааччихсангүй. Яахаа мэдэхээ болин урвайсан түүнийхээ бэлхүүсээр тэврэн өөрлүүгээ ойртуулахдаа -одоо чи зөвхөн минийх өөр хэнийх ч биш гэсэн хатуу чанга зарилгыг сэтгэлийнхээ гүнд үүрд хадагдахаар хадаж байлаа. Тэгтлээ их харахыг

хүссэн зүүлтээ олж харсандаа хүүхэд шиг баярлах Бөртийн инээмсэглэл Темкад төрсөн өдрийнх нь хамгийн том юутай ч зүйрлэшгүй тийм бэлэг байлаа. Хайрандаа умбасан 2 хос маань бусад хүмүүсийг анхаарах сөхөөгүй, транс хөгжмийн хэмнэлд уянгын бүжиг бүжинэ. Үдэшлэгт цугласан залуучууд зөвхөн 2 биенээ хайрын харцаар энхрийлэн ширтэлцэх тэр 2ын энэ их хайрыг нь хажуунаас нь дэмжин бүгд баяр хүргэж алга ташиж байлаа. *** *** -Миний хайр гараад ир. Хайр нь байрных нь үүдэнд байна… -аан за хайраа одоохон гарлаа хэмээн утсаа тасалсан Бөртэ шатаар уруудан хөнгөн хөнгөн гишгэлэн зуны өнгө алагласан даашинзныхаа хормойг үл мэдэг хаялуулсаар шатаар уруудан бууна. Бөртэ хэзээ ч ийм жаргалтайгаар инээд алдан болзоонд гарч үзээгүйсэн. Хөл нь газар хүрэхгүй эгээ л нисэж байгаа мэт… орцныхоо үүдэнд гарангуутаа л Темкаг олж харсан тэрээр өдөр бүр л түүндээ шинээр дурлах мэт үгээр илэрхийлэмгүй мэдрэмж аз жаргалыг амсуулна. Бөртийг өөрлүү нь ширтэн инээд алдан очиход нь Темка өхөөрдөж -миний гүнж өнөөдөр ямар их унтдын? Чамтайгаа уулзах гээд хүлээхээр цаг хүртэл зогсчих юмаа. Аймар сонин хэмээн инээд алдан хэлсэнээ хайртынхаа хацар дээр зөөлөн үнсэв. Хос зүрхээ нийлүүлсэн тэр өдрөөс хойш хоног өдрүүдийг хамтдаа өнгөрөөсөөр нэгэн сайхан нартай өдөр хос 2-ын минь болзоо ийнхүү эхлэнэ. Элдэв чамин хачир хэрэггүй хайр сэтгэлээрээ

холбогдсон 2 маань мээдээлэл хөгжлийн эрин зуунд амьдарч байгаадаа өдөр бүр л баярлана. Өнөөдөр Бөртийгээ гэртээ хоолонд урьсан Темка яг анхны хийж явуулж байсан хоол бас дээр нь янз бүрийн зуушийг ширээнд хачин гоёор өрөөд тавьсан байлаа. Бөртэ тэрүүхэндээ инээд алдан -ёох би ч ёстой нэг эрх нь дэндчихсэн охин шүү. Надад хорвогийн бүх охидууд атаархсан ч байгадна гэж ирээд л өөрийнхөө сандал дээр тухлан суув. Бөртийнхээ инээд алдан ярихыг анхааралтай гэгч нь сонссон Темка -ёох би нээрээ эрх нь дэндчихсэн нэг охиныг эрхлүүлэх хувьтай азтай залуу шүү. Надад одоо хорвогийн бүх залуус атаархсан ч байгадна хэмээн хайртыгаа тэрүүхэндээ хөнгөхөөн шоглож арай ядан инээдээ барьсхын хэлэхэд нь Бөртэ ч тас тас хийн инээв. Оройн хоолны завсраар Темка улаан вино задалж 2 биендээ хундгаллаа. Бөртэ ч хайртаасаа зогсоо зайгүй элдвийг асууна. Тэгсэнээ гэнэт чухал зүйл санасан мэт нүдээ томоо гэгч нь эргэлдүүлж

ирээд -миний залуу нээрээ ямар жилтэй билээ? 87оных гэхээр чинь туйлай юм байна тээ? Хэмээн хээв нэг хэлэхэд нь үүнийг сонссон Темка идэж байсан хоолоо хахаж цацах нь холгүй юм болж ирсэнээ хоолойгоо хэд дахин засаж -ёоё чи минь юугнээ? Хэхэ ямар жилтэй гэнээ? За дахиад нэг хэлчих хэмээн хөх инээдээ арай чүү барин Бөртээс гуйлаа. -аан яагаад байгаан? Шоолоод байгаамуудаа, Туйлай л байхгүй юу? Яагаав нөгөө дэлдэн чихтэй туйлай хэмээн 2 хуруугаараа чихийг нь үзүүлэх гэсэн мэт сотойлгоход ёстой нэг эгдүүцсэндээ байж ядсан Темка суудлаасаа босон Бөртийн өмнө сөгдөн суулаа. Хайртыгаа яагаад ийм үйлдэл хийж байгааг ойлгох сөхөөгүй Бөртэ зөвхөн нүдрүү нь эгцлэн ширтэнэ. Темка 2 гарнаас нь зөөлөн атгаад энэ л миний чин үнэн гэсэн шиг хайрт руугаа цоо ширтэн байхдаа -хайраа миний зүрх чамайг л инээвэл жаргадаг чамайг л хажууд минь байвал тайвширдаг чи минь л мөрөөдөж явдаг хацрыг минь хайрынхаа л цээжинд наана тиймүү? Би чамд хайртай… хэмээн сэтгэлээ тэр чигээр нь илэрхийллээ. Саяны 3хан үг хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх

хүчтэйг энэ үед мэдэрсэн Бөртэ хайртдаа үнсүүлж байхдаа энэхэн цаг хугацааг зогсоочихмоор л санагдаж байлаа. Бөртийг халуухан үнсэлтээрээ мансууруулах дөхсөн Темка түүнийгээ сандлаас нь өргөн явсаар өөрийнхөө орон дээр зөөлөн хэвтүүллээ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *