Home Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “8-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “8-р хэсэг”

24 second read
0
0
1,236

Төөгөөд ухамсрын шанаа хүртээсэнээс хойш 2 өдөр ухаангүй болсон амьтан орноосоо ч бараг боссонгүй. Аав нь өглөөд орж ирэн юу болсоныг яасныг нь байнга шалгаах боловч Темка ганц ч ам

цухуйсангүй. Тэрээр зөвхөн хүзүүн дэх зүүлтээ харан санаа алдан хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байгаадаа нэг бодлын бухимдах шиг…-маргааш аав минь буцах гэж байдаг гэтэл би гэдэг хүн ийм

байдалтай хэвтэж байх гэж дээ. Ядаж эгч Синга руу хэзээдээ явчихдаг байнаа? За тиймдээ төрсөн үр нь хань ижил нь байхад явахгүй гээд ч яах билээ. Бөртэ минь яаж байгаа бол? Төгөлдөртэй жаргалтай байгаа

болов уу? Тэр минь жаргалаар дүүрэн инээж явбал би гэдэг хүн ч дүүрч дээ яахав… хэмээн шаналан хэвтэхдээ бараг л бие сэтгэлээрээ амьдын зовлонг мэдэрч байлаа. За ер нь гаръя байз, хэдий болтол

урвайж хэвтэх вэ дээ, Оо хаана байгаа билээ? Нэг сайхан усанд орчихоод муу андтайгаа уулзаж хоолонд оръё. -хаашаа явах гэж байна хөгшөөн? хэмээн Оо-г онигор 2 нүдээ жартайлган байж асуухад

-ажлын тийшээ л хөдлөе дөө. Буцахдаа орж хэдэн эмхлэх бичиг баримт байгаа гэж хэлээд гялалзсан хар хүлэгээ асаан хөдөллөө. Замд Оо-гын ам нэг хуурай байсангүй. -миний найз тэгээд төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна? Арай ингэж урвайж шаналсаар өнгөрөөх гэж байгаан биш биз дээ? Нэг сайхан назгай авъя л даа айн? -уг нь Бөртэтэйгээ тэр л өдөр уулзахыг ямар их хүлээлээ дээ? Бүр хоног, цаг тоолон байж хүлээсэнийг минь хэн ч мэдэхгүй. Түүнд хичнээн их хайртайг минь ч та нар гадарлахгүй байх. -тийм л их хайртай юм бол, тэр муу Төөгөөгөөс салгаад өөрийн болго л доо миний найз? Тэгээд Зүчи, Цагаадай, Өгөөдэй гэдэг хүүхдүүдтэй болоод Гранд плазагаа удирдаад амар сайхандаа жаргаж яагаад болохгүй гэж. Угаасаа та 2ын нэр хүртэл цаанаасаа таараад байгаа биздээ? Хэзээ Бөртэ хатан Төгөлдөр гэдэг залуутай суудаг байсын Тэмүүжинтэй л суудаг ш дээ ход ход… хэмээн бүх л зүйлийг амарханаар төсөөлж явдаг найз нь хээв

нэг хэлэхэд -Тэгэж болохгүй ээ андаа. Бөртэ минь Төөгөөд тэврүүлж байхдаа уйлж байсан, тэр зүгээр нэг нулимс биш дэндүү их гомдлынх нь түүнд хайртай гэдгийг нь илэрхийлэх тийм л хүчтэй нулимс байсан. Одоо тэр минь жаргалтай дахин уйлахгүй л байвал надад дэндүү хангалттай. Түүнийг өөрийнхөө энэ сэтгэлээс болж зовоохыг хүсэхгүй байна гэж яриагаа дуусгаж амжаагүй байтал Оо хажуунаас нь -хөөе Темка Темка цаадахаа хардаа хэмээн яаран заах зүг рүү нь Темка гайхан хартал хажуугийн эгнээнд Төөгөөгийн машин явж байв. Санамсаргүй байдлаар Темка түүний спортод сууж яваа Бөртийн харцтай шууд тулгарна гэж хэн санах билээ дээ. Тэрээр хайртай бүсгүйрүүгээ цоо ширтэн байхдаа түүнийхээ харцанд нуугдсан нууцхан гунигийг тэрүүхэндээ ажиглалаа. Хэзээ ч ингэж өөдөөс нь нүүр тулж байгаагүй учраас Бөртийг харсандаа улам их шаналалыг мэдэрнэ. Хэсэг ухаангүй болтлоо түүнийгээ ширтсэн Темкаг Оо хажуунаас нь хэд дахин дуудаж байж сая нэг ухаан оруулав. Үүнд

ундууцсан Оо -монголын зам мундсан биш ядаж байхад яр гэгчээр заавал энд тааралддаг нь юу вэ дээ? Миний найз зүгээр үү зүгээр биздээ? Яаж байна яагаа ч үгүй биз дээ? Хана цохьмоор байна уу? Найзыгаа ганц шанаадах уу? Хэмээн өмнөөс нь шаналан асуухад Темка үг дуугүй машиндаа хурд өгөн давхилаа. **** Бөртэ шинэ ажилдаа нэг л дасаж өгөхгүй өдөр хоногийг аргацаан өнгөрөөсөөр байлаа. Бас дээр нь Төөгөөгийн гэнэт хэтэрхий их халамжтай болчихсон нь түүнд нэг л тавгүйтэх мэдрэмжийг төрүүлнэ. Урьдынх шигээ тоосон тоогоогүй 2-ын хооронд явж байх нь надад хангалттай байсан юм гэж үү? гээд л жаахан бодох зав л гарвал энэ бүхнийг эргэцүүлээд суучихна. Нээрээ саяхан харсан тэр залуугийн харц яагаад сэтгэлд минь байн байн орж гараад байна вэ? Нэг л тийм гунигтай надаас элдэв зүйлийн хариултыг нэхэх мэт тэр харцны эзнийг би яагаад ч юм таньдаг юм шиг ойр дотно санагдсан. Урьд нь ер харж байгаагүй атлаа яагаад тийм дотно зөөлөн нүдээрээ надруу тэгтлээ

ширтсэн юм бол? Эсвэл үгүй ээ хаа нэгтээ тааралдсан л байх… гэхдээ тийм бол нүдэнд дулаахан өөлөхийн аргагүй тэр царайлаг залууг би хаана харсанаа санах л учиртай даа… энэ чухам юуных болоод, ямар учраас бодлоос минь ер салдаггүй сонин хүн бэ чи? гэж бодсоор Бөртэ ажлынхаа халатыг аажуу тайван өмслөө. Эмнэлэгийн дэргэдэх салон учраас хар өглөө 8-аас нээх хувиартай. Бөртэ нойрмоглон байсанаа тарахынхаа алдад ганц кофе авч уух санаатай шатаар бууж байтал утас нь дуудлага ирэхийг илтгэх мэт халаасанд нь чичирнэ. -хэн байдаг билээ? гэж бодоод утсаа харвал Болороо эгч нь байлаа. Нүд нь орой дээрээ гарах шахам баярласан Бөртэ түүнийг урьд өмнө нь залгахад хэзээ ч энэ удаагийнх шигээ баярлаж үзээгүй дэг. Яаран утсаа автал -байна уу? хэмээн цангинах хоолой нь яг л хэвээрээ цовоо сэргэлэн дуулдна. -байнаа Болороо эгчээ та минь одоо ямар удаан алга болоод хаана байж байгаад ирдэг хүн бэ? гэхэд нь -эгч нь Сингапур явлаа гэж уг нь цаадханд чинь хэлсэн ш дээ. Миний дүү хаана байна?

Эгээ нь сая л ирлээ. Бас тэгээд дүүдээ өнөөдөр өмсөх даашинзыг нь авчирсан. Дүүдээ одоохон аваачаад өгье гээд л хамаг бүхнээ тоочих яриаг нь сонссон Бөртэ гайхасхын -платье гэнээ? өнөөдөр өмсөх юм уу хэхэ Зөөз дүү нь Номуун гээд эмнэлэгт ажиллаж байгаа. Нарны замаар уруудаад моннис-ын зүүн харалдаа байдагын. Та ирээд залгаарай. 2-лаа уулзаж байгаад тухтай ярилцъя хэмээн орилох шахуу ярьсан Бөртэ сая нэг утсаа тасаллаа. -хэхэ цоглог хүн шүү. Вагоноос буучхаад л залгасан бололтой ямар их шуугиантай байваа. Хол замд ядарсан шинжгүй өөдрөг гэдгийг нь… Төөгөөд ирсэнээ хэлсийн болов уу? гэж бодоод түүнрүү залгалаа. Дуудуулж дуудуулж сая нэг утсаа авсан Төгөлдөр -хайр нь жаахан чимээ ихтэй газар байнаа. Эндээс гарахаараа залгая гээд л хамаг чангаараа орилж хэлээд утсаа тасаллаа. Болороо эгч Төөгөөг ярих боломжгүй байсан болохоор ирсэнээ илтгэхээр надруу залгаж л дээ. Сингад хэн нь байдаг юм бол? Төөгөө тэгэж байгаад сонин хүн шүү… Урьд нь уулздаг байхдаа яагаад Болороо эгчийн талаар ганц ч ам цухуйлгадаггүй байсан юм бол? Заавал элдэв асуудлыг хүлээсэн мэт… гээд л халуун кофегоо хөргөх санаатай оочлон ууж суутал аль хэдийн ирчихсэн эгч нь гараад ир хэмээн дуудлаа. -та ёстой нэг гэнэт алга болдог хүн юмаа? хэмээн

Бөртийг гомдол мэдүүлсээр машинд нь суухад инээд алдан угтсан Болороо түүний толгойг илэн -та 2-ыг уулзуулаад намайг хэсэг мартах боломж гарангуут нь л гялс амжуулах санаатай яваад ирлээ… хэхэ яасан эгчийгээ тэгтлээ их санасан юмуу? Ромео Жульетта аа үгүй хаан хатан 2-ын маань хайрын шастир ямархуу шатандаа явж байна? Манай царайлаг хаан мэдээж таалагдсан нь ойлгомжтой. Тэгээд эгч нь өнөөдөх төрсөн өдрөөр нь хатан нь юу өмсөх бол? гэж бодсоноо өөрөө мэдээд үүнийг авчихлаа, ёстой хөөрхөн платье чамайг өмсчихвөл бүр амилаад л өгөх байх хэхэ гэж хэлээд хайрцган дахь алтан шаргал торгомсог материалтай нүд алдам даашинзыг түүнд гаргаж өгөхөд гайхсан Бөртэ -юу вэ эгч минь. Та нэг л андуураад байх шиг байна… Төгөлдөрийг төрсөн өдөр хавар болоод өнгөрчихсөн ш дээ. Өнөөдөр хэний төрсөн өдрийн? хэмээн 2 алаг нүдээ тормолзуулж ирээд гайхан

асууж орхив. -зиа юу яриад явчихдаг хүүхэд вэ? Миний дүү өнөө өглөө гариг андуураад сэрчихсэн юмаа даа янз нь. Юун Төгөлдөр? Эгч нь Темкагийн талаар яриад байна ш дээ… өнөөдөр түүний 22 насных нь төрсөн өдөр. Мэдээгүй байсан юмуу айн? хэмээн инээмсэглэн хэлэхэд нь Бөртэ юу яриад байгааг нь ойлгох шинжгүй -та өөрөө яагаад нэг хүнийг 2 болгоод тэгсэнээ 2 төрсөн өдөр тэмдэглэх гээд байнаа хэхэ… Темка гэдэг хүн байхгүй зөвхөн Төөгөө л сэтгэлээ илэрхийлэх гээд энэ бүхнийг төлөвлөсөнийг та мэдэж байсан биз дээ? хэмээн гайхшрал болон түүнд хэллээ. Бүх зүйлийг ёстой орвонгоороо эргэсэнийг Болороогийн ярианаас ойлгосон Бөртэ хэсэгтээ л ухаан самууралтын байдалд орсон нь харахнээ л илт мэдэгдэнэ. -тэгээд Темка бодит хүн надад чин сэтгэлээсээ хайртай… гэтэл Төөгөө энэ бүхнийг будлиулсан байна гэж үү? хэмээн 1асуултаа олон дахин тавих нь Болороог ёстой л өөрийнхөө араас оруулчихсангүй. Уурлаж бухидсан эгч нь -та 2 чинь учрах тавилангүй яасан дүүрчихсэн хүмүүс вэ? Амьхандаа л уулзуулах санаатай тэр болзоог зохион байгуулсан юмсан. Гэтэл ийм байдалтай болно гэж хэн санах вэ дээ? 7-хон хоночихоод эргээд ирэхэд нэг нь энд тэс хөндлөн хүнийг Темка гээд андуураад сууж байдаг. Нөгөөх нь аягүй бол гэртээ төрсөн өдөр биш үхлийн өдрөө

тэмдэглэчихсэн сууж байгаан байна л даа… хэмээн ганцаараа яваа мэт зогсоо зайгүй үглэж өглөө… Болороо бүхнийг байсан байранд нь оруулахаар машиндаа хааз өгөн хурдалсаар нисэх нь холгүй давхина. яагаад ч юм Темка нь байгаа, түүнтэй одоо уулзах гээд явж байна гэж бодохоор Бөртийн атгахан зүрх нь байж ядан тийчлэнэ. Ийм л байх ёстой би ямар тэнэг юм бэ? Төөгөөгийн энэ бүх холион бантанд хууртаад намайг гээд хайрлаж явсан түүнийгээ үүрд алдах гэж байдаг? Төөгөө бид 2 хэзээ ч бүтэхгүй гэдгээ би аль хэдийн ухаарсаан. Хүн гэдэг амьтан хажуудаа байхгүй зүйлрүү шунан тэмүүлж тэмүүлчихээд эцэст нь өөрийнхөө болгосон цагт сонирхол нь дорхноо буурчихдаг бэртэгчин зантай ч юм шиг. Бүр сүүлдээ тэгтлээ их хүсэж байсан зүйл нь тээртэй санагдаад зугатаах нь холгүй болдог. Энэ бол хайр гэдэг эхэндээ яалт ч үгүй андуурагдахаар шохоорхолын

тодорхойлолт шиг санагдана. Харин хайр бол бүхнийг түүнийхээ төлөө, маргааш өнөөдрөөс их хайрлах болно гэсэн уриатай үүрдийн хувирашгүй сэтгэл. Тиймээс энэ бүх зөрөөг олохын тулд Бөртэд зөвхөн цаг хугацааны хэмжүүр л зөв алхамыг хийхэд туслах байсныг хэзээ хойно ухаарсан нь дэндүү харамсалтай байлаа. Темка үүнийг л надад ойлгуулахыг хүсэн өдий хүртэл уулзахаас татгалзаад байжээ. Хэрэв бид 2 2 биенээ мэдэлцээгүй түүнийг надад ийм их хайртай гэдгийг нь анзаарах ч сөхөө өгөлгүй уулзсан бол би энэ их догдлол, хүсэл тэмүүлэлийг хэзээ ч мэдрэхгүй л байх байсан. Түүнийхээ энэ ухаалаг алхамуудыг анзаарах тоолондооо өөрөөсөө үнэндээ ичих шиг… яаж би царайг нь юу ч болоогүй мэт эгцлэн харнаа? Надад бүр голдоо ортол гомдчихсон яваа байх даа? Хммм хэмээн өөрийн мэдэлгүй байн байн санаа алдан яваа түүнийг ажигласан Болороо -миний дүү ямар нэгэн зүйлд санаа нь зовоо юу? Яасым яагаад л хангинатал санаа алдаад

байгаам дээ? хэмээн сэтгэл нь зовнин асуухад Бөртэ хэсэг дуугаа хураан суусанаа -Болороо эгчээ Темка намайг уучлахгүй гэвэл би яанаа? Надад тэр минь зөндөө их гомдсон байх даа? тэгтлээ их хайрлаж байхад нь найзыг нь дагаад явчихсан намайг хараад тэрний минь сэтгэл хичнээн их өвдсөн болоо? Би үнэхээр өчүүхэн бодолтой харалган охин юм даа хэмээн сэтгэлдээ хураад байгаа бүх л зовонгоо хэлэв. -яалаа гэждээ миний дүү одоо битгий уйл… эцсийн эцэст чи түүнийгээ өөрийхөө чин хайр гэдгийг мэдрээд уулзах гээд явж байгаа нь л чухал шүү дээ. Амьдралд буруу гэдгийг нь мэдэлгүй сонгосон өч төчнөөн л сонголт тохиолддог. Тиймээс харин энэ алдаагаа тухай бүрт нь засаж чадсан л бол чи хэзээ ч харамсахгүйгээр амьдрах болно. Хамгийн гол нь хүн өөрийгөө л хуурч болохгүй. Тийм болохоор миний дүү одоо ингэж усан нүдлэх хэрэггүй за. Темкатайгаа уулзах гэж байж бүлцийсэн нүдтэй харагдахыг хүсээ юу? Хэрвээ цаадах чинь өөрөөс нь болж чамайг уйлсаныг мэдвэл чи бүр яана гэж бодож байна, чи бид 2 сүйрлээ л гэсэн үг хэмээн инээд алдан хэлэхийг нь харсан Бөртэ

тэрүүхэндээ үл мэдэг инээмсэглэхтэйгээ болж ирлээ.Темкагийн гэрийн гадаа ч ирлээ. Бөртийг машинаас буухад Болороо эгч нь -эгч нь энэ хүртэл дүүгээ хүргэж өгье… Темкагаа олон хайртай гэдгээ хэлж чадах эсэх нь миний дүүгийн сэтгэл мэднэ байх. За тэгээд Амжилт… гэж хэлээд нэг нүдээ ирмэсхийн инээсэнээ түүнийг үдэн буулгав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…