
Мань нь машинаа зүүн хаалганы зогсоолд тавьчихсан байгаа гэхэд нь Темка -манай гадаа түрүүлж очсон нь нэгнийхээ хүсэлтийг биелүүлнэ шүү за хэмээн ухаалаг харцандаа инээмсэглэл тодруулахад нь -за
тэгвэл та 2-ын гэрчээр би шүү… хаха Ланд, Спорт 2-ыг яаж уралдахыг харъя хэмээн тас тас хөхрөх Оо юу болохыг хурдан харах гэсэн шиг Темкагийн машинд гялс орон суув. Темка Төгөлдөрийг хүлээх гэсэн
мэт аажуу тайван машиндаа суутал юун тулд спорт загварынх билээ., гэсэн мэт Төөгөө хаазаа нэмэн хүнгэнүүлсээр төв замруу орох уулзвар дээр Темкатай зэрэгцэн ирж зогслоо Баруун 4н замаас өгсөн Нарны
замруу орсон 2, хойно урдаа гаралцан ёстой л нэг ана мана уралдана. Угаас алиа хошин зантай Ооо Темкаг хөөргөн гишгээд өг хөгшөөн гишгээд өг хэмээн уухайлан хурдлуулах атлаа өөрийнх нь царай нь
хувьсхийн цайчихсан цонхны дээдэх бариулаас тас зуурчихсан юу юунаас ч илүү айчихсан явна. Эн тэнцүү уралдаж явсаар барианы талбайруу эргэхийн хооронд Темкагийн урдуур нэгэн өсвөр насны

хүүхэд гүйн харайх нь тэр… Нүд нь орой дээрээ гарчихсан хажуудахдаа орилохын завдал өгөлгүй нөгөө урсгалын хоосон замруу машинаа хамаг хурдаараа яаран эргүүлсэн Темка сая нэг амьсгаа авахтайгаа болов. Бүгд аюулгүй болоод ирэх газраа дөхөж байхад нүдээ тас аньчихсан байсан Оо хэсэг ганцаараа орилоход нь инээд нь хүрсэн Темка -одоо болноо… хэхэ хөгшөөн гэрийнхээ гадаа бараг ирчихлээ ш дээ хэдэн цаг орилох гэсийн хэмээн найзыгаа тохуурхан хэлэхэд нь -ёоё мамочка минь гэж… би амьд байна чи амьд байна, нөгөө хүү? хэмээн түгдэрсхийн гацав -тэр чиний орилосны буянд амьд байгаа гэж инээмсэглэн хэлээд Темкаг машинаас буутал уралдаж явсанаа мартах шахсан Оо хойноос нь инээд алдсаар очив. Төгөлдөр түрүүлсэндээ их л хангалуун байгаа бололтой инээд алдсаар тэр 2-ыг тосон ирэхэд Темка -спорт ч аргагүй хурдтай юмаа. За ми анд хүсэлтээ айлдах л үлдлээ хэмээн түүнийг хөөргөн хэлэхэд -за андаасаа ч том зүйл хүснэ дээ. Яг биелүүлнэ бээз? Гээд л баруун хөмсөгөө үл ялиг
өргөн нухацтай гэгч нь асуулаа. -тэгнээ эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг байхаа. Тойруулалгүй хэлээ -за тэгвэл анд нь нөгөө бүсгүйгээсээ маргааш чин сэтгэлээсээ уучлалт гуйхаар нэг юм төлөвлөчихсөн байгаа тэрэнд миний анд туслана шүү ок -хаха ийм зүйлийг зүгээр л хэлэхэд болно ш дээ, чи нээрээ гэхэд Оо хажуунаас нь -Төөгөө ёоооё чи бүр сая яасан гэж бодож байна? золтой л хүүхэд дайрчихсангүй мань 2 чинь хэмээн бөөн сүр бадруулан өнгөтөөр ярьж гарлаа… -Анд нь 2 найздаа сайхан хоол хийж өгнөө гэсээр Темкаг хаалгаа онгойлгон ороход 3-н залуугын хамрыг гэрээс гарах хоолны үнэр нэгэн зэрэг дуу алдуулахад хүргэв. -энэ одоо эгч аав 2 байхгүй л байх юм. Аав хоол хийхгүй нь ойлгомжтой тэгэхээр эгч л хийждээ… та 2-ыг ирнэ гэдгийг уг нь хэлээгүй л юмсан гэхэд нь Оо марзайтлаа инээд алдан -Болороо эгчийг би 10 нас залуу байсан бол панаалдаж
байгаад заавал эхнэрээ болгох байсым. Эр хүн чинь эмэгтэй хүнд хоодоодоороо л татагддым ш дээ ход ход гэж хэлэн аяга авахдаа ширээн дээр байсан зурвас бичсэн цаасыг анзааралгүй унагачихав. Темкаг өдий удаан хугацаанд Бөртэтэй уулзахгүй байгаад сэтгэл нь зовнисон Болороо эгч нь тэр 2-ыг уулзуулахаар энэ бүхнийг зохион байгуулсан юмсанж. Темкаг 6 өнгөрөөж ирэхийг мэдэх тул түүний өмнөөс хоол унд хийн бүхий л таатай орчныг бүрдүүлчихээд дүүдээ ойлгомжтойгоор тайлбарлан зурвас үлдээсэн байсан нь хүрэх эзэндээ очиж чадсангүй. Хэрэв түүнд утсаар хэлсэн бол яав ч эсэргүүцэх байсныг мэдэх Болороо 2 найзтайгаа хамт ирэхийг нь яаж гадарлах билээ дээ… -нээрээ аав чинь хаачсын? Нэг ирсэнийх уулзъя гэж бодсон юмсан хэмээн Төөгөөг асуухад -аав эмнэлэгт хэвтсэн нэг найзыгаа
ойрд сахиад жаахан завгүй байгаа. Удахгүй буцах байх тэгэхэд нь та 2 цуг гаргаж өгнө биз? Хэмээн Темкаг хэлэхэд нөгөө 2 ч толгойгоо дохин зөшөөрсөнөө илтгэнэ. -нээрээ манай Бөөгий аниа та 2 юу болж байна хэмээн жоготой гэгч нь Оо-г асуухад Темка инээд алдан мушилзсанаа -найз нь 7хон хоногийн дараа түүнтэйгээ уулзлаа гээд боддоо хэмээн хөөрцөглөн хэлэв. Тэр 2-ыг хэсэг үг дуугүй ажиглан суусан Төөгөө -та 2 чинь одоо юун Бөөгий аниа эд нар яриад явчихваа? 7 хоногийн дараа ирнэ ч гэнүү, хэнийн тэр чинь? хэр эгч болоод аниа гээд байгаан хөгшөөн хэмээн юугаа ч мэдэхгүй түүнийг асуухад элгээ хөштөл инээсэн Оо -хаха ёоё Төөгөө минь дээ хүний хөх хар ногоон инээд хүргээд хаячих юмаа… юу боллоо гэж Темка минь өөрөөсөө эгч хүүхэнтэй явалдах билээ дээ. Манай хүн 2 сарын өмнө чатаар нэг бүсгүйтэй танилцаад түүндээ ухаангүй хайртай болчихсон юм
чааваас… хардаа тэр нүд мүдий нь бөөн дурлалын томъёонууд эргэлдэж байгаа биз дээ хэмээн инээдээ барьж ядан бүхнийг тайлбарлатал -за за чатаар танилцаад дурлаад байхдаа яадгым, өсвөр насны гэнэн юм яриад байх юм. Тэгээд Бөөгий аниа дараа 7 хоногт хаа нэгтээгээс ирж байгаа юмуу? Эсвэл гоо сайхны мэс засалд орчихоод хөөрхөн болохоороо уулзъя гэсэн юмуу? Гэхэд нь нөгөө 2 дахиад л тас тас хөхрөлдөнө. Оо дахин тайлбар өгөх санаатай -энэ дурлал бол чиний бодож байгаагаас шаал өөр дурлал жинхэнэ амьд хайр айн. Манай дэндүү хөөрхөн Бөөгий аниаг Темка ах анх хараад л шууд дурлааскы… ход ход миний найзад анхны харцаар дурлах гэдэг томъёо одоохондоо арай ойлгомжгүй санагдах байх тиймээс чимээгүй суужий… тэгээд манай залуу дараа 7 хоногт болох төрсөн өдрөөрөө түүнийгээ өөрийн болгох гэж байгаа юмаа. Одоо ойлгосон уу? гэхэд нь Төөгөө яасан нь мэдэгдэмгүй итгэл муутай толгойгоо дохингоо аядав. -за миний 2 хөгшин ингээд ярилцаад сууж бай. Найз нь доор хонгилын өрөөнөөс галзуу ганц дарс аваад ирье гэж хэлээд Темка тэр 2-ыг үлдээв. Оо ч зочны өрөөний шүүгээн дээрхи өрөөстэй байсан зургуудыг харан явсанаа альбом нь хаана байнаа хэмээн хэсэг мунгинаж гарлаа. Төгөлдөр угаалгын өрөө орж бие засах санаатай бостол үүдний хонх дугарлаа. Тэрээр Темкагийн аав эгчийнх нь аль
нэг ирж байгаан байна гэсэн бодолтой хаалгыг онгойлготол Бөртэ… Тэрээр Бөртийг хараад нүдэндээ ч итгэлгүй зөвхөн түүнрүү гөлрөн зогсоно. Хорвоо дэлхий дэндүү удаан ч эргээл байгаа юм шиг… эсвэл цаг хугацаа зогсчихсон мэт… түүний амьдралын утга учир болсон тэр бүсгүй яг миний өмнө гэгээн дүрээрээ зогсож байна. Хайртай гэдгээ хэлж амжилгүй бүх л бүтэн нэг жилийг алдсандаа галзуурах дөхсөн сэтгэлд минь одоо л нэг боломж олдож байна. Би үүнийг яасан ч алдах ёсгүй эцсийнх ч байж мэднэ хэмээн тархиндаа энэ ахархан хугацааны төдийд амьдралаа тэр чигээр нь төсөөлсөн тэрээр Бөртийн нүдэнд нулимс торсоныг сая анзаарлаа. Бүх л зүйлд буруутайгаа хүлээж түүнийхээ нүдрүү ширтэн ширтсээр -уучлаарай хайрт минь гэсэн 3-хан үгийг хэлэхэд Бөртэ нулимсаа нуух гэсэн мэт орж ирсэн хашааны
хаалганы зүг рүү яаран алхаллаа. Төөгөөд энэ удаа түүнийг зөнгөөр нь орхих хүсэл төрсөнгүй. Хойноос нь гүйхээрээ шахам алхсаар гүйцэн очоод гарнаас нь угз татан цээжиндээ тэвэрлээ. Бөртэ түүнд юу ч хэлсэнгүй. Дэндүү их гомдсондоо үерлүүлэх нулимс нь зөнгөөрөө л нэг мэлмэрнэ. Гэмээ ухаарсан залуугийн амнаас -уучлаарай хэмээх ганц л үг зүрхийг нь зүсэх шиг дахин дахин давтагдана. Бөртэд сэтгэлээ нэг мөсөн илэрхийлэхээр шийдсэн Төөгөө эм хүний өмнө гудайж үзээгүй тэргүүнээ тонголзуулан, газар 2 өвдөг дээрээ өвдөглөн суулаа. Хайртай бүсгүй нь гайхаж дүрлийсэн нүдээрээ түүнээс яах гэж байгааг асуусан нь илт мэдэгдэм харцаар түүнрүү ширтнэ. -Бөртээ минь тэнэг явсан энэ сар жилийг уучлаарай, Хайртай гэдгээ нэг ч удаа хэлээгүй сэтгэлийг минь уучлаарай, Хажуудаа байлгаж чадаагүй өөрийг минь уучлаарай, Бүхий л зүйлд намайг уучлаач… Би чамд хайртай… -Темка Темка нааш ирдээ хэмээн орилох дуунаар цонхны дэргэд зогсох Оо-гын хажууд очоод түүний гараараа заах зүгрүү харвал -ёоооё бурхан минь… золтой л тэнгэр газар нийлээд газар доошоо цөмрөөд орчихсонгүй. Нүд нь өөрийн эрхгүй хармааргүй байна гэсэн шиг харанхуйн гүнрүү зугтах мэт бүрсхийнэ. 📷 Сэтгэл нь, зүрх нь, хайр нь… түүний амьдрах бүхий л утга учир нь хормын төдийд хоосрох аятай хоолойноос нь авиа ч гарахгүйгээр бүх л зүйл нь хөндүүрлэн шархирч байлаа. Оо түүнийг анзаарсан ч үгүй яриагаа үргэлжлүүлэн -ход ход хөөрхөн юмаа. Төгөлдөр бүр сөгдөөд гуйж байна. Тийм л их хайртай юм байхдаа? Тэр бүсгүй ч угаасаа лусын дагина шиг
үзэсгэлэнтэй ийн, ямар сайхан харагдаж байнаа хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдан зогсоно. Би яах ёстой вэ? Миний хайртай бүсгүйг? Тэр чинь минийх гэсэн элдэв бодол юу юугүй тархийг нь задлахад бэлэн болжээ. Амьдрал ийм шудрага биш гэжүү дээ? өгсөн шигээ буцаагаад авчихдаг нь энэ ертөнцийн захирагдах ёстой хууль юмуу? үгүй ийм байж таарахгүй гэж хувь заяандаа хорсохын дээдээр хорссон Темка зангидсан нудрагаараа цонхны хажуудах ханыг ганц хүчтэй цохилоо. -хүүш чи минь яаж байнаа? Гээд л гэнэт цочсон найз нь Темкагийн нүүр рүү эгцлэн хартал хацрыг даган урсах чимээгүйхэн тэр нулимсыг хараад юу хэлэхээ, хийхээ умартаж түгдэрсхийн гацав. Бүх л бүтэн 10 гаран жил харийн оронд хамт суралцан өдөр шөнөгүй нийлж дарвиж явахдаа түүнийг ингэж нулимс дуслуулж байсныг нэг ч хараагүй. Бүр новшийн Англичуудад нуруундаа хутга дүрүүлэхдээ уйлах нь битгий хэл ёолоо ч үгүй түүнийг энэ удаад юу ингэтлээ их
шархлуулсан юм болоо? Хэмээн Оо өнгөрсөн бүхнийг одоогийнхтой харьцуулсан ч хариултыг тэрээр яахан мэдэж чадах билээ дээ… Темка нулимс дүүрсэн нүдээрээ цонхоор үзэгдэх хосыг шазруунаа зуун харан зогссоор… *** *** Хаалга онгойход Бөртэ золтой л муужраад уначихсангүй. 2 сар шахуу утсаар харьцаж сэтгэлээ илэрхийлсэн хүн нь Төөгөө байсан юм гэжүү дээ? Байж боломгүй юм… гэсэн элдвийн бодол нэгэн зэрэг түүний тархийг нь үнэнг хайсан мэт зовооно. Тэр үнэхээр надад хайртай юмуу? Хэрвээ тийм бол би яах ёстой вэ? -гэхдээ л Төөгөө намайг хуурсан… манай захиралд хайртай гэж хэлсэн хэмээн бодохын төдийд л өөрийн эрхгүй гомдлын нулимс нүдэнд нь цийлэгнэв… тэрээр эргэж харан алхахдаа -чамайг мартах гэж яаж зовсоныг чи мэдэхгүй, чамайг санаад хичнээн их уйлсаныг минь чи мэдэхгүй чи юу ч мэдэхгүй… хэмээн өөр өөртөө шивнэхийн хажуугаар чимээгүйхэн урсах нулимсаа үзэн ядаж байлаа. Буцаад ирэхийг нь хичнээн хүсэж байсан ч одоо ингээд өмнө нь сөгдөн чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг харан зогсоход түүнд үнэхээр хэцүү байлаа. Яагаад намайг ингэтлээ тарчлаан зовооно вэ? Гэж хэлээд хаа нэгтээ сураггүй зугтан алга болмоор ч санагдах мэт…. Тэмүүжин гэдэг хүн байхгүй харин Төгөлдөр надад хайртайгаа илчлэх гэж энэ бүхнийг зохиожээ гэдэгт эргэлт буцалтгүйгээр итгэсэн Бөртэ эцсийн эцэст миний хажууд тэр л байх ёстой юм байна гэсэн ойлголтыг зүрхэндээ үүрд суулгахыг
хичээв. Энэ удаа гэрлүү нь хүргэж өгөх Төгөлдөрийн байгаа байдал эрс өөрчлөгдсөн нь мэдрэгдэнэ. Урьд нь зөвхөн урдах замдаа анхаарлаа хандуулан хажуудаа хүн явааг ч умартдаг байсан бол одоо Бөртийн гарнаас зүүн гараараа тас атгаастай явах нь -би чамайг дахин хэзээ ч алдахгүй хэмээн хэлж байгаа юм шиг санагдана. Бөртэ түүнээс элдвийг асуумаар байсан ч яагаад ч юм нэг л хүйтэн хөндий орон зай голд нь үүсчихээд хургаж өгөхгүй байгаа нь мэдрэгдээд чимээгүйхэн л урсан өнгөрөх хором бүхнийг үдэн сууна. Байрных нь үүдэнд ирсэн Төгөлдөр машинаа унтраагаад өөрийнх нь царайг цоо ширтэн байгаад эвгүйрхсэн Бөртэ -яагаад ингэтлээ хараад байгаа юм бэ? урьд нь харж байгаагүй юм шиг хэмээн зөөлөн аядуу хэлэхэд -чинийхээ энэ үзэсгэлэнт царайг ямар их санасан гээч. Дахиж харахгүй нь л гэж айж байлаа. -би чамайг гэнэт ингэж өөрчлөгдсөнд чинь жаахан дасаж өгөхгүй л байна… за за энэ ч яахав. Би одоо орлоо, өнөөдөр миний хувьд хангалттай сонин өдөр байлаа гэж хэлээд буух гэхэд нь Төгөлдөр -Бөртээ… юу ч болсон бай миний чамд хайртай гэсэн үгэнд минь хэзээ ч битгий эргэлзээрэй. Би зөвхөн чамд л хайртай шүү гэж хэлээд хацар дээр нь зөөлөн үнслээ. Гэртээ урвайсан амьтан орж ирэхэд нь гайхсан Солонго -үгүй чи чинь яагаа вэ? Бие хаа чинь зүгээрүү? Гэхэд нь юу юугүй хошуугаа унжуулан эгчийнхээ энгэрт наалдсан Бөртэ -эгчээ би яачихсан хүн болоод намайг хүмүүс ингээд зовоогоод байдаг юм бэ? Би тийм муу охин гэжүү? Гэж ирээд л
нялхарж гарлаа. Бөртийг хамгийн сүүлд хэзээ ингэж эрхэлсэнийг нь мартах дөхсөн эгч нь дүүгээ өхөөрдөж -миний алаг нүдэн дүү яасым? өнөөдөр ямар нэгэн зүйл болоо юу? Гээд л инээд алдан түүнийгээ эрхлүүлнэ. Ээж аав нь ажил ихтэй тул гэртээ ирэх нь тун ховор. Хамт ажилладаг болоод ч тэрүү ажлаа гэрээ болгочихсон тэр 2ыгоо 2 охин нь -аав ээж тусдаа гарчихсан хэмээн их л шоолдогсон. Одоо хэдий эцэг эхтэйгээ цуг байхгүй байгаа ч өөрсдийгөө аль хэдийн даагаад амьдарчих насан дээрээ байгаа тэр 2 хэн хэнийгээ болгосоор өдийг хүрчээ. Энэ удаа ч мөн ялгаагүй дүүд нь ямар нэг асуудал тулгарсаныг Солонго зөнгөөрөө мэдэрнэ. Хэнээс болсоныг нь ч бараг гадарлан суусан тэрээр Бөртийг өөрийг нь ярихаас нааш асууж сэтгэлийг нь өвтгөхийг хүссэнгүй. Хэсэг эгчдээ эрхэлж байсан Бөртэ хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй хэсэг тулгамдан байсанаа эхнээс нь дуустал
бүгдийг нэгд нэгэнгүй ярьж өглөө. Дүүгийнхээ ээдрээтэй хайрын түүхийг сонссон тэрээр -миний дүү гэхдээ түүний бүх үгэнд итгэж болохгүй шүү… эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэж амьдарсан нь хамаагүй дээр. Хэдий чамд одоо хайртай дуртай гэж байгаа ч чамайг нэг удаа хуурсан хүн дахиж чамайг хуурахгүй гэсэн батлагаа байхгүй. Тиймээс зөвхөн өөртөө л найдаж болгоомжтой хянуур байдым шүү за миний дүү., хэмээн толгойг нь яг л багынх шигээ илэх эгч нь аминчлан захина. Бөртэ өөрийнхөө өрөөнд орон бүхнийг эргэцүүлэн хэвтлээ. Хүзүүнд нь байгаа хос зүүлтээ гэнэт санасан тэрээр байна уу? гэсэн янзтай яаран тэмтэртэл нөгөө талаа нэхэх мэт гаранд нь торно. -чиний эзэн Төгөлдөр гэдгийг чи яагаад хэлээгүй юм бэ? үнэхээр тэр юм гэжүү? хэмээн амьгүй зүйлээс хариулт шаардах
Бөртэд энэ бүхэн нэг л буруу эргээд байгаа мэт совин өөрийн мэдэлгүй төрж байлаа. *** *** 2 шил дарсыг ганцаараа ууж дууссан Темкаг зогсоох гээд дийлээгүй Оо аргаа баран сууна. Ашгүй хонх ч дугарлаа. Оо бараг гүйхээрээ шахам очин онгойлготол Төгөлдөр юу ч болоогүй мэт царай гаргасаар орж ирлээ. Темкаг юунаас болж ингэтлээ их уусаныг гадарлаж байсан ч мэдээгүй дүр эсгэн -миний хөгшин яагаад ийм их уугаа вэ? ямар нэг зүйл болсымуу? гэж гэмгүй царайлан асууж орхив. Темкагийн уур дэндүү их хүрэн байж ядахдаа Төгөлдөрийн шанаан дундуур ганц сайн хусаад авлаа. Оо-ын нүд нь орой дээрээ гарах шахаж Темкаг тайвшруулахыг хичээн хойно урд нь орон гүйхэд түүнийг анзаарах ч сөхөөгүй Темка багийн ганц найзруугаа өшөө хорслын нүдээр ширтэн -Төөгөө би чамд найзын хувиар биш эр хүний ёсоор хэдэн үг хэлье. Чиний өнөөдөр уулзаад өмнө нь өвдөг сөгдөн гуйж суусан тэр бүсгүйд би чин сэтгэлээсээ хайртай. Бүр анх хараад л дурласан. Чи намайг мэднэ хэр баргийн хүүхэнд хөл алдаж гүйх нь би биш гэдгийг. Гэхдээ л би түүнд… Бөртэд амьнаасаа ч илүү хайртай ойлгож байна уу новшоо… Гэтэл миний бүсгүйг чи… өөр хүүхний мөнгөнд шунан, гомдоож явсан арчаагүй залуу за… за энэ яахав өнгөрсөн байж. Би Бөртийг өнөөдөр чамаас болж уйлж байхыг харах тийм азгүй хувь тавилантай хүн гэдгээ даанч мэдсэнгүй. Уг нь чамайг анд нь найзаа гэж бодож ирсэн юмсан. Гэхдээ байнаа эмэгтэй хүнийг тэгэж хайрладаггүй юм хөгшөөн. Хэрэв надаас булааж авсан түүний
минь нүдэнд дахиж ганц л удаа нулимс цийлэгнүүлэх тэр мөчид би хаа байсан газарт чинь тонилгож орхино шүү хэмээн гуниг харуусал, үзэн ядалтын өнгөөр орилон хашгичих түүний өмнөөс амнаасаа гарах цусаа арчих Төгөлдөр ганц ч үг хэлж зүрхэлсэнгүй. Балчир багын гэмгүй тоглож өссөн найздаа болон сэтгэлдээ дэндүү их хайрладаг тэр л бүсгүйдээ аз жаргал хүсэн өөрийнхөө хайрыг золиосонд хаясан Тэмүүжин амьдралыг тэр чигээр нь үзэн ядаж байлаа… 7-хон хоногийн дараа Бөртэтэйгээ уулзаж хос зүрхээ нийлүүлэн хайртайгаа хэлнээ хэмээн өнөөдөрхөн л догдолж яваагүйсэн биш билүү? Яагаад очиж очиж олон сая залуучуудаас миний найз байх ёстой гэж яагаад явж явж миний нүдэн дээр түүний минь нулимс урсах ёстой гэж шазруунаа зуун бодох тусам өөрийнхөө дэндүү их хайрыг үзэн ядмаар санагдана. *** *** Миний дүү босоорой өнөөдөр ажилд шалгуулна гээ
биз дээ? -ээ эгч л дээ байжылдаа хэмээн угаас нойр ихтэй Бөртийг нойроо харамлахыг нь мэдэх Солонго яаж сэрээхээ ч андахаа больчихсон аж. Амандаа дүүрэн хүйтэн ус балгаж ирсэнээ дүүгийнхээ дээрээс цацаж орхилоо. Бөртэ ч годсхийн өндөлзөж -ёоё та нээрээ муу тррорист бүлгэмийн тэргүүлэгч царайлчихаад хэмээн дутуу сэрсэндээ хэсэгтээ л ундууцаж гарна. Үүнийг нь тоосон ч шинжгүй дүүгийнхээ өрөөнөөс дуу аялан гарах гэтэл Бөртийн утас нь ширээн дээр дуугаа авалцан хангинаж гарлаа. -сэрүүлэг тавиад сэрдэг юм шиг юун ч сүрхий дуутай сэрүүлэг вэ дээ? хэмээн унтраах гээд автал Төгөлдөр гэсэн нэрнээс дуудлага байв. Дөнгөж сэрээд нойрмоглон байгаа түүнд утсыг нь өгтөл хэсэг утаслуугаа гөлрөн суух дүү нь яав ч баярлаж буй шинж үзүүлсэнгүй. Уг нь бол хайртай залуугаа буцаад өөрийн болгосон хүн баярламаар л юм даа. Эгчийнх нь ажигласанаар бол
Бөртэд энэ байдал түй ч гэмээр харагдсангүй. Дуртай дургүй утсаа авсан Бөртэ -байна? гэж шал нойрмог дугарахад нь -миний хайр юу хийж байна боссон уу? хэмээн Төөгөө инээд алдана. -одоо босож байна, яасан? ямар нэг зүйл болоо юу? -аан чамайгаа өчигдөр гэртээ амраг гэж бодоод уулзъя гэж бодсонгүй. Өнөөдөр чи минь ажилд шалгуулах байхаа хайр нь хүргээд өгье. -өө тэгэж өөртөө түвэг удаад яах гэсийн, би микронд юмуу автобусаар явчихъя… чи эртхэн ажлаа бод хэмээн зөрүүдлэхэд нь -үгүй шүү. Тэгэж ярихгүй, би заавал хүргэж өгөх болохоор бэлэн болчихоод гараад ир. Би хүлээж байя гэж хэлээд утсаа тасаллаа. Бөртэ машинд нь орон суухад инээмсэглэн угтаж авсан Төөгөө уруулыг нь үнсэх гээд ойртоход тэрээр хацраа өгөн
үнсүүлсэнээ -ийм эрт юу хийж явдаг байнаа? хэмээн ойр зуурханы асуулт тавин энэ байдлыг аргацаан өнгөрөөлөө. Түүнд яагаад үнсүүлэхийг хүсэхгүй байна вэ? Одоо хүртэл гомдсон сэтгэл минь тайлагдаагүй гэж үү? хэмээн бодож явсан бүсгүй -нээрээ чи нөгөө дугаараа яасын? Яагаад тэрнээсээ залгахгүй байгаан? хэмээн гайхшран асуутал гэнэтийн асуултанд бэлтгэлгүй байсан Төөгөө сандарсандаа хоолойгоо хэд дахин засан -аан тэр чинь хүнээс түр авчихсан байсан дугаар. Буцаагаад өгчихсөн ш дээ яасан? -үгүй ээ

зүгээр л… тэр дугаар сэтгэлд минь илүү ойр үлдчихэж хэмээн гадаахыг ажиглан явсан Бөртийг хэлэхэд ярианы сэдвийг хазайлгах санаатай -хайр нь өнөөдөр чамтайгаа гадуур зугаалмаар байна. Ажлаа дуусчихаад хэлээрэй за -мммм за за тэгвэл би өдөр тараад залгая гэж хэлээд Төөгөөтэй харц тулгархаас зугтасхийн яаран буулаа…