
Цайны, хоолны халуун савтай тор барьчихсан үүдрүү аавыгаа алхаж явахыг харсан Темка -хүүе та минь хаачихна вэ? хэн нэгэн эмнэлэгт хэвтээ юу? хэмээн гайхшрал болон асуухад эцэг нь гүн бодолд автсан
байдалтай халаасан дахь алчуураа гаргаж ирэн духны хөлсөө хэд арчисхийснээ -хүү минь нааш ир. Энд суу гэж хэлээд зочны өрөөн дэх буйдан дээр очин суулаа. Юуг, хаанаас эхлэхээ мартсан мэт Бат-Өлзий
хэсэг бодлогоширон хэд хэд гүнзгий гэгч нь санаа алдсанаа…. -аав нь олон жилийн өмнө нэг эмэгтэйг дэндүү гомдоосон өөдгүй амьтаан… Залуу насныхаа дэврүүн аагинд омогдож явахдаа өөрт минь сэтгэлтэй
түүгээр ганц шөнийн зугаа хийсэндээ одоо хүртэл харамсаж, эргээд бодоход голд минь хүйт оргих шиг болдог… …Тэр бүсгүй надаас хүүхэдтэй болсон гэх тэр мөчид би гэдэг хүн ээжид чинь хайртай
амьтан яасан ч салж чадахааргүй болтлоо ухаангүй дурлачихсан байж билээ. Тэгээд түүнийг өөрийн төрсөн үртэйгээ хаян ээжтэй чинь хамт Англи руу явах тэр мөчид миний амьдралын хамгийн хэцүү цаг

үе байсан. Ойрын төрөл садан гээд байх хүнгүй түүнийг дүүгээ харж хандаж бай гээд хамт үлдээж явсан биш дахиад л зовооно гэдгээ даанч мэдсэнгүй. …Намайг явсанаас хойш бяцхан үр минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж амьдын тамыг биеэрээ мэдэрсэн тэр минь одоо хир нь ханийн бараа хараагүй байх юм. Би гэдэг ийм л нүгэлтэй хүндээ. Гэхдээ аав нь тэр үед зүрх сэтгэлээ л сонгохыг хүссэн юм. Энэ сонголтондоо хэзээ ч харамсаж байгаагүй ээ. Би зөвхөн агшин зуурын шунал тачаалыг тэвчиж чадаагүй бузрын тэр үйлдлээрээ бүхэл бүтэн нэг хүнд зовлонгийн далай эдлүүлсэндээ л одоо хир нь гэмшиж явдаг юм хүү минь. …Тиймээс чамайг ч бас амьдралдаа битгий тэгэж алдаасай, үүрд харамсах зүйлийг хэзээ ч бүү хийгээсэй гэсэндээ аав нь энэ бүхнийг ярьсан юм шүү. Эр хүн хайртай бүсгүйдээ хариуцлага
хүлээж чадна гэж бодсон тэр үедээ л сая өөрийн жинхэнэ сэтгэлээ нээх, эр эмийн ёсонг үйлдэх хэрэгтэй хэмээн гуниг харууслаар дүүрэн амьдралаа хүүдээ нэгд нэгэнгүй ярьсаны эцэст хожигдох нь уу гэсэн мэт цагаа харан -за аав нь явахгүй бол болохгүй нь. Сая намайг ирэхийн өмнөхөн тэр бүсгүй эмнэлэгт хэвтчихсэн байна. Буцахаасаа өмнө ядаж биеийг нь тэнхэртэл асрахгүй бол ёстой нүгэлгүй юм болно гэж хэлээд дотор нь онгойсон мэт хүү рүүгээ инээмсэглэн хараад гарлаа гэсэн шиг толгойгоо дохиод яаран явлаа. Эцгийнхээ амьдралыг сонссон Темка сэтгэлдээ зөвхөн Бөртийгээ санаж түүнийгээ хэзээ ч хуурахгүй, гомдоох ч үгүй зөвхөн аз жаргалыг мэдрүүлж хайраар бялхуулан үүрд хамтдаа амьдрах болно гэж өөр өөртөө тангараглан байлаа. *** *** Ажлаасаа гарчихсан гэртээ гиюүрэн хийх зүйлээ олж ядах Бөртэ цаашдын ирээдүйгээ төсөөлөхөд ч хэцүү байлаа… Сувдаа эгчийнх нь зааж зөвлөдөг байсан нь сэтгэлд нь байн байн бодогдоно.
Мэргэжилдээ юу юунаас илүү хайртай түүнд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, талархсан сэтгэлээс л эрч хүчээ авдаг байждээ хэмээн бодогдох шиг. -Гоо сайханч хүн… хүний зөвхөн гадна төрх байдлыг бус сэтгэлийг нь хүртэл ариусган засаж гэмээ нь жинхэнэ тэр хүнийхээ төгс гоо сайхныг бүрдүүлэх болно. Хэрэв чамд ингэх авъяас байхгүй, ийм зүйл байх боломжгүй гэж бодож байвал эртхэн энэ сонголтоосоо буцсан нь дээр хэмээн анх салондоо орж ирэхэд нь хэлж байсан Сувдаа эгчийнх нь хатуухан үгс Бөртийн мөрөөдлийг тэр үед эргэж буцалтгүйгээр бий болгож билээ. Зурагтынхаа хэдэн сувгийг дээш доош нь гүйлгэн суутал утас нь дугарав. Дугаарыг харвал Болороо эгч нь байлаа. -яасан миний дүү юу хийж байна? гээд л угаас цовоо сэргэлэн, хөгжилтэй эгч нь инээд алдан асуухад нь Бөртэ ч тэрүүхэндээ сэтгэл нь сэргэн -аан гэртээ л байна… ойрд хийх юмгүй гэрийн мухарт байж суух газраа олж ядаж байнаа эгч минь хэхэ. Танаар юу байна? гээд л инээд алдан асуув. -өө эгчээр нь онц юмгүй дээ. Өнөөдөр Темка чамайг оройн хоолонд урьсан. Тэгээд чамайг хүргэж өгөх даалгавартай л байна хэхэ. Миний дүү орой завтай юу? -пөөх яанаа тиймүү? хэхэ одоо би яанаа хэмээн сандрал болон хэлэхэд нь гайхсан Болороо -яасын миний дүү? Ямар нэгэн асуудал байгаанмуу? -аан үгүй л дээ хэхэ гэнэт уулзъя гэхээр нь аймар айгаад байнаа хэмээн хэлэхэд нь инээдээ арай ядан барих эгч нь -за зүгээрдээ харин ч баярлах хэрэгтэй биз дээ… Юунд нь айсын хөөрхөн ш дээ.
Тэгвэл эгч нь 7 гээд яваад очьё миний дүү гараад ирээрэй за -хэхэ за ойлголоо аниа… Гэхдээ л яанаа? Би хаашаа харж үхнээ гэж шулганасаар Бөртэ утсаа тасаллаа. Баярлаж догдолсон бас дээр нь айсан Бөртэ Анужин руу яаран залгалаа. Утсаа авсан найз нь түүнд ярихын ч завдал өгөлгүй -манай гэрийн манаач яасан? Өнөөдөр чи минь надруу 5 удаа шаал хэрэггүй залгасанаа мэдэж байна уу ер нь? Тэгтлээ их уйдаад байгаанмуу -Хөөе тэр яах вэ… Тэмүүжин уулзъя гэнээ!!! найз минь -Юу??? Үнэн үү? Бас та 2-ын уулзах Бөртэ Тэмүүжин давхацсан учралт сайн өдөр ирдэг юм байжээ… хаха ёстой гоё!!! хэмээн найзаасаа илүүгүй баярлах тэрээр -нээрээ юу өмсөж зүүх гэж байна? хэмээн давхар санаа зовон асуув. -харин тиймээ… Миний найз хаана байна? Одоо манайд хүрээд ирж чадахуу? -найз нь Золоотой яг манайхаас гараад явж байна. Бид 2 тэгвэл одоо шууд яваад очьё за гэж хэлээд утсаа тасаллаа. Бөртэ энэ хооронд нь амандаа дуу аялсан шигээ
нүүрээ будан толины урд эргэлдэнэ. -хэтэрхий их будчихав уу, уруул арай л тод болчихов уу? хэмээн өдөр тутам л гарынхаа үзүүрээр ядах зүйлгүй хийчихдэг ажил нь энэ удаад нэг л болж өгөлгүй өөлж гологдоод байгаа нь юуных вэ? Темка намайг анх удаагаа харах гэж байхад яасан ч муухай харагдаж болохгүй хэмээн бодон байтал хаалганы хонх нь тасхийв. -за юу, юу гээд хөл нь газар хүрэхгүй цовхчин хөөрөөд байгаа бүсгүй вэ? Тэгэж байгаад гэрээ мартаад тэр чигээрээ алга болчихов доо хэмээн Золоо Бөртийг цаашлуулах санаатай наргиан болон асуутал Анужин хажуунаас нь -манай хүн сохор, ичимхий дурлалтайгаа уулзах гээд нүүр амаа хачин сайхан буджээ гээд л инээд алдав. -заа та 2 намайг шоолох гэж ирсэн юм уу? хаашаа ийн. Орж ирэнгүүтээ янз үзээд байгаараа дэмий шүү… -хэхэ
тоглосын тоглосын… Хэдээс уулзахын миний найз? – 7-с Болороо эгч ирж авна гэсэн. Одоо цаг 6.30 болж байна хурдлахгүй бол амжихгүй нь гэхэд Золоо хэрэгт дурлан -цаадах чинь тэгээд уулзаагүй байж дуу хоолойгоороо чиний сэтгэлийг татчихсан юмуу? Аль эсвэл өөр ямар нэг зүйл байгаа юу гэхэд нь Бөртэ түүний өөдөөс тоомжиргүй ширтсэнээ -хэхэ дуу хоолой нь Төгөлдөртэй яагаад ч юм төстэй сонин шүү бас… Түүнийг одоо хүртэл мартаж чадахгүй байгаа болохоор л тэгэж санагдсан байж магадгүй. Гэхдээ л тэр бол миний уулзахыг хүсэж байгаа жинхэнэ эр хүн мөн гэсэн зөн совин надад өөрийн эрхгүй төрдөг юм гээд л сэтгэлдээ түүнийгээ дүрслэн мөрөөдөн суутал энэ бодлыг нь Анужин замхруулан -за тэр яах вэ, Нөгөөх чинь зүүдэндээ умбаад явчихдаг байна шдээ… Чамд минь өмсөх хувцас юу байгаа билээ? Харнаа гэж хэлээд хувцасны шүүгээг нь онгойлголоо… Анужин Золоо 2 бол олон жил үерхэж байгаа хэний ч нүдэнд тусмаар хөөрхөн хос. Анугийн амархан гомдчихдогийг мэдсээр байж түүнээр байнга л тоглоом тохуу хийчихээд дараа нь буруугаа хүлээн аргаддаг нь Золбаярын гэм биш зан гэлтэй. Хэдий түүний араас олон охидууд хуйлардаг ч “би зөвхөн хайрдаа л хайртай” хэмээн түүнийгээ байнга өхөөрдөж хайрладаг нь Бөртийн атаархлыг цөөнгүй төрүүлж байж билээ. Анужин ч мөн ялгаагүй ямар ч залуугийн хайрыг татам үнэхээр эгдүү хүрэм охин. Залуусын сэтгэлийг өөрийн мэдэлгүй татчихаад орцныхоо үүдэнд тоолгүй хонуулсан нь нэг биш удаа. 2
биендээ тохирсон ийм сайхан хос, агуу их хайр хорвоод бас байдаг гэсэн шиг үргэлж л гадуур нэгнийгээ эрхлүүлэн зугаалах нь олны харцыг тэрүүхэндээ өнгөлзүүлээд авдаг байлаа. Ингээд 2 найз нь түүнд болзооных нь хувцасыг сонгох гэж золтой л гэрийг нь загварын тайз болгочихсонгүй. Болороо яг хэлсэн цагтаа гэрийнх нь үүдэнд ирээд түүнийг дуудлаа. Бөртэд аль хэдийн төрсөн дүү шигээ ханддаг болсон тэрээр анх уулзасанаасаа хойш нэлээдгүй олон удаа дүүгийнхээ хайрттай уулзсан билээ. -зиа яасан сандарч айсаар л байна уу? Одоо ингээд Темкатайгаа уулзах нь байна ш дээ хэмээн инээд алдан хэлэхэд нь -хэхэ харин тиймээ, жаахан догдлоод эвгүй л байна. Би таалагдахгүй бол яанаа? гээд л толгойд бүр аймар их зүйл бодогддог юм байна ш дээ ийм үед… хэмээн жаахан хүүхэд шиг шулганан ярих түүнийг харсан Болороо эгдүү нь хүрсэнүү, яасан -ишшш яанаа. Харах тусам л хайр булаасан ийм хөөрхөн охин бас санаа зовдог байх нь ээ? хэхэ… харин ч санаа зовох ёстой хүн нь Темка
л байх… Чи түүнийг нэг ч хараагүй байхад тэр чамайг нэлээн олон удаа хараад авсан гэж байгаа хэмээн түүнийг тайвшруулах санаатай үнэнийг хэлэхэд -хаах намайг харсан юмуу? Хэзээ? гээд л Бөртэ догдолсондоо өөрийн эрхгүй уулга алдав. -эгч нь мэдэхгүй ш дээ. Хэзүүдээ хаана ч харсан юм. Ямар ч л байсан түүнийгээ харж дахин дурлачихаад ирлээ л гэдэг байсан хэхэ. Тэмүүжинтэй анх чатаар танилцаад мессеж бичилцэж эхэлсэнээс хойш бараг 2 сар болох гэж байна. Энэ бүх хугацааны турш хэдий тэр надтай уулзаагүй ч намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсныг нь хором бүрт л мэдэрдэг байж билээ. Ингээд түүнтэйгээ нүүр тулан уулзах өдөр ирдэг юм байжээ.., хэмээн Бөртэ сэтгэлдээ нууцханаар элдвийг эргэцүүлж явлаа. Хаврын улирал хаяагаа залгамжлан зун авхай саатан морилох гэсэн мэт байгаль дэлхий хамгийн гоёмсог төрхөндөө оржээ. Бөртэ жаахан байхдаа Зун гэхээр л хамгийн түрүүнд амнаас нь өөрийн мэдэлгүй Парк гэдэг үг гарчихдаг байж билээ. Үүнийг нь сайн мэдэх гэрийнхэн нь алаг нүдэнгээ өхөөрдөж Бөртэ миний охион Зун гээд л огцом дуугаар хэлэхэд нь -Парк хэмээн орилж өгнө. Бас дээр нь туулай гэдэг үгийг өдий 20 наслахдаа хэлж сураагүй тэрээр туйлай гэж хэлээд байнга шоолуулна. Багаасаа л аав ээжийнхээ хайранд бөмбөрч өссөн хүүхэд юм болохоор бусдыг аль болох гомдоохгүйг хичээн амьдардаг нь заримдаа буруу ч юмуу? гэж бодогдох шиг… Эцэг эхийнхээ биенээ
хайрлах тэр их агуу хайрыг хажуунаас нь бахархан явдаг түүний сэтгэлд -заавал хайртай хүнтэйгээ насан туршдаа хэзээ ч хувирахгүй сэтгэлээр түүнийгээ хайрлаж, сайхан амьдрах болно гэсэн хүсэл байнга эргэлдэнэ. Энэ хүсэл минь хэзээ нэгэн цагт зүрхний минь хаалгыг чангаас чанга хүчтэй тогшоосой… гээд л өсвөр насандаа хүүхдийн гэнэн зангаар мөрөөдөж явсан нь саяхан мэт. Энэ бүх бодлыг нь Болороо эгч нь сарниулан -За миний дүү цаадах чинь өөрөө хоол хийж өгнө гээд гэртээ урьсан юм. Тэгэхээр гэр нь энэ хэмээн

түүнийг Жаргалан хотхоны урдаасаа 2 дахь нэгэн ногоон хаусын гадаа хүргэж өглөө. Бөртэ ч чанх урдаас нь тосон авах жижигхэн хашааны хаалгыг сандарсан гараараа зөөлөн онгойлгож урдах хаалга руу чиглэсэн нарийхан замаар алхсаар гэрийнх нь үүдэнд дөхөж ирлээ. Атгахан зүрх нь түг түг цохилсоор… хонхыг дарлаа…