Нүүр Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “5-р хэсэг”

1 минут уншина
0
0
251

Темкагийн халамж анхаарал өдөр бүр л нэмэгдсээр… Хэдий зүс хараагүй ч сэтгэлээ түүнд бүр мөсөн тушаачихмаар дэндүү халамжтай залуу… -Яагаад надтай уулзахыг хүсэхгүй байгаа юм бол? Сохор юм

болов уу? Аль эсвэл ямар нэг эрхтэн нь яг дутуу төрчихсөн байх. Тийм биш гэжүү? гээд л 2 алаг нүдээ эргэлдүүлэн асуухад нь -хаха тиймүү, чиний таамгууд ч явж өгч байна даа хэмээн хөлнийхөө хумсыг будан

байсан Анужин ямар нэг оновчтой санаа гаргах гэсэн янзтай -нөгөө талаас нь авч үзвэл цаадах чинь зүгээр л ичдэг байх. Эмэгтэй хүнтэй нүүр тулахаараа л дагжин чичирдэг байх… Яг ингэж гэснээ толгойгоо

салганан үзүүлэх түүнийг харсан Бөртэ элгээ хөштөл инээв. -ёооё хэхэ боль доо найз минь. Хэрэв тийм байсан бол утсаар тэгэж сэтгэл татам, өөртэй итгэлтэй ярьж чадна гэжүү? Ичээд байхдаа яахав дээ… -за за

тэгвэл ер нь чи тэр гаж төрсөн хүнийхээ эгчээс нь яагаад асууж болохгүй гэж. Ямар нэг эрхтэн нь дутуу юу? Царайлаг уу өндөр юмуу гээд л… -Болороо эгч надад Темкагийн талаар сайн сайхан зүйл л

яриад байдгым. Тэгэж байгаа хүнээс чинь би яаж гэнэт тийм зүйл асуух вэ дээ. -тэгвэл ядаж ганц ширхэг зургийг нь шаард л даа. Ингэж байгаад чи минь сохор дурлалынхаа төлөө бас нэг жилийг золиослчихов доо. Төөгөө яасан? Нэг авгай… мммм юу билээ? Танай захиралыг чинь дагаад намирчихсан, чамруу ойрд залгаж байгаа юу? -хмм өдөр шөнөгүй л залгаж мессеж бичих юм. Бүр сүүлдээ намайг харахгүй бол үхэх юм мессежээр бичээд байсан. Бодохоор л дургүй хүрээд үзэн ядаж байна. Түүний нэрийг дахиж сонсохыг ч хүсэхгүй байна. Хэхэ нээрээ Темка надад ийм зүүлт эгчээрээ өгч явуулсан ш дээ. Цорын ганц гэсэн гоё байгаа биз хэмээн хүзүүндээ зүүсэн зүүлтээ Анужинд инээмсэглэн тайлан өгтөл найз нь өөрийн эрхгүй дуу алдаж -пөөх ямар хөөрхөн юм бэ. Нөгөө хэсэг нь бодвол түүнд байгаа

байхдаа. Та 2 үнэхээр романтик юмаа, хэдий уулзахгүй байгаа ч үнэхээр халамжтай залуу юмаа. Төөгөөгөөс хавь илүү хэмээн инээд алдах тэрээр ер нь Золоогоос ийм зүүлт нэхнээ хэхэ… Хайртай л юм бол заавал ол гээд шахамдуулнаа хэмээн хэлэнгээ зүүлтрүү шохоорхон харах нь тэрхүү ХОС ЗҮРХ-ний тал хэсэг хичнээн нүд алдам болохыг илтгэнэ. *** *** -за хөгшөөн юу байна? Англиас хэдэн сарын өмнө л ирсэн сураг дуулдсан маньруугаа ганц холбоо барьчихгүй юмаа? хэмээн хар багаасаа тоглож өссөн хамаатнаас дутуугүй ганц найз нь гомдол мэдүүлэхэд нь инээд алдан угтаж авсан Темка -анд минь дээ Монголдоо ирсэнээсээ хойш одоо л нэг амьсгаа авахтайгаа болж байна шүү дээ. Муу андтайгаа олон жил уулзалдсангүй шүү гээд л гараа алдлан тэвэрлээ. -чи ч улам л өнгө ороод байх залуу юмаа. Яаая

хүүхнүүдийг ч ёстой нэг хуйлруулж өгч байгаа биз. Ээж аав чинь сайн? Одоо ер нь наашлах шинж байна уу? -аав ээж сайн сайн, яамандаа ажиллаад л ямар ажил нь барагдах бишдээ. Наашаа ч ирнэ гэж түүхэнд байхгүй биз хэхэ. За тэгээд миний хөгшиний албан ажил, ар амьдрал ямархуу байна даа? -өө би ч яахав… амьдралаа зохицуулах гээд л гүйж явна. Ганц ажил эхлэх гэсэн биш хайртай бүсгүйгээ гомдоочихоод яах учраа олохгүй л бэдэрч явна даа найз нь… -юунд ажил амьдралаа хольдог юм бэ дээ анд минь… за тэгээд юу болсын? -нэг бизнессийн төсөл хэрэгжүүлэх санаатай гэтэл хөрөнгө оруулагч үгүй болчихоод ямар сайндаа л надад талтай нэг баян авгайгын толгойг эргүүлэх гэж нэг хэсэг бөөн л юм боллоо. Тэгэж тэгэж яг дуусахын алдад найз бүсгүй маань намайг өөр хүнтэй гээд ойлгочихсон юм шиг байна… -чи ч нээрээ… өөр аргаар тэр хөрөнгө мөнгөө шийдэж болоогүй юмуу? хаашаа юм, хэмээн Темкаг ундууцахад нь Төгөлдөр -тэр төслийн хугацаа тулгамдчихаад үнэндээ л яах ч аргагүй мухардсым даа хөгшин нь -за энэ яахав тэгсэн байж. Тэгээд тэр бүсгүй чинь яасан, бүр уучлахгүй гэж байна уу? -бид 2 уг нь жил гаран болж байгаа юм. Гэтэл би одоог хүртэл түүндээ хайртай гэдгээ хэлж амжаагүй… сэтгэлээ нэг ч удаа илэрхийлж чадаагүй байхад ийм зүйл болоод би ёстой яах ч учраа олохгүй нь. -тэгээд чи бүхэл бүтэн жилийн хугацаанд юу хэлдэг байсын? Анд минь дээ чи ч үнэхээр их алдсан залуу байна даа… Одоо тэгээд цаашдаа яаая гэж

бодож байгаан? Түүндээ чи чин сэтгэлээсээ хайртай юмуу тэгээд энэ байдлаараа бол… -харахаас ч хайр хүрэм бүсгүйд сэтгэлээ илчлэх тийм амархан зүйл үнэндээ л биш байдаг юм байна… Ямар сайндаа л хайртай гэж хэлэхээсээ санаа зовон өдийг хүрэхэв дээ. Тэр надаас холдоод явсан эдгээр өдрүүдэд миний амьдрал бол зүгээр л нэг утга учиргүй хоосон ертөнц болчихсон мэт санагдаж байна… -найз минь дээ найз минь… Хайр гэдэг зүйлийг цаг минут тутамд л тордож байх хэрэгтэй байдым ш дээ. Тэр бүсгүй чамайг өөрт нь хайртай эсэхийг ч мэдэхгүй явж байтал чи гэдэг хүн өөр хүүхэнтэй гэдгээ мэдэгдүүлж л байдаг. -би одоо яасан нь дээр үү? хэмээн шаналж цөхөрсөн түүнийг харсан Тэмүүжин -одоо түүнд хайртай гэдгээ чин сэтгэлээсээ мэдрүүлж байж л чи гэмээ цайруулах боломжтой байх -за тиймдээ…

хэмээн бие биедээ зөвлөх 2 найзын халуун дотно яриа хэзээ нэгэн цагт орвонгоороо эргэж нэг л бүсгүйгийн төлөө цохилох 2 зүрх нь багын нөхөрлөлөөсөө нүүр буруулна гэж хэн хэн нь яаж ч мэдэх билээ??? *** *** -орох уу захирал аа ? -аан за ор ор… -Англиас ирэх түншүүдтэй уулзах уулзалт түр хойшлогдох болсон байна, яахуу захиралаа? -яагаад тэр билээ, Уг нь маргааш 2 цагт байсан биздээ? -аав тань өөрөө цуг ирнэ гэсэн тул маргааш өглөөний онгоцоор наашаа гарах болсон гэнэ -аан за ойлголоо. Тэгвэл хойшлуулаад зохицуулчих. Аа тийм надад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судлагаа хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн судлагааны хуудас тарааж эхлээрэй. -за тэгье тэгье -бас дээр нь бүх тасгуудын барааг brand-ын чанарыг хангасан эсэхийг нь сайн нягталж үзээд надад мэдэгдээрэй өөр зүйлгүй дээ явж болно. Тэмүүжин эцгээсээ өвлөж авсан энэхүү их дэлгүүрээ гялалзтал амжилттай авч явахыг хүсдэг нь юу юуны түрүүнд тавьсан чухал зорилго нь… Залуу хүн гэхэд бизнесс сэтгэлгээ сайтай аливаад хүлээцтэй, ухаалаг ханддаг нь түүний давуу талуудын багахаан хэсэг… Багаасаа л гадны орнуудаар эрдэм номын мөр хөөсөн түүний мэдлэг ч “Grand plaza”-г удирдаад явчихаар хангалттай их учраас түүнд энэ бүхнийгээ эцэг нь итгэж үлдээсэн биз. Түүнд одоо зөвхөн өрх гэрийнхээ голомтыг бадраах л дутах шиг… За хайрт Бөртэ минь юу хийж байгаа бол, залганаа… -байна уу? хэмээн ялдам дуугаар түүнийгээ авахад нь Темка нэг л сэтгэл нь сэргэн -аан байна… миний хайр яасан юу хийж байна? -одоо ажлаасаа тараад л харих гээд явж

байна… чи юу хийж байгаан? -өө өрөөндөө л байна… миний явуулсан зүүлтийг авсан уу? Таалагдсан уу? -хэхэ ёстой хөөрхөн зүүлт байна лээ… нөгөө хэсэг нь чамд байгаа юу? -тэгэлгүй яахав. Яг одоо хүзүүнд минь зүүлттэй байна. -энэ ХОС ЗҮРХ-ийг нийлүүлэх тэр цагт чи минь үүрд минийх болно. Тиймээс үргэлж нандигнаж яваарай за. Зөвхөн чи бид 2-ын хайрыг гэрчлэх цорын ганц зүрх юм шүү… -ойлголоо хэхэ… Хэдий би чамайг хараагүй ч өдөр болгон намайг хайрлаж халамжлах энэ сэтгэл чинь үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөх юм. Уулзах тэр өдөр хэдий хол байсан ч би чамд итгээд хүлээх болноо амлъя… хэмээн догдолсон сэтгэлээ нуулгүй хэлэх хариултыг сонссон Темка өөрийнхөө хүссэн зүйлээ сонсох шиг болон хөөрч гэгэлзсэн дуугаар -баярлалаа Бөртэ минь … Энэ бүхэн чинь намайг хэмжээлшгүй жаргалтай болгож

байна. Миний нэгээхэн үнэтэй өдөр чи минь амьдралын минь хамгийн том бэлэг болон наддаа ирнэ. Тэр мөч тух удахгүй ээ за… Утсаар танилцан амьдралаа холбосон 2-ын маань хайрыг бадамлуулах ганц л найдвар нь хэн хэндээ итгэх итгэлцэл байлаа… *** *** …Хүн хүндээ итгэхээ больжээ. Хайраар биш шуналаар татагдах болжээ. Өөрий нь биш мэргэжлий нь сонгох болжээ. Өөрт нь биш ар гэрийнхэнд нь дурладаг болжээ. Ухаанаар нь биш хувцсаар нь дүгнэх болжээ. Халамжийг нь биш машины нь үгүйлэх болжээ. Хайранд нь биш байранд нь уярах болжээ. Халуухан шөнийн хариуд халтар цаас хардаг болжээ… хэмээн ундууцан үглэсээр орж ирэх Сувдаа эгч нь Бөртийн энд тэнд хөглөрөх алчууруудыг эвхэн далд хийхийг удтал ажиглан зогссоноо -ингэхэд Төөгөө та 2 яагаав, муудалцаа юу? Ойрд

ерөөсөө чи түүний талаар ганц ч ам ангайсангүй. -үгүй дээ Сувдаа эгч минь. Бид 2-т муудалцах шалтгаан байхгүй ш дээ. Зүгээр л холбоогоо тасалчихсан учраас дахиж түүнийг ярих шаардлагагүй байхаа хэмээн гуниглан хэлэх түүнийг харсан ажлын ганц түшиг тулгуур болох эгч нь -айн яагаад тэр вэ? Яасын ямар нэгэн зүйл болсымуу, чамайг хуурсануу яасан? Аль эсвэл дурак чинь хайргүй гэж байна уу? -хэхэ угаасаа надад хайртай гэж хэлж байгаагүй ш дээ… Бид 2 тэгсэн ч ямар хосууд байсан бишдээ… Хуурна хууртагдана гэж ч юу байхав… Гэхдээ тэр хүний сэтгэлийг би саяхан таньсаан эгч минь тэгээд л холбоогоо тасалчихсан тиймээс та санаа зоволтгүй дээ… -яг хуурсан байж таарахнээ… хммм хорвоогийн хамгийн хэрэггүй юм нар бол муусайн эрчүүд!!! Тэгээд яг яасын миний дүү? Эгчдээ санаа зоволтгүй сэтгэлээ онгойтол бүгдийг нь ярьчих. Би ч бас та нарыг бодвол юм юм үзсэн толгой шүү хэмээн шалгаахад нь Бөртэ арга буюу бүх үнэнийг хэллээ… Сувдаа ч гайхаж балмагдсандаа уур нь дүрсхийн асаж дуу нь огцом чангаран -юу гэнээ??? Одоо манай Цэцэгмаа юу даа? Муу эрээ цээрээ мэдэхээ больсон, ёс жудаггүй авгайг дээ!!! Ийм зүйлийг надад эрт хэлэхгүй дуугүй өнгөрөөж байдаг чи ч гэж чи… гэж хэлсэнээ уураа барьж дийлэлгүй өрөөний хаалгыг тас хийтэл саваад захирлынхаа өрөө лүү яаран алхлаа… Бөртэг хойноос нь дуудахын завдал өгөлгүй захиралынхаа өрөөлүү яаран орсон Сувдаа -Чи одоо хэдэн настай болчихоод бусдын найз залууг эргүүлж явдаг бузар авгай вэ? хэмээн уурссан сэтгэлээ барьж дийлэлгүй орилж хашгичих түүний өмнөөс

Цэцэгмаа юу хэлэхээ олж ядсан мэт хэсэг дуугүй суусанаа -за Сувдаа эгч минь та одоо юун утгагүй сонин юм яриад ингэтлээ сүр бадруулаад байгаа юм бэ? Тэглээ ч энэ миний ажлын албан өрөө та ярих зүйл байвал гэрт хариад болъё гэхэд нь -өө за одоо бүр мэдэн будилах нь уу? өөрөө гэмгүй царайлчихаад цаагуураа ч ёстой юм юм хийж явдаг хүн байсан байх нь ээ чи. -би юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй л байна шүү… хэн хэний найз залууг эргүүлсэн гээд худлаа үгээрээ хүн гүтгээд байгаам? Ийм эрх танд байхгүй л байхгүй шүү хэмээн хэлэхэд нь угаас шулуун шударга, буруу зүйлийг огтхон ч тэвчдэггүй, хэлэх гэснээ хүнд шууд л хэлчихдэг зантай Сувдаа -Бөртийн найз залуу болох Төгөлдөрийг ярьж байна… Одоо чи бас үгүй гэхүү? гэхэд нь -Юуу? хэмээн Цэцэгмаа нэг дуугаа өндөрсгөх гэснээ

гэмээ мэдсэн хүн шиг хэсэг бодлогоширон суув. -за тээр … хэлэх үг алга уу тээ? Нас намбаа алдсан чам шиг хүн бас байхаа. Өөрөөсөө 10 гаран дүү дээрээс нь найз бүсгүйтэй залууг хоргооно гэдэг арай дэндсэн хэрэг хэмээн уурлан зандрахад нь -за больж үз Сувдаа эгч минь. Бөртэ Төгөлдөр 2 угаасаа үерхээ ч үгүй бүтэх ч үгүй… Төгөлдөр тэгсэн ч надад хайртай гэж хэлсэн тиймээс та битгий нээх савангийн дуурь шиг юм яриад миний ажлыг цалгардуулаад бай -тэгэж ярина ч гэж байхгүй шүү… Чамтай энэ олон жил хамт байхдаа би чамайг ёстой таниагүй байжээ. Арай ч ийм хүүхэд гэж бодсонгүй… Чи миний урмыг дэндүү их хугаллаа даа. Одоо эндээс, гэрээс хамаг юмаа аваад явж үз зүгээр… Уг салоны албан ерөнхий захирал Сувдаа төдийгүй тэрээр хувьдаа хэд хэдэн томоохон өмчтэй атлаа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг тийм л бүсгүй… Хар залуудаа хайртай хүнээсээ нялх нойтон үртэйгээ хаягдаж сэтгэлийн асар их дарамтанд амьдран ирсэн ч өөрийнхөө тэвчээр хатуужил, хөдөлмөрч зангаараа өдий зэрэгтэй хүрсэн нь энэ билээ. Ой гарантай үрээ өвчний улмаас алдах тэр мөчид л амьдын тамыг биеэрээ мэдэрсэнсэн. Угаас ойр дотны ах дүүсээд байх хүнгүй учраас хаяад хаа нэгтээ сураггүй одсон хайрт залуугийнхаа ганц дүүтэй энэ насаа барахын чинээ санаагүй явсан биз. Өөрийн төрсөн дүү шигээ санан хамтдаа амьдарсаар аль хэдийн 15 жилийг ардаа орхижээ. Гэтэл бүх зүйлээ итгэн түүнд даатгасан нь хүнээ таньж амжаагүйн гай биз… -хэсэг дуугүй суусан Цэцэгмаа гэнэт байдлыг өөрчлөх гэсэн мэт -энэ салон таны бүх өмч угаасаа миний нэр дээр ирсэнийг та мартсан болоод надтай ингэж харьцаж байгаа юм

биздээ… хэмээн зандран хэлэхэд нь -юу, юу гэнээ чи? ахыгаа дуурайсан олиггүй муу хар шаар. Тэгэж ч ярина гэж байхгүй ээ чи гэхэд нь -та арчаагүйдээ л ахыг минь өөр хүүхэнд алдчихаад бүх бурууг түүнд битгий тохож бай. Энэ олон жил таны ахыг минь муулах ярианаас бүр залхаж байсан юм. Энэ удаагийн хэрэг харин ч сайн юм боллоо… үүнийг сонссон Сувдаагийн уур нь дээд цэгтээ хүрч угаас бие муутайг хэлэх үү зүрх рүү нь хатгаж эхлэв. Үүнийг нь үл тоон яриагаа үргэлжлүүлэх Цэцэгмаа -яасан яасан гэнээ? Биеэ мэдэхгүй ингэж орилж хашгичих чинь өөрт чинь л муу. Зүрхэндээ хичнээн том цоорхойтойгоо мартаа юу? хэмээн тас тас хөхрөн инээх түүнийг харсан Сувдаа биеэ барьж дийлэлгүй уурандаа алгадах гэтэл толгой нь эргэн муужран унав. -Сувдаа эгчээ… Сувдаа эгчээ хэмээн Бөртийг

хашгиран гүйж орж ирэхэд нь инээд алдан байсан захиралынх нь царай хувьсхын их л дээрэнгүй үзэн ядах харцаар түүнийг ширтнэ. Бөртэ ч Сувдааг арай ядан өргөсөөр хажуу дахь буйдан дээр хэвтүүлэв. Тэр энэ удаад гомдол хорслоо тэвчиж чадсангүй Цэцэгмаа руу хэзээ ч хүнийг тэгтлээ үзэн ядсан харцаар харж байгаагүйгээрээ хяламхийн -та арай дэндэж байгаа юм бишүү? Төрсөн эгчээс дутуугүй хүндээ яаж ингэж хандаж чаддаг байнаа? Тан шиг хүн байдаг юм гэжүү? хэмээн цөхрөнгөө баран орилоход нь -эцсийн эцэст энэ бүх хэргийн эзэн зөвхөн чи өөрийгөө гэдгээ мэдэх үү? Хүмүүсийн хооронд хошуу холбож явдаг чам шиг хүүхэнд Төөгөөгөө хэзээ ч алдна гэж байхгүй ээ хэмээн хэлэхэд нь -тэгээ тэг бүүр ав за тэр Төөгөөгөө… гэж хэлчихээд түүнийг тоосон ч шинжгүй өрөөнөөс яаран гүйж гарлаа. Сандарч мэгдсэн Бөртэ шүүгээнээсээ утсаа аван түргэн тусламж дуудахаар 103-руу дахин дахин залгана… Сувдаагийн бие маш муу байлаа… Түүнийг эмнэлэгт хэвтсэнээс хойш 3 өдөр өнгөрөхөд Бөртэ түүний дэргэдээс алхам ч холдож зүрхлээгүй бөгөөд өөрийгөө бүх зүйлд буруутгаж үзэн ядах сэтгэл нь түүнийг 1 шөнө ч бүтэн нойртой хонуулсангүй. -би л тэр бүхнийг ярих хэрэггүй байсан юм. Тэгсэн бол Сувдаа эгч минь өдийд ийм байдалтай байхгүй л байсан юм хэмээн гүн шаналалд автан харуусахдаа өөрийгөө ч хайхраагүй Бөртэ бүр цонхийж цайгаад нүднээс гарчихсан байв. Үдийн алдад хэсэг зүүрмэглэн байсан түүнийг ажлынх нь Зулаа сэрээв. -аан Зулаа яасан? Юу хийж яваа ийн? -Сувдаа эгч яаж байна, бие нь гайгүй юу? Яанаа чи минь бүр

ядаргаанд орлоо ш дээ. Ингэж байгаад чи өөрөө энд хэвтэх болчихсон байна айн… хэмээн түүний зүс царайг харан гайхсан тэрээр -миний найз одоо харьж хэд хоног гэртээ сайхан амар. Бид хэд нь амралтынхаа өдрүүдээр Сувдаа эгчийгээ ээлжлээд асраад байх болохоор санаа зоволтгүй за юу? -үгүй ээ яаж дээ. Би хажууд нь байхгүй бол болохгүй ээ хэмээн түүнийг гөжүүдлэхэд нь -за Бөртэ минь юун тулд хамт олон болоод жил гаран нэг тогоонд чанагдлаа даа. Чи бидэндээ итгэхгүй байгаа юмуу? Хэрэг гарвал дуудъя за хэмээн амыг нь эрс таглаад гэрлүү нь явууллаа. * Темка ёстой нэг байж суух газраа олж ядан байлаа. Бөртийн утас нь салгаастай, ажлаас нь асуутал халагдчихсан,гэрт нь очтол эгч нь ойрын хэд хоног найзындаа хонож байгаа гэх юм. Юу болсын бол? Зүгээр л байдаг

байгаадаа тэр минь, ядаж байхад утсаа яагаад унтраачихсан юм бэ? Миний явуулсан мессеж callkeeper эд нарыг хальт асаасан бол уншмаар юм. Ёоё бүр галзуурахнээ.. гээд л үстэй толгойгоогоо зулгаах нь холгүй цонхоор харан гиюүрэн зогстол -за хүү минь юу хийж байна? гэсэн дуунаар давхийтэл цочин эргэн хартал аав нь аль хэдийн ирчихсэн -миний хүү чинь юу бодохоороо ингэтлээ ухаан санаа нь өөр газар явдаг байнаа айн? хэмээн инээхэд нь -аан аав… та сайн явж ирсэнүү? Онгоцноос буухдаа надад хэлэхгүй дээ би тосож авах байсым шдээ… гэнэт ингээд хүрээд ирэх юм. -өө хүүгээ ажил ихтэй завгүй байгаа байх гэж бодоод жолоочоороо хүргүүлээд ирсэн. За яасан давгүй юу? Ээж чинь чамд санаа зовсон нэг амьтан өдөр шөнөгүй л үглэх юм. Миний хүү чинь одоо жинхэнэ эр хүн болжээ. Аавынхаа олон жилийн хөлс хөдөлмөрийг ядах зүйлгүй удирдаад явж байхыг чинь харах надад хичнээн сайхан байна гээч хэмээн хэлээд Темкаг тэврэн эцгийн хайраар нурууг нь илэв… -та 2 минь ямаршуухан байна даа? Хүү нь яахав энд болоод л байна. Тантай цуг ирсэн түншүүдтэйгээ гэрээгээ амжилттай хийчихвэл эхний бодож байгаа төсөл минь бараг жигдэрчих байх -ээж чинь гэртээ ойрд нэг уйдсан хүн л байгаад байсан. Ашгүй танай нөгөө Амили ойрд гэрээр орж гараад байх болсоноос хойш арай л нэг ханьтай болсон шиг байна лээ. Миний хүү одоо ингээд ганцаараа яваад байж болохгүй ээ. Аав нь нэг ирсэнийх хүүгээ ямар бодолтой байгааг мэдэх гэсийн. Эр хүн чинь эхлээд өөрийн гал голомтоо бадрааж байж л төр улсаа

захирдаг жамтай. Тиймээс ээж бид 2 нь ярилцаад Амилигаа бэрээ болгочихвол гэж бодоод л байна. Хар багийн л хаа явсан чамайг дагаж явдаг охин байсансан. Одоо бүр өдөр ирэх тусам л залуусын харцыг булаах болсон хэмээн их л санаа тавин өгүүлэхэд нь -аав минь дээ. Аав минь хүүд нь сэтгэлдээ хайрлаж явдаг бүсгүй байгаа. Удахгүй та 2 дээрээ авч очих болохоор жаахан л хүлээчих хэхэ. Амилиг би охин дүү шигээ л санаж ирсэн. Юунд ийм сонин юм сэдэж явдаг юм бэ дээ та 2 минь? хэхэ гээд л инээмсэглэн хэлэхэд нь -өө тиймүү за ашгүй гэм… миний хүүгийн амнаас сая нэг ийм үг гардаг байжээ. Тэгвэл ээж бид 2 нь бэрээ хүлээгээд л сууж байхнээ хэмээн хөөрцөглөн баярлах эцгийгээ харсан Темка -та 2 минь хэнтэй ч зүйрлэшгүй тийм л сайхан бэртэй болноо хэмээн сэтгэл дотроо бодол болон инээмсэглэнэ. *** *** -өө ээж

хэмээн ээжийгээ хаалгаа тайлж өгөхөд нь гайхан дуу алдсан Бөртэ ядарч цонхийсон царайгаа нуух гэсэн мэт доошоо харан тонголзоно. -чи чинь одоо хаагуур явж байгаад одоо ирдэг хүүхэд вэ? Айн? Хүний санаа зовоогоод… энэ Солонгоогоос асуухаар Анужингынд байгаа гээд байсан тэднийд очтол ирээгүй ээ гэсэн. Одоо байтлаасаа эгчтэйгээ нийлээд худлаа ярьцгаагаад хаана байсым чи? хэмээн уурлах санаа зовох нь зэрэгцэн асуухад -охин нь хэд хоног Сувдаа эгчийг эмнэлэгт сахиж хоносон юмаа, бие нь маш муу байгаа. Сая манай ажлын нэг охин ирээд сахиад үлдсэн. Бүр сэрэхгүй бол яанаа гээд би сая хэд хоног хажуунаас нь холдож чадсангүй. Тийм болохоор надад санаа зовох хэрэггүй дээ ээж минь -өө тиймүү? Баларсан юмаа. Яаж байгаад бие нь өвдчихөв? Эмч нь тэгээд юу гэж байна? Сувдаагийн зүрх нь чааваас

хар залуугийн л өвддөг байсан. Ээж нь нэг очихгүй бол ёстой болохгүй. Ар гэрийн хүн амьтан гэж байгаа биш их л зовлон үзсэн түүнд бурхан яагаад нэг удаа жаргалтай цаг мөч заяаж болдоггүй байнаа? -сая хэд хоног сэхээнд л байлаа. Өнөөдрөөс арай дээрдэж байна гэж эмч хэлсэн. Та маргаашнаас нэг аяга шөл хийгээд очоорой хэмээн угийн зовж яваа нэгэндээ чадах зүйлээрээ харамгүй тус дэм болохыг хичээдэг Бөртийн гэр бүл өдийг хүртэл юугаар ч дутагдаж гачигдалгүй хангалуун амьдарч ирсэн нь бусдын буяных хэмээн өөрсдөө ч боддог. -нээрээ ээж… охин нь ажлаасаа гарчихсан. Тэгэж байгаад нэг газар олоод ажил хийх болохоор та яагаад гэдгийг минь асуусаны хэрэггүй ээ. Ийм л зүйл болчихлоо хэмээн гуниглан хэлэх охиныгоо харсан Оюунаа өөр элдвийг асуун шалгаах зүрх хүрсэнгүй хэд санаа алдсанаа -за тийм бол яахав дээ… миний охин одоо том болсон юм хойно ээж нь охиндоо итгэж байна тийм болохоор чи минь заавал хүссэндээ хүрэх болноо… алив бүр ядарчихаж одоо өрөөндөө орж сайхан амар гээд духан дээр нь зөөлөн үнэрлэв. Бөртэ усанд орчихоод гарч ирэн цэнэглэн байсан утсаа аван асаатал Темкагаас энэ 3 хоногийн хооронд цаг минут алгасалгүй мессеж дуудлага ирсэн байв. Өөрт нь ингэж санаа зовохын чинээ санаагүй байсан тэрээр хорвоод хайрлуулах хүнтэй байхын жаргалыг мэдрэх шиг… битүүхэн хайрандаа умбан инээмсэглэсэнээ Темкаруу залгалаа -байна уу? -аан байна. -ёооё чи минь зүгээрүү? Яагаад хэд хоног таг чиг холбоогүй алга болчихвоо? Хичнээн их санаа зовсоныг мэдэж байна уу ер нь?

хэмээн дуу нь чангаран санасан сэтгэлээ уурлах гайхахаар зэрэгцэн илэрхийлэхэд нь Бөртэ гэм хийсэн хүн шиг хэсэг дуугаа хураасанаа -харин жаахан асуудал гараад уучлаарай холбоо бариагүйд. Би чамайг ингэтлээ их санаа зовж байгаа гэдгийг чинь мэдсэнгүй. -за за чи минь өөрөө л зүгээр бол бусад нь ч яахав. Дахиж харин ингэж болохгүй шүү за. Юу хийж байна? Хаана байгаан? -гэртээ л байна… одоо жаахан ядраад байна унтдаг юм билүү? -яа тэгдээ сайн амарч ав… маргааш өглөө ээлжинд ажилтай юу? Эгчийг хүргээд өг гэж хэлэх үү? -яахын яахын… би ажлаасаа гарчихсан. Тийм болохоор маргааш бас гэртээ байна байх гэхэд нь гайхсан Тэмүүжин -яагаад тэр вэ? хэмээн

чухалчилж асуусанаа ядарч байгаа үед нь олон юм шалгаагаад яахав гэж бодоод -за энэ ч яахав. Дараа ярилцъя даа. Чи минь одоо унтдаа гэж хэлээд утсаа таслав. Темка Бөртийг ажлаасаа яагаад гэнэт гарсаныг, одоо хаана ажиллах гэж байгаан болоо? хэмээн удтал бодсоны эцэст…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *