Нүүр Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “4-р хэсэг”

1 минут уншина
0
0
251

Өнөөдөр ачаалал ихтэй байна шүү хэмээн ийш тийшээ холхилдон гүйх ажлыхан нь өлсөж байсан ч хоолоо ч идэж амжилгүй тус тусынхаа үйлчилгээг гоо сайнханчынхаа өндөр ур чадварыг гарган

ажиллацгаана. Бөртэ ч мөн ялгаагүй өглөөнөөс эхлээд борви бохисхийлгүй үйлчилгээтэй байсаар 3цагийн алдад сая нэг амьсгаа авахтайгаа боллоо. Амралтын өрөөндөө ортол хэн ч байсангүй

өөрийнхөө шүүгээг онгойлгон утсаа аван хартал Тэмүүжингээс нэлээн хэдэн дуудлага мессеж ирсэн байлаа. -“ogloonii mend hairaa, yu hiij bn ajlaa hiigeed zawgvi bnu?” -“yаgааd msg bichihgvi bgn, bi ni hool hiij bn

onoodor ajil bagatai gertee l bn. chi min olsoj bnu?” -“negjgvi bganmuu? bi ni negj ywuulay tgd hariu bicheerei za” гэх олон мессеж-г уншсан тэрээр ганцаарахнаа бодол болон инээмсэглэнэ. -“hi nz ni ajiltai bj bgaad say l

duuslaa. odoo l neg zawtai bolj bn. olsoj bn gj jigteihen daanch minii durgvi hool irsen bn xexe” гэсэн хариу түүнд бичив. -tegwel hair ni ooriinhoo garaar hiisen hooliig odoo ywuulahuu? Awah bolomjtoi yu? Энэ

мессежийг уншсан Бөртэ гайхах асуух зэрэгцэн -үнэнээсээ яриад байгаа юм байхдаа? амьдралдаа ааваасаа өөр эр хүний хоолыг идэж үзээгүй тэрээр хоолыг нь амсаж үзэх саналаас татгалзаж чадсангүй. *** *** Өөрийнхөө оволзсон зүрх сэтгэлийг арай ядан барьж байгаа Темка амандаа дуу аялангаа нүүрэндээ баярын мишээл цацруулан холоо хийж дуусгалаа. -чамдаа энэ хорвоогийн хамгийн амттай хоолыг амсуулах болноо… чи минь түр хүлээгээрэй гэж бодон хорвоо ертөнц чинь ийм сонирхол татам юм гэжүү? хэмээн өөр өөртэйгээ ярилцах нь эгээ л энэ насныхаа аз жаргалыг амсах мэт… Хоол бэлэн болжээ. Аниа минь хаана явж байгаа билээ залганаа 9100…. -аан байна та хаана явна, надад 1 тус хүргээч эгч минь -эгч нь одоо орлоо, за юугаа гуйх гээд л инээд алдаад байгаа залуу вэ айн? орж байгаад ярья гэж хэлээд утсаа тасаллаа. -ямар сайхан үнэр гараад байнаа, намайг

ирнэ гэдгийг мэдээд хоол унд хийгээ юу? гэхэд нь Темка нүднийхээ булангаар тоомжиргүй харан мушилзсанаа -уучлаарай эгч минь энэ хоолыг ганц л хүнд зориулан хийсэн болохоор та андуурчдээ хэхэ, харин та хүргээд өгчих завтай явж байгаа биздээ? хэмээн горьдлого тавин асуухад нь -пөөх бурхан минь зиа… хэндээ хоол хийж өгөөд бөөн happy царайлаад байгаа гэгэлзсэн сэтгэл бэ айн? -насныхаа ханьдаа хэхэ -оёёоёоёо юу сонсох нь энэ вэ, тэгвэл ч харин дуртай явна шүү. Бэр дүүгээ эртхэн харж авах минь… -та тэгээд олон таван юм яриад байвдаа, цаадах чинь намайг ерөөсөө харж байгаагүй. Би одоохондоо арай уулзах цаг гэж бодохгүй байгаа… -аяяаяаяа энэ чинь харин муудаа… ямар насны хань гэхээр бие биенээ хараагүй байдым. Чи тэгээд өөрөө эрх биш харсан юм байгаа биздээ, одоо үед ингэж эхнэрээ сонгодог болсон юмуу? хэмээн гайхшрал болон асуув. -за эгч

минь тэр яахав, би харсан болохоороо л ийм байдалтай байна шүү дээ. та зүгээр л хүргээд өгчих за хэхэ -за тийм бол ч яахав даргын тушаалыг гүйцэтгэе… Машинаа ийшээ оруулчихая энэ мөн юм шиг байна. За дууднаа дугаар нь хаана байна -аан байна Бөртэ мөнүү? -тийм байна хэн бэ? -аан Тэмүүжингийн эгч нь байна. Миний дүү гараад ирэх үү? Би танай ажлын гадаа ирчихсэн байна. -аан за одоо тэгвэл би гараад очъё. Овоо сэргэлэн хоолойтой охин байна. Темка минь хэр баргын охидуудад ингэж хөл алдахаар хүүхэд биш л юмсан. Юун төлөө түүнийг харж хандана гээд Монголд байгаа билээ дээ, иймэрхүү зүйлд харин ч нэг нухацтай хандана шүү хэмээн элдвийг бодон байтал утас нь хангинаж гарлаа. Дугаарыг харвал Бөртэ байв. -аан байна яасан миний дүү? -би гараад ирчихлээ та хаана байна? гэхийг сонссон Болороо ойр тойрноо ажвал баруун талын зам дээр нэг

цав цагаан халаттай охин зогсож байгаа харагдав. Харахнээ л мөн шиг болохоор нь сигналаараа дохио өгөн дуудлаа. Бөртэ ч тэрүүхэндээ цочих шиг болон хээрийн янзага мэт ийш тийшээ хэд харуулдсанаа сая нэг олж харав. Урдаас нь дарууханаар инээмсэглэн ирээд машинд суухад нь -за сайн уу миний дүү… хэмээн их л дотноор мэндлэхэд нь Бөртэ ч жаахан сандарсануу, ичсэнүү -аан сайн та сайн байна уу? гээд л юу хэлэхээ мартсан мэт түгдэрсхийн хариуллаа. -манай Темка ямархуу охиныг хайрлах юм боловоо? хэмээн санаа зовж явсан минь саяхан сан. Гэтэл ийм хөөрхөн охин байна гэж бодсонгүй шүү… -аан

хэхэ хэмээн нүдээрээ инээмсэглэж тэрүүхэндээ ягаарах хацар нь ичсэнийг бэлхэнээ илтгээд өгөв. -миний дүү ядарч байгаа биздээ. Зиа энэ нөгөө хоол нь… цаадах чинь ёстой гараа гаргаж хийсэн болохоор амттай гэж жигтэйхэн болсон байна лээ. -аан за баярлалаа, гэхдээ жаахан санаа зовмоор юмаа. Би үнэхээр ингээд хоол хийгээд явуулчихна гэж бодсонгүй танд ч төвөг удаад уучлаарай…. -яалаа гэж зүгээрдээ… Темка минь угийн л хэлсэн бол заавал хүрдэг зантай. Багын л биеэ даагаад ганцаараа амьдраад сурчихсан хүүхэд болохоор ямар ч бүсгүйтэй суусан жаргаах л залуудаа хэхэ -хэхэ тиймүү? Гэхдээ намайг харж байгаагүй гэдгээ таньд хэлсэнүү? Би ч бас түүнийг ерөөсөө хараагүй тийм байж одоохондоо ингэж санаа тавих нь хэзээ нэгэн цагт хий хоосон зүйл болохвий гэдгээс л би жаахан айж байна… -миний дүү битгий санаа зовдоо. Та 2-ын голд яваа эгч нь хүртэл

ингэж тохирсон сайхан хосыг урьд өмнө нь харж байсангүй. Чамайг нүдээр чинь биш сэтгэлээрээ татахыг хүсэж байна… гэж байсан тийм болохоор нэг их удалгүй уулзахаар өөрөө ирэх байхаа, чи түүнд итгээд жаахан л хүлээчих. За эгч нь одоо гадуур жаахан ажилтай Монголын замын бөглөрөө гэж аймшигтай… Удахгүй уулзах байх тэгээд л тухтай ярилцъя… хэхэ нээрээ эгчийг нь Болороо гэдэг Темкагийн ээжийнх нь дүү… -аан за хэхэ тэгвэл дараа уулзъя, Темкад баярласан гэдгийг минь заавал дамжуулж хэлээрэй хэхэ таньд бас баярлалаа би ингээд орлоо баяртай… Энэ охин ёстой нэг өөлөх зүйлгүй сайхан охин байна, Темка маань бас нүдтэй хүүхэд шүү… алив нэг залгаад даалгавараа биелүүлсэнээ хэлээдхэе… -за дурласан Ромео минь ажиллагаа №1-ээ гүйцэтгэж дууслаа… -аан эгч хүргээд өгчихсөн үү, юу гэж байна? Ямар

бүсгүй байна? Танд таалагдсануу? -дөнгөж сая машинаас буулаа… эгчид нь таалагдаагүй гэвэл чи намайг сохор юмуу гээд л загнаж гарна биз хэхэ ёстой хөөрхөн охин байна… -тийм байгаа биз, за тэгээд юу гэж байна? Миний хоолыг өгсөн биздээ? Баярлаж байна уу? гээд л догдолсон сэтгэлээр нэг дор бүгдий нь асуутал -чи ч ёстой нэг хөл алдаж байнаа, хоолыг чинь яг гардуулж өгсөн гэм… өөрөө жаахан санаа зовоод л байна лээ, чи одоо хүний хүүхэд зовоогоод байлгүй хурдан уулзаач… -эгч минь дээ баярлалаа… дүү нь өөрөө мэдэж байгаадаа. Бид 2-ын уулзах өдрөөс эхэлж амьдрал минь шинээр эхлэх болохоор зүүдлээ ч үгүй байсан тийм учралыг хүлээх нь хэн хэнд маань хэзээ нэгэн цагт аз жаргалыг мэдрүүлэх учраас түүнийгээ надтай уулзахыг тэсэн ядах тэр мөчид л уулзах болноо амлая… *** ***

… Бөртэ чухам юу болоод байгааг ухаарч ядна. Чатаар танилцаад 3-хан хонож байгаа залуу нь хоол өгч явуулаад л… эгч нь хүртэл уулзалдаагүй гэдгийг нь мэдсээр байж нэг л ойр дотноор элгэмсэг хандах юм хэмээн бодсоор зам гарах гэж байтал Төгөлдөрийн машин ажлынх нь чанх урдах машины зогсоолруу орж байгаа харагдав. Яах гэж энд ирсэнд нь гайхан алмайраад зогсож байтал нэг их удалгүй жолоочийн хажуу суудлын хаалга ч онгойлоо. Ёстой л газар хөдөлж бүх л зүйл орвонгоороо эргэж байгаа мэт нүд нь харанхуйлна… -За…. захи…. захирал… мөн байна юу яагаад? Ямар учраас тэрний машинаас манай захирал буудаг билээ, энэ 2 чинь… Анужины ярьсан авгай манай захирал юм гэжүүдээ? -арай чдээ ийм байх учиргүй. Төөгөө

одоо юу боллоо гэж түүнтэй хамт ингээд явж байгаан бол? гэсэн наян бодол түүний толгойд ундарч байлаа… Захиралынх нь инээд алдан байгаа нь, машинд суугаа хүнрүү харж буй харц нь цаанаа л ямар харьцаатайг бэлхэнээ өгүүлэх шиг. Түүний амнаас ангаж цангаа юу гэмээр хоолойгоор –арайчдээ гэх ганцхан үг л зурагдсан пянз шиг дахин дахин давтагдана. Яагаад өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаггүй байсныг нь сая л нэг ойлгох мэт… бүх л 1 жилийнх нь амьдрал нүднийх нь доголон нулимстай хамт урсан одох шиг

мэлмэрнэ. Төөгөө машинаа асаан хөдлөх тэр үед л Бөртэ сая нэг ухаан орлоо… 1, 1-ээр урагш гишгэгдэх хөл нь ажилруугаа орохоос үнэндээ л дургүйцэж байлаа. Гэтэл бүх л бодол нь утасных нь хангинах дуунаар замхрав. Салганан чичрэх мэт гараараа утсаа аван хартал -Төөгөө… -ёооё энэ одоо ичихгүй надтай юугаа ярих гэсэн юм бол? Би түүний хувьд юу юм бэ? Ийм өчүүхэн хүн байсым гэжүү би??? гэх хариултгүй асуултууд заавал хариулт нэхэх шиг тархийг нь бус зүрхийг нь базлан эргэлдэнэ. Түүнд энэ удаад ирэх дуудлагыг хүлээн авах зүрх хүрсэнгүй.

Хэрэндээ л хайр хэмээн горьдож явсан сэтгэл нь хумхын тоос мэт замхарсан нь даанч бачимдмаар. Гэхдээ амьдрал чи надаас нүүрээ буруулаагүй цагт нэгхэн залуугаар дутаж амьдрах учиргүй ээ… -БИ БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЭЛНЭ… гэсэн бодлоор гэрэлт ирээдүйгээ угтан авлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *