Нүүр Сонин хачин Apxинд xeлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна

Apxинд xeлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна

12 секунд уншина
0
0
394

Монголын ард түмний үеийн үед дуурсагдах “Насны намар”, “Ээжийн чанасан цай”, “Зүүдэн бороо”, “Сүүн далай ээж”, “Монгол омогшил”, “Ханийн заяа”, “Тэсийн голын унага”, ”Хөдөөний хүн” зэрэг олон гайхалтай уран бүтээлийн эзэн бол МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав.

Түүний хувьд амьдрал тийм ч дардан байгаагүй гэдэг. Тэрээр өөрийгөө өргөмөл гэдгээ 10 настайдаа мэдэж, 15 настайдаа хот орж ирэн бие даан амьдарч эхэлсэн байна. Энэ цаг мөчөөс хойш түүнийг гэх хүн байхгүй учир тэрээр бүх зүйлийг бор зүрхээрээ болгож иржээ. Хааяа орох оронгүй, хоолгүй хонох өдрүүд ч цөөнгүй байж. Гагцхүү түүнийг амьдралд хөтөлдөг, дурлуулдаг зүйл нь багаас шунан дурлаж ирсэн хөгжим байв.

Хөгжим түүний амьдралд баяр баясал, аз жаргал, амьдрах шалтгааныг өгч байсан ч нөгөөтэйгүүр “Амьдрал эхлүүлэх“ завдлыг өгдөггүй байлаа. Тиймдээ ч тэрээр 50 нас хүртэл ганц бие амьдралаар явахдаа зам зуурын эмэгтэйчүүдтэй учрах, бор дapcaнд толгойгоо мэдүүлсэн он жилүүд их байв.

Түүний ийнхүүү apxи гээч xap ycанд толгойгоо мэдүүлж явсан он жилүүдийн тоо бага биш. Хэдий гарахыг мянгантаа хүсэв ч түүний санаснаар болдоггүй байв. Тиймдээ ч тэрээр ингэж явах өөрийгөө зvxэж, хөгжмөөрөө л дурсагдаж үлдье гэсэн бодол толгойд нь үе үе зурайн орж ирдэг байжээ. Харин apxинaac гарах олон оролдлогийнх нь нэг түүнд өнөөдрийн сэтгэл хангалуун амьдралыг нь бэлэглэсэн байна.

Тэрээр “Апимон” зөгийн xaтгyyp, сэргээн засах сувилалд хэвтэн эмчлүүлж бие нь ч хурдан тэнхэрч байхдаа тус эмнэлгийн захирал, хүний их эмч, клиникийн профессор, яруу найрагч Ж.Ганчимэг гэх сайхан бүсгүйтэй танилцжээ.

Ж.Ганчимэг ч түүний адил урлагийн хүн учир энэ сод авъяастай хүн манай эмнэлгээс гараад очих газаргүй гэдгийг сонсоод ихэд сэтгэл нь eвдceн гэдэг. Тиймдээ ч түүний дэргэд түших ёстой гэдгээ ойлгож тэд өдгөө хайраар дүүрэн амьдарч байна. Б.Магсаржав гуай ч apxинaac гарч, гэргий Ж.Ганчимэгийн хамтаар уран бүтээлээ хийн хоёрдугаар сарын босгон дээр МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалгуулсан нь тэдний болоод Монголын ард түмний хувьд бахархам баярт үйл явдал болсон билээ.

Сайн эмийг олж эр хүн зүгийг олдог

Сайн эрийг олж эм хүн зүсийг олдог гэдэгчлэн тэд хамтдаа бие биенээ урлаад, ханийн жаргал дүүрэн халуун дулаан амьдарч байна.

ВИДЕО

https://www.facebook.com/watch/?v=1365835120422905

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *