Нүүр Өгүүллэг “ХОС ЗҮРХ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХОС ЗҮРХ” өгүүллэг “3-р хэсэг”

1 минут уншина
0
0
421

Замын хажуунаас такси барин Өнөр хотхон луу хэмээн ууртай гэгч нь хэлэх түүнийг харсан найз нь хэлэх гэснээ бодож бодож -муусайн юм нар хэмжээгээ мэдэхгүй миний найзад санаархдаг ёстой овоо муу

гарууд юмаа… хэмээн инээмсэглэн хэлэхэд сэтгэл нь одоо л нэг тайвширвуу гэлтэй Бөртэ инээдээ барин жуумалзав -өө нээрээ Темка яасан бол? балай юмаа саяны хэдэн юмнаас болж бүр мартчихсан

байна ш дээ… за одоохон найз нь залгаадахъя. Утсаа авахгүй юм. Их зант… яг уурлачихсан юм шиг байна эр юм байж юун ч тэвчээр муутай юм, гэж хэлэнгээ дахин дахин түүн рүү залгаж үзэв. Арга буюу

утсаа авахгүй болохоор нь -”hey uuchlaarai say jaahan asuudal garaad odoo shuud harilaa sorry” гэсэн мессежийг ухаангүй болсон Темка руу илгээлээ. -миний найз өнөөдөр манайд хоночих тэгэх үү? одоо угаасаа

яаж ийм орой болсон хойно харих юм бэ.., хэмээн хошуугаа унжуулан гуйх Бөртийг харсан Анужин -эрх гэдэг нь хэндээ эрхлээд байгаан?…ммммм за одоо тэгэхээс дээ гэж хэлсэнээ хэд гарсан бэ ахаа? хэмээн

тооцоогоо хийхээр цүнхээ уудлав. Бөртэ түрүүлж буугаад Темка луу дахин залгаж үзлээ. Энэ удаад дуудуулж дуудуулж сая нэг утсаа авах шиг болов. -байна уу байна уу? хэмээн ялдамхан хоолойгоор ойр тойрондоо тэр аяар нь сонсогдохоор ярих түүнийг харсан найз нь -ярихгүй бол тэр л биз дээ… наадахаа хаяачдээ яагаад ингэтлээ гуйгаад байгаан, гээд л Бөртийг бодон бага зэрэг ундууцахад нь -мэдэхгүй юм даа… энэ залуу яагаад ч юм миний сонирхолыг татаад байх юм, нэг л тийм таньдаг, мэддэг юм шиг дотно мэдрэмж өөрийн эрхгүй төрөөд байгаа нь сонин шүү гэж хэлэхэд нь салхинд намирах хилэн хар гэзэгээ хамж хумих гэсэн мэт үсээ илбэн байсан Анужин гэнэт зогтусан зогссоноо -чи минь нээрээ яааааг солиорчихож хэмээн тас тас

хөхрөн инээд алдсаар Бөртийн байрлуу явж орлоо… -Мессеж гэж хэлэнгээ жаахан хүүхэд шиг дэвхцэн баярлах түүнийг гайхан харсан найз нь -би ер нь чамайг өөрөөсөө ч илүү мэддэг гэж онгирохоо болилоо. Чи чинь түрүүний шалиг залуусыг ганц сайн болгож өгсөн юунаас ч айж эмээдэггүй тэр зоригтой өөртөө итгэлтэй бүсгүй мөнүү, үгүй юу? хэмээн гайхшрал болон асуухад нь утсаа ширтэх Бөртэ түүний яриаг тоосон ч шинжгүй -”minii hairaa uuchlaarai. say harin jaahan ajil garaad genet ywchihlaa, yasan harisan uu?” хэмээн Темкагийн бичсэнийг гайхшрал болон Анужинд уншиж өглөө. -аая та 2 хэзээдээ хайр энэ тэр дээрээ тулчихаа вэ, өчигдөр танилцсан гээ биз дээ? -үгүй ээ ерөөсөө ингэж бичдэггүй л юм даа… сонин юмаа андуурсан юм боловуу, юун хайр вээ???? за ингээд биччихье -”yun hair ve anduuraad

bgaanmuu?” -”yalaa gej anduurah bilee hairiigaa yasan tiim sonin bnu, chi min hairaa haij bn gesen bizdee? bi chinii hair bn…hehe” -ёооё энэ яг өнөө өглөө босохдоо эмээ уугаагүй юм шиг байна. Өчигдөр зүгээр л байсан ш дээ яасан олон аaштай юм… xэмээн ундууцах Бөртэ -”bi chmg haraa ch, vgvi ydaj duu hooloig chin ch sonsoogvi bj hudlaagaasaa hair mair gesen vgiig helj chadahgvi. оorooroo bai bitgii hudlaa mayglaad bai’’ гэсэн мессеж-г илгээлээ. -”chi min gehdee nadad hairtai bolnoo. Bi medej bn. Harin oroi vdesh bitgii bar sawaar heseerei za” гэх хариултыг уншсан тэрээр өөрийн эрхгүй гүн бодолд автлаа. Гэнэт яагаад зан ааш нь хувирах болов. Би ямар нэгэн сэтгэлийг нь татах зүйл хийсэн билүү? Нэг л учир битүүлэг санагдаад байх чинь… хэмээн олон зүйлийг эргэцүүлэн найзаасаа асуутал -бас л нэг хайр гэдэг томъёоллыг

үүсгэсэн Донжуан л байгаа биз юунд нь тэгтлээ санаа зовдын миний хонгоруушка, одоо унт би л лав унтлаа гэж хэлсэнээ аль хэдийн өөрийнх нь гээд өмчлөөд авчихсан ороо засчихсан хэвтэж байв… Нө… нө… нөгөө бүсгүй байна ш дээ хэмээн нүдэндээ ч итгэж чадахгүй гөлрөх Темкагийн зүрх хажуудах хүндээ ч сонсогдохоор хүчтэй оволзон цохилж байлаа. Ийм гэнэтийн учрал байдаг гэжүү? Би эсвэл зүүдлээд байна уу даа? хэмээн баярлах гайхах зэрэгцэн өөрийг нь хүлээж байгаа Бөртийг ч мартсан тэрээр далайн гүндэх сувдыг шүүрсэн мэт хэмжээлшгүй аз жаргалыг мэдрэн хайрынхаа эзнээс харцаа ч салгаж үл чадна. Одоо л түүнтэй уулзах хэрэгтэй гэж бодон машинаасаа буух гэж байтал… -юун залуу юм бол? найз залуу… нөхөр… хэрвээ тийм байвал…, хэмээн яах учраа олохгүй хэсэг машин дотроо бодол болон ажин суусан Темка цаашид болох үйл явдлыг

хараад бүр ч гайхширч орхилоо. -найз залуу нь биш бололтой нөхөр бол бүр ч биш нь ойлгомжтой хэхэ… одоо хаачих нь вэ? хэмээн өөр өөрөөсөө хариулт нэхсээр… тэр 2-ын суусан машины хойноос сэмхэн дагалаа. Бөртээс тасралтгүй дуудлага ирсээр байв. -чи одоо надад нэг их чухал биш байна, юунд ингэтлээ их залгана вэ? уулзалгүй зугтлаа гээд боож үхэх гэж байна уу? Баарны үүдэнд холхилдох залуусаас чиний хайрт болох ганц залуу эрх биш байгаа байлгүй дээ… Аль хэдийн 01 цаг өнгөрчээ… машины хөл хөдлөгөөн бараг л байхгүй энэ үед дахин чамайг алдна гэж байхгүй шүү гэж Бөртийг үл тоон анхны харцаар дурласан бүсгүйгээ олсондоо галзуурах шахсан тэрээр хав хар land200-даа хурд өгөлгүй урдах таксигаа алдчилгүй дагасаар 1-р

хороололд ирсэн байлаа. -Заа энэ хэнийх нь гэр вэ? хэмээн саяхан баригдсан Өнөр хотхоны захын орцны үүдэнд ирсэн такси руу нүд салгалгүй ширтэх Темкагийн бодлыг сарниулах гэсэн мэт машины хаалга онгойлоо. Хар элгэн өвдөгөө хүрсэн дэгжин гуталнаас дээшлээд нимгэн хар шилэн триконы цаанаас гэрэлтэх тэгш гоолиг хөл, тэрүүхэн хэсэгт нь тонтгор өгзөгийг нь тодотгон өгсөн богино шорт, ямар хээнцэр юм бэ? хэмээн дуу алдмаар жижигхэн хар туулайн шуба нь түүнийг минь ямар үзэсгэлэнтэй харагдуулна вэ? Надад өөлөх зүйл байна уу? гэсэн аястай сарны гэрэлд туяарах тунгалаг цагаан царай нь, 2 алаг эргэлдэх нүд нь, булбарай зөөлөн уруул нь тодоос тод үзэгдэнэ… Утсаа гаргаж ирэн ямар нэг хүн рүү залгаж буй харагдав. Тэр хүндээ санаа нь их л зовоо юудаа гэмээр хөмсөгөө үл мэдэг атиралдуулан байх чинь гээд л түүнийхээ бүх л зүйлийг ажин суусан Темкагийн утас гэнэт хангинаж гарлаа. Ийм орой хэн байдаг билээ? хэмээн бодонгоо утсаа хартал -Бөртэ…!!! -Үгүй ээ арай энэ чинь хэмээн чанх урд нь өөрийнх нь өдрийн бодол шөнийн зүүд болсон бүсгүй … -Утсаа харвал Бөртэ хэмээх чат-р танилцсан хайраа хайсан гэх бүсгүй …!!! Энэ 2 чинь нэг хүн гэжүү? Ийм зүйл байж болно гэжүү? Үнэхээр

байж боломгүй юм. Юу юу билээ…хэмээн болж байгаа бүхэнд итгэж ядах тэрээр -за юу ч гэсэн утсаа аваад үзье гэж бодоод ногоон товчлууран дээрээ дартал -байна уу? байна уу хэмээн энхрийхэн дуугаар ярих нь бүх л зүйлийг улам батлаад өглөө. Бурхан минь… амьдрал дээр ийм зүйл байдаг гэжүү. Учрах тавилантай хүмүүс л гэж чи бид 2-ыг хэлэх байх… чи минь яаж яваад намайг олоод ирэв ээ? гээд бүхий л болж буй үйл явдалд балмагдсан Темка нүдэндээ баярын нулимс цийлэгнүүлэн, урьд нь хэзээ ч догдолж байгаагүйгээрээ сэтгэл нь хөөрөн самгардаж байлаа. Машинаас бас нэгэн үзэсгэлэнтэй

хөөрхөн бүсгүй бууж ирж байгаа харагдлаа. Бууж ирэнгүүтээ ямар нэг зүйлийг Бөртэд хандан хэлж байх шиг…Темка өөрийнхөө талын цонхыг бага зэрэг онгойлгож түүний нь юу ярьж байгааг сонсох гэсэн шиг чих тавилаа. -түүнд минь миний талаар нэг л дотно мэдрэмж төрж байгаа гэнэ. Ямар ч хөөрхөн юм дээ., хэмээн шүүрс алдан бодсоор шатаар өгсөн гарах тэр 2-ыг инээмсэглэн үдлээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *