Нүүр Өгүүллэг “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

49 секунд уншина
0
1
1,040

Эгшиглэн аавтайгаа хамт эмнэлэгээс гарч ирэн машин дотор хэсэг чимээгүйхэн сууцгаана. Тэдэн 2-ын дотоод сэтгэлд ямар нэгэн далдын хүч нөлөөлөөд ч байгаа юм шиг ухаангүй буй охин бодол санаанаас

нь огт салахгүй байгаа нь сонин. Аав нь охин руугаа харахад Эгшиглэн ч мөн адил аав руугаа харж харцаараа тэд бие биенээ ойлголцох шиг болж Наранбат: -Миний охин чи аавынхаа бодож

байгааг бодож байна уу? гэхэд яг л энэ агшинг хүлээж байсан мэт хурдан гэгч охин хариу толгой дохиж: -Тиймээ ааваа. Зүгээр ингээд орхиж болохгүй санагдаад байна -Аавд нь ч бас хэцүү байна. Яагаад ч

юм миний охин шиг санагдаад хэцүү юм алив миний охин бууя гээд машинаас гарч саяхан тайван бууж ирсэн эмнэлэгийн шатаараа аав охин 2 хөтлөлцөн яаран гүйсээр… Давхарт очоод Эгшиглэн

амьсгаагаар даран: -Ааваа та санаж байна уу? -Юуг -Нөгөө талбай дээр зурсан ахын зургыг -Аан тийм -Өглөө ээжид бэлэглэхэд тэр зургыг хараад уйлаад байсан. Тэгэхэд та биднийг орхиод гарсан даа -Ээж нь

баярласандаа уйлсан байлгүй дээ -Тэгэхэд ээж надад нэг юм хэлсэн гээд ямар нэгэн юм амандаа бүхлээр нь залгисан мэт дуу нь дотогшоо орон чимээгүй болчихов. Энэ байдлыг ажсан Наранбат гайхаж: -Ээж нь юу гэсэн юм гээд охиныхоо 2 мөрнөөс атган цоо ширтэхэд Эгшиглэн: -Ээж хэнд ч битгий хэлээрэй гэсэн юмаа. -Юу юм бол аавдаа хэлчих л дээ -Та ээжийг загнаж буруутгаж болохгүй шүү -Аав нь амлая -Ээж намайг ихэр гэсэн. Бид 2-ыг төрөхөд би амныхаа дээр мэнгэтэй болохоор аавтайгаа ижилхэн дуучин болохыг хүсээд намайг Эгшиглэн гэж нэрлээд нөгөө ихрийг маань нүднийхээ доор нулимс тоссон мэнгэтэй учир Энэрлэн гэж нэр хайрласан. Бид 2-ыг зөвхөн тэр мэнгээр л ялгадаг гэж ээж ярьсан гээд Эгшиглэн нэг л буруу зүйл хийсэн юм шиг гэмшин зогсохуйд Наранбат хэзээ ч бодож яваагүй итгэхэд бэрх зүйл сонссондоо гайхаж ядан: -Энэ бүхэн үнэн гэж үү?

Ээж нь яг тэгэж ярьсан уу? -Тиймээ ааваа. Та өөрөө харсан биз дээ. Тэр охин надтай усны дусал мэт ижилхэн гэж хэлээ биз дээ та… Энэрлэнг авраач гээд охин уйлахад Наранбат охиноо тэврэн авч: -Миний охин тайвшир аав нь бүгдийг хийнэ. Бүгдийг хийнэ гэж хэлээд босож эмнэлэгээр эмчийг хайн гүйлээ. Тун удалгүй аав нь эмчтэй хамт өрөөний хаалгаар гарч ирээд: -Миний охин эндээ ингээд сууж байгаарай. Аав нь ээж, ах нар луу нь ярьсан одоо ирж байгаа. Аав нь гялс нэг асуудал шийдчихээд ирье -Аав та хаашаа явах гэж байгаа юм бэ? -Аав нь хорих руу хурдан очоод ээжтэй нь уулзаад ирье -Хурдан ирээрэй гэхэд Наранбат охиноо үнсээд дэргэд зогсоо эмчид хандан: -Эмчээ миний охиныг авраарай. Би охиндоо бүхнээ зориулахад бэлэн байна. Танаас аминчлан гуйя. Хэрэгтэй гэх бүх зүйлсийг харамгүй гаргана. Бидэнд энэ охин маань л хэрэгтэй байна. -За ойлголоо. Бид

хичээх болно оо. Одоо шинжилгээ авч байна. Хариу нь шөнөдөө гарчихна. Тэгэхээр л бид танд тодорхой хариу өгье. Ямар ч байсан хагалгаанд орно. Тун хэцүү хагалгаа гэдгийг танд би хэлсэн байгаа. -За ойлголоо гээд Наранбат нулимсаа дотогш залгин итгэл найдварын харцаар эмч рүү ширтэн эргэж хараад гүйлээ. -Миний дүү өрөөнд ороод хүлээж бай гээд Эгшиглэн рүү гараа сунган өгөхөд Эгшиглэн өөрийн бугуйнд байх гоёмсог шигтгээтэй зүүлтээ мултлан тайлж эмчийн бугуйнд зүүж өгөөд: -Эмчээ та… миний ихрийн амийг авраад өгөөч би танаас гуйж байна гэхэд Эмч: -Тэгнэ ээ миний дүү гээд түүнийг энхрийлэн өргөөд өрөө рүүгээ авч орлоо. Маргааш өглөөний 09:00 цаг. Энэрлэн охин ухаан оролгүй байсаар. Эмч нарын зөвлөл хуралдаж тэндээс гарах шийдвэрийг хүлээн Наранбат гэр бүл

охиныхоо хамт сууна. Эмнэлэгийн коридороор эмч их л итгэл муутайхан алхаж яваа харагдахад бүгд л сэтгэл түгшин босож зогсов. Эмч ирээд Наранбатыг тусгайлан уулзахыг хүсэж цонхны дэргэд очоод: -Миний дүү уучлаарай. Хэтэрхий оройтсон бололтой. -Үгүй ээ! үгүй. Та юу яриад байгаа юм бэ? Энэ БЯЦХАН ЗҮРХ ЗОГСОХ УЧИРГҮЙ. Бололтой гэдэг чинь дууссан гэсэн үг биш биз дээ -Миний дүү жаахан тайвшир даа. Цусны халдвар нь бидний санасанаас хэт дахин их байна. Хагалгаа хийлээ гэхэд охины зүрх дийлэхгүй. Охин ингэж удаан тэвчиж явсан нь үнэхээр их тэвчээр шүү. Том хүн ч тэсэхгүй. Бид ч ийм эрсдэлтэй зүйл хийх эрхгүй. -Новш новш. Би цусаа өгье. Зүрхээ өгье -Та хэдийн шинжилгээг үзсэн. Донор болох шаардлагад нийцэхгүй -Эмчээ ямар нэгэн найдвар байгаа биз дээ. Бидэнд боломж байгаа биз дээ. -Ер нь бол байхгүй ээ. Бидний зүгээс зөвлөх зүйл бол охиныг одоо ингэж зовоомооргүй байна гэх үгийг сонсоод Наранбат

шүдээ хавируулан амьсгаа нь түргэсэн ирж чанга гэгчээр: -Тэгээд юу гэсэн үг юм. Зүгээр л харсаар байгаад нүдэн дээрээ үхүүл гэж үү? Эмч толгой дохихоос өөр юу ч хэлсэнгүй. Тэдний яриаг аль хэдийн дэргэд нь ирээд сонсож байсан Эгшиглэн: -Эмчээ би зүрх, цусаа өгье. Энэрлэн аавтай ээжтэй хамт нэг ч өдөр аз жаргалтай байж үзээгүй. Бид ихэр юм чинь энэ хорвоод ижилхэн л зүйл хүртэх ёстой биз дээ Охины ингэж хэлэхийг сонссон 2 юу хэлэхээ мэдэхгүй хэсэгхэн хором дуугаа хурааж нэгэн зэрэг: -Охин минь болохгүй болдоггүй юм. Наранбат эмчийг дагуулан коридороос гаран шатан дээр очоод хэсэг уулзаж байгаад гэр бүлийнхэн дээрээ ирээд: -Та хэд минь санаа зоволтгүй байж байгаарай. Би гялс явчихаад ирье. Боломж байдаг юм гээд гараад явах гэтэл араас нь эмч: -Залуу минь хурдлаарай. Бид хагалгаандаа бэлдэж байя -Ойлголоо Эмэгтэйчүүдийн хорих луу яаж ирсэнээ

мэдэхээ байтлаа итгэл найдвар амь амьдралын тэмцэлийг бодсоор Наранбат ирсэн байв. Хорихын даргын өрөөнд бүх л учираа тайлбарлан хэлж Анирланг бяцхан охиныхоо донор болж охиндоо амьдрал бэлэглэх гэж байгаа талаар ярьсан боловч хүнийхээ хувьд зөвшөөрөвч хуулийн дагуу бол их л цаг хугацаа хоног өдөр алдах байсанд Наранбат яах учираа олж ядан тэвдсээр… Хорихын дарга гэнэт л ширээнийхээ араас огцом босож шийдэмгий царай гаргаж: -Залуу таны хичээл зүтгэл охиноо гэх зүрх сэтгэлийг чинь биширлээ. Би ч бас охинтой хүн. Хэн ч чиний оронд байсан бол ингэх байсан шиг бас хэн ч миний оронд байсан бол над шиг л шийдвэр гаргах байсан. Юу л болвол болог гээд станцаараа: -Хүмүүжигч 10.247 дугаартай

Анирланг маш яаралтай суллах байр луу авчир -Ойлголоо дэд хурандаа -Тун яаралтай. Секунд ч алдаж болохгүй шүү -Ойлголоо Станцаа тавиад хорихын дарга Наранбатыг тэвэрч амжилт хүсэхэд тэрбээр баярлаж догдолсондоо юу хийхээ мэдэхгүй уйлаад л байлаа -Залуу минь уйлаад яахав хурдан яв гээд Наранбаттай хамт өрөөнөөсөө гарч явахдаа утсаараа хэн нэгэнтэй: -Хоригдол зөөвөрлөх шуурхай албыг бэлэн байлга. Мөн цагдаагын хамгаалалт гаргаж Анирланг очих газарт нь шуурхай хүргэж өг. Наранбат хорихоос Анирланг аваад хотын замаар цагдаагын хамгаалалт доор эмнэлэг зүглэлээ. Цагдаагын алба замын зохицуулалтыг хийж тэд нэг ч зогсолтгүй эмнэлэгт очив. Анирлангын шинжилгээ ч хурдан гарч хагалгаа бүтэн 7-н цаг үргэлжиллээ. Эмч, сувилагч, асрагч нар тэдний урдуур юм ярих сөхөөгүй гүйлдсээр… Гадаа нь сэтгэл түгшин хүлээсэн хүмүүс. Эмч нар гарч ирээд: -Бидний зүгээс хагалгаа амжилттай

болсон. Одоо эх охин 2-оос өөрсдөөс нь шалтгаалах үлдлээ гэхэд бүгд л дор бүрнээ баярлаж уйлж унжиж тэврэлдлээ. Эмч дахин Наранбатыг дуудаж: -Охин бол ерөнхийдөө дажгүй. Харин ээжээс маш их цус авсан учир амьдрах баталгаа 30% шүү. Танд хэлсэн. Донор хүн маань ч зөвшөөрсөний үндсэн дээр хийгдсэн хагалгаа гэдгийг та мэдэж байгаа. 3 хоногын дараа… Энэрлэн ухаан орлоо. Түүний дэргэд Наранбат, Эгшиглэн зогсож байгааг хараад: -Хэн бэ? Би хаана байна -Миний охин бие нь яаж байна. Би аав нь байна -Миний аав гэж үү? -Тиймээ би аав нь. Энэ охиныг харж байна уу? гэхэд Энэрлэн өндийж хэсэг харж байсанаа: -Би диваажинд ирсэн юм уу? -Яасан миний охин -Би өөрийгөө их гоёор хараад байна гэхэд Эгшиглэн ойртож очиж гараас нь атгаад: -Чи бишээ. Намайг Эгшиглэн гэдэг. Чи бид 2 ихэр. -Үнэн гэж үү? -Үнэн үнэн чи одоо миний гараас атгаж байна гэхэд Энэрлэн намуухан аз жаргал, баяр баясалтай инээмсэглэхэд дагаж бүгд инээмсэглэлээ. -Би төрсөн ээжтэйгээ хэзээ уулзах уу? гэхэд Наранбат цонх руу ширтэж мандаж буй нар луу хараад: -Миний охин бие нь тэнхэрэхээр хэдүүлээ хамт ээжтэй нь заавал уулзана аа… -Ээжтэйгээ л уулзмаар байна. 2 хоногт Энэрлэнгийн бие дээрдэж аавтайгаа,

ихэртэйгээ хөгжилдөн сууж байтал өрөөний хаалга онгойж сувилагчаар түшүүлсэн нэгэн бүсгүй цэцэг барьсаар орж ирлээ. Орж ирсэн бүсгүйг Энэрлэн хараад ээжийгээ гэж зөнгөөрөө шууд л таньж: -Ээжээ гэсээр гүйж очлоо. Ээж нь охиноо тэврэн үнсэхэд охин ээж рүүгээ хараад: -Би таныг дандаа зүүдэлдэг. Даана ч сэрэхээр та байдаггүй. Та үнэхээр БОДИТ юм байна.

Төгсөв.

“ЧӨТГӨРИЙН ОХИН” “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” энэхүү 2 өгүүллэгийг бичсэн зохиолч маань өнчин 3-н бяцхан зүрхэнд хандивлах аян өрнүүлж байгаан байна та бүхэн энэхүү оюуны бүтээлийг нь мялаагаад 1000 төгрөг ч багадахгүй хандивлаарай.5946037564 хаан банк Төмөрбаатарын ГантогооЗохиолчтой холбогдох FACEBOOK хаяг: Би Монгол Зүрх Монголын маань 1000, 1000-н үрс аз жаргал баяр хөөр эрүүл энх элэг бүтэн байгИрээдүй хойч болсон бяцхан үрсдээ СҮҮДЭР БҮҮ ТУСГА!!!

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *