Нүүр Өгүүллэг “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “4-р хэсэг”

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “4-р хэсэг”

40 секунд уншина
0
0
734

Чимгээ эртлэн босоод том өрөө рүүгээ орвол архичин нөхөр нь алга. Энэрлэн охин өдийд орноосоо босчихсон гэрээ цэвэрлээд аль хэдийн ороо хураачихсан байх ёстой атал тэрбээр энэ удаа тийм биш орондоо

хэвтэн тааз руу гөлийтөл ширтээстэй… Чимгээгийн хэлж, ярьж байгааг тоох ч шинж алга. Сог.туу архич.ин нөхрөө амандаа бувтнан харааж газраар нэг хөглөрсөн зүйлсийг цуглуулж эмхэтгэсээр. Байдал

нэг л биш байгааг тэрхэн хоромд анзаарч Энэрлэн рүү харц тогтоон харвал түүний царай нэг л гонсгор цонхийсон байв. Эх хүний далдын сонин айдас Чимгээгийн тархинд зурвас хийн орж ирээд гартаа барьж

байсан зүйлээ газарт шидлэн хаяж охины өмнө сөхрөн сууж духыг нь алгаараа барин: -Миний охин зүгээр үү? Бие нь өвдсөн юм уу? гээд ойрын ганц 2 жил түүнд тавиагүй халамж анхааралаар асуухад

ээжээсээ ийм сайхан халуун дулаахан мэдрэмж авалгүй үргэлж загнаж зэмлүүлж байсан бяцхан охины дотоод зүрх сэтгэл уяран нялхарч Энэрлэн юу ч хэлж чадалгүй асгарталаа уйллаа. Чимгээ

энэхүү байдалд бүүр ч ихээр сандран охиноо тэврээд: -Миний охин юу болсон юм. Ээждээ хэлчих. Аав нь чамайг янз бүрээр оролдсон юм биш биз гэхэд Энэрлэн чанга гэгч уйлсаар ээж рүүгээ харан: -Тиймээ гээд толгой дохин Чимгээг тэвэрч авлаа. Энэрлэнгээс бүх үнэнийг сонссон Чимгээ нөхрөө ийм зүйл хийж байсныг бодохоор л түүнийг алчихмаар санагдаж цагдаад хэлээд зохих шийтгэлийг нь амсуулчихмаар ч юм шиг… Ингэлээ гээд хэдэн хүүхдээ би ганцаараа яаж өсгөж чадах бол. Юу хийсэн болохоор бидэнд ийм үйлийн үр байдаг юм. Ёстой л яахаа мэдэхгүй бодолд дарагдан сууж байхад хашааны хаалга нь өнөөх л олон жилийн өмнө муухай чимээтэй онгойдог янзаараа онгойж Болдоо 2 гартаа тор дүүрэн юм барьсаар орж ирлээ. -Миний хүүхдүүд сэрчихсэн үү? Аав нь зөндөө гоё юм

авчирлаа. Алив бүгдээрээ ороод ир гэхэд 2 бага хүүхдүүд нь аавыгаа дагасаар байшин лугаа орлоо. Харин Чимгээ тэдний араас аажуухан алхаж ороход Болдоо 2 хүүхэдтэйгээ тортой зүйлсээ задлан ширээ тойрон их л аз жаргалтай харагдана. Үүнийг харж зогссон Чимгээ: -Уг нь би гэр бүлийн ийм л аз жаргалыг хүссэн юм шүү дээ. Гэтэл Болдоо чи яаж байгаа юм бэ? Төрсөн охиноос чинь дутуугүй үрээ оролддог нь яаж байгаа юм бэ гэсээр Болдоог хариу хэлүүлэх завдалгүй толгой түрүүгүй балбаж гарлаа. Зай завсаргүй ирэх тэр олон цохилтоос амьд мэнд мултрах гэж үүд рүүгээ зүтгэсээр арай гэж гадагшаа гарч зайнаас нүүр амнаас гарах цусаа арчин: -Чимгээ яаж байгаа юм бэ? Би яасан юм -Чи яасанаа мэдэхгүй байна уу тээ. Чи намайг тэнэг гэж бодоо юу? Одоохон манай гэрээс зайл. Чам шиг охин үрээ оролддог бузрын

амьтанг харахаас ой гутаж байна гэвэл Болдоо хашааны хаалга хүчтэй өшиглөж онгойлгоод эргэн харж: -Хм сүртэй юм. Ямар углаад авсан биш. Тэгэж их сүржигнээд байвал гүйцээгээд өгч бас чадна ш дээ гээд гудамж уруудан алхлаа. Эр нөхрийнхөө хэлсэн үгэнд гомдохын дээдээр гомдож чимээгүйхэн уйлсаар суув. Саяын болсон хэрүүл маргаан зодоон салалтанд Энэрлэн охин өөрийгөө буруутган ээжийнхээ дэргэд ирээд: -Ээжээ намайг уучлаарай. Миний буруу би дахиж ийм алдаа гаргахгүй ээ. Та аавыг уучлаад эргүүлээд аваад ирээч. Би 2 дүүгээ хараад байж байя. Ээжээ охиноо уучлаарай. Толгой гудайн гэмшингүй зогсох Энэрлэнг хараад Чимгээ нулимсаа арчин: -Миний охин юу яриад байгаа юм бэ? Чамд ямар ч буруу байхгүй. Ээж нь л буруутай. Жил дараалан ойрхон төрсөн 2 хүүхдээ өсгөх гэж баас шээстэй нь зууралдаад нойргүй хонож өнжөөд явахад дэргэд хань

болох аав чинь өдөр бүр архи ууж өөрийнхөө жаргалыг хөөж явахад нь ойр байсанаар нь муу охиндоо л уур уцаараа гаргаж тайвширдаг байж. Удахгүй бүх зүйл сайхан болохоор охиноо жаргаана даа гэж бодож байтал жаргаах биш дэргэдээ байлгаж байж бяцхан зүрхэнд СҮҮДЭР ТУСГАЖ явжээ. Алив миний охин гар нүүрээ угаагаад үсээ самначих. Өнөөдөр ээж нь охиндоо зав гаргана аа гээд охиноо үнсэхэд Энэрлэн үл мэдэгдэх инээмсэглэл тодруулаад: -За ээжээ. 2 дүүд юу өмсгөх үү? -2 дүү нь гарахгүй ээ. Хажуу хашааны эгч ах 2-оор дүү нарыг нь харуулчихна. Энэрлэн ээжтэйгээ анх удаа хотын төвөөр хөтлөлцөн алхаж Гандан орж зурагтаар л хараад байдаг том бурханыг үзэж түүнд ээжийгээ даган залбирч үзлээ. Зах руу гарч бүүр 2 цүнх дүүрэн хувцас худалдан авлаа. Гоё хоолонд орж том том дэлгүүрээр

хэсэж төв талбай дээр зөндөө олон зураг даруулж магадгүй ухаан орсоноос хойш эдэлж үзээгүй тийм л сайхан аз жаргалыг мэдрэв. Шинэ хувцас өмсөж үнэтэй салонд үсээ гоёор засуулж ээжтэйгээ хамт яваа Энэрлэнд бүх зүйл зүүд юм шиг санагдаж баяр баяслыг даган ээж охин 2 дотроосоо гэрэлтэн бүүр ч үзэсгэлэн төгс харагдана. Зөрж өнгөрөх хүн бүр тэднийг харж хоорондоо жиг жуг хийн ярилцана. Хэд хэдэн ч хүн Энэрлэнг хамт зургаа даруулахыг гуйхад эхэндээ ч ээж охин 2 гайхдаг байсан ч сүүлдээ ч тоохоо больж зураг даруулахыг хүссэн болгонтой хэзээний нэг сурсан хүн шиг зогссоор… Ээж охин 2 талбайгаар алхаж явтал зураач залуу тэдний урдуур ороод: -Уучлаарай. Ах нь чиний зургыг зураад өгөх үү? Ердөө л 10 минут л болно Чимгээ охиныхоо урдаас: -Хэдэн төгрөг вэ? -Эгчээ үнэгүй юмаа.

Би өөртөө дурсгал болгож үлдээх гэсэн юм гэхэд ээж охин 2-лаа гайхаж бие бие лүгээ инээмсэглэж: -Чамд миний охины зураг тийм л чухал юм бол тэг дээ тэг -Баярлалаа гээд зураач залуу Энэрлэнг зурах ажилдаа оров. Нээрээ л зураач залуугын хэлсэнээр 10-н минут хүрэлгүй зурчихлаа шүү. Ээж охин 2 ярилцаж явсаар гэрийнхээ ойролцоо ирлээ. -Миний охин ээжийнхээ хэлж ярьсаныг бүгдийг ойлгосон биз -Ээжээ ойлгосон. Би 2 дүүгээ бас таныг, аавыг ч бас их л санана даа -Охин минь зүгээр дээ 3-хан сар шүү дээ. Дундговьд хөдөө суманд сайхан шүү дээ. Чиний үеийн 2 ч хөөрхөн охин байгаа. -Би ирж авахыг чинь хүлээгээд хоцрогдсон хичээлээ нөхөж үзээд таны хэлсэнийг огт мартахгүй сайн сууж байх болно оо -Нөгөө муу нэг согтуу чинь өнөөдөртөө ирэхгүй байх. Ямар ч байсан өнөө шөнөдөө ээжийнхээ өврөөс бүү холдоорой. Маргааш ээж нь чамайг Дундговь явах унаанд суулгаад өгнө. -За ээжээ Эгшиглэн охин хөгжимийн дугуйлангын сурагч найз нар болон багштайгаа хичээлээ тараад төв талбайгаар алхаж явтал ахлан яваа багш нарын нэг зураач залуугаар өөрийн зургаа зуруулахаар боллоо. Зураач залуугын арын томхон самбар дээр хэд хэдэн зураг байхыг шохоорхон хараад зогсож байтал

Эгшиглэнгийн өөрийнх нь зураг түүний нүдэнд шууд тусав. Эгшиглэн угын дуу шуутай хөдөлгөөнтэй овсгоотой хэрсүү охин болохоор зургынхаа дэргэд очоод: -Манайхан энд миний зураг байна. -Хүүе тийм байна. Чи дүрээрээ байна. Чи хэзээ зуруулсан юм. Зургаа аваач дээ гээд хүүхдүүд шуугихад зураач залуу: -Аан энэ үү? Саяхан 1 цагын өмнө би гуйж байгаад зурсан юмаа гэхэд Эгшиглэн зураачын өмнө зогсоод: -Та ямар зурагнаас харж зурав -Зураг бишээ. Чамайг өөрийг чинь харж байгаад зурсан ш дээ -Ахаа та яагаад худлаа яриад байна. -Ах нь яах гэж худлаа ярих вэ дээ. Чи өөрөө л цагын өмнө ээжтэйгээ энд явж байсан шүү дээ гэвэл самбар дээрх зургыг сугалж аваад Эгшиглэн: -Манайхан сонссон уу? Цагын өмнө намайг хаана байсаныг энэ ахад хэлээд өгөөч гэхэд бүгд нэгэн зэрэг: -Эгшиглэн хөгжмийн дугуйлан дээрээ байсан. -Зөвшөөрөлгүй хүний зураг зураад хэн нэгэнд зарах хориотой шүү. За яахав би энэ удаа таныг өршөөе. Дахин ингэвэл би цагдаад хэлнэ шүү. Харин энэ зургаа би авчихья. Яахав надад дурсгал болог -Миний дүү ахаараа битгий тоглоод бай л даа. Чи

дөнгөж саяхан л…. гэхэд яриаг нь таслан: -Чш чш чш танд зөвлөхөд та намайг дөхүүлж зурсан байна. Харц нь жаахан уйтгартай юм. Бас би нүднийхээ доор мэнгэтэй биш уруул дээрээ мэнгэтэй гэж хэлээд Эгшиглэн эргэж хараад зурагаа савчуулан: -Манайхан баяртай гэсээр одов. Эгшиглэн гэртээ орж ирэхэд аав нь: -Өө миний охин яг цагтаа ирж байна шүү. -Миний охин ирсэн үү? Алив ээж нь хоол аягалж өгье гэсээр ээж нь орж ирэв. -За өнөөдөр хичээл нь ямархуу байв даа. -Гайгүй ээ. -Маргааш өглөө эртхэн ээжийгээ эргэж очоод Дундговь явна шүү. -За за Эгшиглэнгийн аав том өрөө лүгээ явж байх замдаа коридорт байх хар зургыг олж хараад: -Миний охин өөрийгөө зуруулаа юу? -Аан би бишээ -Тэгээд хэн юм. Хаанаас нь ч харсан чи л байна даа. -Ха ха ха би өөрийгөө танина шүү дээ. Талбай дээр байдаг

зурагчин намайг зурсан юм гэнэ -Чамайг хараад уу -Үгүй ээ сэтгүүл дээрх зурагнаас харж зурсан байх -Ямартай ч миний охин мөнөөс мөн л байна гэхэд идэж байсан хоолоо орхиод аавынхаа гараас зургаа булаах шахуу аваад -Нээрэн төстэй байна гэж үү? Та энэ харцыг хар. Нэг л гунигтай. Бас мэнгийг нь… -Яалт ч үгүй чи дүрээрээ л байна. Зураг зурна гэдэг хэцүү шүү. Миний хувьд мундаг бүтээл болсон байна гэж аавыгаа хэлэхэд Эгшиглэн зураг луу байс хийн хараад толинд зурагаа зэрэгцүүлэн харж зогсоод: -Ааваа ээжээ энэ тэгээд надтай

төстэй байна гэж үү гэхэд цаад өрөөнөөс аав ээж 2 нь нэгэн зэрэг: -Яг л усны дусал мэт. Эгшиглэн зургаа барьсаар: -Маргааш ээжийг эргэж очоод ээждээ энэ зургыг үлдээчихье -Өө тэг тэг. Ээж нь мөн ч их баярлана даа. 4-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *