Нүүр Өгүүллэг “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “3-р хэсэг”

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “3-р хэсэг”

12 секунд уншина
0
0
604

Анирланд түшиг тулгуур болох хүнгүй тул 17-хон насандаа учирсан хайр сэтгэл ганцаардал уйтгарлал гуниг доромжлолоо даван дийлэх тэвчээр дутсанаас болж болчимгүй зүйл хийж хүмүүний орчлонгоос

тусгаарлагдаж хэдийн 8-н жилийг ардаа үдэн орхижээ. Тухайн үед азаар түүний ухаан солиогүй хийсэн үйлдэлд хэн нэгэн хүний алтан амь үрэгдээгүй төдий үүнийг хийхэд гол нөлөө үзүүлсэн хохирогч

буюу түүний дурласан од залуу 2, 3-н жилдээ хайртай охин үрийг нь дагуулан ирж уулзаад буцдаг нь Анирланд өнөөдрийг хүртэл шүд зуун сэтгэлээ тогтоон барьж хорвоод амьд явах утга учир нь болж байв.

Эмэгтэйчүүдийн хор.иход я.л эдэлж буй бусад хори.гдол тэдний дурлалын ээдрээт түүхийг бүгд л мэдэж зарим нь өөрийнхөөрөө хэд гурван үг нэмж давслан ярьсаар үлгэр домог мэт болгожээ. Бүгд л

Анирланг сайн мэддэг юм шиг санаж бодож явдаг хэдий ч түүний хувьд хэнд ч хэлээгүй өөрөөсөө хүртэл нууж явдаг нэгэн нууц байдгыг хэн ч үл гадарлана. Магадгүй тэр л бодолдоо өдөр хоног цаг минут

тутам шаналан явдаг нь Анирланд наснаасаа илүү овортой харагдах хөгшрөлт түүнд байдаг бололтой. 2008 оны нартай сайхан өдөр бусад өдрүүдийн адил Анирлан гадаа нарлан сууж тэнгэр лүү ширтэн бодолд дарагдан сууж байхад түүнтэй бусдаас илүү дотно нөхөрлөж юугаа ч нуудаггүй зогсоо зайгүй илэн далангүй чалчин ам хуурай байдаггүй Ариунаа гэх бүсгүй гартаа нэгэн сэтгүүл атгасаар: -Анирлан Анирлан гээд хаа холоос түүнийг дуудсаар гүйж яваа харагдана. Анирлан түүн рүү саравчлан харвал их л баяртай мэдээ дуулгах гэж буй бололтой гүйж явахдаа мөн л дахин: -Анирлан, Анир….. гээд нэрийг нь гүйцэд хэлж амжилгүй ямар нэгэн юманд бүлдчин ойчиход Анирлан холоос харан түүний бүтэлгүй үйлдэлд шоолонгуй

инээмсэглэнэ. Ариунаа босоод тоос шороогоо ч арилгах завдалгүй дэргэд нь ирээд сэтгүүлийн хуудсыг эргүүлэн Анирлангын нүүр лүү тулгаад амьсгаагаа даралгүй: -Чи энийг хар даа. Охин чинь аавтайгаа хамт дуу дуулсан байна. Дуулсан дуу нь хит болж байгаа гэнэ гэхэд Анирлан сэтгүүлийн хуудас руу тогтон харвал түүний охин аавтайгаа тайзан дээр дуулж буй зураг байлаа. Сэтгүүл дээрх өөр бусад зургыг харвал гэр бүлийн зураг ч бас байна. Аав, ээж, 2 ахынхаа хамт аз жаргалтай авхуулсан зургыг хараад Анирлангын нүднээс баярын нулимс гарлаа. Ариунаа найзынхаа аз жаргалтай байх мөчийг хараад Анирланг тэвэрч: -Миний найз эндээс гараад охинтойгоо сайхан амьдарна аа. -Тэгнэ ээ. Гэхдээ охин маань том болох тусам миний хийсэн гэмийг өршөөх болов уу? гээд цаанаа л нэг гунигтай өгүүлэхэд Ариунаа түүний мөр лүү алгадаж аваад: -Юу яриад байгаа юм. Охин чинь чамд маш их хайртай. Чамайг эргэж ирчихээд хамт явъя гэж зөндөө уйлдаг. Тэгээд ч би Эгшиглэнг их ухаантай хүмүүжилтэй сайн охин гэж боддог шүү гэхэд Анирлан: -Тийм шүү гээд толгой дохиход тэдний ойрхоноос чанга харгиа хоолойгоор: -Хүмүүжигч 856 Ариунаа гэх дуунаар Ариунаа: -Би хүмүүжигч Ариунаа гээд хариу дуугаран дуудсан зүг рүү гүйн явлаа. Анирлан сэтгүүл дээрх аз жаргалтай зургуудыг хараад Эгшиглэн охиноороо бахархахын чацуу түүний сэтгэл зүрхэнд өөр нэгэн гунигт бодол орж ирэв. Ойрдоо муу Энэрлэн охин нь үргэлж зүүдэнд нь үзэгдэх болж хаа нэг тийш хамтдаа явахыг маш ихээр гуйна. Тэр болгонд дагаад хичнээн их хамт явахыг хичээвч 2 хөлийг нь ямарваа нэг зүйл огт хөдөлгөхгүй барин хорьж Энэрлэн

охины дуу алсад бүдгэрсээр түүнийг хар дарсан зүүднээсээ сэрэхэд хамаг бие нь хөлсөндөө усан хулгана мэт норсон сэрнэ. 2 ихэр охин төрүүлээд өөрөөсөө өөр хэнд ч хэлэлгүй 1 л охин төрүүлсэн юм шиг охидын аавд нэг охиноо аваачиж өгөөд үлдсэн охиноо өөрөө өсгөчих мэт санаж бодож явсан тухайн он цаг түүний амьдралын хатуухан шийдвэрүүдийн нэг. Нялх охиноо эцэгт нь найдаж итгэж хүлээлгэж өгсөн хэдий ч үртэй ханьтай амьдралтай хүмүүс гэнэт ирсэн улаан нялзрай хүүхдийг яах хийхээ мэдэлгүй асрамжын газар аваачиж өгсөн нь Анирланг өш санаж хатуу харгис үйлдэл хийхэд хүргэсэн ажээ. Өөрт үлдсэн өнөөх охиноо төрсөн эцэгт нь өгвөл дахиад л асрамжын газар луу өгчих байх гэсэндээ үл таних сайхан сэтгэлт хүмүүст үлдээсэндээ харамсдаггүй хэдий ч шоронд ороод ялаа эдлэн байж байхад 3-н настай охиныг нь дагуулсаар дурлалт дуучин Наранбат нь эргэлтээр ирэхэд Анирланд 2 охиноо салгасандаа халаглах сэтгэл төрж юу ч хэлж чадалгүй өнгөрсөн билээ. Хийсэн гэм нүглээ өөрөө үүрэх учиртай гээд хэнд ч хэлэлгүй өдий хүрсэн нь

түүний хэзээ ч засаж залруулж чадамгүй явдал болжээ. Одоо түүний хувьд шоронгоос гарч Энэрлэнг хайж олоод 2 охинтойгоо хамт элэг бүтэн амьдрах л юу юунаас илүү эрхэм. Энэрлэн охин 2 дүүгээ асарч гэр ороны ажилд зарцлагдсаар хичээл сурлагадаа муудсан нь түүнийг сургуулиас гаргах шалтгаан боллоо. Сургуулиас гарсандаа ч Энэрлэн баяртай байв. Гэрт аав, ээждээ үглүүлж загнуулна сургууль дээр багш нартаа загнуулахаас гадна ангийнхаа хүүхдүүдэд ч гадуурхагдана. Олон газар хэмлүүлж байсанаас ядаж л нэг газар загнуулж байх нь түүнд амар байлаа. Болдоо аавынх нь зан араншин өдрөөс өдөрт эвдэрч араатанаас илүү харгис болж Чимгээ ээжид нь гар хүрэх болов. Гэр орондоо авчирах мөнгө нь багассанаар Чимгээ 2 хүүхдээ Энэрлэнд үлдээж өөрөө ажил хийдэг боллоо. Болдоо эрүүлдээ Энэрлэнг огт үзэхгүй бөгөөд үүнийг нь гадарлах тэрбээр гадаа байх илүү амбаартаа

толгой хоргодож хононо. Согтуу ирэхээрээ Энэрлэнд учиргүй сайн болж чихэр боов өгч гэр орондоо агсам согтуу тавина. Айлын том охин гэсэндээ ээжийгээ өмөөрч хамгаалан согтуу аавыгаа аргадан унтуулна. Нэгэн удаа Болдоо согтуу ирж гэртээ агсамнаж гарахад Чимгээ бусад өдрүүдийн адил Энэрэл рүү хандаж: -Алив Энэрлэн очиж наад нэг согтуу толгойгоо аргадаад унтуулаач. Би та хэдийг тэжээх гэж их ядарч байна гэвэл Энэрлэн: -За гэж хэлээд том өрөө рүүгээ ороод: -Ааваа одоо унтъя гэвэл Болдоо амаараа асгарсан цагаан хөөс, шүлсээ арчин нэг нүдээрээ түүн рүү хараад: -Өө миний охин. Алив аав нь үнсье гээд түүнийг тэврээд орон дээр тасрах шиг гулдчин ойчлоо. Аавынхаа хүчирхэг гарт тэврүүлсэн бяцхан охин хөдлөх гэсэн боловч

түүний гараас гарч чадсангүй. Дахиад л өнөөх өвдөлтийг ааваасаа дахин хүртэн гэхээс Энэрлэнгийн бяцхан зүрх цээжиндээ багаж ядан хүчтэй цохилж айдаст автан байхад түүний чихэн дээр хэнгэрэг хагалмаар чанга гэгч: -Хүүе Чимгээ энэ гэрэл унтраа гэхэд цаад өрөөнөөс Чимгээ ашгүй дээ энэ нэг согтуу юм унтах нь гэсэн шиг гүйж орж ирээд гэрэл унтраан явлаа. Болдоогын том бадриун заваан гар бяцхан охины өмдний дотуур орж дотоожны гаднаас бэлэг эрхтэнийг илэн таалж оролдсоор… Яг ийм үйл явдал хэд хэд тохиолдож байгаа

болохоор Энэрлэн одоо жоохон тэсчихвэл аав ингээд унтчихна гэж бодоод нулимс дуслуулан чичирхийлэн харанхуйд хэвтсээр…. Бяцхан охин юу ч ойлгож мэдэхгүй учир өөрийн гэнэн цайлган бодолдоо бүх л эцгүүд үр хүүхдээ ингэж л хайрладаг байх хэмээн бодно. 3-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *