Нүүр Өгүүллэг “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “2-р хэсэг”

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “2-р хэсэг”

28 секунд уншина
0
0
496

Болдоо, Чимгээ 2 бяцхан охиныг шөнөжин эмнэлэгт асарч сахиж хоноод өглөөтэй золголоо. Шөнөжин өвчиндөө зовиурлан уйлагнаж хоносон бяцхан охины бие сая л нэг илааширч буй бололтой түүний

нүүрэн дээр өглөөний шинэхэн нар тусахад охинд нэн тааламжтай байгаа нь түүний улаан нялзрай царайнд мэдрэгдэж үнэгчлэн унтсаар… Болдоо Чимгээ 2 ч мөн адил тайвширч сувилагч бүсгүйд

охиныг хэсэгхэн харж байхыг гуйгаад эмнэлгийн ойролцоо байх цайны газар луу орж ганц 2 аяга халуун юм оочихоор гарлаа. -Анирлан яг хаашаа алга болчихов доо -Харин тиймээ. Гайгүй байгаа.

-Муу юм болчихоогүй байгаа -За яалаа гэж тийм юм болох вэ дээ -Гэхдээ л их сонин нууцлаг хүн шүү -Өнөөдөр түүнтэй илэн далангүй шууд ярилцъя. Хэдий болтол ингээд дүлий дүмбэ царайлаад явж байх

юм. Асуудлыг нэг тийш шийдчихье. -Харин тиймээ. Уг нь тэр лам үнэн хэлсэн бол энэ охиныг өргөж авахад нас жил нь таараад л байгаа юм сан. -Ламын хэлсэн охин хүүхдийг өргөж авахад 3-н жилийн дотор

биднийг хүүхэдтэй болно гэсэн гээд Чимгээг санаа алдан ирээдүйгээ гэгээлэгээр бодон инээмсэглэхэд Болдоо түүний духыг нь үнэрлэн: -Жил дараалж 2-3 хүүхэдтэй болно гэсэн гээд тэвэрч аваад шөнөжин унтаагүй нойр дутуу нүдэндээ инээмсэглэл аз жаргал тодруулан зогсоцгооно. Тэдний аз жаргал баяр баяслыг үргээж хаа нэгтэйгээс -Ахаа, Эгчээ гэх дуу хэд хэд сонсогдсоор тэднийг эргэн харж амжаагүй байхад нь Анирлан амьсгаадсаар ирж цайны газар луу орчихлоо. Дуугүйхэн гүн бодолд орон суух нь Анирланд ямар нэг муу зүйл тохиолдсоныг илтгэж байлаа. Бас үе үе санаа алдан, уруул ам нь мурилзаад ямар нэг зүйл хэлэх гээд хэл ам нь эвлэж өгөхгүй байгаа нь анзаарагдана. Чимгээ түүний дэргэд сууж сэгсийж задгайрсан үсийг нь гараараа засаж өгөнгөө: -Миний дүү зүгээр үү. Бид 2-т санаа зовох зүйлгүй бүгдийг хэлчих. Ах эгч 2 нь ойлгоно шүү дээ… Яг юу тохиолдов. Миний дүүгийн охин нь одоо зүгээрээ. Эгч нь ажлаасаа чөлөө авчихсан. Охиныг нь өөрийн үр хүүхэд шиг л хайрлаж, энхрийлж, халамжлах болно хэмээхэд Анирлан чимээгүй л байсаар л байв. Болдоо аягатай халуун цай 2 бүсгүйн урд авчраад тавихад Анирлан халуун цайг нэг балгалтаар асгаж зутган ууж орхиод дахин цай уухыг хүссэн бололтой харц нь өгүүлэхэд Чимгээ сандран өөрийн аягатай цайг түүнд барихад мөн л адил нэг балгалтаар ууж орхилоо.

-Эгчээ уучлаарай гэж сая л нэг Анирлангаас бүдэгхэн дуу гарах шиг болоход 2-лаа түүний аманд чихээ наах нь гэлтэй толгойгоо ойртуулж ам уралдан: -Зүгээрээ миний дүү. Уучлалт гуйх юм байхгүй шүү дээ гэвэл Анирлангын нүднээс нулимс унаж одоо л дотор бөглөрч байсан сэтгэл нь онгойх шиг болж дуу нь сонсогдохоор: -Ахаа эгчээ та 2-оос чин сэтгэлээсээ гуйх юм байна. -Тэг тэг ах эгч 2 нь бүгдийг зөвшөөрнө. -Намайг бяцхан охинтой гэдгийг та 2-оос өөр хэн ч мэдэхгүй. Та 2 миний охиныг өсгөж том болгож бусдын адил амьдрахад нь тус дэм болооч гэвэл Болдоо, Чимгээ нарын нүднээс өөрийн эрхгүй нулимс гарч баярлан догдолж: -Тэгэлгүй яахав дээ. Тэгье. Ах нь эгч нь аминаасаа илүү хайрлаж явах болно. -Ахаа эгчээ баярлалаа. Би одоо ингээд явъя даа гээд Анирланг босоход тэд гайхаж: -Үгүй ээ чи юу яриад байгаа юм бэ? Чи өөрөө хаашаа очих юм бэ? Бидэнтэй хамт байгаач. Чамд очих газар байгаа юм уу? -Намайг гэх хүн надад нэг ч байхгүй ээ. Би аав ээжийгээ огт мэддэггүй. Намайг 2-хон настай байхад гудамжнаас олсон юм билээ. Намайг гудамжинд хаясан хүмүүсийг мэдээд ч яахав дээ. Би 15 нас хүртэл асрамжид өссөн. Асрамжид 16 нас хүрэлгүй хөөгдсөн. Тэр үед охиныхоо эцэгтэй танилцаад аз жаргал баяр баясалд умбаж цаг хугацааг үргэлж тэр чигээрээ байх юм шиг

санаж бодож явжээ. Гэвч эцэст нь тэр хүн эхнэр хүүхэдтэй байсныг олж мэдээд түүнд хаягдахад амьдрал маань тэнд л зогссон. Өөрийн эдэлж чадаагүй халуун дулаан гэр бүл, эцэг эхийн хайрыг охиндоо эдлүүлмээр байна. Миний охиныг хайрлаж яваарай. Та 2-ыг бурхан ивээг гэхэд анх удаа Анирлан охины талаар өөрөөс нь сонссон гунигт түүх тэдний сэтгэлийн нандин утсыг хөндөж орхилоо. Үүдээр гарах Анирлангын гараас Чимгээ атгаж аваад: -Анирлан чи ч бас бидний охин болооч. 4-лээ хамтдаа сайхан байж болно гэхэд Анирлан нулимсаа арчин: -Одоо бүх зүйл оройтсон. Юу ч болж байсан та намайг эрж хайж хамгаалж очиж болохгүй шүү. Хэрэв тэгэх юм бол миний охиныг асрамжын газар луу явуулах болно. Би охиноо өөрийн эдэлсэн тарчигхан амьдралаар явуулмааргүй байна. -Охин минь чи юу яриад байгаа юм бэ? -Би хүн алчихсан. Одоо цагдаа руу явлаа гээд гүйгээд гарахад Чимгээ Болдоо 2 уг үгэнд итгэж ядан доош сууцгаалаа. Хэсэгхэн хугацааны шокноос гарч ядан нулимстай нүдээ дээшлүүлэн цонх руу харвал Анирлан тэднийг чиглэн гүйж яваа харагдахад тэд цайны газрын хаалгаар чихэлдэн гарч угтахад: -Миний охины нэрийг Энэрлэн гэдэг гэж хэлчихээд буцаад гүйчихлээ. Саяхан л Анирланг гүйж ирэхэд тэдэнд яагаад ч юм бяцхан горьдлого төрж билээ. Буцаж ороод хоол цай захиалаад юу ч ярилгүй хэсэг сууцгаалаа. Гунигт автан суух эхнэрээ хараад Болдоо өрөвдөн хайрлаж -Миний хань жаахан тэвчээрэй. 2-лаа бүгдийг даван гарна аа хэмээн дотроо бодож

Чимгээгийн хүрмийг өмсгөж өгөөд гарах мөчид телевизээр шуурхай мэдээ гэх айдастай ая шууд тэдний анхаарлыг татав. Саяхан тэдэнтэй ярилцаж суусан Анирлангын зураг тодоос тод дэлгэц дүүрэн гарч уг мэдээгээр БГД-ийн ..-р байрны …-н тоотод орших иргэн Н-ийн гэрт өнгөрсөн шөнө халдлаг гарч гэр бүлийн гишүүн иргэн Н, А нарыг хутгалсан хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн 17 настай 165 см өндөртэй сэжигтэн Анирланг эрэн сурвалжилж байна….. Энэрлэн охин ачлалт энэрэлт эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж аз жаргал баяр баясал нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хөөрхөн охин болж хүмүүжлээ. Болдоо Чимгээ нялх хүүхэдтэй болсоноос хойш тэдний амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж болж өгвөл гэртээ цагыг өнгөрөөх нь элбэг. Чимгээ ажлаасаа гарч Энэрлэн охиндоо бүхнийг зориулна. Оёдлын үйлдвэрт ажиллаад цалин мөнгө нь амьдралд хүрэлцээ муу байсан тул Болдоо ч мөн ажлаасаа гарч цалин ахиутай болохоор нь Барс зах болон вокзал дээр ачигч хийдэг болов. Гэвч амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй

юм байжээ. Охин хүүхэд өргөж авбал та 2 үр хүүхэдтэй болно гэсэн ламын үг биелэлээ олж Энэрлэнг 4 нас хүрдэг жил тэд бяцхан охинтой боллоо. Үүгээр зогссонгүй ирэх жил дахиад хүүтэй болов. Ойрхон 2 хүүхэдтэй болсон Чимгээгийн хувьд бөөн баяртай байсан хэдий ч эр нөхөр Болдоо нь сүүлийн саруудад архи ууж ирэх нь ихсэж согтуу ирэх бүртээ энэ гэр бүлийг би нуруун дээрээ үүрч явна хүний өөрийн шээснүүдийг тэжээх гэж давхар ажил хийж ядарч зовж байна хэмээн агсамнах нь ихсэх болжээ. Өдөржин гэр ороны ажлаас илүү гарахаа больж 2 хүүхэдтэйгээ зууралдах Чимгээд ч амьдрал утгаа алдаж бухимдах нь ихэснэ. Бүгд л Болдоогын харцаар хөлөлдөг боллоо. Энэрлэн энэ жил 7 настай болж 2-р ангид орсон бөгөөд хичээлээ тарж ирээд энэ гэрийн бүхий л ажлыг хийдэг ганц хүн нь. Чимгээ өглөөнөөс эхлээд 2 хүүхэдтэйгээ зууралдаж хөглөрч бөөгнүүлсэн зүйлээ янзлахгүй хойш тавин Энэрлэнд бүгдийг үлдээнэ. Энэрлэн ус түлээнд явна. Гэрийн даалгавар хийх гэхээр ээж нь энийг ч хий тэрийг ч хий

гээд огт хийлгэх зав боломж олгохгүй. Үүнээс болж Энэрлэнгийн сурлага огцом муудаж багш нь Чимгээ рүү Энэрлэнгийн сурлагын байдлыг хэлвэл түүнд охиныг загнаж хараах далим үүсэж түүгээр нь шалтгаалж яргачины охин, төрсөн эх нь шоронгын хүн болохоор охин нь яаж олигтой байхав гээд харааж өгнө. 2-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *