Нүүр Өгүүллэг “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “1-р хэсэг”

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” өгүүллэг “1-р хэсэг”

16 секунд уншина
0
0
475

Улаанбаатар хот 2000 он. Намрын салхи жиндүүхэн үлээж зуны умгар жижигхэн түрээсийн амбаар шиг оромжных нь нар сарны гэрэл тусах онгорхой бүхнээр хүйтэн агаар зогсох хэмнэлгүй чихэлдэн орж байхад

Анирлан бүсгүй өлгийтэй бяцхан үрийнхээ өлгийг задлан хээв нэг суунам. Хэн нэгэнд өш санан шүдээ зуун хүйтэн ус аяганд хийн оочин суухад түүний задгай тавьсан үс нь үе үехэн салхинд намиран байх нь

түүнийг чөтгөр шулмас мэт харагдуулах мөн өрөөн дотор төдий чинээ салхитай хүйтнийг илтгэнэм. Бяцхан үрийн бие тэр чигээрээ хөхрөн чичрэн уйлахад Анирлан охин үрийнхээ уйлах чимээнд төвөгшин

чихээ даран хэсэг сууж сүүлд тэвчээр алдан босож очоод хүйтэн цэлдэн хөх гуяыг нь нэг хүчтэй алгадаад: -Төрсөн эцэгтээ гологдсон муу хүний сүг… Эцэг чинь хайрлаагүй байхад би чамайг яасан гэж

хайрлах юм гэхэд нялх үр ээжийнхээ чанга цохилтыг хүйтэн цэвдэг турьхан бие дээрээ мэдрэн байдаг чадлаараа ээрэн уйлна. Чихээ даран суусаар… Өлгийтэй бяцхан үрийн уйлах чимээнээр хашааны эзэн

авгай нөхөр 2 хаалга тогшиход Анирлан яаран сандран босож үрийнхээ өлгийг хам хум ороох аядаад үс гэзгээ засаж толинд өөрийгөө харан хөмхийгөө нэг зуусанаа больж асралт эхийн зовж шаналсан өрөвдүүлэх царай гарган охиноо тэвэрсээр хаалгаа тавихад -Юу болсон бэ? Охин нь яагаад уйлагнаад байна. Зүгээр үү гээд гаднаас орж ирсэн эхнэр нөхрүүд охиныг ээлжлэн тэврээд асуухад Анирлан нулимсаа арчин: -Охин харин уйлаад болдоггүй ээ! Би яахаа мэдэхгүй сандраад зогсож байна. Хашааны эзэд хам хум боосон өлгийг задлан цэлдэн хөх болсон биеийг хараад уулга алдан: -Яана вэ Анирлан минь. Охин чинь бүүр даарсан байна ш дээ гээд өлгийг боон эмнэлэг рүү яаралтай авч явах хэрэгтэй гэж хэлэв. -Гадаа ийм хүйтэн байхад охиноо авч явах жаахан хэцүү л байна. Даарчих юм болов уу? Ядаж байхад таксины мөнгө байдаггүй. -Үгүй чи чинь юу ярина вэ? Нялх

амьтан өвдөөд хэцүү байхад. Ингэж байгаад үрээ алдчихвал яах юм. Алив Болдоо чи таксины мөнгө өг гэхэд нөхөр нь түрүүвчээ гаргаж ирээд Анирланд сандран 10.000 төгрөг сарвайхад Анирлан яг л энэ мөчийг хүлээн байсан шиг хурдхан гэгч аваад гадуур хувцасаа өмсөн охиноо тэврээд гарлаа. Сар гаруйханы өмнө гудамжинд өлгийтэй жаахан хүүхэд тэврэн нарны дулаахан илчинд зүүрмэглэн суух бүсгүйг олж хараад Болдоо, Чимгээ 2 дэргэд нь очиж учир байдлыг асуугаад орох орон оочих аягагүй таньж мэдэх хүнгүй гэхээр нь гэртээ авчирсан нь энэ ажээ. Гэвч Анирлан сэтгэлийн гүн шархтай болоод тэр үү Болдоо, Чимгээ 2-той юу ч ярьдаггүй төдийгүй хамт нэг гэрт баймааргүй байна та бүхэнд төвөг болмооргүй байна гээд илүү амбаарт нь тусдаа гарав. Анирлан дөнгөж л 17 настай болоод тэр үү нялх хүүхэдээ яаж өсгөхөө нэг л сайн мэдэхгүй бололтой тэднийг орой ажлаас ирэх бүрт ийм маягаар ямар нэг зүйлтэй угтах нь заншил

болжээ. Болд, Чимгээ 2 гэр бүл болоод 6-н жил болсон ч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй. Тийм болоод ч тэр үү Анирлангын охинд маш сайн. Өргөөд авдаг ч юм уу? Гэхдээ Анирланд хэлэх аргаа нэг л сайн мэддэггүй. Тэгээд ч тэр 2 Анирлангын талаар огт юу ч мэддэггүй. Өөрийнхөө талаар ярьдаггүй бөгөөд тэрбээр би юу ч ярьмааргүй байна гээд юм дуугардаггүй нэгэн… Ээж охин 2-ыг эмнэлэг явуулчихаад Болд, Чимгээ 2 шууд л амбаар дулаалах ажилд орлоо. Гэртээ байх сайны ганц 2 хивсээ амбаарт оруулж ирэн 1-ийг нь хөл доогуур нөгөөхийг нь орных нь ард хадаж өгөөд гэрийнхээ өвлийн давхарлаг болох дээвэр туургаа гэртээ биш ээж, охин 2-ын амбаарт бүгдийг нь гаднаас нь хана тээвэргүй дулаалга болгон хадаад их ажлын ард гарсан 2 сая л нэг жаахан амс хийх зуураа амбаар луу харан инээмсэглэж бие биенийхээ тэврэн зогсож: -2 охин минь дулаахан сайхан байртай болчихлоо -Хэлээд юу гэхэв. Хань нь маргааш ажлаас ирэхдээ эсгийний гадуур хийчих хэдэн хавтан авчираад хийчихье -Тэг л дээ миний хань. Чи ерөөсөө маргааш эртхэн ажлаасаа буучих. Би чиний хийх нормыг хийчихээд хойноос чинь буугаад ирье -Тэгэж муу ханиа зовоохгүй ээ. Хань нь өглөө эрт 6-н цагт очоод нормоо хийчихнэ ээ гээд Болд ханиа үнсээд хамт гэр лүгээ оров. -Анирлан охин 2 гайгүй болов уу? гээд Чимгээ санаашран хашааны хаалга руугаа ширтэхэд түүний нүдэнд хэн нэгэн хөдлөх шиг боллоо. -Болдоо хаалганы цаана хэн нэгэн байх

шиг байна гэхэд Болд: -Хэн юм бол доо гээд хаалга руу зүглэх аядахад хашааны хаалга онгойн охиноо хөхүүлсээр Анирлан орж ирлээ. -Та 2 зүгээр үү гээд тэднийг ойртон ирэхэд Анирлан мэдэгдэхүйц хойш ухран алхаж охиноо тэдэн лүү өгөөд үгийн зөрүүгүй хашааны хаалгаар гараад гүйчихлээ. Учрыг үл ойлгож гайхсан 2 дэмий л араас нь баахан Анирлан гэж хашгираад бяцхан охиныг аван гэртээ орцгоолоо. Үнэндээ Анирлан охиноо аваад эмнэлэг яваагүй бөгөөд зам дөнгөж гатлан дэлгүүрээс хямдхан 2 шил архи аван орцонд охиноо хөхүүлэн, нэг шил архиа уучихаад хашааны гадаа ирээд сэмхэн тэднийг харж зогссон ажээ. Амьхандаа тэдэнд архи уусанаа мэдэгдэхгүй гэж зайнаас харьцаад охиноо өгчихөөд зугтааж буй нь энэ. Нэг их удалгүй буцаж хулгайч муур шиг гэтэн хашааны үүдэнд ирэв. Хашааны хаалга нь онгойх болгонд муухай дуугарч гэрт буй хүмүүст чимээ өгдөг нь Анирланд төвөгтэй санагдаж хашааг давах гэж хэд хэд оролдоод согтуу түүний бие дийлсэнгүй. Үлдсэн 1 шил архиа

гарган задлаад балгах гэж байтал гэрт байх бяцхан охин эхийгээ бүү уугаач гэсэн шиг чангахан уйлахад Анирлангын толгойд охиноо гэх бодол биш энэ чимээг ашиглан хашааны хаалга онгойлгож амбаар лугаа орох санаа орж ирлээ. Амбаартаа орж ирээд архиа уух гэсэн боловч охин уйлаад өнөөх 2 гадуур дотуур гүйлдээд байгаа нь түүнд нэг л тайван бус байсанд тэрүүхэндээ уурлан цухалдаж доороо дэвхцээд: -Яасан ядаргаатай юм бэ? Намайг тайван байлгаад өгөөч хэмээн хана гулсан доош суулаа. Амбаар луу ирэх хэн нэгний хөлийн чимээнээр Анирлан шууд л орны доогуур шургаад орчихлоо. Гаднаас Чимгээ орж ирэн гэрэл асааж охины цүнхтэй хувцасыг уудалж байхдаа: -Анирлан чи хаана байгаа юм бэ? Охин чинь чичрээд хөв хөх болчихоод сандаргаад байхад гээд нулимс дуслуулан амандаа бувтнаж охины хувцасаас хэд хэдийг аван гэрэл унтраан гарах мөчид Анирлан орон доор дээш харан хэвтэж өнөөх архинаасаа балгасан

шигээ тухтайхан байрлал эзлээд авсандаа олзуурхан бодох зүйлгүй тайван хэвтэнэ. Хэсэг хугацааны дараа гадаа эмнэлгийн машин дохиогоо хангинуулан ирж хүмүүсийн сандарч үймэлдсэн дуу шуугиан гарж бүдгэрсээр чимээгүй болов. Анирлан орон доороос архиа барьсаар гарч ирээд савтай уснаас шанаганд хийж нэг амьсгаагаар ууж шанагаа буцаан сав руу шидчихэв. Гэрлээ тэмтчин асааж толинд зүүдэнд ормоор сэгсийсэн согтуу царайгаа харан

архин.аасаа хөн.дрөн амнаасаа ар.хи дусал дуслаар асган байж: -ЗОВЛОНГ МИНЬ ЧИ ТӨЛӨХ ЁСТОЙ гэж хэн нэгэнд зориулан хэлж ширээн дээрх ху.тгыг хала.аслан: -Би одоо очиж эхн.эр хүү.хдийг чинь ал.на гээд 2 хөл дээрээ тогтож ядан хаалгаа ч хаалгүй гарч явлаа. 1-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *