Нүүр Сонин хачин Б.Баттөр: “Чи өөрөө юм болгонд хошуу дүрж явдаг шүү, Чамд найзын хувиар нэг зүйл хэлье“

Б.Баттөр: “Чи өөрөө юм болгонд хошуу дүрж явдаг шүү, Чамд найзын хувиар нэг зүйл хэлье“

14 секунд уншина
0
0
193

Сүүлийн үед залуучууд Clubhouse app-ыг өргөнөөр хэрэглэх болсон. Тэр дундаа олны танил урлаг соёлын одод, сошиал инфлюнсерүүдийн байнгын хэрэглээ болоод байгаа юм. Харин өчигдөр цахим орчинд Ангууч хэмээх нэрээр олонд танигдсан Б.Баттөр Наро Бэнчин гэгээнтэнг урьж оролцуулан онлайн илтгэл хэлэлцүүлэснийг 6000 гаруй хүн сонссон билээ. Харин энэ үеэр өөрийгөө долларын саятан хэмээн нэрийддэг О.Мөнхжин Б.Баттөрийн дypгvйг ихэд хүргэсэн бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудсанд “Мөнхжөөн би чамд найзын хувиар нэг зүйлийг хэлье. Уг нь гэр бүлтэйгээ аялаад явж байгаа битгий ийм мyyxай мэдрэмж аваасай гэж хүссэн чинь Чи өөрөө юм болгонд хошуу дүрж явдаг. Асуудал үүсгэх дуртай хүн шүү“ гэжээ. Харин түүний хариуд О.Мөнхжин: “Муу найзыгаа гомдоочихлоо. Муухай хандлага гаргаж, дэ.э.pэнгүй харьцсан бол уучлаарай. Үзэл бодол зөрөх, vл ойлголцох, мyyдaлцax, буруугаа хүлээх, уучлалт гуйх, эвлэрэх бол эрүүл харилцаа“ хэмээн уучлал хүсчээ.

https://www.facebook.com/watch/?v=175443944094334

О.Мөнхжингийн хувьд хатуу хөл хорио тогтоочихсон байгаа энэ хэцүү үед гэр бүлийн хамтаар Дубайг зорьжээ.

Тэрээр хэлэхдээ, Монголд өнгөрүүлсэн 10сар а.ймшигтай байлаа, дахиж бүх зүйл хэвийн болтол хэзээ ч Монгол руу зүглэхгүй гэжээ. Одоо үнэхээр жаргалтай байгаа бололтой. Тэрээр 1 сарын өмнө орсон Зэвүүн яриа ток шоунд ярихдаа монгол яг үнэндээ хэцүү байна ш дээ. Гараад утаа хүүхдүүдээ тоглуулах газар ч алга, тэгээд түгжрэл бөөн стресс яг үнэндээ явах боломж нь байвал ядаад л өгмөөр байна гэж хэлж байжээ. Харин өнөөдөр түүний мөрөөдөл биелэж хатуу хөл хорионы үед ч Дубай улсад очиж чаджээ.

Долларын саятан гэх Мөнхжин гэж хэн бэ?

Отгонбаатарын Мөнхжин бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж байсан бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ байх.

Мөн тэр нийгмийн шударга бус зүйлтэй үргэлж тэмцэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байдаг. Сүүлд болсон залуучуудын тайван жагсаалд ч өөрийн дуу хоолойгоо хүргэхээр очоод байсан юм. Тэрээр Нью-Йоркд сүшиний тогоочоос эхлээд бүхий л хар бор ажлыг хийж амьдралаа эхлүүлж байсан бөгөөд анх сүлжээний бизнес хүртэл сонирхож байсан тухайгаа хэлж байсан юм.

Тэрээр анх форекс хийсэн цагаасаа эхлээд маш их мөнгө алдсан гэхдээ би одоо долларын саятан дэлхийн хаана ч өөрийн хүссэнээрээ амьдарч чадах боломжтой гэж хэлсэн байдаг.

Мөнхжин бол монголд хамгийн анхны TESLA- г оруулж ирсэн хүн гэдгээрээ алдартай. Мөн Улаанбаатард амьдарч байх хугацаандаа гэрээсээ тустай гэртэй буюу Shangrilla residence-д гэр бүлээсээ тустай өөрийн тухтай нөцөлд ажиллах, хотыг дээрээс нь хараад кайфтай ажлаа хийх дуртай байсан тухайгаа цухуйлгасан байдаг юм билээ. Монголд ийм хөдөлмөрч өөрийн хүссэн бүхнээ хийж чаддаг тасарцан баячууд олон болох болтугай…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *