Нүүр Өгүүллэг “ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “5-р хэсэг”

“ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “5-р хэсэг”

24 секунд уншина
0
0
752

Охиныг эрэн хайх ажиллагаа 1 сар гаруй болоход ямар ч ул мөр олдсонгүй. Цагдаагийн газраас охинтой хамгийн сүүлд уулзсан цор ганц хүн аав нь болохоор Доржыг түр саатуулан байцааж хохирогчоор

хадамын тал болон хувирлаа. Хадам ээж нь цагдаа шүүхэд гомдол гаргаж охиныг аав нь биднээс нуусанаас өөр гарцгүй гээд түүнийг цаг ямагт мөшгиж мөрдүүлж эхлэв. Дорж цагдаагийн газарт байцаагдаж

байхдаа охиныхоо хэд хэдэн удаа ээжтэйгээ уулздаг байх магадлал бүхий үйлдэл гаргаж байсныг яривч түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Хадам эх нь чи миний өнгөрсөн охины ясыг өндөлзүүлж бузар булай

зүйлдээ юунд хутгана вэ? зүгээр л миний ач охиныг хаана нууж хэнд хүргэж өгсөнөө хэлчих гээд зүтгэсээр…Учир нь үл ойлгохдох ээдрээт зүйлийн зах зухаас нь бариад авчих ямар ч сэжүүр үгүй явдалд Дорж

гайхан яахаа мэдэхгүй ганцаар гансран гашуудна. Түүний оюун бодолд охиноос нь өөр юу ч бодогдохгүй яах учраа ч олохгүй үхдэлээс наагуур хүн сүг болж хувирлаа. Толгойтой үс нь орой дээрээсээ эхлэн

бууралтаж хацар нь хонхойж харц нь ямар ч гал цоггүй наснаасаа овортой харагдаж нүүрэнд нь хөгжрөлт хурдан явагдаж буйг дүү нар нь хараад зүрх сэтгэл нь шимширэн ахыгаа өрөвдөхөас өөр юуг ч үл хийж чадна. Хоол ч олигтой идэхгүй хэнтэй ч юу ч ярихгүй байгаа нь зовлон дээр зовлон л болж байлаа. Өдөр ирэх тусам Доржын өнгө зүсээ алдаж ядарч буйг хараад хадам эх бахдалтай гэгчээр хм хэмээн дуу алдаж:-Үхэхээсээ өмнө охиныг минь гаргаж өгөөрэй. Чамд нэг охин үрээ алдсан. Харин одоо 2 дахь охин үрээ алдахгүй шүү гээд түүний нүүрийг маажин маажин наагуур нь гар хуруугаа сарвалзуулан өнгөрнө. Гэвч Дорж энэ бүхнийг тоож байгаа ч шинжгүй гөлийн зогссоор. Хадам аав нь үе үехэн эр хүн гэсэндээ Доржыг дагуулан машиндаа суулгаад намуухан газар орж суугаад сэтгэл санааг нь дэмжин түүнтэй өнгөрсөн сайн сайхан харьцаа, талийгаач охиныхоо

талаар ярилцан 2-лаа хамтдаа уйлж дуулж гуниглаж ганц 2 шил юмны ард гардаг байжээ. Өнөөдөр тэр л заншилаараа Доржыг машиндаа суулгаад ойролцоох дэн буудал орж ууцгаалаа. Уламжлалт ёсоор архи задлаад Доржид өгсөн боловч тэрбээр архийг авахаас татгалзан:-Аав би өнөөдөр уумааргүй байна гээд санаа алдахад аав нь мөрөн дээр нь хүчтэй гэгч алгадаж аваад:-Арчаагүй эр юмаа. Чи ямар ганцаараа шаналж зовж байгаа юм уу? Надад ч бас хэцүү байна. Чи босоод өөрийгөө толинд хараач гээд Доржыг заамдаж босгож ирээд толины өмнө шилэн хүзүүнээс нь атгаж:-Чи өөрийгөө хар даа. Миний хүү чи хэзээ ийм байсан юм бэ арчаагүй эр гээд атгасан гараа савлан аваад орон дээр лаглайтал суугаад ширээн дээрх архинаас сткан руу дүүргэж хийгээд нэг амьсгаагаар хөнтрөөд авлаа. Дорж толинд өөрийгөө нухацтай гэгч нэгд нэгэнгүй хараад намуухан эргэж сул дуугаар:-Аав надад нэг хийгээд өгөөч. Аавынхаа гараас сткан дүүрэн архи авч хөнтөрч хаяад аавынхаа мөрийг түшин уйллаа. 2 эр л болсон хойно зовлон жаргал бүх л зүйлийг ярилцсаар Дорж ч тасраад унтаад өгөв. Хадам аав нь буудлын хаалгаар дөнгөж гарч ирэнгүүт жолооч нь бараг буудлын үүдэнд тулж зогсоод суулгалаа. Доржыг бодвол бүдүүн хадуун том биетэй болоод ч тэр үү архийг маш сайн даадаг нэгэн байлаа. Тиймдээ ч нэг их уусан шинжгүй явнам. Утас нь дуугарахад

хадам аав хоолойгоо нэг засах янзтай хий ханиалгаад:-Байна уу?-Эрхэм хурандаад илтгэхийг зөвшөөрнө үү? Ахлах дэслэгч Мөрөнбаатар.-Илтгэ-Зайсанд дутуу баригдсан барилгын шатсан хөөсөнцөрийн хог хаягдлаас нэгэн жаахан хүүхдийн цогцос өдөр олдсон. Уг цогцос нь бидний хайгаад байгаа Ану охины цогцос байх магадлалтайг шинжээчид бидэнд мэдэгдлээ гэхэд -Ойлголоо. Би яг одоо яваад очлоо. Тэр шөнө Магсар хурандаа эхнэртэйгээ, Дорж 2 дүүгийн хамт очиж шатсан бяцхан цогцос Анугийнх болохыг бүгд л хөдлөшгүй баримт нотолгоо ДНК-н шинжилгээнд тулгуурлан мэдэж бөөн л уйлаан болцгоолоо. Хадам эх бүх бурууг Дорж руу чихэж нөгөө л сурсан зангаараа нүүр нүдгүй нулимж өшиглөж цохьсоор… Цагдаагийнхан уг цогцосыг хэзээ яаж шатсаныг уйгагүй хайж мөрдсөнөөр 2 гэрч олж тэдний мэдүүлгийг үндэслэн хэргийн учир зангилааг олов. 27, 28 хоногын өмнө нэг бяцхан охин тус барилга руу орж байхыг харсан бөгөөд тухайн үед алга болохдоо өмсөж явсан

хувцас нь гэрчүүдийн ярьсантай яв цав таарсан төдийгүй ойролцоох буланд охины ноосон малгай байсан нь Ану байсныг маргаангүй нотлох баримт байлаа. Охин даарахгүй гэсэндээ хаягдал хөөсөнцөрт орж хоноход уг барилгын ажилчид хаягдал хөөсөнцөрөө шатаадаг бөгөөд тухайн үед шатааж таараад охиныг золгүй байдлаар амиа алдсан гэсэн дүгнэлт гарч охиныг амиа алдахад гол нөлөөлсөн буруутанаар Доржыг баривчлан түүнийг шүүхээр шийтгэх боллоо. Үрээ алдсан эцэг хүнд бүх юм давж даашгүй хүнд байхаас гадна өөрийн болчимгүй үйлдлээс болж охиноо алдсандаа үхмээр санагдаж амьдралд цөхрөн бууж өглөө. Шөнө бүр охин нь зүүдэнд ирж инээмсэглэн эгдүүтэй гэгч шулагнан ярина. Тэгсэнээ гэнэт л ааваасаа улам ихээр холдож ааваа би чөтгөрийн охин биш галын охин тээ гээд охины ард гал дүрэлзэн асаж үг нь цуурайтан дүрс нь бүдгэрсээр алга болоход элсэн цөлд Дорж:-Миний охин юу ярина вэ. Чи минь аавын

охин шүү дээ гэсээр зүүдэндээ цор ганцаараа үлдэж зүүдлэнэ. Би охиныхоо өмнө түмэн буруутай би үхэх ялтай гэсээр шүүхээс өгсөн шийтгэлийг биеэр эдлэн гарч ирээд Дархан хотыг зорьсонгүй. Өөрт үлдсэн хэдэн төгрөгөө банкнаас бүгдийг нь авч өдөр шөнөгүй л архи ууж орчлон хорвоогийн хоногыг зорилго үгүй элээж эхэллээ. Архи уухгүй л бол толгойд нь элдэв янзын бодол эргэлдэж солиорохоос наагуур болно.Намрын нарыг илчтэй болгож охин үр миньАавдаа чи эрдэнэ болж ирсэн билээДөлгөөхөн харц чинь харанхуйг гэрэлтүүлжАавдаа чи бурхан болж ирсэн билээБаясал дүүрэн инээх инээмсэглэлд чиньБодлогогүй хэлчихдэг дэггүйхэн үгэнд чиньЗөөлөн алхах тантар тунтар алхаанд чиньЗовлонг мартаж аав нь чамаараа

жаргадагОдоо охин минь чи хаана байна тэнгэрт байна ууОрчлонг гэрэлтүүлсэн гэрэл минь чи хаана байнаҮргэлж үүрд хамт байна гэсэн амлалт чинь хаана байнаҮнсүүлж эрхлүүлэхгүй юм бол аав нь охиноосоо 1 л зүйл гуйяҮүр шөнөөр ч болтугай зүүдэнд минь үүрд хамт байгаарай 2 жилийн дараа……Солонгосын нисэх онгоцны буудал дээр Монгол руу нисэх онгоц хүлээнгээ ээж охин 2 ярилцаж сууна. Ээж нь охиныхоо ороолтыг зүүлгэж малгайг нь засаж байхдаа:-Ану охин минь Монголд очоод гадуур явахдаа малгай ороолтоо сайн зүүж байгаарай. Солонгос шиг дулаахан газар биш шүү. -Ойлголоо ээжээ. Би ямар хүйтэн гэдгийг нь мэднэ ш дээ. Та хэзээ Монгол руу очих юм бэ?-Ээж нь сайн мэдэхгүй байна аа. Очоод өвөө эмээгийнхээ үгэнд сайн ороорой.-Ойлголоо ээжээ. Намайг эмээ өвөө 2 тосож аваад надтай хамт цанын бааз орж тоглоно гэсэн -Пүүх тийм үү? Би мэдээгүй юм байна гэвэл Ану 2 гараараа амаа дарсанаа нүдээ том болгоод ирэхэд ээж нь гайхаад:-Яасан юу болов-Би мартчихаж. Өвөө эмээ 2 ээждээ энэ талаар хэлж болохгүй гэсэн юмаа. Тэгсэн чинь би хэлчихлээ.-Юун сүртэй юм. Би яавал гэж дээ-Ээж чинь загнана шүү гээд байсан юмаа. -Ээж нь яалаа гэж загнах вэ дээ. Миний охин чинь хэний охин билээ-Би ээжийн охин. Би бол ээжийн охин гэсээр хөтлөлцөөд цааш эргэлээ.Удам залгах үр хүүхэдгүй болсоноо Магсар хурандаа, хадам эх 2 ойлгож ухаараад мах цусны тасархай ач охиноо авах төлөвлөгөө олон жилийн өмнөөс гаргаж Ануг 4-н нас хүрдэг жил ээжтэй нь

цэцэрлэгийн багшид нь хэдэн цаас атгуулж уулзуулж охины сэргэлэн занг ашиглаж үг ухаан зааж өгчээ. Бүх зүйл төгс байх учир цагдаад олон жил ажилласан туршлага арга заль танил тал эрх мэдлийнхээ давуу талыг ашиглах нь Магсар хурандаад амархан байлаа. Хадам эх СУИС-н жүжигчин найруулагчын ангийг төгссөн хэдий боловч нэг ч удаа жүжиг кинонд тоглож үзээгүй тэрбээр амьдрал дээр жинхэнэ оскарын шагнал авах кино найруулж өөрөө гол дүрд нь тоглосон ажээ. Охин yahoo мэссэнжерээр Солонгост байх ээжтэйгээ өдөр бүр ярьдаг бөгөөд ээж нь охиндоо аав нь намайг үргэлж зоддог гэрээсээ хөөж туудаг байсан. Аав чинь надад биш өөр хүнд хайртай удахгүй чам дээр хойд эх гэх мангаа ирнэ гээд бяцхан охины толгойг маш сайн угааж өөрсдийнхөө үйл хэргийг бүтээхэд маш том нөлөө үзүүлжээ. Ану охиныг онгоцонд суулгаад ээж нь эмээ өвөө рүү залгалаа.-Байна уу? -Байна байна. За охин суучихлаа. -За за ойлголоо. Эгч нь чамд маш

их баярлалаа. -Зүгээр дээ Сараа эгчээ. Би хийх ёстой ажлаа л хийсэн. Би маргаашын онгоцоор Монгол руу ниснэ ээ. Та үлдэгдэл тооцоогоо хэзээ хийх вэ?-Эгч нь чамайг Монголд буухаар тосч аваад шууд хийчихнэ. Төлбөр тооцоон дээр санаа зовох хэрэггүй ээ. -Ану охиноо мөн ч их санах байх даа. Сая үдэж өгөхдөө нулимстай л хоцорлоо. Охиныг минь амь шигээ хайрлаж яваарай.-Миний дүү тэр тал дээр санаа зоволтгүй ээ. Харин Монголд ирээд хаа нэг газар охинтой минь

тахрчих вий чи. Болгоомжтой яваарай.-Би тааралдахгүй ээ. Харин Ану аавтайгаа тааралдчих вий дээ.-Аав нь хэн ч биш гудамжны архичин болсон. Удахгүй энэ хорвоод бүүр байхгүй болно ха ха ха гээд хадам эх муухай инээв.5-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *