Нүүр Өгүүллэг “ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “3-р хэсэг”

“ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “3-р хэсэг”

32 секунд уншина
0
0
617

2004 оны намар. Намрын сэрүүн салхи үе үехэн ширүүхэн үлээж шаргалтаж гүйцсэн навчисыг мододоос нь салган байх нь байгаль дэлхийн жам хэдий боловч гунигтай ч юм шиг цаанаа л нэг

бүүдгэрхэн. Дорж модноос унах навчисыг ширтэн бодолд дарагдан сууна. Хайртай ганц охиныг нь дөнгөж мэндлээд 1 ч хоноогүй байхад хүний ёсоор үнсэж, үнэрлэх бүү хэл нэг ч нүдээрээ харалгүй харааж

зүхэж нулимаад одсон эмээ нь 2 сарын өмнө ирээд бяцхан охиноо авмаар байна, бидний удам угсааг залгах ганц нандин эрдэнэ минь гээд түүнд баахан зовлон тоочиж сүүлдээ аашилж загнаад явсан.

Айлын цорын ганц охиныг жаргаана гэж авч суучихаад үхэл рүү нь илгээчихээд одоо үлдсэн ганц ач зээг минь бидэнтэй огт уулзуулахгүй байна гэж байхгүй шүү. Дорж минь сайн бодож зөв л алхам хийгээрэй

гээд ажлын өрөөнийх нь хаалгыг саваад гарч билээ. Аминаасаа илүү хайрлаж ирсэн амин үрээ яаж ч байсан өгөхгүй гэдгээ ч хэлээд авсан. Уг нь Дорж хүний өөдөөс хэзээ ч ингэж чанга дуугарч орилж үзээгүй

юм. Хадам ээжийнхээ савсан хаалгаар харин өнөөдөр Дорж өөрөө халагдах тушаалаа барьсаар гарч ирсэн нь энэ ажээ. Ажлаас халагдах гэнэтийн огцом шийдвэр түүнд хүнд туссанаас гадна охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй навчисаа хаялах мододын доор суусаар. Навчисаа хаялан нүцгэрэн үлдэх модод шиг нэг л өдөр охиноо тэдэнд алдаж ганцаардах юм шиг совин төрнө. Ажлаасаа халагдана гэдэг бол амьдрах байргүй болно гэсэн үг. Байгууллага нь мэдээж байраа авна. Өөрийнхөө мэргэжлээр Дарханд ажиллах гэхээр орон тоо байхгүй. Байсан ч жижигхэн хувийн газруудад олигтойхон цалингүй ажиллана. Ажлаас халсан шалтгааныг нь бодохоор л Дорж бүүр ч ихээр гомдол тээн гайхаж уйлмаар санагдана. Жаргаж буй нар луу хараад: -Нар өнөөдөр жаргадаг хэдий ч маргааш манддагаараа л мандана. Охинтойгоо байхад алдахгүй ээ гээд босож өмднийхөө

тоосыг гөвөөд гэрийн зүг эрчтэйхэн алхлаа. Хонх дараад ороход Ану өөдөөс нь гүйж ирээд хүзүүдэж тэврээд үнсэж үнсүүлж байхдаа: -Ааваа та өнөөдөр яасан эрт ирж байгаа юм бэ? -Өнөөдөр ажил гайгүй байлаа. Миний охин юу хийв. -Эгч (Доржын том дүү) бид 2 өнөөдөр хичээл тараад зах ороод үсэглэлийн баяраар өмсөх хувцасаа авсан. -Өө тийм үү? Эгч нь хэзээ харив. -Дөнгөж сая харьсан гээд Ану гал тогоо руу гүйж ороод ширээн дээр бүтээгээд тавьсан савтай зүйлийг цээжээрээ дараад: -Ааваа та таагаарай. Ямар хоол байгаа вэ? -За байз юу байгаа бол. Би бодьё, бодьё за байз. Цуйван юм болов уу? -Үгүй ээ та таасангүй. Танд дахиад ганцхан боломж олгож байна гээд аав руугаа эгдүүтэй гэгч харвал Дорж саяхан л гадаа гунигт бодолд эзэмдүүлж уйтайхан байсан хоромоо мартаж охин руугаа өхөөрдөн инээмсэглэж: -Аан юу юм болов уу нөгөө… яагаав дээ нөгөа… -Та хурдан хэлээч дээ гээд инээмсэглэхэд Дорж нүдээ том болгож ирээд охиныхоо хацрыг зөөлөн чимхээд: -Би 50:50 хувиа авж болох уу? гэвэл охин жаахан бодолхийлсэнээ толгой дохиход Дорж: -1-р хоол уу? 2-р хоол уу? -2-р хоол -2-р хоол гэхээр… цуйван биш гэсэн. Бууз, будаатай хуурга, шарсан мах гээд зөндөө л хоол санаанд ороод байх юм гэсэнээ Дорж охин руугаа ойртож хамарт хамараа хүргэж аваад -Би утсаар ярих боломжоо ашиглаж болох уу? гэвэл охин уруулаа шимийн нүдээ том болгож ирээд толгой дохилоо. Дорж утсаа гаргаж ирээд: -За том эгчээс

нь аав нь тусламж авъя даа гэвэл Ану аавынхаа утас руу гараа явуулах зуур: -Аав утсаар ярих боломж өгөхгүй ээ. -Яагаад… -Эгч бид 2 цуг хийсэн юм чинь болохгүй ш дээ. -Миний охин юуг нь хийсэн юм -Би гурил элдэж эгч чимхээд хайрсан юм гэснээ Ану гэнэт амаа дараад инээчихэв. Дорж ч мөн адил инээсээр: -Аан зөв зөв хуушуур юм байна -Ааваа та таасангүй ш дээ. Би өөрөө ам алдчихлаа гэсээр хуушуур таваглаж аавынхаа өмнө тавьлаа. Ажилгүй болсон Дорж охиноо хичээлд нь хүргэж өгч аваад охиндоо болон дүү нартаа ээлжийн амралтаа авсан гэж худал хэлэв. Охиноо хүргэж өгчихөөд аль болох Дарханд ажил хайсаар… Дарханд ч олигтой ажил олдохгүй нь ойлгомжтой болж дээрээс нь хуучин ажлаас нь байраа чөлөөлж өгөх албан бичиг ирлээ. Ерөөсөө л охиноо дагуулаад хот хүрээ газар л зорьё гэж шийдэв. Дүү нартаа ч үнэн учираа хэлээд харин охиндоо тушаал дэвшээд хотод ажиллах боллоо гэж хэллээ. Сургууль орж охиныхоо

багш нартай уулзаад шилжүүлэгээ хийлгээд сургуулийн коридороор явж байтал Ану гэнэт -Ааваа та байж байгаарай. Яг эндээ хүлээж байгаарай гээд коридорын цаад мухар луу гүйгээд алга болчихлоо. Дорж хүлээгээд байв. Охин байдаггүй. 5 минут, 10 минут. Дорж тэвчээр алдан явсан зүг рүү нь явлаа. Булан тойроод тэнд байх бүх л хаалгыг татаж үзсээр явж байтал цаад мухрын хаалганаас охин нь гарж ирж байгаа харагдав. Нүдний шил зүүсэн багш бололтой залууд баяртай гэж хэлээд буй бололтой. Дорж хурдан хурдан алхсаар охин дээрээ очоод өнөөх залуу руу нь юу билээ гэсэн харцтай ширтэхэд залуу: -Та сайн байна уу? Анугийн аав билүү. -Тиймээ. Та ингэхэд… -Би энэ сургуулийн компьютерийн танхимын багш Барсболд. -Танилцахад таатай байна. Намайг Дорж гэдэг гэхэд өнөөх багш Анугийн толгойг илсэнээ: -Ану компьютерт маш их сонирхолтой хүүхэд байна лээ.

Юмыг их хурдан сурдаг. Мундаг хүүхэд шүү. Компьютерээс холдуулж болохгүй шүү. Ирээдүйн ИТ инженер болох магадлалтай гэх багшийн үгийг сонсоод охиноо ийм сонирхолтойг нь анх удаа мэдэж хэсэг гайхав. -Ааваа явья гээд Ану аавынхаа гараас хөтөлсөөр эргэлээ. -Миний охин яагаад аавдаа хэлээгүй юм бэ? -Таныг загнахаас айгаад. Бүх үсгээ мэддэг болохоор дахин заалгах жаахан тийм л байлаа. Тэгээд би энэ танхимд суудаг. Ийм зүйл сонсоод Дорж гайхахын дээдээр гайхаж охиныхоо өмнө суугаад: -Чи юу яриад байгаа юм бэ? Багш чинь тэгээд загнадаггүй юм уу? -Багш зөвшөөрсөн юм чинь…. гээд аавынхаа хажуугаар зөрөөд өнгөрчихлөө. Гартаа барьсан цаасаа их л нандигнах нь Доржид сонин санагдаж хойноос нь гүйцэж очоод

зэрэгцэн алхангаа: -Миний охин наад цаас чинь юу юм бэ? -Аан энэ үү! Зүгээр л цаас. -Ану чи надаас ямар нэг юм нуугаад байна уу даа? -Би юу ч нуугаагүй ээ гээд гарт барьсан цаасаа эвхээд энгэрийн халаасандаа хийчихэв. Гэрийнхээ бүх зүйлийг машинд ачиж явуулчихаад аав охин 2 воганд суугаад Улаанбаатар гэх их айлыг зорьлоо. Охин ч воганд ороод нэг их удалгүй унтаад өгөв. Дорж охиныхоо дээгүүр хүрмээ тавих гэтэл өдрийн нандигнаад байсан цаасны булан харагдлаа. Өдрөөс хойш сонирхол татаад бодлоос нь гарахгүй байсан цаас намайг аваач гэсэн янзтай… Дорж цаасыг аваад задалж үзтэл том гэгчээр UNURUU87@YAHOO.COM гэсэн бичиг гарч ирлээ. Шууд л Доржын бодолд Өнөрөө бодогдож нүдний үзүүрт талийгаач эхнэр нь харагдах шиг болж хойшоо цочин эргэж харахтай зэрэгцэн чихэнд нь Охины юманд бүү хүр гэсэн Өнөрөөгийн дуу хоолой давтамжтай хэд хэд сонсогдлоо. Би ээжтэйгээ уулздаг. Ээж надад зөндөө хайртай гэх охины үг санаанд орж тухайн үед охиноосоо асуухаар ээж битгий хэлээрэй гэсэн гээд ер халгаагаагүй билээ. Тэр

үедээ жоохон хүүхэд зөн совингоороо ээжийгээ мэдэрч зүүдэлсэн зүүдээ ярьж байна гэж бодоод өнгөрсөн бол энэ удаа Дорж бүхнийг бодит байх магадлалтай гэж бодон охин руугаа харан: -Чөтгөрийн охин гэж анх удаа охиноо амандаа дуудлаа. 3-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *