Нүүр Өгүүллэг “ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “2-р хэсэг”

“ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “2-р хэсэг”

26 секунд уншина
0
0
732

Дөнгөж төрөөд 7 ч хоноогүй бяцхан охиноо тэвэрсээр эмнэлгийн үүдээр Доржыг гарч ирэхэд тэднийг хэн ч тосож авсангүй зөвхөн налгар намрын нарны алтан шаргал туяа л тэдэн дээр тусаж байлаа.

Үнэгчилэн унтаж буй охин руугаа харах тоолонд л зүрхний гүнээс гадагшлах гашуудал, нулимсаа дотогш залгин байж бяцхан охиноо үнэрлээд: -Аав охин 2 алдахгүй ээ гэж өөрөө өөртөө зориг оруулсан үг

хэлсээр алхлаа. Зам хөндлөн гарах гэж байхад оршуулгын бололтой уртаас урт сунжирсан машины цуваа тэднийг хэсэг саатуулж орхилоо. Улс төрийн зүтгэлтэн С. Зориг гэх хүний оршуулга явж байв. Тийм

зүйл харсан Доржын сэтгэлд шууд л хайрт Өнөрөө нь бодогдож түүнийхээ оршуулганд энэхүү цувааг дагаад очмоор байвч хадам эхийн хэлсэн үг түүнийг хориглож байв. Ганц охиноо чам шиг

бүтэлгүй новшид өгч байхад эхийн муу совин татаад байсан юмаа. Эхийнхээ толгойг залгисан наад чөтгөрийн охиноо дахин миний нүдэнд бүү үзүүлээрэй. Муу ЧӨТГӨРИЙН ОХИН… гээд улаан нялзрай

бяцхан охин руу нь нулимж байсан тэр үйлдэл үг хэллэг нь Доржыг нүдээ жоохон л аних бүрт харагдаж чихэнд сонсогдсоор. Яахаа мэдэхгүй зогсож байхад бяцхан охины уйлагнах дуунаар сэртэс хийн цочиж гүйгээгээрээ зам хөндлөн гарч яаравчлан такси барин галт тэрэгний зогсоол руу явлаа. Уг воганаар Дарханаас ирж эмнэлэгт 6-н сартай хүүгээ үзүүлээд буцаж яваа сайхан сэтгэлт залуу хос буцах тул Доржид тус болж охиныг нь бор хоолонд ортол мөөм ээж нь байхаар тохиролцжээ. Цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд бяцхан охин Ану 4-н нас хүрлээ. Дорж өнгөрсөн хугацаанд охиндоо сайн аав байхын төдийгүй ээжийн үүргийг ч давхар гүйцэтгэж байв. Ану охин ч бусад хүүхдүүдээс ер бус онцгой төдийгүй хачин жигтэй охин болох нь зарим нэг зүйл дээр ажиглагдсаар… Ану 9-н сартайдаа хөл дээрээ зогсдог болж 10-н сартайдаа хэний ч дэмжлэгэгүй алхдаг байв. Зарим хүмүүс түүнийг ээжийнхээ гэдсэнд өтөлчихсөн төрсөн гэдэг бөгөөд

бяцхан охин ааваасаа өөр хэнтэй ч юм ярьдаггүй хачин дуугүй нэгэн болж өснө. Доржын дүү нар ахынхаа гэрт очиход гэрийнх нь гадаа аав охин 2-ын хөгжилтэй инээд чанга чанга орилох сонсогдож хаалгыг нь нилээн чанга тогшин байж зочилдог байжээ. Гэвч тэднийг гэрт орж ирэхэд саяхан гадаа сонссон хөгжилтэй яриа инээмсэглэл үгүй болж чив чимээгүй дүнсгэр орчиноор солигдоно. Ану охин тэдэнтэй мэндлэх бүү хэл тэднээс айх маягтай аавынхаа араар ороод хөлнөөс нь тэврээстэй тэднийг ширтэх нь сонин. Ану охин цэцэрлэгтээ очоод хэнтэй ч тоглодоггүй. Хүүхдүүд ч түүнд ойртдоггүй бөгөөд бүгд л Ануг чөтгөрийн охин гэж ярилцдаг. Багш нар нь ч тоохоо больсон. Анугийн нэг онцлог хэзээ ч үймүүлдэггүй бөгөөд шээж баах унтах цаг цэцэрлэгийн дэг журамыг маш сайн чандлан сахиж багш нарынхаа гарыг харалгүй биеэ даачихсан байдал нь тэдэнд таалагддаг бөгөөд заасан зүйлийг нь нэг бүрчлэн алдаа мадаггүй төгс сурна. 4-н настай

хүүхэд гэхэд итгэмгүй төгс хэдий багш нар түүнээс жаахан жийрхээстэй. Доржын хувьд охиноо хэнд ч дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой бөгөөд дөнгөж ой хүрсэнээс эхлээд орой болгон үлгэрийн ном уншиж өгч аль болох охинтойгоо хамт байыг хичээж гадуур дотуур ч гарахаа больж түүнд охиноос нь өөр хэн ч үлдсэнгүй. Амралт зугаалга найр цэнгээн баяр наадам гээд бүхий л зүйлд огт явдаггүй бөгөөд оройн цагаар охинтойгоо хамт ажилаа хийж аав охин 2 өөрсдийн гэх ертөнцтэй болж тэндээ л хамгаас илүү аз жаргалтай байцгаана. Ану аавынхаа араар ороод нуугддаг нь Доржын дүү нарын өөрсдийнх нь тавьсан буруу алхамын эхлэл бөлгөө. Тэд Ануг үздэггүй бөгөөд орж ирэх бүртээ бяцхан охины толгой руу цохиж тоншиж зайлшгүй шаардлагаар Дорж охиноо тэдний гэрт үлдээхэд өөрсдийнхөө хүүхдүүдэд чихэр боов өгөөд Ануд өгдөггүй. Мөн

хүүхдүүдээ Анутай тоглох гэхээр загнаж зандчаад холдуулна. Тэр бухимдалдаа Ануг цохиж нудрах бөгөөд хариуд нь Ану шүд зуун харахад: -Энэ их зэвүүн хүүхэдээ. Бүр чөтгөрийн охин. Эхийнхээ толгойг залгисан гичий. Удахгүй миний ахын толгойг залгих уу чи гээд үргэлжлүүлэн нударна. -Чи юундах муухай харсан юм чи уйлаач чамд нулимс байдаг юм уу гээд зандчиж өгнө. Ану даана ч хүссэнээр нь уйлдаггүй бөгөөд уур бухимдлыг дээд цэгт хүргэж тэднийг зовоодог байв. Дорж 2 дүүгийнхээ гэр лүү залгаад: -Миний дүү өнөөдөр ямар өдөр билээ -Ямар өдөр билээ ах… -Санахгүй байгаа юм уу? -Харин санадаггүй ээ. -Гомдмоор юмаа. Ахынх нь амьдралд цор ганцхан чухал өдөр байдаг шүү дээ? -Уучлаарай юу билээ. Таны төрсөн өдөр болохоор хавар байдаг. Мэдэхэгүй юм байна аа. -Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Охин маань өнөөдөр 4-н нас хүрч байна гэхэд утасны цаана дүү нь хэсэг чимээгүй болсоноо инээх аядан: -Өө тийм ш дээ. Манай Ану 4-н нас хүрчихэж байгаа юм уу? Дорж утасны цаанаас ч баяр бахдалтай хэрнээ жаахан санааширсан маягтай: -Цаг хугацаа ч хурдан юмаа. Охин маань ингээд 4-н нас хүрчихлээ ш дээ. -За ах баяр хүргэе гэхэд Дорж дүүгээ утсаа тавих нь гэлтэй сандран: -Хүүе миний дүү байна уу? -Байна аа байна ах иинь юунд сандрав -Ах нь чамаас гуйх юм байна -За тэг тэг -Ах нь өнөөдөр ажил ихтэй байна. Уг нь эртхэн буучихья гэж бодсон чинь амждаггүй. Миний дүү ахынхаа ажил дээр надаас

мөнгө аваад гэрт төрсөн өдрийн ширээ бэлдэж тус болооч. -Тэгье тэгье ах…. Дорж ажлаасаа бууж охиноо цэцэрлэгээс аваад гэр лүгээ орж ирэхэд түүний 2 дүү нь хүүхдүүдтэйгээ ирчихсэн баярын тансаг ширээтэй угтлаа. Тэд гадуур хувцасаа тайлаад гараа угаан ширээнд сууцгаав. Ану охин анх удаа эгч нараасаа чин сэтгэлийн бэлэг авч Доржын 2 дүү ч чин зүрхнээсээ Ануг үнсэж баяр хүргэж байгаа илт мэдрэгдэж тэдний нүднээс нулимс урсаж амьхандаа нуух янзтай арчина. Дорж ч энэ бүхэнд сэтгэл хангалуун буй бололтой инээмсэглэн аз жаргалтай сууцгааж баярын үйл явдал сайхан эхэллээ. Том дүүгийнх нь 5-н настай хүү гэнэт л Ану руу заагаад чанга гэгчээр Доржоос: -Дорж ахаа. Ану нээрээ чөтгөрийн охин юм уу? гээд пал хийтэл асуулаа. Гэнэтийн ийм асуултанд Дорж цочиж охин руугаа харан сандрах мэгдэх инээмсэглэхийг хослуулан: -Миний дүү юу

яриад байгаа юм бэ? Миний охин чинь аавын охин байхгүй юу гэхэд өнөөх хүү үргэлжлүүлэн: -Манай ээж Ануг чөтгөрийн охин… гэхтэй нь зэрэгцэн ээж нь хүүгийнхээ амыг дараад авлаа. Саяхан инээж хөхрөлдөж байсан хэд бүгд чимээгүй болж нам гүм. Дорж охиноо тэврэх гэтэл Ану сандлаасаа үсрэн буугаад чанга гэгчээр нулимс урсган зогсоод: -Би чөтгөрийн охин биш за юу. Би аавын охин. Би ээжийн охин. Та нар манай ээжийг харах уу гээд жижиг өрөө рүүгээ гүйчихэв. Бүгд л гайхаж балмагдан сууж байхад Ану зурсан зураг барин орж ирээд дэлгэж тэдэнд харуулав. Зураг дээр аав ээж охин 3-ыг зурсан байжээ. Анугаас хэзээ ч ээж гэдэг үг гарч байгаагүй бөгөөд

түүнийг тийм зураг зурсаныг Дорж хараад гайхлаа. Ану үргэлжлүүлэн зураг луу зааж: -Энэ миний аав. Энэ нь би. Энэ бол манай ээж… Анугийн заасан ээжийн зураг луу Дорж ойртоод сайн харвал уруулын доор нь мэнгэ бололтой жижигхэн цэг хатгажээ. Дорж бүүр ч ихээр гайхаж шоконд орлоо. Учир нь Дорж хэзээ ч Ануд ээжийнх нь талаар яриагүй бөгөөд ярих цаг нь ч болоогүй гэж боддог байв. Ану ээжийнхээ зургийг ч огт хараагүй. Дорж охиныхоо өмнө өвдөглөн суугаад зурган дээрх мэнгэ рүү заагаад: -Миний охин энэ юу вэ? -Мэнгэ. Миний ээж эндээ хөөрхөн мэнгэтэй та мэддэггүй юм уу гэхэд

Дорж ээрч мууран: -Миний охин чи ээжийгээ яаж… гэтэл үгийг нь дуусгалгүй зурсан зурагаа тэврээд цааш эргэн: -Би ээжтэйгээ уулздаг. Ээж надад зөндөө их хайртай гэсээр том өрөөний хаалгаар гарч одлоо. 2-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *