Home Өгүүллэг “ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “1-р хэсэг”

“ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “1-р хэсэг”

30 second read
0
0
1,826

1998 оны намрын дунд сарын эхэн. Дархан хотод зөөлөн шиврэх бороон дуслууд цонхны төмөр тавцан дээр унаж хөг аялгуу нь өөрчлөгдөхгүй нэг л хэмнэлээр хөгжим мэт сонсогдох нь Доржын

чихэнд тодоос тод сонсогдоно. Дорж ханан дээрх цаг руу байс хийгээд харахыг түүний захирал хэдийн ажин мэджээ. Доржыг юунд яагаад ийнхүү догдлоод буйг захирал нь хэдий мэдэж байвч түүнээс илүү

маргааш олгогдох ажилчдын цалинг бодож дуусгах нь Доржид өөрт нь илүү хэрэгтэйг ойлгоно. Ханан дээрх цаг оройн 6-н цагийг заахтай зэрэгцэн Дорж 2 гараа сунайлган хүзүүгээ 2 тийш займчуулан нуг нуг

дуугаргаж аваад захирал руугаа ажлаас бууя гэсэн аястай харц шидэхэд захирал ч түүнийг ойлгож: -Бодоод дуусчихав уу? -Гүйцэтгэл 80%. Маргааш ирээд үдийн өмнө бодоод дуусгачихна аа. -За за сайн

байна гэх зуур Дорж аль хэдийн гадуур хүрмээ өмсөөд хаалга руу зүглэж байв. Захирал инээмсэглэн түүнийг хаалганы бариул татан гарахтай зэрэгцэн: -Чи чинь одоо юундаа ингэтлээ их яардаг юм бэ?

гэвэл Дорж онгойлгосон хаалгаа буцаан хаагаад толгойгоо маажис хийгээд: -Захиралаа нөгөө юу л даа. Манай… гээд ээрч муурч ядан хэлэх үгийг нь таслан: -Би мэдэж байна аа. Өнөрөө та 2 чинь манай байгууллагаас төрөн гарсан цор ганц хосууд шүү дээ гээд захирал ширээний нүднээс дугтуйтай зүйл гаргаж ирээд: -Өнөрөөгийн төрсөн өдрийг бид бүгд мэднэ шүү дээ. Тэгээд хамт олон чинь бэлэг авах гэснээ юу авахаа мэддэггүй тэгээд фондноос жаахан мөнгө гаргаад бэлэглэж байгаа юм гээд Доржид өгөхөд: -Захиралаа баярлалаа. -Уг нь бүгдээрээ танайд очье гэж бодсон боловч өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүн дээр очоод яахав гээд хойшлуулчихлаа. Гэргий нь хэзээ төрөх билээ? -Эмчийн заасан хугацаа бол өнгөрчихсөн. Гэхдээ өнөө маргаашгүй төрчих байх. -Шинэ хүнтэй болохоор чинь бид бүгд танайд очно оо. За Дорж минь гэр лүгээ яв даа. Өнөрөөд миний

мэндийг хүргээрэй. -За баярлалаа гээд Дорж яаруу сандруу гарлаа. Дорж анх дадлагын оюутанаар ирээд сургуулиа төгсөөд байгууллагадаа захиралынхаа урилгаар ирж ажилласан бөгөөд түүнээс хойш 6-н жил өнгөрчээ. Ажилд орсон 2 дахь жилд нь алаг бөөрөнхий нүдтэй жижигхэн охин өөрийнх нь удирдлага дор дадлагажигч оюутанаар ирсэн нь одоогийн хайрт гэргий Өнөрөө нь билээ. Нэг сургуульд 2 курсын зөрүүтэй байсан ч бие биенээ огт хараагүй тэд бие биенээ тэгэхэд л харж анхны харцаар дурлаж үерхээд хэдийн 4-н жил болжээ. Дорж цэцгийн дэлгүүр орж хайртдаа жил болгон төрсөн өдрөөр нь бэлэглэдэг цэцгийг худалдан аваад гэр лүгээ явлаа. Зам хөндлөн гарч байхдаа хайртдаа авсан цэцэгээ үнэртэн нүдээ хагас анин түүнийгээ яаж их баярлаж инээмсэглэн авах бол доо хэмээн төсөөлөн байх ахуй дор машины чанга сигнал цочоон арагш ухран алхуулав. Дохиогоо хангинуулан эмнэлгийн машин салхи татуулан өнгөрлөө. -Ёо ёо яг дайруулах нь ээ хэмээн бодосхийгээд байрныхаа зүг алхав. Дорж гэр лүгээ хурдан хурдан алхсаар 3-н давхар луу нүд ирмэхийн зуур л гарч очоод хаалганыхаа өмнө амьсгаагаа

жаахан дараад гадагшаа нэг сайн амьсгаа гаргаад зөөлөн тогшлоо. Тулгар биетэй ханиа цочоохгүй гэсэндээ дахиад л зөөлөн тогшлоо. Уг нь Өнөрөө нөхрөө ирэх цагийг харж байгаад хаалга тогших гээд Доржын гар хүрэв үү үгүй юу тайлчихдаг юм сан гэтэл энэ удаа байдаггүй. Юм хийгээд сонсохгүй байгаа юм болов уу гээд жоохон чанга тогшлоо. Байдаггүй шүү. Доржид нэг л эвгүй совин төрөөд халаасаа тэмтчин гэрийнхээ түлхүүрийг хайж байхдаа гар нь чичрэн салгалж байв. Ажлаас гарахдаа яаран тэвдчиж байхдаа ажлын ширээн дээр түлхүүрээ орхисон байжээ. Доржийн аз жаргалтай гэгээлэг сайхан бодол төсөөлөл хоромын зуур үгүй болж хаалгаа бүүр ч хүчтэй балбаж Өнөрөө, хайрт минь, хань минь гээд орилж гарлаа. Энэ их дуу чимээнээр хажуу айлын хаалга онгойж хөрш эмгэн гарч ирээд: -Миний хүү Өнөрөө нь өвдөөд дөнгөж сая түргэний машин аваад явчихсан гэхэд -Яваад хэр удаж байгаа юм -Удаагүй ээ. Чамтай гадаа таараагүй юу? гэхэд Дорж шууд л шатаар уруудан гүйлээ. Дорж эмнэлэгт ирээд Өнөрөөтэй уулзаж амжилгүй 4-н цаг болжээ. Чухам тэнд юу болоод байгааг хэн ч мэдсэнгүй. Дорж хэдий их ормоор байвч түүнийг хэн ч оруулсангүй. Өнөрөөгийн ээж аав ч Улаанбаатараас ирсэн байв. Эмч нар гүйлдээд тэнд юу болоод байгааг мэдэхгүйгээс гадна Доржоос бүгд л ямар нэг юм нуугаад байгаа ч юм шиг… Удахгүй ямар нэгэн муу юм болох гээд байгаа юм шиг хүн бүхэн л түүнийг

тайван байгаарай гэцгээсэн хүмүүс. Өнөрөөгийн ээж аав Доржыг 2 талаас нь тэврэн сандал дээр суулгаад ээж нь: -Миний хүү юу ч болсон сэтгэлээ барьдаг юм шүү. -Ээжээ энд яг юу болоод байгаа юм бэ? Би Өнөрөө дээрээ орж болохгүй юм уу? гээд уйлахад нулимсыг нь аав нь арчиж өгөөд: -Миний хүү тайван бай. Битгий уйл. Аав нь сая эмчтэй нь уулзлаа гээд санаа алдахад Өнөрөөгийн ээж үргэлжлүүлэн мэгшин байж: -Охин минь төрөхөд хүндрэлтэй гэнэ. Ээж үр 2-ын аль нэг нь гэнэ ээ гээд бүүр ч ихээр ихэр татан уйллаа. Бүгд л юу хийж яахаа мэдэхгүй бие биенээ тэврэн уйлцгаав. -Уучлаарай гэх дуунаар 3-лаа дээш өндийн харвал төрөхийн эмч зогсож байв. Бүгд л босон эмчийг барьж аван авралын нүдээр ширтэцгээхэд эмч тэдэн лүү харсанаа: -Та нар өвчтөнтэй ямар хамааралтай вэ гэвэл бүгд л ам уралдан Би аав нь, би ээж нь, би нөхөр нь гэцгээхэд -Та хэдийн нэг нь надтай уулзах хэрэгтэй байна гэвэл Өнөрөөгийн ээж нулимсаа арчин БИ гээд эмчийг

даган орлоо. Хэсэг хугацааны дараа ээж нь гарч ирээд -Түргэний машинтай яаралтай хот руу явах хэрэгтэй боллоо. Энд Өнөрөөг төрүүлж чадахгүй гэнэ. Нэгийг нь ч аварч чадахгүй гэнэ гээд түүнийг уйлахад бүгд л даган уйлцгаалаа. Түргэний машинд Өнөрөөг ээжтэй нь хамт суулгаад Дорж воганаар хадам аавтайгаа хот орох болов. Дорж шөнийн турш воганд унтаж чадсангүй. Сэтгэл санаа нь зөвхөн Өнөрөөд явж байлаа. Замдаа гайгүй явсан болов уу одоо хаана яваа бол хот руу хүрсэн болов уу эмнэлэгт очоод яаж байгаа бол гэж бодсоор арай гэж л үүр цайлгав. Воган өглөө 08:20 цагт хотод очно. Юу ч хийж чадахгүйгээс хойш Дорж дэмий хана налан сууна. Дорж амьсгаадан гүйсээр эмнэлгийн хаалгаар орж ирэхэд өөдөөс нь Өнөрөөгийн ээж инээмсэглэн тосоод: -Миний хүү чи охинтой болсон. Би эмээ болчихлоо -Өнөрөө маань зүгээр үү? -Өнөрөө зүгээрээ. Маш сайн байгаа. Миний хүү тэр хаалгаар нөгөө 2 луугаа оч оч гэхэд заасан хаалгаар нь Дорж гүйсээр ороход түүнийг цав цагаан хов хоосон өрөө угтлаа. Дорж эргэн тойрон харсан боловч юу ч байсангүй. Саяхан орж ирсэн хаалга нь ч алга. Түүний хамаг бие усан хулгана мэт норжээ. Өнөрөө, Өнөрөө гээд дуудан алхахад хаанаас ч юм бэ хадам аав нь гарч ирээд миний хүү, миний хүү гэхэд аавыгаа үл тоон Өнөрөө, Өнөрөө гэсээр… Бодолд дарагдан суусан Дорж хэсэгхэн хугацаанд дуг хийж зүүдэндээ воган дүүрэн Өнөрөө Өнөрөө гэж орилоход аав нь

түүнийг татан сэрээж: -Миний хүү зүгээр үү? -Зүгээрээ. Сая зүүдлээд… -Харин тэгсэн байх. Би ч бас хэсэг дуг хийчихэж. Чамайг Өнөрөө гээд орилохоор чинь цочоод сэрлээ гээд барьж явсан алчуураараа Доржын хүйтэн хөлсийг арчиж өгөв. -Ааваа би сая их сонин зүүд зүүдэллээ. -Сайн уу муу юу -Эх үр 2 хоёулаа эсэн мэнд төрсөн гээд Доржыг хэсэг чимээгүй болоход аав нь: -Сайхан л зүүд байна ш дээ. Билэг дэмбэрэлтэй байна. Толгойт өнгөрөөд явж байна буух бэлтгэлээ хангая. -Гэхдээ ааваа. Би зүүдэндээ тэднийг огт хараагүй. Зүгээр л хий хоосон цав цагаан өрөө байсан гээд Дорж воганы цонхоор уйтайхан ширтэв. Воганаас буугаад таксинд суун эмнэлэг рүү яаравчилан очиход Доржын өөдөөс ээж нь ирж байлаа. Яг л өглөө зүүдэнд нь үзэгддэг дүр зураг. Танил мэдрэмж. Яг л өмнө нь үзсэн киногоо дахин үзэж буй мэт танил дүрс…. Гэвч ээж нь инээмсэглэсэнгүй. Чив чимээгүй ямар ч цусгүй мэт цав цагаан царай төрхтэй. Түүний нүднээс бүх зүйл бүтэлгүй болсон нь харагдаж байв. Доржид урагш алхах тэнхэл бас сонирхол ч байсангүй. Түүний 2 хөл бүгдэд бууж өглөө гэсэн шиг тархины мэдээлэл авахгүйгээр сөхрөн унав. Ээж нь ирээд аавыг нь тэврээд эхэр татан уйлав. -Миний хань тайван бай. Битгий уйл. Жоохон тайвшир даа. Яг юу болсон бэ? Бидэнд хэлээч.

-Өнгөрчихлөө. Бид охингүй болчихлоо. Охин маань өнгөрчихлөө ш дээ гэхэд Өнөрөөгийн аав: -Юу яриад байгаа юм бэ. Тийм юм байж болохгүй шүү дээ гэсээр цааш зөөлхөн алхсаар одлоо. Доржид хорвоо хөмөрсөн мэт санагдаж нулимс нь гол горхи мэт л урсаж гарлаа.

1-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…