Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “10-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “10-р хэсэг”

2 секунд уншина
0
0
813

Сайхан сэтгэлт өвгөний үхэлд гашуудав уу гэлтэй их уулс нь намрын хүйтэн бороонд чичрэн уйлж , наран үгүй бүүдгэр өглөөг дагжин байж угтлаа. Ойролцоох их уулсын өндөр хийгээд нөмөртэйг сонгож , энгэр

бэлийг нь бараадаад Уулын өвгөнийг цагаан чулуу дэрлүүлэн хэвтүүлжээ. Баруун өвдөг нь тушаа Баатар гашуудан суух. Сум гүйлгэсэн өвгөжөөр ламтан өөрийн шашны ёсоор өгөний толгойд

хонх дуугаргаж, амандаа төвд ном уншина. Ананд эгнэн зогссон дайчдынхаа өмнө хүрэл хөшөө мэт хөдөлгөөнгүй зогссоор … Цаг хэдий удсаныг ч бүү мэд ламтан номоон жаргааж босов. Ананд эргэн харж

толгой дохимогц хүдэр биетэй өндөр хар хүн урагш гарч зогсоод дөрвөн зүг найман зовхист хандан чоно мэт уртаар улин гиншлээ. Энэ нь тасын дуудлага лугаа нэгэн адил бөгөөд эртний монгол ёсон тул

номонд харшлахгүй хэмээн ламтан айлдсан ажээ. Тийнхүү бүгд Уулын өвгөнтэй салах ёс хийгээд чимээгүйхэн холдоцгоов. Тэднийг уулын бэлрүү уруудаж явхад хүйтэн бороо зогсож, уулсын хэц дамнан

цууриалах чонын улиан сонсогдоно. Дээрэмчдийг бүгдийг устгана гэсэн Дорлигийн бодол цагаан морьт ороолонгоос болоод талаар өнгөрчээ. Тэд бороо татармагц энэ ёрын агуйгаас зайлая хэмээлцэн байв. Учир нь шөнийн явдалд тэдний харуулд гарч байсан цэрэг үхсэн байв. Чөтгөр хоролсон гэж ихэнх нь бодож байсан ч үнэндээ бол Баатарт цохиулаад тэр чигтээ талийсан билээ. Галын захад дүнсийн суух Дорлигийг хараад Чингис- оол хажууд нь очиж суулаа. Тэрээр – За Дорлиг минь одоо тэр Баатар гэгчийг март. Юутай ч шөнө бидний харсанаар хэн нэг нь түүнийг суллаад явсан. Хүн үү чөтгөр үү бидэнд хамаагүй. Чи үнэхээр бидэнтэй нэгдэнэ гэвэл өнөөх ноёныг чинь цөлмөөд арилцгаая . Үгүй гэвэл бидэнд бас бодол бий гэж хэлэв. Дорлиг хэсэг тамхиа баагиулан сууснаа – Нөхөр минь урьд шөнийн тэр зүйлээс би үнхээр сэжиглэв. Өдий наслаж ихийг үзсэн ч тийм үзээрийн зүйлтэй таарч байсангүй. Энэ лав сайны ёр биш хэмээн үнэн

сэтгэлээс хэллээ. Тэр үргэлжлүүлэн – Навааннэрэнг цөлмөхөд бид ганзага хоосон байхгүй нь баттай юм. Чи намайг тээршаахгүй бол хамт явцгаав гээд Чингис – оолын мөрийг зөөлөн алгадав. Тэд бороо зогсмогц шууд хөдөлхөөр боллоо. Өвгөнийг нутаглуулаад түр амсхийх зуур Ананд , Баатар нар ярилцаж сууна. -Ах минь та надад баяртай мэдээ дуулгалаа. Харин хөгшин аав минь ямархуу байсан бол хэмээн Баатарыг хэлэхэд Ананд – Ах нь танай ноёнтой уулзаад л шууд хөдөлсөн. Аавыг тань огт мэдсэнгүй ээ . Харин танай ноён тун ч өгөөмөр хүн байна шүү чамайг оргуулж байдаг. Надад чамайг л их захисан даа гээд инээмсэглэв. Тэгснээ Ананд гэнэт хөмсөг зангидан – Тэд тэгээд хориул юмуу бүгд зэвсэгтэй байх юмуу хэмээв. – Тиймээ Дорлигтой нийлээд хорин нэгэн хүн байгаа. Хадруу нэвтэрч барина гэвэл бэрх. Би өгөөш болж тэднийг тэндээс нь гаргая гэж Баатар шийдэмгий хэлвэл… Ананд – За юутай ч тэдэнд дөхөе, өгөөш үмхүүлэхдээ тулвал заавал чамаар яахав дүү минь. Яаравчлан хөдлөе

гээд бослоо. Тэд бүгдээр мориндоо мордоод сум барьсан залуу эр, ламтан хоёрыг Навааннэрэн ноёныхруу буцаав. Ингэснээр тэд яг есүүл болж үлдлээ. Тэд яаравчлан довтолгосоор агуйг тойрон шивээлсэн их модод болоод байц хад ил харагдах газарт жолоо татан зогсцгоов. Хадны оройд хүн байгаа эсэхийг сайн нягталвал хэн ч байсангүй. Ананд яагаад ч Баатарыг явуулахыгзөвшөөрөөгүй тул тэд мод бараадан биесээ далдалсаар байц хад өөд аажуухан дөхлөө. Ананд ойртож очоод хоёр цэргээр тэднийг өдүүлэн гаргаж ирэх бодолтой байжээ. Тэд тийн дөтөлж ахуйд ойрх моддын зүгээс морь үүрсэх сонсогдов. – Тэд өрсдөө гараад иржээ хэмээн Ананд шивнэлээ. Бүгд буу зэвсгээ бэлдээд тэдний дуугаар баримжаалан Баатарын зөвлөсөн газарт отохоор тохиролцов . Ингэхдээ Баатар , Ананд нар хүмүүсээ хувааж хоёр хэсэг болох бөгөөд Анандын хүмүүс явганаар зам тосон сууринд суух , Баатар дөрвөн морьтонтой араас нь довтолхоор төлвөлжээ. Өдөр гэгээтэй тул Дорлиг нар модод дунд байх ганц

жимээр уруудах нь дамжиггүй байлаа. Харин… Дорлигийг заавал амьдаар нь барина гэсэн Анандын үг Баатарт төдий л таалагдахгүй байв. Ядам өвгөнийг хөдөөлүүлэх ажил дуусч Навааннэрнгийн хот намаржаанаас нүүх бэлтгэлээ базааж эхэлжээ. Гэвч ойрын үед ирэх Чүлтэм бэйсийг хүлээж байлаа. Галдан хиа ноёны өргөөнөө орж ирээд -Ядам гуайн …. үгүй ээ бүрлээчийн гэрийг яах билээ. Танаас асуугаач хэмээн надаар дамжууллаа гэхэд Наваан – Яах юу байдаг юм аваад л нүүнэ. Надаас ийм юм асуух гэж дээ чи гээд ихэд уцаарлав. Галдан хиа …жаа хэмээгээд гарч одов. ….За юутай ч Чүлтэм бэйстэн ирмэгц ажил хэргээ шийдээд нүүе. Муу бухаас болж ийм их төвөг удах гэж. Эрийн адаг байж дээ чи гэх мэтээр бодол хөврүүлэнэ. Тэрбээр Чүлтэм бэйсийг ирэхээс урьтаж Дорлигийг барьсан байвал зохих билээ. Гэхдээ энэхүү ажил өөрөөс нь шалтгаалахгүй тул хий дэмий л бачуурч суугаа нь энэ . Дорлиг нарын дээрэмчид агуйн бүх хэсгийг ухаж төнхөөд алт эрэнэс олоогүй тул яаран хөдөлцгөөжээ. Үнэндээ урианхайчууд тэндээс л холдохын мөн болж байв. Тэд хадан хананаас гарч өвгөний жимийг даган модон дундуур уруудлаа. Шуудхан л Навааннэрнгийнд очиё хоёр хоногийн л газар бий дээ… гэх бодол Дорлиг хэмээх хүн дүрст , хүмүүн бус этгээдийн толгойд эргэлдэнэ. Уулын хажуу бэл дэх налуу хэсгээр моддыг сүлжин зурайх ганц хар жим байх. Ананд гурван

нөхрийн хамт буугаа зэхээд унанги мод болоод нойтон хөвд хөглөрсөн хэсэгт биесийг далдлаад жимийг хараачлан сууна. Төд удалгүй дээрэмчдийн цувааны түрүүч жим уруудан гарч ирлээ. Дээрэмчид нэгэн цуваа болоод хүн тус бүрийн хооронд дахин нэг морьтон багтахуйц зайг үлдээн явах нь бас ч сэрэмж болгоомж чанга гэдгийг илтгэнэ. Ананд тэрхүү урт цуваанаас таван морьтонг л нэг дор харж болохуйц үзэгдэх орчин бүрдэж байв. …..Баатар хорин хүн байгаа гэсэн. Яг аравыг тоолж өнгөрөөгөөд цувааг таслан гал нээе хэмээн Ананд сэтгэжээ. Үүнийгээ нөхөддөө үүрэгдээд дайсан этгээдийг тоолж эхлэв. Баатар цувааны сүүл хэсэгт явах хос саарал морь, улаан хүрэн дээлтэй Дорлигийг таньлаа. Дорлигийн ард нэг л хүн явна. Анандын хэлсэнээр бол эхний буун дуунаас нааш яагаад ч довтлохгүй байв.

Тиймээс бүгд довтлоход бэлдээд дайснаас нүд салгалгүй ширтэнэ. Анандын дөрвөн эрс бүгд манж цэргийн боловуу гэмээр өргөн махир сэлмүүдийг гартаа бат атгажээ. Их хөвч тэр чигээрээ багахан ч чимээ үгүй , нам гүм байх нь хэзээ мөдгүй өрнөх цуст тулааныг амьсгаа даран хүлээх шиг , аль эсвэл тийм зүйл болохыг огтхон тааварлаагүй мэт. Цувааны сүүлчийн хүн дөнгөж харагдах бараатай байхуйд тэртээ доор буун дуу цууриаллаа. Анандын дайчид дараалан галлах сонсогдоно. Үүнтэй зэрэгцэн Баатар довтлох гэсэн боловч хамт явсан чоно дуудагч эр түр татан зогсоож – Яарах хэрэггүй. Дайсан этгээдийн бүх анхаарал Анандад төвлөрмөгц бид довтлох учиртай гээд морио давиран зөөлөн урагшиллаа. Баатарын хувьд хэт яараад байгаа аль эсвэл тэр их буун дууны нүргээнээс сүрдээд байгаагаа үл ялгана. Өөрийн эрхгүй зүрх нь хүчтэй цохилж, өвдөг нь үл мэдэг чичрэх ажээ. Тэд зугуухан ергүүлсээр багахан урагшилвал эзнгүй эмээл хазаартай морьд давхилдаж , энд тэнд мод бараадан цааш харж буудалцах хэдэн хүн үзэгдэнэ. Гагцхүү заналт дайсан Дорлиг л эс харагдах. Хамт явсан ахмад эрийн – За одоо гэх дуунаар л Баатар сэхээ авч мориндоо ташуур өглөө. Бөгтөр зээрд нь бусдаас сугаран дайсанд тулжээ. Дөнгөж эргэж харж ч амжаагүй шар толгойт эрийн толгойд бүдүүн яргай ташуурыг бараг зоотол нь цохиж орхив. Хамт явах эрс ч нэжгээд дайсныг унагажээ. Ингэснээр тасарсан цувааны сүүлийн хэсэгт амьд хүн үлдсэнгүй . Тэднийг довтолгосоор очиход Анандын хоёр ч хүн

үрэгдсэн байхын хамт Ананд өөрөө зүүн гартаа хөнгөн шарх авсан байв. Цувааны өмнө таслагдсан этгээдүүд ширүүн гал нээсээр. Баатарын толгойд зөвхөн Дорлиг л бодогдоно. Тэр зугтжээ, одоохон нэхэх хэрэгтэй гэж бодмогц Баатар зүүнтэйх уулын өндөр өөд жолоо эргүүлэн ухасхийлгэв. Үүнийг нь харсан Ананд хэний араас явж буйг нь ч гадарлаж байлаа. Ананд үлдсэн нөхдийн хамт хэсэг буудалцаад мориндоо мордон, дайсныг нэг мөр тулж устгахаар уухайлан довтлов. Бух Дорлиг эхний буун дуунаар өмнө явсан хүмүүсээс нь энд тэндгүй унаж эхэлмэгц уулын өндрийг баримжаалан модон дундуур тэс хөндлөн дайраад зугтжээ. Хөтөлж явсан саарал морь нь суманд өртөж, дан морьтойгоор уулын хярлуу мацуулсан байна. Тэр ард үлдэх буун дуу, хүмүүсийн уухай хадаах хийгээд амь тавин орилох дуунаас аль болох холдохыг хичээсээр . Баатарын нүднээ саяхан явж өнгөрсөн Дорлигийн ул мөр тодхон харагдана. Нойтон хөвд морин туурайгаар

энд тэнд онги татагдсан байх нь газрын өөд зүтгүүлсэнийг илтгэнэ. Тэрчлэн газарт унаж олон жил болоод битүү хөвдөнд идэгдсэн бүдүүн модны хөвдийг шалба татан дээгүүр нь харайлгасан байх. Эдгээр нь Баатарын хувьд Дорлигийг гүйцэх зам нь болж байв. Түүний бөгтөр зээрд нь угаас туулай мэт өөд газарт илүү даамгай явдаг билээ. Уулын өндөрөөд дөхөх тусам моддын цоорхой ихсэж , цагаан газар элбэгшинэ. Уулын оройнд байх хэсэгхэн өрвий цөрвий хадыг Баатар хараачлан зүтгүүлсээр хүрлээ. Хэсэгхэн үхэр чулууг тойроод оройд гартал буун дуу тасхийлээ. Түүний зүүн мөр хийгээд цээжээр нь маш хүчтэй зүйл цохих шиг болж яс нь янгинав . Баатар морьноос салжээ. Бөгтөр зээрд нь явдлын эрчээр хэсэг харайлгаад эргэж зогсоно. Итгэлт хүлэг нь хамар хөдөлгөн , зөөлөн унгалдах нь эзэн юүгээ дуудан ээнэгших мэт. Зээрд морьны цаахнаас гартаа маузер буу атгасан бух Дорлиг хөмхий зуун , саарал морийг ширүүн хатируулсаар ирэв. Энгэр цээж нь цусандаа бялдаад хөдлөх тэнхэлгүй хэвтэх Баатарыг хараад доогтой хөхөрсөөр морьноос бууж -Чиний унаж яваа чинь Наваан ноёны бөгтөр зээрд биш үү. Бас ч шийртэй адсага юмаа. Гүэ мөн харайж байдаг шүү. Сэцэн Ханы Бух Дорлигийн унаа болох хувьтай байж дээ гээд Баатарын дэргэд явгалан сууж эрүүнд нь буугаа тулгалаа. Ананд нар сэлэм эргүүлэн дайрч эмх замбараагүй буудах

дайснууд талын нэг тарсан ч бүгдийг шахам гүйцээжээ. Харин нэг хууз бүхий өндөр эр тэдэнд амьдаар баригдав. Дайсны хүүрийг тоолж үзвээс арван зургаа болсон бөгөөд Баатарын хэлснээр яг хорин хүн байсан бол гурав нь зугтаасан болж таарлаа. Угтаа бол Дорлигоос гадна Чингис – оол л зугтаж амжсан бөгөөд хорь дахь хүн нь аль эрт Баатарын гарт үхсэн болой. Ананд дайсны морьд болоод буу зэвсгийг цуглуулах зуураа чимээ тасарсан Баатарт санаа зовнисоор. Олзлогдсон эр бол Хаяам – оол байжээ. Тэр эр ганцхан үхэх хүсэлийг нь гүйцээхийг л шаардаж байлаа. Харин тэднээс багахан холдсон Чингис – Оол дүүгээ амьд олзлогдсон гэдгийг даанч мэдсэнгүй дахиад л эзэнгүй ууланд ганцаар үлдсэндээ бат итгэж гашуудалтайхан гэлдрүүлэнэ. – Өгөр өвгөнийхөө ч ясыг амрааж амжихгүй үхэх чинь энэ дээ гэх Дорлигийн дуу Баатарыг галзууруулав. Баатар ганцхан ухасхийж Дорлигийн буутай гарын шуунаас атган хажуу тийш дарлаа. Дорлиг яаж ч хичээгээд гараа салгаж чадсангүй. Бахь шиг атгах атгалтанд гар нь

бадайрч өөрийн эрхгүй буугаа алдчихав.Баатар гарыг нь тас атгасан хэвээр нөгөө гараар Дорлигийн энгэр заамнаас зуурсаар хүчлэн өндийлөө. Хар хүчээр түлхэн зүтгэсээр Баатар босч ирэв. Дорлиг сул гараараа Баатарыг тавиулах гэж ноцолдоод хүчирсэнгүй. – Чи бол хүн биш хэмээн орилсоор боссон Баатар Дорлигийг үүд хоймор хэртэй газар түлхэж орхив. Цээжинд нь цус амтагдаж ухаан балартах шахсан Дорлиг салгалж чичирсээр хэт хутгаа сугалаад дайрлаа. Баатарын

зүүн мөрөнд хут.гаа зоо.ж амжсанч түүний хүчирхэг гарт мөг.өөрсөн хооло.йгоо тас баз.уулсан Бух Дорлиг нэг хэржигнээд харц нь гөлөрчээ. Дорлигийн буу.н ду.уг сонссон Ананд нэг нөхрийн хамт ирж айсуй нь харагдлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *