Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “5-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “5-р хэсэг”

2 секунд уншина
0
0
603

Баатар ухаангүй хэвтэнэ. Тойрон зогссон дөрвөн эр асуух байдалтайгаар биесээ тойруулан харцгаасаар. – Нялхаараа амьтан байна шүү . Хөвчийн хүрэнг ингээд нударчихдаг . Энэ маанаг хүрэн

байгаагүй бол бид бархааргүй эр байжээ. Хэмээн Шаравыг хэлмэгц Найдан : – Шархыг нь цэвэрлэж янзлаад аваад явая . Амьд байгаа нь бидний аз шүү амьд авчирвал толгойноос нь арав дахин их шан өгнө

гэж Чүлтэм бэйстэн айлдсан байхаа гэхэд Дорлиг дуугүй л толгой дохилоо. Лувсан Баатарын шархыг цэвэрлэж нэгэн нунтаг цагаан эм түрхэнэ. Баатар нүдээ нээж хараад – би яасан бэ та хэн бэ гэж асуулаа.

Лувсан хариу хэлэлгүй цааш эргэж хараад ухаан орлоо шүү хэмээн хашгирав. Багахан цаана сууж байсан гурван эр хүрч ирхэд тэдний дунд бух хэмээх Дорлиг байгааг Баатар танив. – Хүүе Дорлиг ах уу даа

хэмээн Баатар тамир муутайгаар сулхан асуухад – Хцс ах гэнэ шүү. Тиймээ чи зөв танилаа. Чүлтэм бэйстэний зараалаар чамайг залах гэж явна даа гэж Дорлиг хэгжүүрхэнэ. – Аан тийм учиртай байсан юмуу

гэж Баатар амандаа аяархан шивнээд нүдээ анив. Моддын цоорхойгоор бүүдгэр саран үе үехэн үзэгдэнэ. Гал тойрон суусан дөрвөн эр Баатарыг аваад өглөө эртлэн газар дөхөхөөр ярилцаж суух ажээ. Харин Баатарын хувьд хамаг бие нь даагдахын аргагүй хүндэрч ясанд тултал янгинана. Уг нь цээжний нь шарх гайгүй бололтой гэвч үнэндээ тэр дөрвөн эрээс зугтаах битгий хэл өндийх ч тэнхэл үгүй болжээ. – За яахав миний заяа энэ байлгүй дээ өвгөн аавдаа нэг үнсүүлээд л үхэх юмсан хэмээн сэтгэл дотроо хувь тавилантайгаа эвлэрч хэвтлээ. Тэнгэрийг хаяа зүүнээс гэгээ татаж эхэлмэгц уулын өвгөн Гомбо агуйн гэрээс гарч номхон шарга морио эмээллэв. Тэрбээр

шөнө цурамхийлгүй хоножээ. Хүн хараас хол эзгүй ууландаа ээнэгшсэн түүнд Баатар хүү яагаад ч юм бурхан болсон хүү нь эргээд ирсэн мэт дотно танил санагддаг билээ. Магадгүй нас ахиж сэтгэл зөөлөн болсных ч биз. Тэр Баатарын явсан баруун хярыг барьж уруудав. Шарга морио гэлдрүүлэн нүдэнд сэжигтэй харагдах бүхнийг ажиглаж явна. Тэртээ доор асганы ёроолд хоёр хар зүйл эмх замбараагүй хөдлөн байхыг хараад сунадаг шар дурангаа нааш цааш болгон харааг тааруулав . Түүний нүдэнд хоёр бамбарууш л харагдах ажээ. Юутай ч дөхөж үзэе эх нь харагдахгүй байх юм гэсээр Гомбо болгоомжтой бас аажуухан дөхлөө. Тэр доошилсоор өнөөх хоёрт дөхвөл тэдний хажууханд асганы хонхорт эх баавгай нь ухсэн байхыг харав. Баатар хажууд нь хэвтээ юм шиг санагдаж морио гуядан яаравчиллаа. Гэвч Баатар байсангүй харин тэнд байх ул мөрүүд уулын өвгөний нүднээ бүхнийг хүүрнэх мэт тодхон үлджээ . Баатарыг авч

одсон хүмүүс холдоогүй нь тодорхой аврах нөхөд үү аль эсвэл алах дайсан уу гэдгийг л хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй гэж тэрээр бодов. Тэр хүмүүсийг их амны урд адагт отож ажиглая тэрүүгээр л буух вий хэмээн бодоод өвгөн яаран уруудлаа. Баатарын гарыг ард нь хүлээд моринд мордуулж хөтөлжээ. Түүнийг Лувсан хөтөлж явах бөгөөд бусад нь цуваа болж араас нь дагажээ. Энэ бүхнийг уулын өвгөн Гомбо ажиглаж хэсэг суулаа. Тэрээр тэднийг харсаар цагаан сахлаа алгаараа илбэн суух нь яах ийхээ шийдэж ядан байх мэт харагдана. Цувааны ард явсан Найдан морин дээрээ тамхилахаар төө хэрийн хаш соруултай гаансаа амандаа үмхэж зуув. Яг тэр агшинд буу тас хийж модод нүргэлэн шуугилаа. Найдангийн баруун завжнаа зуулттай соруул л үлдсэн байх аж. Уулын өвгөн түүний аман дахь гаансыг тас буудсан нь энэ байжээ. Харин бусад нь учрыг ч олж амжаагүй байхад олон үсэрдэг маузер хэмээх гар буу баруун гартаа атгасан цагаан толгойтой хийгээд цагаан сахалтай уулын өвгөн тэдний хажуухнаас гараад ирэв. Шарав ухасхий үүрч явсан буугаа мулталсан боловч амжсангүй буу дахин тас хийлээ. Шаравын гар дахь буу хий зүйлд цохиулсан мэт гарнаас нь мултран газар унав. Дахин хэн ч ямар нэг хөдөлгөөн хийж зүрхэлсэнгүй. Ганцхан амандаа соруулаа зуусаар байх Найдангийн завжыг дагаж дусал хэрийн цус л урсч байлаа. Түүний завж хэсэг бага зэрэг урагдаж цуурчээ. – За сайн эрчүүд минь

өвгөн би хөвүүнээ авна уу даа хэмээн Гомбо өөрийн биеэс гарамгүй баргил хоолойгоор хэлэв. – Энэ бол хүний амь бүрэлгэж төрд тэрсэлсэн этгээд. Бид таны талаар сонссон таныг хүндлэнэ. Тантай тэрсэлдэхийг огтхон ч үл хүснэ. Харин та ч бас бидний зам мөрт бүү саад бол хэмээн Дорлиг хариу өчив. Буу дахин тас хийж: – Тийм бий бүгд буугаа газарт хаяцгаа гэх уулын өвгөний дуу моддыг цууриатууллаа. Бүгд үг дуугүй хэлсэнээр нь болгов . Мөн Баатарын хүлээсийг ч тайлав . Уулын өвгөн Баатарыг суллахын хамт бүх бууг нь хурааж, моридыг нь холбож хөтлөв. – За сайн эрчүүд минь ядарч хэлмэгдсэн нэгнийг боорлох ч сайн эрчүүдийн хийдэг үйл биш дээ. Энэ санаагаа бүр мөсөн орхиод эргэж уулаар минь үзэгдэхгүй бол хэн хэндээ өлзий болох биз хэмээн хэллээ. Өнөөх сайн эрчүүдээс хэн нь үг дуугарч чадсангүй. Ингээд Дорлиг нар явган уул уруудаж Баатар, Гомбо хоёр буцан мацлаа. Сүйд

болох дөхлөө шүү баянхангай минь л аварлаа гэж Гомбо дотроо шивнэх авай. Навааннэрэн ноёны өргөөнд Чүлтэм бэйс морилжээ. Ядам өвгөн гэрийн баруунтай суух бөгөөд Дорлигтой нийлж Баатарыг гүтгэсэн доожоо муутай хоньчин эр тулганы өмнө өвдөг бохирон сууна. Түүний ард Галдан хиа гартаа урт яргай ташуур чанга атган зогсжээ. – Чи ямар учираас Баатарыг гүтгэв. Бэйсийн хүүг хөнөөхөд чи өөрөө орлцсон биз хэмээн Навааннэрэн заналтайгаар асуув. Салгалж чичирсэн мөнөөх эр – Үгүй ноёнтон минь . Би алаагүй тэр муу бух үгүй ээ Дорлиг л намайг айлгаж , тийн хэлүүлсэн хэрэг. Эхнэр хүүхэд маань тэр явдлыг мэдээд байлгаж суулгахгүй төрхөмдөө буцахдаа тулав. Мунхаг би бээр тэр явдлаас хойш нэг шөнийг ч бүтэн унтсангүй . Өршөө … Бэйс таныг хүүг тэр Дорлиг л хөнөөсөн адуучин Баатар бол ямарч гэм үгүй билээ… гэж уйлагнана. Чүлтэм бэйс огт дуугарсангүй Навааннэрэн өөд харна. Навааннэрэн -Наадхаа хар гэрт хорь. Дорлигийг барьмагц учирыг нь олно гэж Галданд тушаалаа. Гэрт Ядам өвгөн, Чүлтэм бэйс, Навааннэрэн гурав л үлдэв. Ядам өвгөн – Муу хүү минь амь мэнд л явдаг байгаа даа төрийн сүлд минь өршөө хэмээн гомдол торсон хоолойгоор чанга өгүүлэв. – Баатар алзахгүй дээ . За та харьж бай хэргийн учир нэгэнт олдсон тул та санаа амар бай гэж Навааннэрэнтэн хэллээ. Өвгөнийг гарсаны дараа Чүлтэм бэйс сая л нэг ам нээж – Энэ Дорлиг гэдэг нь тэгээд ямар хүн болж таарав. Би ч будлиад байна шүү Наваан минь гэлээ. Харин Навааннэрэн -Бэйс та эргэлзэх хэрэггүй би хэн нь хэн бэ гэдгийг баттай мэднэ. Дорлигтой

нүүр тулаад та ч бас мэдэх болно. Тэр Дорлиг гэгч Баатарыг олж ирнэ хэмээн их л шазуур зууж явсан юм. Би бас нэхүүл явуулая гэлээ. Дорлиг нар уулын бяцхан горхи бараадаж сууна. Тэд уулнаас бууж агт морьд олоод болвол хүч зузаатган эргэж ирэе хэмээн тохирчээ. Баатар уулын өвгөнтэй нийлж өөрсөдрүү нь довтолсон гэж Навааннэрэнд итгүүлээд хүч хавсрая гэж Дорлиг санасан аж. Харин түүнийг тэс өөр нөхцөл байдал хүлээж байгааг мань сайн эр мэдсэнгүй. Харин энэ үед Баатар ятууны шөл ууж тэнхрээд байлаа . -Та минь дахиад л миний аминд орлоо доо гэж Баатарыг хэлэхэд өвгөн – Хүү минь юм бүхэнд учиг гэж бий . Чи бид нэгэн үйлийн үрээр л учирсан биз. Харин хойшид болгоомж илүүдэхгүйг санаж яваарай гэв. Тэгмэгцээ нэгийг санав бололтой хүд хүд инээгээд – Чи энэ амьтаныг гээд …толгой сарвуутай нь дэлгэж өвчсөн баавгайн арьсруу зааж… яаж улаан гараар намначихваа гэв . Баатар – Ах минь би айж цочоод өөрөө ч юу болсоныг санахгүй л байна шүү. Тавьж л болохгүй гээд тас зуураад байснаа л санах юм гээд инээлээ. Тэд ийнхүү ойр зуурыг ярилцаж инээлдсээр ангийн мах идэцгээв. Навааннэрэнгийн өргөөнд Дорлиг тэргүүтэй дөрвөн эр идээ зоог барин сууцгаана. Тэд юу болохыг огтхон ч гадарлаагүй бололтой чанасан махруу л улайран сууна. Мөн уулын өвгөний талаар элдэв хачир нэмэн ярьцгааж хатуу сархдаар даруулана. Харин хажуугийн гэрт Чүлтэм бэйсийн шадар болох Жунай, Галдан хиа нар хэсэг эрчүүдийн хамт буу зэвсэгээ бэлдэн

Навааннэрэнгээс дохио хүлээн суух аж. Дорлиг нар ууж идээд ухаан санаа дэн дун байхуйд гаднаас буу барьсан эрчүүд дайран орж ирээд хүн бүрийн гарыг ард нь дангинатал хүлэв. Дорлиг хэдий эсэргүүцэх гэсэн авч хүнд бууны бөгс дагзанд нь тас хийн буулаа. Тэр Навааннэрэн ноёны хөлд хөсөр унав . Ийнхүү жинхэнэ хэргийн эзний жижиг зүйлээс ихийг сэтгэсэн хорон муу санаа нь тас цохигдох нь тэр. Өглөө нарны туяа урьд урьдийнхаас ч улам өнгөлөг мэт санагдана. Ядам өвгөн эртлэн босч Хан хэнтийн их уулсдаа хүүгээ даатган залбираад гэртээ оров. Харин ноёны өргөөнд ард нь гарыг хүлсэн Дорлигийг хоёр хүн харгалзан оруулж ирлээ. Дорлиг ингэж

гэнэдсэндээ бачуурч байж ядан байв. Түүнийг орж очиход мөнөөх хамсаатан эр нь зүүн хаяанаа бохирч суусан харагдана. … Муу новшийг тэр шөнөд нь голын цунхээлрүү шидчих байж хэмээн Дорлиг дотроо занасаар.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *