Home Сонин хачин Цагдаагийн алба хаагчийг машинаар чирсэн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн алба хаагчийг машинаар чирсэн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

6 second read
0
0
478

Баянзүрх дүүргийн 16 дугаарын хорооны нутаг дэвсгэр, Офицерын ордны тойрог дээр албан үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг цагаан өнгийн тоёота приус-30 маркийн автомашинтай жолооч чирж давхиж буй бичлэг олон нийтэд түгээд байна

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тухайн хэргийн талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас авангуутаа олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө” гэв

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн үйл явдал ужигдар буюу энэ сарын 15-ны өдөр болсон бөгөөд гэм буруутай жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн гадуур шалгаж байгаа аж. Харин алба үүргээ хэрэгжүүлэх явцдаа машины эд ангид хавчуулагдан чирэгдсэн цагдаагийн алба хаагчийн биед ямар нэгэн ноцтой гэмтэл бэртэл учраагүй байна

https://www.facebook.com/watch/?v=3793719003998734

Энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэх болно

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…