Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
585

Баатар гарч хэсэг алхаад эргэж харав. Өөрийн умгар бор гэрээ олж харахыг хичээсэн ч гүн харанхуйд уусаад ялгарч харагдсангүй. Хөөрхий муу аав минь нойр нь хулжиж хэвтээ дээ. Үнсүүлээд ч

болохноо мордохсон гэж бодохуйд нүдний нь аяганд ус хураад ирлээ. Гэвч сэтгэлээ хатамжлан бургасруу алхав. Навааннэрэнгийн мянган агтны магнай болох морьдын нэг болох бөгтөр зээрд морь Баатарыг

үүрсэн угтлаа. Түүнийг хараад саяхан л хамаг сэтгэл нь урагдаж явсан Баатар нэг л сэргээд ирэх шиг болов. Ноёны адуучин болоод эмнэг зээрд морийг өөрөө номхруулж , сургасан билээ. Ханьтай ч болсон шиг

санагдана. Бүрэн эмээл хазаартайн дээр урд бүүргэнд нь бүдүүн яргай ташуур , ганзганд нь түнтийсэн ширэн богц байх аж. Баатар мордоод алтан гадас одыг барин зөөлөн ергүүллээ. Бөртийх ч үүлгүй тэнгэрт

хээрийн түүдэг шиг одод гялбалзаж, бөгтөр зээрдийн туурайнаа хөх оч маналзана. Дан цамцтай чигээр яваа Баатарын өмнөөс зөөлөн салхи морины хурдаар хүч нэмэн сэвэлзэнэ. Хоёр өртөө хэр довтолгосон

Баатар сая нэг мориныхоо амыг татлаа. Наран зүүн уулсын толгойг өнгийжээ. Бөгтөр зээрд морь чихээ хайчлан товолзтол алхана. Хэсэг тийн яваад модны зах бараадан мориноос бууж эмээлийг нь авлаа. Модноос морио уяад өвдөг шүргэх шүүдэрт өвсөн дунд дээш харан хэвтлээ. Нүдэнд нь ганцхан аав нь л харагдана. Хэсэг хэвтээд л залуу насны халуун нойронд дийлдэж нүд нь анилдлаа. – Чамаас өөр хэн тэр гуйлгачинг оргуулдаг юм хэмээн Чүлтэм бэйс Ядам өвгөнийг зандчина. Зандчих ч гэж дээ тэр үнэн голоос амь тавин бархирана. Ядам өвгөн тайвнаар – Ухаан муутай өвгөн надад хүүгээ оргуулая гэсэн бодол даанч төрсөнгүй дээ. Хэрвээ тийм бодол байсан бол аль эрт оргуулчихаад үнэнээ өчөөд сууж байхсан гэв. Чүлтэм бэйс өвгөнийг заамдан авахад тэнд байсан олон тэднийг хоёр тийш салгалаа. Навааннэрэн Чүлтэмд хандан : – Та юутай ч гэрт морил. Хаалгыг дотроос нь цөм цохисон байна лээ. Би сэрэмж алдсан байна. Тэр нохойг хаанаас ч гэсэн олно хэмээв – Олохгүй гээд яадаг юм олж аваад

хонгор азарганд хатааж ална даа хэмээн Чүлтэм орилсоор. Саяхан л найр наадам хавтгайрч уртын дуу уянгалж байсан газарт одоо амьд үхсэнээ алдсан хүмүүсийн гаслан хорсолын дуу л хадах ажээ. Хошуу тамганд бүртгэж Баатарыг хайхаар хэлэлцэв. Зэргэлдээ хошуудруу ч хэл хүргэж арван тавны цагдаа нарыг дайчил хэмээн Чүлтэм шавдуулна. Амьд үхсэн алин боловч түүнийг барьсан хүнд өндөр шан харамж өгөхөө ч зарлав. Чүлтэм бээр тэр бүхнийг Навааннэрэнд даатгаад Нийслэл Хүрээнээ буцахаар хөдөлжээ. Хэдий унтсаныг бүү мэд Баатар сэрлээ. Нарны байдлыг ажвал бага үд бараг өнгөрсөн бололтой. Түүний ам цангаж бас өлсчээ. Тэр юун түрүүнд уяж амраасан бөгтөр зээрдийн хазаарыг авч идүүлэхээр тавилаа. Сул орхисон ч Баатарыг орхиж байгаагүй аргамаг билээ. Эмээлтэйгээ хамт

авч тавьсан том ширэн богцыг сая л санаж ганзагнаас мултлаад амыг нь тайлав. Богцны нэг талд баадантай зүйл байх бөгөөд задлаж үзвэл хүрэн өнгийн тэрмэн тэрлэг хийгээд бүс , зөрүүлж багласан монгол гутал зэрэг байлаа. Богцны нөгөө талд борвитой айраг чанасан мах хэт хутга тэргүүтнийг хийжээ. Баатар машид гайхахын хамт үнэхээр их баярлав. Навааннэрэн ноёнтой бараг л үг сольж яваагүй хаа нэг тааралдахад их л ширүүн муухай ааштай хүн шиг санагддаг байв. Харин одоо өөрт нь ингэж их санаа тавьсаныг бодоод эцэг шиг нь дотно санагдаж өөрий эрхгүй уярах сэтгэл төржээ. Баатар хүү ханатлаа мах идэж борвитой айргийг ууж дуусгаад дээл хувцасаа өмсөөд мордлоо. Одоо түүний толгойдох цагаан байсан боловуу гэмээр хир хөлс болсон даавуу л өнгө муутай харагдана. Хошуу ноёны зуны өргөөний гадаах уяан дээр хос саарал морьтон ирж буух нь Дорлиг байлаа. Тэрээр шуудхан алхсаар гэрийн гадна зогсох Галсан дээр очиж мэнд усаа мэдэлцэв. Дорлиг : – Ноёнд бархаалхах хэрэг байна

өргөөндөө байна уу гэхэд Галсан – Байна байна. Та орно уу гэж найр тавьлаа. Гэрийн үүднээ очиж хэт хутгаан буулгаад Дорлиг оров. Навааннэрэн гэрийн баруун хойно байх өндөр сэнтийдээ залрах агаад гэрт аягач хүүхнээс өөр хүн үгүй байлаа. Дорлиг их л ёсорхуу мэндлээд гэрийн баруунтай гарч суув. Ноён : – За бух ямар хэргээр явна гэж нэг л янз муутайхан асууна. Харин Дорлиг: – Нэг айхтар босуул гараад толгойг нь өндөр үнэлж хэмээн сонсов… гээд аягач хүүхний барьсан том хултай айргийг гүд гүд залгилав. Тэгээд үргэлжлүүлэн: – Нутаг орны нэр бузарласан тэр нохойг би барьж ирнээ та хараарай гэж их л аагирхуу хэлэв. Навааннэрэн ихэд басамжилсан шинжтэй тэр хулгайг ч хэр баргийн аавын хүү барьчихгүй байхаа. Яахав чи барьчихдаг юм бол Чүлтэм бэйсийн хэлсэн шан чинийх болно биз. Болтугай гэж ерөөе дөө гээд хүр хүр инээнэ. Угийн хүнд бөхөлзөж яваагүй Дорлиг

зэвүү нь хүрч – Та намайг басамжилж байх шиг . Би ч халхад данстай сайн эр юм шүү. Бариад ирэхийн цагт бэйсийн шан дээр таны хувийг нэмж авна гэдэгээ хэлчихэе гээд гарч одлоо. Наваан ганцаар их л доогтой инээсээр үлдэв . Хэнтийн ян их уулын хаахна нь яваагаа Баатар үл мэднэ. Тэр хоёр хоног хэлэн дээрээ огт юм тавиагүй бөгөөд зүгээр л хар зөнгөөрөө л явсаар байгаа билээ. Уух ус элбэг хэдий ч үнэхээр их өлсчээ. Яг хаачих гээд цаашид яах гээд ингээд яваагаа ч өөрөө үл ойлгоно. Өөрийг нь тойроод их уулс түүнийг бүрхсэн моддоос өөр юу ч үгүй байв. Юутай ч ямар нэг аргаар юм олж идэхгүй бол хэцүү болжээ. Тийн явсаар нэгэн сэрүүн горхи урссан хэсэгхэн чөлөөнд ирлээ. Бөгтөр зээрдээ услаад эндээ хэсэг амархаар шийдэв. Морио суллаж усанд тавьчихаад моддын сэржигнэх чимээ хийгээд ямар нь үл мэдэгдэх шувуудын жиргээнийг сонсож хэсэг хэвтлээ. Хэн нэгэнд гомдоод байгаа ч юм шиг аль эсвэл энэ орчлонгоос тасарчихаад дахин хүний бараа харахгүй болчихсон ч юм шиг цаанаа л тавгүй цээжинд нь нэг зүйл бөглөрчихөөд байлаа. Өвгөн аав нь л их бодогдоно өөр хэн ч байхав дээ түүнд. Тэрээр энэ эзгүй их ууланд цаашид хэрхэхээ үнэхээр мэдэхгүй байлаа. Бүр буцдаг ч юм билүү гэж хүртэл бодно. Ийн хэвтсээр мөн л зүйрмэглэжээ. – Босоорой хүү минь , хоолоо ид гэх өвгөн аавынхаа дуунаар тэр сэрлээ. Ухасхийн бослтол

цав цагаан үс сахалтай үлгэр туульсийн гэж хэлмээр өвгөн хажууд нь зогсоно. Тэр нүдэндээ ч итэсэнгүй . – Залуу хүүг цочоочихвуу даа гээд өвгөн инээвхийлэнэ. Хүн мөн байна гэж бараг хашгирах шахсан Баатар – Та .. та хэн бэ юун хүн бэ гэж арай ядан асуулаа. Тэгж хэлэхийн сацуу чанасан махны үнэр хамар цоргиж ходоод нь хөвхөлзөөд ирлээ. -Тайвшир хүү минь эхлээд юм идээд ав бидэнд ярих цаг их гарна байх гэж бодож байна гээд өвгөн цааш эргэв. Баатар араас нь харвал цаахна нь ил гал дээрх жижиг хумбан тогоонд мах буцлах нь уур савсуулж харагдана. Саяныг болтол мэлэрч зогссон Баатар өвгөний араас ухасхийн гүйцэж очлоо. Өвгөн галын хажууд завилан суугаад – Суу хүү минь эхлээд үүнээс уу миний мэдэхээр чи сүүлийн нэг хоног юм идсэнгүй гээд үндсэн тагшинд шөл хийж өгөв. Баатар бүүр ч гайхлаа гэхдээ шөл болоод мах л юунаас илүү анхаарлыг нь татна. Тэр дахин элдэв зүйл шалгаасангүй тагшинд нуугих өтгөн бор шөлнөөс бага багаар оочиллоо. Түүний хамрын хөлс бурзайх аж. Халуун шөлийг уух хооронд өвгөн тогоотой махыг гаргаж эгнүүлэн тавьсан үзүүр тохой хэрийн гурван мөчирөн дээр сэврээн тавьлаа. – За хүү минь яарах хэрэггүй тайван ид гээд мод толгой гарган тамхи нэрлээ. Баатарт урьд өмнө ийм амттай мах идэж байгаагүй мэт санагдана. Булчин махыг шөрмөстэй юутай хээтэй нь

шир шир зажилана. Зарим нимгэн ясыг ч тас няс хийтэл хазлана. Тэгэх тоолонд нь шанааных нь булчин дээш доош гүйх мэт гөвс гүвс хийх ажээ. Тэр одоо л өвгөнтэй ярилцах сэхээтэй боллоо. – Гялайлаа өвгөн ах минь . Та намайг нэг хоног юм идээгүй гэж яаж мэдээ вэ . Би бүүр хоёр хоног хоосон явсан шүү гээд хүүхэд шиг инээв. – Би чамайг алсаас хараад бүтэн хоног явлаа. Уулнаас бууж тамхиа залгуулчихаад явж байхдаа чамайг харсан юм. Эхэндээ оргодол босуул амьтан байх вий гэж бодсон. Сүүлдээ ч надад лав гэмгүй мэт санагдсан. Тэгээд энд буухыг чинь тэр энгэрээс хараад нааш иртэл хүү чи унтчихсан байсан шүү. Залуу хүний нойр гэж сайхан юм даа … гээд өвгөн инээлээ. – Ах минь би үнэндээ оргодол босуул хүн шүү дээ гэж Баатар царай бараалгав. Өвгөн улам ихээр инээн – Өвгөн би энээхэн ууланд 20 гаруй жил толгой хоргодлоо. Элдэвийн юм их үзсэн дээ. Хүү чамайг гэмтэй хүн гэж бодохгүй . Үнэхээр ханат гэртээ амар байж чадахгүй хангайгаа бараадсан бол өвгөн ах нь чамайг цааш гэхгүй шүү гээд өвгөн царайгаа төв болгов. Их уулсын нэгээхэн бэлд дөрвөн морьтон тал

талаас ирж уулзах бөгөөд дөрөө мултлан бууж тамхилцгаана . Тэдгээрийн нэг нь мань бух Дорлиг байлаа. Тэд ийн нэгэн цагт нэг газар цуглахыг бодоход өмнийн холбоотой хүмүүс бололтой. Дорлиг бусаддаа хандан: – Норов , Галсан хоёр бидэнтэй явахгүй гэсэн шиг байна түүнээс ирэх болчихсон. Энэ хэргийг гүйцэлдүүлээд авах шан маань өндөр боллоо гэсэн л үг биздээ гээд уул хад доргитол сүртэй инээлээ. – Угаас сүр болж тийм олуул явах хэрэг байсан юмуу хэмээн хууз сахалтай бүдүүн хар хүн хэлэв . Энэ хүн бол Найдан гэх эр бөгөөд манж төрийн нүүрэн дээр монгол цэргийн нэгэн захирагч байсан хүн. Харин нөгөө хоёр нь Дорлигийн адил сайн эр гэх нэрийн дор хулгай дээрэмд гаршсан этгээдүүд бөгөөд Шарав, Лувсан нар гэдэг билээ. Эд бол Баатарыг барьж Чүлтэм бэйсд тушааж өндөр шан харамж авахаар хэлэлцсэн нь энд цуглахад хүргэжээ. – Басаж болохгүй бэлтрэг байгаа юм. Намайг нэг алах шахсан шүү гэж үнэн сэтгэлээс хэлэв. Лувсан гэх бүдүүн хүзүүтэй мулзан толгойтой эр – Ээ мэдэхгүй мань бух Дорлигийг дөнгөсөн эр гэхээр бэлтрэг биш чоно биш үү гээд бас л чангаар хоолой шахаж хөхрөх нь мөн л сүрийг үзүүлсэн мэт хар харагдана. Ингээд Дорлиг Баатарын талаар мэддэг бүхнээ бусддаа хэлж тэд цааш хөдөллөө. Нийслэл хүрээнээ зээлийн газар хүмүүс нэгэн модон хашаан тушаа овоорч харагдах бөгөөд хэн нэгэн ямар нэг зүйлийг өндөр дуугаар үсэглэн ядаж уншина. Тэр нь Баатарыг барьж авчирсан хүнд Шанзавын яамнаас тусгайлан маш өндрөөр шагнах тухай ажээ. Мөн Баатарын царайг дүрслэн зурсан нь хүнд танигдахаар байсан бөгөөд нутаг хошууг нь хүртэл маш тодорхой дурьдсан байв.

Ийм утгатай барлаж хэвлэсэн зар бичгийг нийслэл хийгээд аймаг хошууд болгоноруу илгээжээ. Энэ бүхнийг Чүлтэм Бэйсийн зохион байгуулсан гэдэг нь тодорхой. Үнэндээ голомт залгах ганц хүүгээ алдсан бэйс бээр уг алуурчныг олоход бүх хөрөнгөө өгсөн ч чадахаар байлаа. – Өвгөн ах нь 25 жилийн өмнө Манж чин гүрний цэргийн жанжинг цохиж алсан хэргээр толгойгоо авхуулах ял сонссон юм. Би тэгхэд 40 гаруй л настай байж. Нэгэн сайн нөхрийн буянаар нийслэл хүрээнээс оргосон ч гэр бүлээ аварч чадаагүй. Үхэе гэж бодсон ч цагаа тулахаар хүн гэдэг амьтан хар толгойдоо мөн ч их хайртай юм билээ дээ… гээд өвгөн бөгшүүлэн ханиав. Тэрээр цааш нь эхнэрийг минь цавчиж алаад хүү охин хоёрг минь бээжинрүү зарчихсан юм билээ. Би их хожим мэдсэн. Чадлынхаа хэрээр өс хонзонгоо авна гэж хэдэн манж цэрэг цааш харуулснаас хэтрээгүй. Эцэст нь эзэн чингис хааныг маань элгэндээ нууж аварсан энэ их уулсыг бараадсан даа гэж… цагаан сахалт өвгөн ярив. Энэ хүн бол Түшээт Хан аймгийн Далай

Гүний хошууны харьяат Гомбо гэгч билээ. Одоо бол мэр сэр мэдэх хүмүүс уулын өвгөн гэдэг болж. Хар модны гишүү чад пад хийн оч хаялаж Баатар уулын өвгөнтэй хууч хөөрсөөр саяхан л орчлонд ганцаар мэт сэтгэж явснаа ор тас мартжээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *