Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “2-р хэсэг”

2 секунд уншина
0
0
567

Ууж идсэн зүйлээсээ болоод дутуу нойртой сэрсэн Чүлтэм бэйс тусгайлан барьж өгсөн цагаан эсгий гэрийн баруунтай бие хөнгөлөөд буцаж явахдаа болж буй үймээн шуугианыг хэрэгт дурлан ажив.

Нэгэн бараан үхэр л тойч давхиад байхаас бусдаар нүд нь гүйцсэнгүй. Тиймээс гэрт орж биеэсээ салгадаггүй урт гуулин дурангаа аваад галгүй болж цэнхэртсэн баруун нүдэндээ барив. Тэгмэгцээ бухын

хүзүүг нуга мушгих хархүүг хараад : – Үгүй тэр. Ийм юм гэж бас байдаг аа хэмээн өөртэйгээ ярина. Хэрэг явдал шувтарсан хойно бэйс бээр хөнгөн эсгий үүдийг нь сөхөж тогтоосон гэр өөдөө хөлөө зөөж ядан

орлоо. Гэрийн зүүнтэйх намхан модон орон дээр нэгэн залуу эр сэрэх шинжгүй унтана. Энэ маань идэж ууж, унтаж хэвтэхээс өөрийг мэдэхгүй барам боллоо шүү. Дэндүү их эрхлүүлсэний гор одоо яая

гэхэв. Хэмээн бас л өөртэйгээ ярьсаар. Уг залуу эр бол Чүлтэм бэйсийн ганц хүү Дугар билээ. Хэрлэн голын сав, хөвөөгөөр хонин сүрэг дуурэн бэлчих нь ногоон хивсэн дээр цацсан мянга мянган шагай мэт. Хөхөөн

дуу хаа нэгтэйгээс хүмүүний сонорыг мялаан эгшиглэх нь хөдөө нутгийн үзэсгэлэнд хөг нэмэв үү гэлтэй уянгалаг. Хот айлын хөгшид , залуусын дунд хоёр бухыг номхруулсан Баатарын тухай л ярьцгаана. Харин Баатар хүү өвгөн ааваасаа зэмлэл хүртэж суух аж. – Яачихсан дотортой хүн бэ чи. Хөгшин надаас түрүүлж ханан гэрээ орхих гээ юу. За тэр болиё гэж бодоход Навааннэрэн ноён чамаас бухаа нэхвэл яаж барагдуулах болж байна. гэх зэргээр өвгөн хүүгээ зэмлэнэ. Баатархүү дуугай хэсэг сууснаа: – Ааваа голын аралд байгаа агтыг гаргая даа гээд гарлаа. Өвгөн хүүгийнхээ араас харж шогширсоор үлдвэй. Ноёны

өргөөнөө Чүлтэм бэйс Навааннэрэн хоёр мах идэж сууна. – Тэнхээтэй нь ч ярих юмгүй ээ . Хөөрхийс их зовлон үзсэн улс тэгээд манай адууг харгалздаг юм. Би бухын авлага хэлэлцэхгүй ээ гэж Навааннэрэнг өгүүлэхэд: – Тэр ч тийм биз. Би хүүг нийслэл хүрээ авч явбал ямар гэж бодно. Энэ их хүч тэнхээг адуу маллахаас өөр зүйлд ашиглах хэрэгтэй шүү гэж хэлээд Чүлтэм,Наваан өөд харав. Ноён хар цагаан дуугүй мах идэх зуураа Бадамдоржтон(шанзав) миний айлтгалыг болгоох боловуу хэмээв. -Болгооно . Цаг нь болохоор гэж Чүлтэм хэлэх нь тэдний хооронд ямар нэг чухал тохиролцсон хэрэг буйг илтгэнэ.

Хорвоогийн нэгэн өдөр өнгөрдгөөрөө өнгөрч бэйл өөрт нь бараалхах хүмүүсийн хөлд дарагдсаар . Хошууны бэл бэл бэнчинтэй бүхэн хадаг ембүүг бэйлд өргөж , ууж идсээр найр дахин хавтгайрав. – Та минь ээ сүйд боллоо яадаг билээ гэх нэг эрийн дуу хот айлыг цочоов. Тэр бол өнөөх Дорлигийг эсгийнээс сулласан Доной болой. – Юу болов яав гэсээр Навааннэрэн дан торгон цамцаа хальт эгэлдэргэлсээр их гэрийн үүднээ гарч ирлээ. Хоньчин эр гүйн ирж өмнө нь сөхрөөд Ноён минь өршөө энүүхэн баруун жалганд Чүлтэм бэйлийн хүүг хөнөөчихсөн байна гээд уйлагнав. Навааннэрэнгийн зүүн хавиргаар хүчтэй хатгаж нүд нь харанхуйлах шиг боллоо . Үүнтэй зэрэгцэн Чүлтэм бэйл – Хаана

байна гэж бархирсаар хүрч ирэв. Чүлтэм, Навааннэрэн хоёр хэсэг эрчүүдтэй мөнөөх жалга дээр ирэв. Үхдэлийг харвал ямар нэгэн ир хүчээр нүүрийг нь нуруу тийш хартал мушгин хороожээ. Чүлтэмийн нүднээ хүзүүгээ хуга мушгиулан үхэж буй хүрэн бух харагдах шиг боллоо…Чүлтэм үүрээр гэртээ орж ирэхэд хүү Дугар нь байгаагүй бөгөөд тэр бээр нэг их зүйл бодолгүй нүдний хор гаргахаар хэвтжээ. Хэсэг дугхийж сэрээд уг гаслант мэдээг сонссон нь энэ. Гэрийн баруун хойморт царай нь цонхийж шаргалтсан Чүлтэм ямар нэг зүйлийг таг

гөлрөөд нүд ч үл цавчин сууна. Яахаа үл мэдэн уймрах Навааннэрэн зүүн хойморт мод толгойтой ноцолдон байх. Гэнэт гаднаас хоньчин эр Доной орж ирмэгцээ: -Та бүхэнд айлтгал байна гээд салгалж чичрэн мөлхсөөр Навааннэрэнрүү дөхөв. Гэнэтийн энэ явдалд цочсон уу аль эсвэл тээршаасан уу Навааннэрэн – Яах гээв гэж ширүүн асуув. Мөнөөх эр: – Жаа зүрхлэн айлтгахад Чүлтэм бэйсийн хүүг гээд түгдэрхэд : – Алив түргэн хэлээтэх гээд Чүлтэм хашгиран босч ирлээ. – Үүрийн гэгээ цайхын өмнөхөн таны хүүг нэг хүн дагуулаад баруунтай явж байхыг би үзсэн билээ. Тэр бол адуучин Баатар байсан гэж … өнөөх эр арай ядан эвлүүлж хэлэв. Энэ үгэнд Навааннэрэн үнэхээр их цочирдов . Хэдий хүч тэнхээ ихтэй ч Баатар хүү хүний амь бүрэлгэх хүн биш, тэр тусмаа ямарч шалтгаангүйгээр шүү гэх бодолд дийлдэнэ. – Тэр муу нохойн гөлөг хаана байна. Одоохон барьж ир гэх Чүлтэмийн хахир дууг сонсоод Навааннэрэн сая нэг бодлоосоо салав. Тэрээр лавтай үнэн эсэхийг дахин лавлаад Галданг дууд гээд хоньчинг гаргав. Гаднаас

Галдан хэмээх өндөр хар хүн орж ирлээ. -Баатар хаана байна. Барьж хүлээд аваад ир гэхэд учрыг гадарласан эр гарч одов. Төд удалгүй адуунаас ирээд унтаж байсан Баатарыг хэдэн эр гарыг нь ард нь хүлээд ноёны үүдэнд авч ирлээ. Хөөрхий Ядам хөгшин дагалдан иржээ. Тэрээр хүүг минь гэтлэшгүй ялд унагаах нь яадаг билээ гэж дотроо халаглахаас өөрийг хийж үл чадмой. – Миний ганц хүүг ямар учираас хөнөөв чи . Чамайг нийслэл хүрээнээ аваачиж, яс бүрийг үеэр нь, мах бүрийг ширхэгээр нь салгаж ална даа … хэмээн Чүлтэм бэйс үсчинэ. Тэр бол тэгж бэлээхэн чадах нэгэн билээ. Ядам өвгөн болоод Баатарын яриаг огтхон ч үл сонсоно. Навааннэрэн ч өмгөөлж чадсангүй. Дэмий л : – Энэ баатарыг аваачиж хорь гээд өргөө өөдөө

оров. Хэдэн эрчүүд хүүг нь аваад явах замд өвгөн дагаж хэдэн үг сольж амжаад үрчгэр хар зовхио алгаараа нухлан умгар хар гэрлүүгээ алхах нь нэн өрөвдөлтэй. Харгалзан явах эрчүүд Баатарт хандан : – Яана вэ дүү минь. Энэ Чүлтэм бэйс бол тун яггүй хүн гэж дуулдсан гэх мэт санаа зовсон байдлаар хандах аж. – Би маргааш өглөө хөдлөнө. Энэ зулбсагыг аваад явна гэж Чүлтэмийг омогдоход Навааннэрэн юу ч хэлж үл чадаад зүгээр л толгой дохьлоо. Зуны богино шөнийн тэнгэрт аль хэдийн одод түгжээ. Голын хөвөөнд хоёр морьтон байх агаад нэг нь хоньчин эр Доной нөгөө нь бух Дорлиг нар байлаа. Дорлиг хоёр ширхэг жижиг мөнгөн ембүүг өнөөх унжгар эрийн гарт атгуулаад: – Өмнө чамд хэлж байсан даа. Ам бөх бол амь бөх гэж. Санаж яваарай чи. Хэрэв энэ хэргийн талаар учиг алдсан байвал бэйлийн хүү мэт

болно шүү гэж хэлээд давхиад явчихав. Айлуудаас зайдуухан нэг шургааган амбаар байх бөгөөд түүн дотор Баатар хана налан хөл жийж сууна. Хаалганы модон оньс торхийн дуугарч нэг хүн орж ирсэн нь Навааннэрэн байлаа. Тэрээр шуудхан л : – За хүү минь би чиний эцэгтэй угсаа гарвал гэлгүйгээр хар багаас тоглож өссөн хүн. Тэгээд ч чамайг хүний амь хөнөөсөн гэж огт бодохгүй байна. Чүлтэм бэйс бол хахир хатуу бөгөөд эрх мэдэл нэр нөлөө ихтэй хүн. Би бол яаж ч хичээгээд чамайг авч үлдэж чадахгүй. Хүү минь чи одоохон оргож зайл гэв. Баатар: – Хөгшин настай эцгээ орхиод би хаачих билээ

гэж итгэл муутай өөдөөс нь хараад санаа алдана. Дүү минь халх дөрөв, шавь тавд Чүлтэм бэйс болоод түүний ивээгч Шанзав Бадамдорж нарын гар хүрэхгүй газар гэж үгүй. Тиймээс хүн хөлөөс аль болох хулжиж яваарай. Өвгөн эцэг чинь манай хаяанд алзахгүй яв хүү минь . Үүнээс удааширвал оройтно гэлээ. Баатар гялайлаа ах минь гэхээс өөрийг хэлсэнгүй. Ноён үргэлжлүүлэн: – чанх урагшаа голын бургасанд эмээл хазаартай морь бий. Чамд хэрэг болох багахан зүйлсийг бэлдсэн байгаа. Өвгөн эцэгтэйгээ уулзах гээд хэрэггүй . Би хожим аавд чинь учрыг хэлнэ. Харин би хаалганы оньсийг түгжиж

үлдээе. Хэрхэн гарахаа чи мэд гээд гарч одлоо. Хаалганы оньс тор хийн цоожлогдож Баатар ганцаар үлдвэй. Баатар хэсэг суугаад шийдсэн мэт ухасхийн бослоо. Тэрбээр шургааган амбаарны хаалгыг ганц хүчтэй өшиглөөд цөм цохин нээв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *