Home Өгүүллэг Анагаагч төгсгөлийн 11-р хэсэг Зохиолч:Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч төгсгөлийн 11-р хэсэг Зохиолч:Э.Мөнхсүмбэрэл

28 second read
0
0
485

За миний охин энийг өмсчих.-гээд ээж цүнх уудлан бүх хувцсыг нэг нэгээр нь гаргаж надад харуулж байлаа.

Түүний нүүрэнд баяр тодрох ба би түүнийг өмнө нь ийм их аз жаргалтай байхыг хэзээ ч харж байгаагүй санагдана. -Миний охин одоо ингээд гарлаа шүү дээ. Эмнэлэгт хичнээн удаан байв даа чи минь.

Сараа өчигдөр ээжтэй нь ярьж байналээ. Охинтэнгэр бөөн баяр удахгүй сургуульдаа орно гэж байна гэсэн. -Тийм үү? Ямар сайн юм бэ? Би ч бас удахгүй буцаад оюутан болж болох байх даа?-Тэгэлгүй яадаг юм бэ. Одоо чи минь хүссэн бүхнээ хийж болно.

Нээрээ дээрийн ирсэн хүү чиний найз гэсэн үү? Тэр хүү чинь хаана сурдаг юм оюутан уу?-Тэр үү…оюутан. Тэр их мундаг эмч болно гэсэн. -Тийм үү? Сайн л хүү шиг байналээ. -Тийм ээ.

Их сайн залуу. Би түүнийг бодох үед зүрхээр хатгах шиг болж, тэрнийг яасан бол гэсэн бодол намайг хэдэн өдөр тарчлааж байлаа. Охинтэнгэр эдгэж би ч бас эдгэсэн гэхээр тэр надад өвчинг өгөлгүй надаас ч бас авсан гэсэн үг.

Тэр одоо амьд байгаа болов уу? Олон бараан бодлууд намайг шаналлын ангал руу түлхэх үед ээжийн намайг дуудах дуу тэр олон бодлуудаас аварлаа. -За охин минь хурдал. Эмчтэй нь уулзчихаад харих хэрэгтэй шүү дээ. -За ээжээ. *** ***Би бусдын л адил гэртээ сэрж байна. Яг л жирийн л нэг охин шиг орноосоо өндийн нойрмог нүдээр гал тогоо руу ороход ээж өглөөний цай бэлдэнгээ над руу инээмсэглээд:-Өглөөний мэнд охин минь.-гэж угтаж байна. Гэвч нэг л зүйл өөр.

Би энэ бүхний үнэ цэнийг мэддэг болчихож. Бусдын нүдэнд жирийн л үзэгдэл мэт боловч энэ бол миний хувьд хамгийн том мөрөөдөл хүслийн минь нэгт байсан. Хоёр дүү минь надад эрхлээд, намайг тойрч дүрсгүйтээд, аав тайван гэгч зурагт үзээд буйдан дээрээ сууж байна. Би аз жаргалтай байна бүр дэндүү их. Магадгүй би яг одоо диваажинд байгаа мэт санагдаад байна.

Надад энэ бүхнийг өгсөн намайг хэн гэдгийг ч бүрэн мэдэхгүй тэр залуу миний амьдралд орж ирсэн шигээ ахиж гарч ирсэнгүй алга болсон байв. Гэнэт ээж утсаар ярьж байснаа над руу ирээд:-Миний охин? Хүн утсаар ярья гэнэ.-гээд утсаа надруу сунгахад би утсыг аваад чихэндээ наан:-Байна уу?-Аан сайн байна уу. Чи Солонго мөн үү?-Тийм байна. -Би…би Эрдэнээгийн ээж нь байна аа.Энэ үг намайг баярлуулах шиг нөгөө талаас айлгаж байлаа. Тэр үргэлжлүүлэн:-Эрдэнээ…Эрдэнээ нь хоёр хоногийн өмнө өнгөрчихсөн…-утасны цаана байгаа хүн зөөлөн мэгшүүлж байгааг би бүдэгхэн дуунаас нь мэдэж байв. Тэр өнгөрчихжээ.

Миний хэлсэн үгнээс болоод бусдад ч дамжуулалгүй өөрийгөө золиослочихож. Би үнэндээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Хүү нь намайг авраад өөд болсон гэдгийг энэ эмэгтэй мэдэхгүй байгаа. Магадгүй өөрийгөө ч буруутгаж, зовж тарчилж байгаа байх гэсэн бодол намайг зовоож байв. -Эрдэнээ нь чамд нэг захиа, нэг зүйлтэй үлдээсэн байна л даа. Хэрвээ хүсч байвал ирээд авах уу?-Би очно оо эгчээ. *** ***Эрдэнээ өдөр бүр энэ гудмаар алхаад энэ байшинд ирдэг байсан байхдаа гэсэн бодол түүний гэрлүү орох замд бодогдлоо. Байшинд ороход олон хүмүүс цугласан байх ба бүгд л дор бүрнээ чив чимээгүй, гунигтай харцтай харагдана.

Намайг орлоо гээд хэн ч яах гэж явааг, хаанаас ирсэн хэн болохыг асуусангүй. Харин өдөр бүр уйлснаас болоод нүд нь хавдчихсан нэгэн эгч ирээд:-Солонгоо юу?-Тийм ээ. Тэр эмэгтэй эргэж нэг харснаа:-Хоёулаа гаръя даа. Би түүнийг дагаж байшингаас гарлаа. -Чи түүний найз байсан уу?-Ти…тиймээ. Тэр миний хувьд маш чухал хүн байсан. -Тэгээд л чамд үүнийг үлдээсэн байх л даа.-гээд гартаа барьсан дугтуйтай зүйлээ над руу өгөөд:-Түүний найз байсанд баярлалаа. Тэр минь их сайн хүү байсан.-нүднээс нь хацрыг нь даган нулимс урсах ба тэрээр бодолд автан суух аж. -Тэр нас барахаасаа гурван хоногийн өмнө ирэхдээ аавдаа бас надад хайртай шүү гэж хэлсэн. Тэр энэ үгийг байнга хэлдэггүй ч үйлдлээрээ харуулдаг байсан. Намайг бие өвдөх үед өглөө босоход миний орны хажууд хэрэгтэй эмнүүдийг хүртэл жагсаагаад тавьчихдаг байсан. Би дүүг нь хэдэн жилийн өмнө алдсан харин одоо хүүгээ алдлаа.

Би яагаад хүүгээ хорт хавдартай тэр нь бүх биеэр нь тархчихсан байхад нь мэдээгүй юм бол оо? Ердөө л нэг өдөр дагуулж яваад эмнэлэгт үзүүлчих сэтгэл хайр надад байсангүй. Би их муу ээж байсан байх. Тэгээд л бурхан надаас хоёр үрийг минь булааж. Би түүний гараас атгаад:-Тэр их сайн хүн байсан. Өөрөөсөө ч илүү бусдыг боддог. Тэр таныг маш гайхалтай, хорвоогийн хамгийн сайхан ээж гэж ярьдаг байсан. Өглөө бүр бэлддэг цайг чинь уух түүний хамгийн дуртай зүйл гээд надад гайхуулж ирээд л ярьдаг байлаа. Та түүний хувьд хамгийн төгс ээж байсан.

Тэр өөрийнхөө ээжийг ингэж өөрийгөө буруутгахыг зөвшөөрөхгүй. *** ***Би гэртээ орой болсон хойно ирлээ. Ээж их санаа зовчихсон харагдана. -Чи өдөржин хаагуур ганцаараа явчихав? Бие чинь хараахан бүрэн эдгээгүй шүү дээ. -Би зүгээр дээ ээжээ. Би өрөөндөө ороод ширээний урд дугтуйтай зүйлийг тавьсан ч задлаж зүрхлэхгүй хэсэг ширтэж суув. Хэр удаан харж суусныг мэдэхгүй би итгэлгүйхэн дугтуйг задалж эхэллээ. Дотор нь захиа бас түүний утас байв. Би дөрвөлжлөн эвхсэн захиаг дэлгэн уншиж эхэллээ. “Сайн уу. Одоо чи жирийн охин болсон шүү. Ахиж урт үстэй охидыг харж атаархахгүй, үхэх өдрөө тоолж суухгүй, бас тэр охиныг ч үхэхийг харахгүй. Нээрээ хүсвэл наад утсаараа одоо хүссэнээрээ оролдож, төрөл бүрээр “маяглаж” зургаа дарж болно шүү за.”Миний хацрыг даган нулимс миний харуусалтай цуг урсана. “Надаас болж битгий уйлаарай. Бурхан надад ийм чадвар өгсөн нь чам шиг гайхалтай охиныг авар гэсэн болохоор л байх. Одоо чиний амьдрал миний өгсөн бэлэг учраас уйлж, гуниглаж хором мөчүүдийг өнгөрөөвөл зүгээр өнгөрөөхгүй шүү.

Одоо хүссэнээрээ алхаж, идэж, хэсч, зугаал. Хичнээн эрүүл байсан ч амьдрал богинохон шүү. Би чамд хайртай Солонгоо. Би чамд аминаасаа ч илүү хайртай шиг чи ч бас өөртөө тийм л их хайртай байгаарай. Нээрээ утсан дээр бэлэг байгаа.” захиа ингээд дууслаа. Би өвдгөө тэврээд хэсэг уйлав. Тэр миний төлөө одоо үгүй болчихлоо гэсэн үнэн намайг цурхиран уйлахад хүргэж байлаа. Хэсэг уйлсны дараа би утсыг асаахад нүүрэн дээр нь бидний саравчинд авахуулсан зураг харагдах нь тэр.

Тэр инээгээгүй ч хоёр хуруугаа гозойлгочихсон, харин би шүдээ ярзайлган инээсэн байх нь үнэхээр хөгжилтэй харагдана. Би галерей рүү нь ороход миний нэрээр хаягласан нэгэн бичлэг байлаа. Би бичлэг дээр дарав. Бичлэгт тэрээр ядруухан бас нүдэн доогуур нь хөхөрсөн харагдана. -Гадаа ямар гоё байна аа. Өчигдөр саравчинд хэлсэн үгэнд уучлаарай. Үнэнээсээ хэлээгүй юм шүү. Чамайг харахыг ямар их хүсч байна гээч. Ядаж…ядаж сүүлийн удаа холоос ч хамаагүй харахсан. Чамд юу ч хэлэлгүй энэ бүхнийг хийсэнд ахиад уучлаарай. Одоо чи намайг зодох гэсэн ч өнгөрсөн байх л даа.-гээд тэр инээх гэхэд ханиалган хэсэг камераа өөр тийш эргүүлснээ арай дээрдэхдээ ахин түүний царай харагдлаа. -Солонгоо? Хайртай шүү. Одоо…одоо жаргалтай амьдраарай.

Яагаад гэвэл одоо энэ чиний биш бидний амь учраас.Бичлэг ингээд дуусчихав. *** ***-Босоорой Солонгоо, хүүе босол доо. Чи өнөөдөр хичээлтэй биз дээ. За алив босооч.Ээжийн энэхүү дуудлагаар би нүдээ нухлан сэрээд ариун цэврийн өрөө рүү зүглэлээ. Өглөөний цайгаа уучихаад босох гэтэл ээж:-Өнөөдөр шалгалттай гэл үү?-Тийм ээ. Дээгүүрт орвол гадаад руу тэтгэлгээр явах юм шиг байна лээ. -Өө ямар сайн юм бэ. За амжилт миний мундаг охин.-гээд ээж духан дээр үнсэхэд би яаран босоод хувцсаа өмсөнгөө үүдний толинд өөрийгөө нэг хараад үсээ ардаа боов. Орцоор дөнгөж гарахад нар нүүр төөнөн шувууд жиргэж их хотын шинэхэн өглөө гайхалтай байлаа. -За хамтдаа эхэлцгээх үү? Эрдэнээ…Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…