Нүүр Өгүүллэг Анагаагч 10-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 10-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

19 секунд уншина
0
0
218

Би түүнийг дагуулан өрөөнд ороход Сараа эгч охиныхоо хажууд гарнаас нь атгаад сууж байв.

Ээж бас миний орон дээр суугаад Охинтэнгэр лүү их л гунигтай ширтэж байснаа хаалга онгойход надруу бас Эрдэнээ рүү харав. Эрдэнээ тэр хоёрт хандан:-Сайн бай…Түүнийг яагаад гацсаныг би ойлгож байлаа.

Охин нь ийм байгаа охины эх яаж сайн гэхэв дээ. Эрдэнээ Охинтэнгэр охин руу ойртоод зөөлнөөр гарт нь хүрээд:-Бүх зүйл сайхан болно. Бүх зүйл…Эрдэнээ өрөөнөөс гараад л өвдөг сөхрөн унаад өгөв.

Би яаран босоход нь туслан хажуунаас нь дэмнэн өргөөд хажууханд байгаа сандал дээр суулаа. -Чамд маш их баярлалаа. Харин одоо надад өгөөрэй. -Би харимаар байна. -Мэдээж болно. Чи их ядарсан байх. Гэхдээ чи өвчнийг бүрэн эмчилж чадахгүй шүү дээ.

Өөр нэгэнд өгч болохгүй, чи өөрөө тээж явбал өнөө шөнө ч үхэж магадгүй. Би гуйж байна. Надад одоо ганц сарын ч хугацаа үлдээгүй. Намайг…намайг амьдралдаа ганц удаа гайхамшиг үйлдэхэд туслалдаа. Энэ бүхний төлөө бид учирсан ч юм бил үү?Яагаад ч юм би дахиад л уйлчихлаа.

Гэхдээ энэ нулимс миний төлөө биш түүний төлөө гаргасан нулимс байв. Учир нь түүний нүүрэнд ямар их өвдөлт мэдрэгдэж байгаа нь надад илхэн харагдаж байлаа. -Чи энэ янзаараа…Намайг үгээ дуусгаагүй байхад Эрдэнээ миний уруул дээр үнсчихэв. Би нүдээ анихад миний хацрыг даган нулимс урсана.

Яг одоо түүнээс над руу өвчин шилжиж байгааг би мэдрэх шиг болов. Тэр ч бас яг одоо шаналж байгаа байх. Уучлаарай…чамаар ийм муухай зүйл хийлгэж байгаад… .*** ***Бид хоёр анх танилцсан өнөөх л саравчиндаа сууцгааж байв. Бид хоёр чимээгүй нэг нэгнээ ширтэж байтал тэр түрүүлж ам нээлээ. -Би бас түүнтэй адил өнөө маргаашийг давахгүй болов уу? Эсвэл надад өөрөөр үйлчлэх болов уу?-Уучлаарай. Би энэ тухай ярьмааргүй байна. Чамайг энэ хорвоогоос явах үед би энд баймааргүй байна. Би ядраад байна одоо харьлаа.-гээд намайг босоход тэр миний гараас атган:-Ингээд л үү?-Тийм ээ.

Чи одоо орохгүй бол бие чинь угаасаа муу байгаа. Бас баяртай. Бид ахин уулзахгүй.-гээд би түүний гарыг тавиулаад цааш алхав. Булангаар эргэхийн өмнөхөн эргэж харвал би түүний гомдол дүүрэн нулимстай нүдийг олж харлаа. Үүнээс цааш би харж чадахгүй нь. Би энэ удаа гэр лүүгээ алхаж явмаар санагдав. Би өмнө нь яагаад алхахыг үзэн яддаг байсан юм бол оо? Өдөр бүр надад хар бараан санагдаж, дүүгээ өнгөрснөөс хойш би инээж үзсэн юм болов уу? Гэтэл хорвоо чинь хэтэрхий богинохон байж. Энэ бүхнийг Солонго ойлгодог учраас өвдөлт бүхнийг тэсвэрлэн инээж, хором мөч бүрээс, харагдах юм бүхнээс гайхамшгийг олж хардаг байж. Чи гайхалтай юм аа. Би хэдий хүсээгүй ч нүднээс урсах нулимсыг гараараа түргэн түргэн арчин явлаа. Гадаа ямар гайхалтай юм бэ? Нартай цэлмэг, аз жаргалтай, гомдол гунигтай, залхуутай, яаруу гээд бүх хүмүүс холилдон надтай зөрж байв. Дэндүү дасал болсон гудамжаар алхаж, хичнээн жилийг ч мэдэхгүй намайг өдөр бүр угтдаг байсан хашаагаар орж гэрлүүгээ ороход ээж аав дуу чимээ болон угтана. -Өө ашгүй Эрдэнээ ирлээ.

Миний хүү ядарсан уу? Царай нь ямар ядруу харагдаж байна вэ? Юу болоов?-За чи хүүхэд дөнгөж орж ирэнгүүт хошуу дэвсээд бай л даа. Та гуай яагаад л оройтож ирээд байна айн? Хэд хоног хатгаа хүрж хэвтэж хэвтчихээд одоо хичээлээ сайн хийвэл дээр шүү мэдэв үү?Би тэр хоёрын энэ эгэл жирийн хайр шингэсэн үгнүүдийг сонсоод сэтгэл уужрах шиг болоход нүүр дүүрэн инээмсэглээд:-Ээж ээ, аав аа? Хүү нь ахиж оройтохгүй ээ. Хайртай шүү. -Чи чинь яачихаа вэ?-гээд аав инээхэд тэр цаана ээж хэдий инээсэн ч нүдэнд нь нулимс цийлгэнэнэ. Энэ үдэш гайхалтай халуун дулаан өнгөрч байх шиг. Өмнө өмнөхөөс ч илүү. *** ***Би түүний хэлсэн гомдлын үгнүүдийг бодсоор нүд хавдаад өглөөг болгожээ. Тэр мөс шиг үгнүүдийг хэлснээс хойш гурван өдөр болж байгаа ч би одоо ч гомдолтой байлаа. Миний толгой эргэж, халуурч байв. Би удахгүй үхэх болохоор тэр байх. Харин Охинтэнгэр орон дээрээ суучихсан хүүхэлдэйгээрээ тоглож байх бөгөөд ээж нь гаднаас бөөн баяр орж ирлээ. -Миний охин? Охинтэнгэрээ?-Яасан ээж ээ?-Эмч нь миний охиныг гэртээ харьж болно гэж эмч нь хэлж байна. Эмнэлгээс гарцгаая.

Ээж миний хажууд сууж байснаа тэр хоёр луу гайхан хараад:-Эмч нь нээрээ гар гэж байна уу?-Шинжилгээний хариу хавдаргүй гэж гараад байна гээд. Бас бие нь зүгээр байгаа болохоор эмнэлгээс гарч болно. Харин ойр ойрхон ирж үзүүлээрэй гэж байна.-гээд Сараа эгч инээгээд:-За охин минь алив энэ цамцыг өмсчих гээд цүнх ухан хувцаснууд бэлдэж байлаа. Ядаж тэр эдгэчихэж, харин удахгүй би үхэх байх. Би ч бас өчигдөр шинжилгээнд орсон ба өнөөдөр хариу нь гарах байлаа. Эмч гаднаас их л таагүй царайтай орж ирэхэд би юу хэлэхийг нь таамаглаж ядна. “Танай охины хавдар тараад бүх газраар нь халдварлачихаж”, “Охин чинь хүнд байна. Өнөө шөнийг давах эсэхэд эргэлзэж байна” гэх үгсүүд гарах болов уу гэж эмчийг ширтэн хэвтэхэд тэр ам нээв. -Энэ өрөө чинь одоо…ямар сонин юм бэ? Солонгоо чиний шинжилгээний хариу ч бас хавдаргүй гэж гараад байна. Гэхдээ хэд хоног харзнана за юу? -Юу? Эмчээ би хоёр хоног толгой өвдөж, халуурч хонолоо шдээ. -Бараг эдгэж байгаа уушгины хатгалгаа гэж гарсан. Хэдэн антибиотик өгнө. Удахгүй эдгэх байх. Ээж хажуул бөөн баяр болон намайг байн байн үнсэж, гарнаас минь атгах ба баярын нулимс нүдэнд нь үзэгдэнэ. -Миний охин ингээд л эдгэчихэж байгаа юм байх даа. Нэг өрөөний хоёр хөөрхөн охин ингэж эдгэх гэж. Ид шид гэж байдаг л юм байна. -Ид…шид гэнээ? Арай…?Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *