
Би саравчнаас гараад дээш тэнгэр ширтэн зогсох ба миний ард Солонгоо их л гунигтай сууна.
Би түүнд зөвшөөрч чадахгүй байлаа. Учир нь тэр…өөрийнхөө амийг нэг мөсөн үгүй хийж өөр нэгэн охиныг аврах гэж байна шүү дээ. -Би чамаас гуйж байна шүү дээ. Би өөрийн өвчнөө хүнд өгч үнэхээр чадахгүй. Түүний оронд тэр жаахан охиныг авармаар байна.
Тэртэй тэргүй би удахгүй үхэхээс хойш. -Би чамайг яаж ийгээд эмчилнэ ээ. Ямар ч аргаар хамаагүй. Би буруу харсан хэвээрээ ингэж хэлэхэд:-Би зөвшөөрөхгүй.
Чи яаж ч шийдсэн би чамд зөвшөөрөхгүй. Би түүнд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байв. Тэр үргэлжлүүлэн:-Гуйж байна. Түүнийг аврахад тусла л даа. Түүний мөрөөдөл нь ердөө л эмнэлгээс гарч бусад хүүхдийн л адил хүссэн болгоноо хийх. Энэ мөрөөдөл нь удахгүй дуусах гээд байна шүү дээ. Би чимээгүй л зогссоор.
Үнэндээ надад юу хийхээ мэдэхгүй болж байгаа анхны удаагийнх энэ байлаа. Хэн нэгний үхлийн өвчинг авч өөр хүнд өгнө гэдэг аллага биш гэж үү?-Бурхан чамд зүгээр л энэ чадварыг өгөөгүй бол яах вэ? Чи энэ чадварыг зүгээр л өөрийн өвчнөө бусдад дамжуулахад ашигламаар байгаа юм уу? Чамд тэр бяцхан охиныг аврах боломж байна.

Үүнийг хийсний төлөө би чамд хязгааргүй их талархана. *** ***Надад одоо хэр хугацаа үлдсэн бол? Хааяадаа өвдөлт мэдрэгдэх ч би тэсч чадна. Би яг л зүв зүгээр хүн шиг инээмсэглэн алхаж байгаа ч энэ өвчин миний биеэр тархаж удахгүй намайг орон дээрээ хэвтэж байгаа Охинтэнгэр охин шиг болгохыг мэдэрч байлаа. Эрдэнээ их л бодол болон эмнэлгийн хүлээлгийн сандал дээр сууж байв.
Би түүнийг өрөвдөж, түүнд ямар байгааг төсөөлөхийг оролдож байлаа. Тэр танихгүй охины амийг аварч харин намайг үхэл рүү түлхэнэ гэж бодож байгаа. Магадгүй тийм байх. Гэхдээ энэ бол миний хийж чадах хамгийн гайхалтай зүйл. Би Эрдэнээгээс харцаа салгаад өрөөрүүгээ оров. Ээж болон Охинтэнгэрийн ээж нь болох Сараа эгч хоёр над руу харж байлаа. Тэгээд ээж:-Яасан миний охин хааччихаад ирэв?-Би нэг хүнтэй уулзчихаад ирлээ. Сараа эгчээ би нэг хүнийг Охинтэнгэртэй уулзуулах гэсэн юм?-Юун хүн билээ?Түүний хоолойноос хэр их ядарч туйлдаж, цөхөрч байгааг тааж мэдэж болохоор санагдана. -Миний найз байгаа юм л даа.
Бас Охинтэнгэрийн найз. Тэр хүн түүнийг хармаар байна гэсэн юм?-Миний мэдэхгүй тийм хүн…-Байгаа. Би танаас гуйя. Тэр хүнийг оруулчхаач дээ. -За тэг дээ. Би өрөөнөөс яаран гарахад Эрдэнээ нөгөө сандал дээр байсангүй. Би эмнэлгээр нэг хайсан ч тэр байсангүй. “Тэр явчихаж” гэсэн бодол толгойд орж ирэхэд миний нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэж түүнд гомдож байлаа. Учир нь Охинтэнгэрийн цаг хугацаа дуусч байв. *** ***Би хамгийн анх түүнийг дагуулж гарч ирсэн барилгын дээвэр дээр сууж байна. Цас нь хайлчихсан болохоор ч тэр үү нэг л бараан харагдана. “Би яг яах ёстой вэ? Тэр охиныг түүний амиар солино гэж үү? Намайг эргэлзээн дунд энд сууж байхад тэр жаахан охин үхчихвэл яах вэ? Хичнээн гэмшсэн ч тэр амьд үлдэнэ. Гэхдээ л намайг үзэн ядсаар бас удалгүй түүний ч бас амьдрал дуусах байх.
Ингэхэд би өөрөө чухам өдийг хүртэл хэр үнэ цэнэтэй амьдарсан бол? Дүүгээ аварч чадаагүй. Харин одоо түүнийг ч аварч чадахгүй нь. Би бууж өгөх ёстой юм болов уу? Эсвэл түүнийг тэр охинтой цуг аварч өөрөө үхэх хэрэгтэй болов уу? Би үхвэл хэр үнэ цэнэтэй вэ? Ээж аав хэр их гуниглах бол? Надад ядаж ах эгч ч болтугай байсан бол тэд үлдэх үртэй л хоцрох байж. Харин би явчихвал тэр хоёр юу ч үгүй үлдэх нь.”. Асар их асуултууд миний толгойд эргэлдэж би хэсэг хаашаа, юуны тулд явахаа ч мэдэхгүй цаг гаран суусан байлаа. Бодол хүчээр цэгцэрч би хаашаа явахаа шийдлээ. Би эмнэлэгт очин түүний өрөө рүү алхаж явтал тэр нүд нь бүлцийчихсэн өөдөөс гүйгээд хүрээд ирэв. -Чи хааччихав аа?Түүний хоолойнд одоо ч хоолой зангиралт, гомдол илхэн сонсогдоно. -Би агаар амьсгалах хэрэгтэй байлаа.-Би чамайг явчихлаа л гэж бодлоо. Тэрний бие өдрөөс өдөрт л муудаж байна. Би яахаа ч мэдэхгүй байна. -Одоо түүнийг аварцгаая.-гээд би түүн рүү инээмсэглэн өрөө рүү хамтдаа оров. Үргэлжлэл бий.
