Home Өгүүллэг Анагаагч 8-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 8-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

22 second read
0
1
323

Өнөөдөр үнэхээр гайхалтай өнгөрлөө. Ээж бид хоёр том том дэлгүүрүүдээр хэсч аавд бэлэг хайнгаа өөрсөддөө ч бас мөн хоёр дүүд ч бас бэлэг авч байв.

Зөрсөн хүмүүс надруу хараад байгаа нь надад жаахан эвгүй байлаа. Хүмүүс харах бүрт би ээжид зөөлнөөр:-Миний үс далийчхаж уу?-гэж асуух ба ээж надруу хараад инээмсэглээд:-Чи минь их хөөрхөн байгаа болохоор л хүмүүс харж байгаа юм.-гэх нь тэр.

Үнэхээр л намайг харсан залуус нь хоорондоо ярилцан миний зүг нэг нэгнийгээ түлхэх ба зарим нь надруу ширтээд хийж байсан юмаа ч болих нь тааралдав. Би ч хэрвээ эрүүл байсан бол зөндөө залуус араасаа гүйлгэсэн л охин байх байж дээ.

Үнэртэй цс сонирхон явж байхад нэг залуу бүр над дээр ирээд:-Дугаараа өгөөч.-гэхэд нь би сандрахдаа:-Би утасгүй шдээ.-гээд хариулчихав. Тэр нэг л урамгүй цаашаагаа яваад өгсөн.

Гэхдээ үнэхээр л би утасгүй шүү дээ. Миний ийм хувцастай нүүрээ будчихсан байгааг Эрдэнээ харвал яах бол? гэсэн бодол төрөхөд “Нээрээ тэр ямар охин сонирхдог бол?” гэж бодоход хүргэлээ. Бид хоёрын хэслэг дуусч хоёр дүүг сургуулиас нь авахаар дунд сургуулийн зүг явав. Олон хүүхдүүд шуугьсан сургуулийн гадаа ээж бид хоёр хүлээж зогсох үед хоёр дүү намайг гүйн ирж намаг тэвэрлээ.

Арга ч үгүй юм даа. Багаасаа нэг ч удаа салж үзээгүй том эгч нь гэнэт л эмнэлэг гээд хэдэн сар харагдаагүй болохоор. Ингээд ээж болон хүүхдүүд гэрлүүгээ харьж цол ахьсан аавдаа баяр хүргэхээр гэрийн зүг явлаа. Ээж бид хоёр гэрт очоод баярын ширээ бэлдэж, хоол хийцгээв. Би гэртээ ирээгүй нилээн удаан байсан болохоор гэр минь ямар таатай байсан гээч. Удалгүй аав ажлаасаа ирээд намайг хараад бөөн баяр болж давхар давхар баяр тэмдэглэсээр тэр үдэш дууслаа.

Маргааш өглөө болоход ээжтэй цуг эмнэлэг рүү алхаж явав. Ажилтай, сургуультай яарсан хүмүүс хажуугаар зөрөн алхах ба энэ их урсгал дунд уусан нэгдэхийг эмнэлэгт байхдаа юунаас ч илүү мөрөөдөж билээ. Эмнэлгийн гадаа ирэхэд би ээжийг:-Түрүүлээд орж бай ээжээ. Би удахгүй ээ.-гээд нөгөө саравч руу яаран очиход энэ удаа тэр цүнхээ дэрлээд хэвтэж байгаа нь харагдлаа. -Чи зүгээр үү?-Өө чи ирчихсэн үү?-гээд тэр надруу харснаа тэр гайхсан царайтай таг гацчихав. -Хөөе…хөөе чи зүгээр үү?-Аа…ан. Би зүгээр ээ. Хэд хоног жаахан ажилтай байгаад ирж чадсангүй. Чи хааччихаад ирж байгаа юм бэ? -Өчигдөр гэрт харьчхаад ирж байна.

Одоо буцаад эмнэлэг рүүгээ. -Чи их хөөрхөн харагдаж байна.-гэхэд би түүнрүү харвал харцаа буруулан өөр тийшээ харж хүзүүгээ барьснаа:-Тэгээд намайг байхгүй хэд хоногт юу болов доо?-Юу ч болоогүй дээ. Байдаг л жирийн өдрүүд. -Чи эдгэх талаар бодож үзсэн үү?-Миний бодол өөрчлөгдөхгүй. Заа би одоо орохгүй бол ээжийн санаа зовох байх. -Нээрээ тийм дээ. За ордоо. Би эмнэлэг рүү ороод өрөөндөө ороход Охинтэнгэр бие нь тааруу байгаа бололтой их л ядруу хэвтэж байх ба хажууд нь суугаа ээжийнх нь нүдний доогуур харласан нь өчигдөр нойргүй хоносныг нь илтгэнэ. Охинтэнгэр унтсаны дараа ээж нь бид хоёртой ярьж эхэллээ. -Охин минь өчигдөр гэнэт л хүчтэй өвдөөд унаад өгсөн.

Одоог хүртэл бие нь сайжрахгүй байна.Тэр ингэж хэлэхэд хоолой нь зангирч байлаа. -Эмч нар одоо улам дордож байна. Хэр удаан тэсэхийг нь мэдэхгүй нь гэсэн. Тэр төрсөн өдрөө ч харж чадахгүй байж магадгүй.-гэснээ тэрээр зөөлөн мэгшиж эхэллээ. Түүнд хичнээн хэцүү байгааг би төсөөлж байв. Гэсэн ч тэр охиноо сэрээхгүй гэсэндээ маш зөөлнөөр уйлна. Тэр өдөр гадаа нартай, дулаахан өдөр байсан ч энэ өрөөнд зэврүүн, бүрхэг санагдаж байв. Миний толгойд хэд хоногийн өмнөөс хойш эргэлдэж байсан бодол одоо улам хүчтэй намайг хатгаж эхэллээ. *** ***Арай гэж хатгаа минь эдгээд яаран эмнэлэгт очсон ч түүнийг яаж дуудахаа мэдэхгүй тул надад хүлээж суухаас өөр арга байсангүй.

Би түүнийг хүлээж сандал дээр цүнхээ дэрлэн хэвтээд нүдээ анин элдэв зүйл бодон хэвтэж байтал хөлийн чимээ дуулдан:-Чи зүгээр үү?-гэсэн маш дотно хоолой дуугарахад би өндийн түүнийг хараад цаашаа юу болсныг ч мэдэхгүй нь. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Би өмнө нь яагаад анзаараагүй юм бол оо? Би цаг хугацаа, юу яригдсаныг нь анзаараагүй байтал тэр эмнэлэг рүү орчихов. Би түүний үлдээхийг хичнээн хүссэн ч хэлж зүрхэлсэнгүй. Тэр өдөр нэг л догдлолтой бас гунигтай өнгөрч үдэш болоход утсаараа оролдоод хэвтэж байтал нэг танихгүй дугаар залгалаа. -Байна уу?-Байна. Би Солонгоо байна аа. Энэ зүүд шиг л санагдаж, миний зүрх тухайн үед хичнээн хурдан чанга цохилж байсныг би өөрөө хүртэл сонсож байлаа. -Өө сайнуу. Утастай болчихсон юм уу?-Үгүй ээ. Энэ ээжийн утас. Би чамтай нэг чухал зүйлийн талаар ярих гээд. -Аан за. Юу юм?-Чи өөр хүнээс өвчин аваад надад өгч болох уу?Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…