Нүүр Өгүүллэг Анагаагч 7-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 7-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

28 секунд уншина
0
0
185

Тэр ирэлгүй гурав хоночихлоо. Түүний хатгаа нь зүгээр болсон болов уу? Би дэмий юм сэдчихэв үү? Одоог хүртэл халуураад орондоо хэвтэж байгаа юм болов уу? Арай бүр бие нь муудаад эмнэлэгт хэвтчихсэн юм биш биздээ? Төрөл бүрийн бодлууд миний толгойд эргэлдсээр л.

Ээж намайг цонхон дээр хэн нэгнийг хүлээх мэт санаа алдан зогсохыг хараад:-Чи чинь хүн хүлээгээд байгаа юм биш биз дээ? Ойрын хэдэн өдөр л цонхон дээр санаа алдаад л ширтээд байх болж. -Үгүй ээ. Зүгээр л эмнэлэгт ингээд л байгаад байхаар уйтгартай юм аа. -Өө за.

Энд гурван сар байчхаад сая л уйдаж байгаа хэрэг үү?-Харин тххх. Өмнө нь би яагаад уйдах талаар бодож байгаагүй юм бол оо?-Уйдаж байнаа гэдэг чинь эдгэж байнаа л гэсэн үг дээ охин минь. За цай ундаа идэж уу. Ээж нь одоо удахгүй явлаа.

Хоёр дүү чинь өнөөдөр сургууль дээр юмтай хурдан ирээрэй л гээд байсан. -Тэгвэл хурдан яваачээ. Энд юу хийгээд л суугаад байдаг юм.-Заа энэ охин чинь бүр хөөдөг болэ байгаа юм байна даа. -Харин тиймээ. Яв яв-гээд инээхэд ээж намайг үнсээд:-Заа ээж нь явлаа.-гээд гараад явлаа.

Энэ эмэгтэйн нуруун дээр сургуулийн насны хоёр хүүхэд мөн эзэгтэйн үүрэг, байгууллагын ажил, хэзээ мөдгүй үхэж мэдэх ахиад нэг охин байхад ингээд бүгдийг нь хийгэад амжуулаад явж байна гэхээр заримдаа бахархмаар ч юм шиг. Магадгүй би эрүүл байсан бол ирээдүйд яг л ээж шигээ эзэгтэй эхнэр хүн болох байсан даа гэсэн бодол төрлөө.

Харин миний нөхөр хэн байх бол? Магадгүй Эрдэнээ гэж бодогдоход миний нүүр улайн хэн нэгнээс ичих шиг болоход нүүрээ гараараа хаан цонхруу эргээд амандаа зөөлнөөр:-Яанаа!-гэхэд Охинтэнгэр:-Та дурлачихсан юм уу?-Аан? Ү…үгүй. Яаж байна?-Кинон дээр эмэгтэйчүүд нь дурлахаараа л тань шиг ийм үйлдэл гаргаад байдаг шдээ. -Аая. Чи юун их мэдлэгтэй юм. Би хүртэл мэдэхгүй байхад. -Та ч гэнэн байна даа.-гээд толгой сэгсрэх нь том хүн ч юм шиг санагдуулна. Өнөөдөр Эрдэнээ бас л ирсэнгүй.

Маргааш болоход ээж гаднаас ууттай юм бариад орж ирэв. -Юу аваад ирэв ээ ээж?-Чиний хувцас. Алив өмсчих. Эмчээс нь зөвшөөрөл авчихсан. Өнөөдөр хоёулаа гадуур явнаа. Уйдаад байгаа охиноо ингэж л эрхлүүлье. -Хөөх нээрээ юм уу ээж?-Тиймээ. Алив хурдан өмс явцгаая. Би ууттай хувцсыг гарган өмсөх үед нэгэн цайвар өнгийн хиймэл үс унах нь тэр. -Энэ юу вэ?-Ээж нь чамайг гадуур явахдаа хүмүүсээс ичих вий гээд л аваад ирсэн юм. Одоо чиний үеийн охидууд үсээ иймэрхүү өнгөөр л буддаг болчихсон байналээ. Гэхдээ таалагдахгүй байвал орхичихоо миний охин.

Яах юм. -Үгүй ээ ээж надад таалагдаж байна. Би нарийн жийнсэн өмд өмсөөд дээгүүр нь нэхмэл ноосон хүзүүтэй цагаан цамц өмсөж гадуур нь цайвар шаргал пальто өмсөөд мөн нөгөө үсийг зүүгээд толинд өөрийгөө харлаа. Би хөөрхөн харагдаж байна. Нөгөө л нэг эмнэлгийн хослол, халзан нь мэдэгдсэн ноосон малгайтай азгүй уйтгартай охин биш харин яг л бусдын адил гадуур өөртөө итгэлтэй алхдаг ирээдүйтэй охид шиг. Би өвдөөгүй байсан бол ийм л охин байх байж гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрөв. Охинтэнгэр миний энд тэнд гараад л:-Хөөх та чинь ийм хөөрхөн байсан юм уу даа.

Та ёстой гоё харагдаж байна. Би ч бас тантай цуг явмаар санагдчихлаа. Та үсээ ийм өнгөтэй болговол их гоё зохих юм байна.-гээд л дуржигнуулан хөөрөн ярина. Ээж намайг орон дээр өөрийнхөө хажууд суухыг уриад цүнхэа ухан нүүрний будагнууд гарган өрж тавиад миний нүүрийг будаж эхэллээ. -Нээрээ нүүр буддаг бил үү? Би бүр мартчихсан байна. Одоо би өөрөө будвал дунд ангийн хүүхдээс муу будах байхаа.-гээд инээхэд ээж инээмсэглээд:-Битгий хөдлөөд бай. Би чамайг хөөрхөн болгох гэж хичээж байна.

Ингээд би бүрэн төгс бэлэн боллоо. Эмнэлгээс гараад:-Ингэхэд хоёулаа хаачих юм?-Аавынх нь цол нэмсний баярыг өнөөдөр хийхээр болсон. Бас чи минь өнөөдөр гэртэй хононо. -Хөөх тийм үү? Ямар гоё юм бэ.-Тэрнээс өмнө хоёулаа дэлгүүр хэсч аавд нь бэлэг мөн өөрсддөө ч бас бэлэг авна даа.-гээд намайг сугадаад хурдан хурдан алхлаа. *** ***-Чи чинь гадуур шалдан нүцгэн яваад байдаг юм уу хаашаа юм? Яахаараа хавар болж байхад хатгаа авчихдаг юм бэ?-гэж санаа зовсон байдалтай миний орны хажууд шөл тавилаа. -Алив наад битүү шөлөө хурдан уучих. -За баярлалаа ээж.-гэж сулхан хэлэхэд:-Энийг дээ. Өдий том болчихоод хүүхэд шиг хатгаа тусчихаад ээжээсээ асруулаад хэвтэж байгааг нь. Алив тэгээд наадахаа уучхаад эмээ цагтаа уугаарай. Удахгүй Болороо эгч нь ирж тариаг чинь хийх байх шүү. Анагаахад сурдаг юм байж өөрөө өвдөөд хэвтэж байдаг.

Бодвол хичээлээ анхаардаггүй муу сурдагтай чинь л холбоотой байхдаа. Ээж ийнхүү үглэсээр цаашаа явлаа. Би аягатай шөлийг нь бага багаар уух ба өөрийгөө ингэж өвдөж байгаа нь анх удаа болохыг анзаарлаа. Ялангуяа охин дүүгээ өнгөрснөөс хойш. Би яагаад энд өвдөөд хэвтэж байгаагаа гайхна. Уул нь би хүссэн хүндээ өгч чадах байсан ч тэгж чадсангүй. Тэр ч намайг дэндүү өөрчилж байна даа. Энэ гайтаы өвчнөөс хэзээ салах юм болоо?Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *