Нүүр Өгүүллэг Анагаагч 6-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 6-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

28 секунд уншина
0
0
203

-Яагаад вэ?-гэж тэр надруу гайхсан харцаар цоо ширтэнэ. Би тайлбарлах ёстой гэж үү? Энэ их өвдөлтийг тэвчиж, амьдралын төлөө тэмцэж байгаа өчнөөн цаг хугацаа, надтай цуг энэ бүхнийг давж, надаас далд уйлж, миний л төлөө зүтгэсэн, хичээсэн, ажилласан гэр бүлээ бодохоор яг ийм зүйлийг өөр нэгэнд, өөр нэгэн гэр бүл өгөх сэтгэл надад байгаа гэж үү? Би түүнрүү гунигтай нүдээр л ширтэж байлаа.

Би түүнд энэ тухай ярьмааргүй байна. Тэгээд би зөөлнөөр инээмсэглээд:-Тэр яах вэ? Надад илүү гоё санаа байна. Алив явцгаая. -Хаашаа вэ?-Эмнэлэг рүү. Өөр би чамайг хаашаа авч явахав дээ. -Тэгээд эмнэлэгт юу хийх юм бэ?-Дагаад яв аа.Би түүнийг дагуулж явсаар хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт ирлээ.

Тэгээд түүний чихэнд зөөлнөөр:-Одоо би ороод нэг эмэгтэйг гаргаж ирээд ярилцана. Энэ үеэр чи ороод хүүхдийнх нь хатгааг өөртөө аваарай за юу?-Юу? Яах гэж?-Дараа нь тайлбарлая. За хэлснээр шүү.-гэж түүнд хэлчихээд түрүүлэн ороход Охинтэнгэрийн ээж Сараа эгч бага охиноо харан сууж байлаа.

Тэгээд намайг хараад:-Хүүе миний дүү. Охинтэнгэр зүгээр үү? Энд юу хийж яваа юм бэ?-Тантай гадаа гарч уулзаадах уу?-гээд би шивнэх шахуу асуулаа. -Заа.-гээд тэр хүүхэдрүү нэг хараад намайг дагаад гарлаа. Хүүхэд гүнзгий амьсгалан унтаж байв.

Гараад би тэр өрөөний хаалганаас нилээн холдов. -За яасан миний дүү? Охинтэнгэр зүгээр үү?-Зүгээрээ зүгээр. Юу…нөгөө юу л даа. -За? Цаадах чинь тоохгүй байна гэнэ үү? Өлсөж байна гэнэ үү?-Үгүй ээ. Нөгөө…аан тийм. Охинтэнгэрийн төрсөн өдөр хэзээ юм гээд л.-би мөрийг нь давуулан харахад Эрдэнээ өрөөрүү орж байлаа. -Өө чамд хэлээгүй юм уу? Нээрээ удахгүй боллоо шүү дээ.

Одоо арван хоногийн дараа юм байна. -Өө тийм үү? Би харин гэнэтийн бэлэг өгдөг юм уу гэж бодож байлаа. -Аан тийм үү? Ямар сайн юм бэ?-Харин тийм. -Би чамаас нэг зүйл гуйя миний дүү. Би ахин өрөөний хаалга руу харахад Эрдэнээ гарч ирж байгаа бололтой. Сараа эгч үргэлжлүүлэн:-Охин минь мэс засалд орсон ч даах магадлал маш бага байна гэж эмч хэлсэн. Энэ янзаараа байх юм бол хавдар нь бүх биеэр нь тарна. Чи хажууд нь голцуу байгаа болохоор түүнийг минь сэтгэл санаагаар сайн дэмжээд инээлгээд, битгий ганцаардуулж, гуниглуулаарай эгч нь гуйж байна. Түүний нүдэнд нулимс цийлгэнэн хоолой нь зангирч байлаа.

Би өрөө рүү ороход барагцаагаар нэг ой гарантай болов уу гэмээр жаахан охин унтаж байлаа. Хацар нь улайчихсан байгааг харахад халуунтай байгаа бололтой. Би түүний духанд гараа хүргээд хэсэг зогсоход охины хацар улаан байснаа цайрч, духны халуун нь аажуухан буурлаа. Би өрөөнөөс сэмхэн гарахад Солонгоо нөгөө эмэгтэйтэй ярин зогсох ба нүдэнд нь гуниг тодорч байв. Би түүний хэтэрхий сайхан сэтгэлийг бишрээд ч барахгүй нь. Тэр өөрийн амь насаа авраад хэн нэгнийг үхүүлэхийг зовоохыг хүссэнгүй. Бас өөрт ямар ч хамаагүй жаахан хүүхдийг эдгээх дээр санаа тавилаа. Ийм сайхан сэтгэлтэй охиныг бурхан яагаад тийм өвчнөөр шийтгэснийг гайхан зогсож байтал тэр надруу инээсээр хүрч ирлээ.

Тэр ийм үед яаж инээсээр байдаг юм бол доо?-За яасан? Эдгээчихсэн үү?Би түүний гарыг авч духандаа наагаад:-Одоо тэр хүүхэд биш би хатгаатай. -Надруу өгчихөө?-Юу?-Би нэгэнт эмнэлэгт байгаа шүү дээ. Эдгээчих нь л биз. Энэ эмэгтэй охин хоёрын эгч нь надтай цуг байдаг юм. Арван гуравхан насандаа хорт хавдар гэсэх айхтар онош сонсоод тэмцэж яваа мундаг охин. Ядаж ингэж л тус болъё доо. -Чи солиорчихоо юу?

Чи ч бас өвчтэй биздээ?-Зүгээрээ. Алив өгөөдөх. Чи чинь сургууль хичээлтэй хүн бас аягүй л бол хэнд ч хамаагүй өвчнөө чулуудчихна. Надад өгөөдөх өө. Эсвэл би чамайг явуулахгүй шүү.-гээд миний гарнаас атгачихав. Би яагаад ч юм түүнийг их хөөрхөн юм гэж анх удаа түүнийг харлаа. -Заза ойлголоо. Өгчихвөл л болоо биздээ. Дараа нь ийм тийм гэж гоншгонохгүй шүү.

Заа май.-гээд би түүний духыг хуруугаараа түлхлээ. -Ёоёо-гээд тэр духаа барьснаа:-Одоо надад ирчихсэн үү?Тэр дахиад л инээлээ. Тэр яаж чадаад байдаг юм бол? Гэтэл би эрүүл саруул мөртлөө хамгийн сүүлд хэзээ ингэж инээсэн бол?-Чи удахгүй халуурна. Илүү даарч, хүндрэхээсээ өмнө орж үз.-гээд би түүнийг орхиод явлаа. Би түүнээс холдоод замд таарсан хүндээ хүрэх гэснээ “Аягүй л бол хэнд ч хамаагүй чулуудчихна” гэсэн үгс бодогдоход гараа буцаан халаасандаа хийлээ. Хурдан харихгүй бол бүр илүү халуурах нь дээ.

Би өдөр болоход яаран нөгөө саравчинд очиход тэр байсангүй. Өчигдөр би халуураагүй, өвдөөгүй тэгэхээр тэр надад өгөөгүй, бас тэр энд байхгүй байгааг бодоход хэн нэгэнд ч өгөөгүй байх нь. Тэр одоо гэртээ халуураад л хэвтэж байгаа байхдаа. Энэ бодол толгойд орж ирэхэд би түүнийг халамжилмаар, хажууд нь баймаар санагдав. Өнөөдөр Охинтэнгэр их баяртай байлаа. Учир нь дүү нь эдгэчихсэн гээд эмнэлгээс гарч байв. Тэр яг л шинэ жилээр хамгийн хүссэн бэлгээ авчихсан хүүхэд шиг л инээмсэглэнэ. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *