Нүүр Өгүүллэг Анагаагч 5-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 5-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

35 секунд уншина
0
0
222

Би түүнд бүх үнэнийг хэлмээр санагдсан учраас хэлчихлээ. Би уул нь энэ нууцыг хэнд ч хэлж үзээгүй. Гэвч түүний байгаа байдал надад ямар нэгэн аргаар нөлөөлж байгаа бололтой. -Тиймээ энэ үнэн. Би тэр гайхамшиг чинь. -Гэхдээ ийм зүйл байх боломжгүй. -Итгэхэд хэцүү байгааг чинь мэднэ. Гэхдээ энэ үнэн шүү. -Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. -Ойлгож байна. -Чи тэгэхээр миний өвчнийг ч гэсэн эдгээж чадах уу?-Би авч бас өгч чадна. Гэвч би эдгээж бол чадахгүй. Чиний өвчинг би авч болно. Гэхдээ чиний өвдөлтийг би мэдэрч эхэлнэ гэсэн үг. Яг одоо миний толгой маш их өвдөж байна.

Би харьж амрах хэрэгтэй юм шиг байна. Маргааш уулзъя. Миний толгой өвдөөд би хурдхан л тэндээс явахын түүс болж байв. Би түүнийг эмнэлгийн сандал дээр орхиод гүйх нь холгүй тэндээс явлаа. Гадаа гараад хамгийн түрүүнд таарсан залуутай мөргөлдчихөв. -Чи хаашаа харж яваад байгаа мал вэ?-Уучлаарай.Би түүнээс холдонгуутаа инээлээ. Учир нь одоо миний толгой зүгээр болчихсон. Тэгээд чихэвчээ халааснаасаа гаргаж ирээд дуу сонсох гэтэл утсаа хайгаад олсонгүй. -Өө новш гэж. Солонгоод үлдээчихэж.

Эргэж очоод авах уу? Заза нэг өдөр ч гэсэн утастай өнгөрөөг дээ.-гэж амандаа үглээд би автобусны буудал чиглэлээ. *** ***Би бүр шоконд орчихлоо. Тэр үнэхээр ийм чадвартай гэж үү? Магадгүй би эдгэж чадах байх гэсэн бодол надад төрөхөд “Би авч бас өгч чадна. Гэвч би эдгээж бол чадахгүй. Чиний өвчинг би авч болно. Гэхдээ чиний өвдөлтийг би мэдэрч эхэлнэ гэсэн үг” гэсэн түүний үг санаанд оров. Хэрвээ би эдгэхийг хүсвэл хэн нэгэн миний оронд зовох ёстой. Би өрөөндөө ирчихсэн орон дээрээ тааз ширтэн бодолд автан байтал гэнэт миний хүрэмний халаасанд утас дуугарахад цочин хэсэг гайхан ийш тийш харлаа.

Тэгээд гэнэт энэ бол Эрдэнээгийн утас байна гэдгийг ойлгов. -Байна уу?-Миний утсаар тоглож зураг дарж хүссэн бүхнээ хийж болно шүү. -Яанаа утсыг чинь өгөхөө мартаад явуулчихсан байна шдээ. -Зүгээрдээ. Би маргааш авъя. Өнөөдөртөө чиний утас за юу. Заа баяртай.-Баяртай сайхан амраарай. Ингээд бидний яриа дуусахад би түүний утсыг сонирхож эхлэв. Дэлгэцэн дээрээ гэрэл цацруулсан гарны зураг тавьчихсан байх юм.

Энэ нь надад яг л чадварыг харуулж байгаа ч юм шиг санагдав. Би зурагруу нь орж үзэхэд бидний өдөр авхуулсан зураг харагдлаа. -Би жаахан царай алдаж, халзан гэдэг нь энд тэндээ мэдэгдэж байгаа боловч бас хөөрхөн хэвээрээ байна шүү.-гэж амандаа шивнэснээ өөрийгөө шоолон инээвхийлэв. Энэ үед Охинтэнгэр гаднаас орж ирээд:-Хөөх юун утас вэ? Та утасгүй биз дээ?-Манай найз харин орхиод явчихжээ. -Хоёулаа хүүхэлдэйн кино үзэж болох болов уу?-Өнөөдөртөө миний утас болж байгаа болохоор болох байх аа. Чи ингэхэд хаачаад ирэв?-Ээж дүү дээр оччихоод. Дүү бас хатгаатай гээд эмнэлэгт хэвтэж байгаа юм гэнэ ээ.

Тэгээд дүүгээ харж байгаад ирлээ.-Өө яанаа. Баларсан юм бэ?-Харин тиймээ болдогсон бол дүүгээ эдгээчих юмсан. Би ч яахав.-гээд доошоо харах түүний нүдэнд үнэхээр л харуусал төрж буй нь харагдана. -Яасан мундаг эгч вэ? Дүү нь удахгүй эдгэчих байх. За хоёулаа хүүхэлдэй үзэх үү?*** ***Би харанхуй урт хонгилоор хаа хүрэхээ ч мэдэхгүй алхаж байна. Тээр цаана жижигхэн гэрэл харагдах нь тэнд л гарах гарц байгаа бололтой.

Би алхаад л байна. Алхаад л байна. Гэтэл миний ард намайг хэн нэгэн дуудах нь сонсогдлоо. -Эрдэнээ ахаа?Би эргэн харвал Намуун зогсож байлаа. Яг ямар байсан тэр л янзаараа. Байнга өмсөх дуртай байсан шоотой даашинзаа өмсөөд надруу инээмсэглэн даллана. -Намуунаа.-Ахаа.-Намуунаа миний дүү. Чи зүгээр үү? Би чамд ямар их санаа зовсон гэж бодно оо. -Танд түүнийг аврах боломж байна. -Юу?-Та түүнийг аврах хэрэгтэй. Энэ удаа. Сэрүүлэгний дуу намайг дүүгээс минь хагацаад нүдээ нээхэд би гэрийнхээ таазыг харлаа. -Ямар бодитой зүүд вэ? Би таван жилийн өмнө Намууныг алдсан. Би ч гэж дээ манай гэр бүл.

Тэр үед би чадвараа сайн удирдаж чаддаг байсан бол гэж би өөрийгөө өдөр бүр зүхдэг ч цаг хугацааг ухрааж чөдахгүй минь гаслантай. Нэг мэдэхэд өдөр болж би яаран нөгөө саравчинд очлоо. Би түүнтэй уулзах гэж яардаг болчихож. Яагаад юм бол доо? Саравчинд очоод түүнийг хүлээн сууж байхдаа би хогийн савны хажууд хэвтэх тамхины ишийг хараад түүнтэй уулзсанаасаа хойш тамхи татаагүйгээ бас анзаарав. Би цүнхээ ухан тамхиа гаргаад яг татах гэтэл тэр өөдөөс ирж яваа харагдахад сандарсандаа хажуудах хогийн сав руугаа тамхиа чулуудчихлаа. -Сайн уу?-С…сайн уу? Өнөөдөр гоё байна тийм үү?-Харин тийм байна. Хавар болж байгаа болохоор юм болов уу?-Тийм байхаа. -Өө нээрээ май.-гээд тэр надруу миний утсыг сунгав.-Өө нээрээ тийм.

Өчигдөр тэгээд энийг ашиглав уу?-Жаахан л. -Өнөөдөр чи бас л эмнэлгээс холдохгүй юу?-Тиймээ. -Тэгвэл энд хэсэг суух уу?-Надад бүр ч гоё санаа байна. Энэ үед би яагаад ч юм зүүдээ саналаа. “Танд түүнийг аврах боломж байна.”-Солонгоо?-Аан?-Би чамайг эдгээгээд өгөх үү? -Тэгээд миний өмнөөс хэн энэ өвчнийг авах юм бэ?-Хэнд ч байсан болно. Хажуугаар өнгөрч байгаа энэ олон хүмүүсийн аль нь ч байсан болно. Эсвэл бүр хамгийн хөгийн хүнийг олж байгаад л өгчихье.Тэр надруу гайхсан байдалтай хэсэг харснаа доош тонгойн бодолд автан гунигтайгаар:-үгүй ээ. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *