Home Өгүүллэг Анагаагч 4-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 4-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

49 second read
0
0
315

-Чи чинь хааччихдаг юм бэ? Би чамайг зөндөө хайлаа. Санаа зовоод галзуурах шахлаа. Ээжийгээ яв гээд хөөгөөд байсан ингэж гадуур явах гээд баысан юм уу?-гэх ээжийн санаа зовсон, зэмлэсэн үгнүүд надад ирээд нилээн хэдэн минут боллоо. -Ээж би ойрхон гарчихаад л ирсэн. Санаа зовох зүйлгүй дээ. -Эмчилгээ чинь дуусаагүй байхад, бас өчигдөр тэгж их өвдчихөөд гадуур ингэж яваад байж болохгүй шүү дээ. -Заа ойлголоо ээж.

Ээж уртаар санаа алдаад:-Чамд ямар байгааг ойлгож байна. Чи…-Та надад ямар байгааг ойлгохгүй ээ. Миний амнаас энэ үг зөөлхөн боловч тод гарав. Ээж надруу гайхсан харцаар хэсэг харснаа:-Тийм дээ. Ээж нь ойлгохгүй. -Ээжээ би зүгээр. Та санах зовох зүйлгүй. Би сайн байгаа. Энэ яриа арай гэж дуусч би гадаах орчныг ажиглан цонхны өмнө зогсож байв. Ээжид хэлсэн үгэндээ харамсах ч түүнээс уучлалт гуйхаасаа эмээсээр.

Бас одоо надад хэр хугацаа үлдсэн бол? Би үлдсэн цаг хугацаагаа гуниглаж биш инээж өнгөрүүлмээр байна. Яг энэ үед надад цасан дээр хийсэн сахиусан тэнгэрийн мөр санагдах нь тэр. Эрдэнээ ингэхэд юу хийж байгаа бол? Бас маргааш ирэх болов уу?*** ***Сэрүүлэгний дуу намайг сэрээхэд би залхуутай эвшээсээр орноосоо бослоо. Нүүр гараа угаачихаад ширээний ард суухад байдаг л янзаараа ээж тэнд өндөг шарж, аав миний хажууд ном уншин сууна. -Аав өнөөдөр ажилгүй юмуу?-Аав нь өнөөдөр амарч байгаа.

Чиний ажил хэр байна?-Явж л байна. Өнөөдөр ч бас явахаас. -Сайн сураарай нөхөр минь чи. Эмч болох хүн шүү чи. -Би ямар ч өвчнийг эмчилж чадна ааваа. -Тэр тийм амархан зүйл үү? Зоргоороо ярьж байгааг нь. Хичээлээ байнга тасалдаг олигтой дүн ч үгүй юм байж. Ээж цаанаас тавагтай өндөг ширээн дээр тавингаа:-Хүү чинь ухаантай. Заа хурдан цайгаа уучихаад хичээлдээ яв.-гэхэд би урдах идэх юмруу дөхлөө. Өглөөний цай дуусаад гэрээс гарахад нөгөөх жижигхэн гөлөг намайг хараад ирж хөлөнд наалдан эрхлэнэ. Би түүний толгойг илээд:-Яасан? Тогломоор байна уу? Даанч би одоо завгүй байна даа.

Баяртай жаал минь-гээд цааш алхан хашааны хаалгаар гарлаа. Олон хүнтэй автобусанд шахцалдан явсаар сургуульдаа очиход ангийнхан нэг л түгшсэн харагдана. -Өнөөдөр шалгалттай юм уу?-Харин тиймээ. Энэ шалгалт ядаж байхад маш чухал гэсэн. Чи бэлдсэн үү?-Би мэдээ ч үгүй юм чинь. -Чи ч гэхдээ яаж ийгээд давчихдаг биз дээ? Чам шиг болчих юмсан.

Хичээл дээр байнга унтдаг ч хичээлэа цээжилчихдэг. -Би цээжлээгүй ээ.-гээд би тэдэн рүү инээв. Би үнэхээр л энэ шалгалтанд мэдэх юм бараг байхгүй байлаа. *** ***Би өдөр яарсаар нөгөө саравчинд ирэхэд Эрдэнээ тэнд утсаа оролдоод сууж байв. Би хажууд нь суугаад:-Сайн уу?-Сайн сайн уу?-Юу хийж байгаа юм?-Тоглоом тоглоод л. -Утастай байх гоё байх даа.-Чамд байдаггүй юм уу?-гээд тэр надруу гайхан харав. -Биед муу гээд ээж авчихсан болохоор хэрэглэдэггүй. -Тэгээд энэ уйтгартай эмнэлэгт яаж цагаа өнгөрөөдөг юм?-Надад үхэхэд маш бага хугацаа үлдчихсэн болохоор минут цаг бүрээ мэдэрч л өнгөрөөж байна даа.-гээд хүчлэн инээмсэглэхэд тэр миний гарт утсаа бариулаад:-Алив зураг дар. -Юу?-Бид хамтдаа байгаа зургийг дар.

Чи өмнө нь их л зургаа дарж маягладаг байсан байлгүй дээ. -Маяглаад гээд ямар муухай хэлдэг юм бэ?-гээд түүнрүү муухай хараад утасруу харан инээмсэглэн хамтдаа зургаа дарав. -Чи эрүүл болохыг хүсч байна уу?-Маш их хүсч байна. Даанч гайхамшиг л тохиохгүй бол бүтэхгүй л дээ. -Би чадна. -Юу гэнээ?-Би ямар ч хүний өвчнийг аваад өөр хүнд өгч чадна. -Ямар мундаг юм бэ?-гээд түүнрүү шоолонгуй инээхэд тэр:-Би үнэнээсээ хэлж байна аа. Би чамд батлах уу?-Яаж?-Алив явъя.-Үгүй ээ.

Өчигдөр ээжид загнуулаад бөөн юм болсон. Өнөөдөр ийш тийшээ явмааргүй байна. -Эмнэлэг оръёБи түүнийг дагаад эмнэлэг ороход олон хүмүүс цаг авах гэж, эмчид үзүүлэх гэж цугласан байх ажээ. Эрдэнээ намайг дагуулсаар нэгэн үзлэгийн өрөөний хажуудах сандал дээр суув. Эргэн тойронд хүүхдүүдээ хөтөлсөн ээж аавууд сууцгаана. -Энэ хүүхдийн эмчийн өрөө байна. Одоо харж бай.-гээд Эрдэнээ ийш тийш харж байснаа нэгэн 6 настай болов уу гэмээр жаал дээр очоод:-Чамайг хэн гэдэг вэ?-Мөнхжин. -Чиний юу чинь өвдсөн юм?-Толгой өвдөөд байгаа.-гэхэд Эрдэнээ түүний гарнаас бариад:-Эмчид үзүүлчихвэл зүгээр болно за юу?-гэхэд тэр хүү:-За-гээд хоцорлоо.

Эрдэнээ над дээр ирснээ:-За тэр харав уу?-Юуг?-Тэр одоо зүгээр болчихсон. Би түүнийг шоолж инээгээд:-Тэгээд би итгэх ёстой юу?-гэхэд тэр миний духанд хуруугаараа хүрэх үед миний толгой хүчтэй өвдөж эхэллээ. -Ёо гэнэт толгой өвдөөд байх юм.-гээд би духандаа хүрэхэд Эрдэнээ бах нь ханасан байртай инээгээд:-Одоо тэгээд би тэнэг хэвээрээ юу?-Миний толгой зүгээр л өвдөж байгаа ч юм бил үү?Тэр дахин миний духанд хүрэхэд өнөөх өвдөлт гэнэт намдчихав. Би түүнрүү гайхан харлаа. -Тиймээ энэ үнэн. Би тэр гайхамшиг чинь. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…