Нүүр Өгүүллэг Анагаагч 3-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 3-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

33 секунд уншина
0
0
217

Өглөө болчихож. Эмнэлгийн цагаан өрөөнд гэгээ татаад, машины сигнал, хоорондоо зөрөлдөн давхих нь сонсогдох нь сайхан ч би улам хөнжилдөө шигдлээ. Өчигдөр гэнэт өвдөлт өгч, бие тогтворгүйжсэн болохоор одоо бие минь сульдчихжээ. Ээж миний хажууд суусаар. -Ээжээ би одоо зүгээрээ. Та яв л даа.-гэж хэлсэн миний хоолой хүртэл сульдчихсан бололтой их л ядруу сонсогдож байгааг сая анзаарав. Ээж чимээгүй толгой илэн надруу ширтэн суусаар л. -Ээж л дээ. -Ээж нь явмааргүй байна. Би уртаар санаа алдаад:-Эмч надад хэр…хэр хугацаа үлдсэн гэж байна?-Юу?-Удахгүй гэдгээ би мэднэ ээж.

Хэр хугацаа үлдсэнээ л мэдмээр байна. -Чи эмчлэгдэнэ ээ миний охин. Аав нь, ээж нь эмчлэх арга хайж гадаад дотоод олон газраар явж байгаа. Удахгүй эмчлэгдэнэ. Би хөнжлөө дээгүүрээ тунтраад буруу харан:-Би зүгээр л юм бол та яв ээжээ. Хоёр дүү таныг санаж байгаа. Би зүгээр дээ. Та яв.Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд ээжийг гарахыг хүлээж байгаад би унтчихжээ. Нэг сэрвэл үд дунд болж байгаа бололтой. Хажуу тийш харвал ээж байсангүй. Дотор хэдий уужирсан ч би ганцаардаж байлаа.

Хэн нэгэнд бүх зүйлээ ярьж, сэтгэлээ тайвширтал уйлмаар, сэтгэлээ онгойтол хашгирмаар байв. Гэхдээ л би чадахгүй байв. *** ***Арай гэж хичээлийн их завсарлагаа боллоо. Би өнөөх нь эмнэлгийн саравчинд очоод сандал дээр нь цүнхээ дэрлээд хэвтээд өгөв. Гэтэл хэн нэгэн ирж байгаа чимээ сонсогдоход би нүдээ нээлээ. Өчигдрийн нөгөө цагаан малгайтай охин байгааг хараад:-Ёоххх. Чи нээрээ эмнэлгийн манаач, ёс зүйн ажилтан юм уу? Би тамхи татаагүй за юу.Гэтэл тэр “Ээжээ” гээд хойш ухарснаа:-Тамхиа татаж болно оо. Би чамтай хэрэлдэх гээгүй. Чамайг байгааг мэдсэнгүй явлаа.-гээд өөр тийш явчхав. Би түүний нүдэнд нулимс хурчихсан бас нүд нь бүлцийгээд уйлчихсан байгааг нь харж амжив.

Түүний хойноос харж байхад тэр өөр нэгэх сандал очоод суух ба тэнгэр ширтэн гунигтай нь аргагүй санаа алдана. Би босоод түүнрүү очиж хажууд нь суулаа. Тэр надруу гайхан харснаа:-Яасан?-Чи харин яачихсан юм?-Инээснийг асуу. Уйлсныг бүү асуу гэдэг биз дээ?-гээд цаашаа хараад нулимсаа гараараа арчив. -Тэр ч тийм л дээ. Гэхдээ миний нэг хүн дотроос чамд сонсогч хэрэгтэй гээд байна л даа. -Би хүнд өвдчихсөн. Тэгээд л тэр. Өчигдөр чи зүгээр үү? Их өвдөж байх шиг байсан. -Аан зүгээр. Гэдэс гэнэт өвдөөд. Чиний юу өвдсөн юм бэ?-Зүгээр л эдгэхээргүй өвдсөн. Үүнээс болоод гэр бүлд минь ч хэцүү байна. Хурдхан л энэ бүхэн дуусаасай. Би өчигдөр түүнд хүрэхэд яагаад бие өвдсөнөө ойлголоо.

Тэр хүнд эдгэшгүй өвчтэй болохоор л би өвчнийг нь авъя гэж бодоогүй ч надад нөлөөлсөн юм байна. Надад яагаад ч юм түүнийг энэ гунигаас нь түр ч гэсэн холдуулмаар санагдав. -Чи инээмээр байна уу?-Инээмээр л байна. Гэхдээ чадахгүй нь ээ. -Тэгвэл явцгаая. -Хаашаа?-гээд тэр надруу гайхсан харцаар харав. -Хэлчихвэл муухай шүүдээ. Гэхдээ би чамайг эсэн мэнд бас нээх удаахгүй хүргэж өгөхөө амлая.*** ***Би танихгүй залуугаа дагаад хаашаа ч гэдгийг нь мэдэхгүй явж байна. Гэхдээ би түүнийг муу хүн гэж бодохгүй байв. Зүгээр л түүнд итгэмээр байлаа. Бид нэгэн байрлуу ороод шатаар дээшээ өгссөөр л байв. Удалгүй хамгийн дээд давхарт нь гарахад л би ойлголоо.

Бид барилгын дээвэр дээр гарах гэж байв. Би амьсгаадсаар:-Чи яагаад лифтээр дээшээ явчихаж болоогүй юм бэ?-Хэрвээ тэгвэл сонирхолгүй шдээ. Ядарч байж өндөрлөг дээр гарвал амттай биздээ?Бид дээвэр дээр нь гарахад эргэн тойрон алган дээр байгаа мэт ил харагдаж байлаа. -Ямар гоё харагдаж байна аа. -Би энд хааяа ирдэг. Гоё байгаа биз? Бас энд их тайван шүү. Хэн ч саад болохгүй. Алив энд суучих.-гээд тэр залуу цасыг нь гараараа цэвэрлээд нэг газар намайг суулгалаа. -Чамайг ингэхэд хэн гэдэг юм бэ?-Эрдэнэ гэдэг.

Чамайг?-Солонгоо. Танилцахад таатай байна.-гээд би гараа өгөхөд тэр миний гарлуу айгаад ч байгаа юм шиг харснаа:-Надад ч бас таатай байна.-гээд хойшоо хэвтээд өгөв. Би гайхан түүнрүү харвал:-Цасан дээр сахиусан тэнгэр хийж мэдэх үү?-Сахиусан тэнгэр ээ?-Харж бай.-гэснээ тэр цасан дээр гараа алдлаад дээш доош хөдөлгөнгөө, хоёр хөлөө ч бас салгаж нийлүүлэн хурдан хурдан хөдөлгөлөө. -Заа боллоо.-гээд тэр босоход үнэхээр л далавчтай хүний дүрс шиг зүйл цасан дээр гарчээ. -Хөөх. Би ч бас үзнээ.-гээд би хойшоогоо хэвтээд өгөв. -Би чадчихлаа.-гээд инээн түүнрүү харахад тэр надад:-Би чамайг инээлгэчихлээ.-гээд дулаахнаар инээмсэглэв. Үнэхээр надад гунигаа мартах маш их хэрэгтэй байлаа. -Чи миний найз болох уу?Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *