
Нэг нүдээ нээхэд ангид ямар ч хүүхэд байсангүй. Эхний хичээл дуусчихсан дараагийн хичээл эхэлчихсэн бололтой. Нэгэнт хоцорчихсон юм чинь гарч агаар амьсгалахаар шийдэж залхуутай нь аргагүй өндийгөөд сургуулиас гарахад сургуулийн өөдөөс Улсын нэгдүгээр эмнэлэг байх агаад би эмнэлгийн саравчинд сууж тамхилах дуртай байлаа. Түцнээс ширхгийн тамхи аваад цаана очиж нэг саварчинд орж тамхиа асаагаад уртаар сороод юм бодож суутал хэн нэгэн хажууд ирж зогсов.
Би гайхан түүнрүү харвал эмнэлэгт хэвтэж байгаа бололтой хувцастай мөн цагаан ноосон малгай өмссөн нэгэн охин надруу их л дурамжхан харж зогсоно. Тэгээд: -Чи энэ ямар газар гэдгийг мэдэх үү? -Чи төөрчхөө юу? Нэгдүгээр эмнэлэг шүү. -Яг зөв. Энэ бол эмнэлэг гэтэл чи эмнэлгийн гадаа, ялангуяа өвчтэй хүмүүсийн салхилдаг газар агаарыг нь бохирдуулаад байна л даа. -Чи эндхийн манаач юм уу? -Үгүй би эндхийн өвчтөн байна. -Тэгвэл хол очиж зогсооч дээ. Ядаргаатай юм.
Хэрэлдэн барин хажууд хордож зогсохоор.-гээд буруу хартал тэр охин хэсэг чимээгүй байснаа: -Ерөн ч тэгээд наадах чинь чиний биед ч хортой мэдэв үү? -Надад хамаагүй ээ. Би өвддөггүй юм. -Сайхан л юм. Гэхдээ чи нэг л өдөр амаа барина шүү. -Заза. Ойлголоо. Одоо явж үз. Гэтэл тэр явах нь бүү хэл бүр миний тамхийг гарнаас булаагаад авчихлаа. -Яаж байна аа чи. -Яадаг юм.-гээд хогийн савруу хийх гэхэд нь би түрүүлэн хөдөлж түүний гарнаас нь бариад авав. Гэтэл миний хамаг бие өвдөж би өөрийн эрхгүй ёолон доошоо сөхрөн суулаа.
Тэр охин сандран миний хажууд явган суугаад: -Яанаа чи зүгээр үү? Эмч дуудах уу? -Надаас хол байж үз.-гээд түүнийг түлхээд арай гэж өндийлөө. Тэр их өвдөлт гэнэт л зүгээр болчихов. Би түүнрүү гайхан хараад хурдхан шиг түүнээс холдохоор тэндээс явлаа. Өмнө нь би бусдад зүгээр л хүрэхэд хэзээ ч тэгж өвдөлт мэдэрч байгаагүй. Ялангуяа юу ч бодолгүй хүрэхэд л түүний өвдөлтийг авчихсан мэт л өвдсөн. Би автобусанд суугаад харьж явлаа.

Цонхоор өнгөрөх барилгууд, алхах хүмүүсийг харах зуураа чихэвчинд эгшиглэх дуугаа мэдрэн толгойгоо үл ялиг дохин сууж байв. Миний буух буудал ирж автобуснаас буугаад шороон зам дагуу хашаан дундуур гэрлүүгээ алхаж явлаа. Нилээн дээш алхсаар булан тойрон эргэхэд хэдэн ахлах сургуулийн хөвгүүд нэгэн гөлөг рүү чулуу чидэн тоглож байх нь тэр. Хөөрхий гөлөг гаслан гангинах ба энэ чимээнд тэд илүү их хөөрөн баясацгаана.
Энэ тэндэх хашаан дотор байх ноход дуу дуугаа авалцан хуцах нь тэднийг болиочээ гэх шиг. Би яаран гүйж очоод гөлөгийг тэвэрч аваад тэдний зүг алхав. Тэд надруу гайхан харах ба бид олуулаа гэсэн шиг надруу маасайн инээх аж. Би гөлөгний толгойд хүрч өвдөлт мэдэрч ярвайгаад, түүниг нуун байж тэдний өмнө очиход: -Яасан хөгшөөн? Чиний нохой юмуу?-гэх залуугийн биенд хүрэх төдий ёолон доошоо сөхөрлөө. Тэд надруу нэг, тэр залуу руу нэг харна. Харин гөлөг цоглог болсон бололтой гаслахаа больжээ. * * Би оройны эмчилгээндээ орчихоод орон дээрээ хэвтэж байхдаа өдөр уулзсан залуугийн тухай бодно. Тэр ингэхэд зүгээр л байгаа даа? Тамхи татаж байж тайвширдаг өвчин гэж байдаг юм болов уу? Би ч гэж би. Тэр залуугийн тамхитай тамхигүй хотын утаанд угаартаж байж хэнээтэй зан гаргаж очиж тамхийг нь булааснаас болж нэг хүн өвтгөх ч гэж. Тэр сандраад л хурдан яваад өгсөн надаас холдох минь л гэж бодсон байх даа.
Би тэр тухай бодоход ичих мэдрэмж төрөн нүүрээ даран хэсэг хэвтэв. Өрөөний хаалга онгойж миний өрөөний хамтрагч Охинтэнгэр орж ирлээ. Охинтэнгэр одоо 13 настай цовоо сэргэлэн охин. Гэхдээ хорвоо түүнд хатуу хандаж ховор төрлийн ясны хорт хавдартай болж таарсан. Гэхдээ тэр надаас ч жаахан юм байж үнэхээр зоригтой тэмцэгч охин шүү. -Сайнуу Солонгоо эгч. -Сайнуу Охинтэнгэрээ. За өнөөдөр гадуур явах хэр байв даа? -Үнэхээр гоё.-гэснээ надруу хараад инээж: -Өө хөхө. Та ч бас халзан болчихож. Ингээд хоёулаа адилхан өндөг шиг боллоо доо. Бүр цагаан өндөгнүүд.-гээд инээх нь цаанаа л хөөрхөн.
Бид хоёр гадаах сонин сайхныг ярилцаж байх үед тэр гэнэт: -Та ид шидэд итгэдэг үү? -Үгүй ээ яасан? -Би бол итгэмээр байна. Ид шидийн хүчээр нэг пүшшш гээд л миний өвчинг таны өвчинг, өвчиндөө шаналж байгаа бүх хүнийг зүв зүгээр болгоод л. Ахиж эмнэлэг хэрэггүй болчихвол гоё биз дээ? -Хөөх. Наадах чинь харин гоё санаа байна. Би ч бас ид шидэнд итгэлээ. Тэгээд л пүшшшш гээд л-гээд түүнийг гараараа зөөлөн түлхэхэд тэр: -Үгүй ээ. Пүшшш гээд. Бид биенийгээ зөөлөн түлхэж тоглож байтал ээж орж ирэв. -Өө ээж ирчихсэн үү? -Ээж нь хоолыг нь авчирлаа. Хүүе сайнуу Охинтэнгэрээ? -Сайн. Та сайнуу Цаца эгч. Би уутыг ухаж үзээд жүүс олоод: -Хөөх. Охинтэнгэрээ хоёулаа энийг хувааж ууя. -Тэгье. Гэнэт миний бие тэсэхийн аргагүй хүчтэй өвдөлт өгөхөд би дуугарч ч чадахгүй атийн унаад өгөв. Ээж Охинтэнгэр хоёр сандралдах нь бүүр түүрхэн мэдрэгдэх бөгөөд яг одоо надад асар хүчтэй өвдөлтөөс өөр бодох юм байсангүй. Өнөөдөр миний сүүлийн өдөр биш байгаасай.Үргэлжлэл бий.
